| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0005/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
2024 оны 01 сарын 15-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/10 Даланзадгад сум
аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-******* даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.*******дөл,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******,
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт .......*******од холбогдох .......... дугаартай хоёр хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ................
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө -Уул аймгийн сумын 13 дугаар багт байрлах Альфа тауны хажуу зогсоолд байрлуулсан иргэн Б.*******ын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн цэнхэр өнгийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 17.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн үед аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-01 тоотод байрлах иргэн Б.*******-Эрдэнийн эзэмшлийн "*******" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 450.000 төгрөг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн үед аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг 3үүнсайханы 7-01 тоотод байрлах 24 цагийн "Car wash" авто угаалгын газрын арын хаалгаар нэвтэрч иргэн Ж.*******ын өмчлөлийн ....... ....... улсын дугаартай Nissan Xterra тээврийн хэрэгслийг хулгайлж 6.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр худаг гэх газраас иргэн Б.*******сайханы өмчлөлийн шар өнгийн маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.900.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэг тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч А.*******ын яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай аав хорт хавдартай байж байгаад Улаанбаатар хот руу явсан хойгуур нь ийм зүйл болсон. Машинд учирсан гэмтлийг би өөрөө янзлуулсан. Нэхэмжилж байгаа зүйл яллах дүгнэлтэд бичигдсэн байгаа. Хохирлоо барагдуулж авмаар байна гэв.
Хохирогч Б.*******-Эрдэнийн мэдүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө өөрийн ажил болох ******* гэх хүнсний дэлгүүрт ирэхэд кассанд байсан 450.000 төгрөг байхгүй дэлгүүрийн арын хаалга онгорхой байсан. Тэгээд дэлгүүрийн урд талын цонхыг хартал төмөр торыг гадагш нь мурийлгаад татсан цонх онгорхой байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Манай дэлгүүрээс кассанд байсан 450.000 төгрөг л хулгайд алдсан байсан. Өөр ямар нэгэн эд зүйл алдаагүй болно. Харин манай дүүгийн авто угаалгын газар байсан ............ гэсэн улсын дугаартай 2001 оны Nissan Xterra гэх ногоон өнгийн угаалгын газарт хонуулсан байсан машиныг хулгайлаад унаад явсан байна лээ. Уг хулгайч нь манай дүүгийн угаалгын газар ажиллаж байсан нэг залуу байсан бөгөөд тэр залуугийн нэрийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан нүүрэн дээрээ шивээстэй залуу байсан. Манай дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн байж магадгүй гэж бодож байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/
Хохирогч Б.*******-Эрдэнийн дахин өгсөн мэдүүлэгт: Би 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн мэдүүлэгтээ тодорхой ярьсан байгаа. Харин өнөөдөр надад манай дэлгүүрт хууль бусаар нэвтэрч орсон ******* гэх этгээд миний хохирол болох 450.000 төгрөгөөс 350.000 төгрөгийг барагдуулсан бөгөөд миний Хаан банкны ........... дугаарын дансанд 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 24 минутад ******* ******* ............ гэсэн утгатай 350.000 төгрөг гүйлгээгээр орлого болж орж ирсэн. Одоо надад 100.000 төгрөгийн хохирол үлдсэн. Би үлдсэн 100.000 төгрөгийн хохирлоо барагдуулж авсан тохиолдолд надад гомдол санал байхгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******-Эрдэнийн мэдүүлэгт: ******* нь манай дэлгүүрт нууцаар хууль бусаар орж улмаар надад 450.000 төгрөгийн хохирол учруулсан байсан. Уг 450.000 төгрөгөөс 350.000 төгрөгийг ******* төлж барагдуулсан байсан бөгөөд үлдэгдэл 100.000 төгрөгийг мөн төлж барагдуулсан. Одоо надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг ******* бүрэн төлж барагдуулсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/
Хохирогч Б.*******сайханы мэдүүлэгт: 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр морио услахаар явсан хойгуур нь тухайн газраас 1 км гарангийн зайд байдаг Энхтүвшин гэх хүний морины туслах уяач гэх залуу өөрийн унаж явсан улаан өнгийн мотоциклийг үлдээгээд байрлаж байсан байрны гадаа байсан миний эзэмшлийн оронж шар өнгөтэй маркийн мотоциклыг машин дотор байсан 20 литрийн савтай бензинтэй хамт аваад явсан байсан. Бид тухайн гэх залууг ирэх болов уу гэж хүлээсэн боловч ирээгүй фейсбүүк хаягийг олж үзэхэд хужаа мотоциклийн нэгдсэн зар гэсэн групп дээр миний мотоциклийн зургийг тавиад 2.500.000 төгрөгөөр зарна гэж зар тавьсан байсан. Түүний адууны эзэн болох Энхтүвшинтэй уулзаж гэх залуугийн талаар сураглахад миний *******од хариуцуулан үлдээсэн уяа морьд бүгд байхгүй ******* руу залгаж үзэхэд миний дугаар болон фейсбүүк хаягийг блок хийсэн ямар ч холбогдох боломжгүй байна гэж надад хэлсэн тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. ...Би мотоциклоо нарны буман гэрэл ХХК-аас худалдан 3.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Би гомдолтой байна. 3.000.000 төгрөг юм уу нэг бол мотоциклоо бүрэн бүтэн хүлээж авах хүсэлтэй байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/
Хохирогч Ж.*******ын мэдүүлэгт: Би хэрэг болох үед эхнэрийн хамт Улаанбаатар хотод байсан. Би өөрийн ........... улсын дугаартай NISSAN X-Terra маркийн автомашинаа өөрийн хүргэн хүү болох гэх залууд түр үлдээсэн байсан. Тэгээд хүргэн хүү маань миний машиныг угаалгахаар ******* төвийн угаалгын газарт үлдээсэн байсан. Тэнд ажиллаж байсан нэг залуу миний машиныг хулгайгаар унаж яваад Улаанбаатар хот руу явдаг засмал зам дээр эвдээд хаясан байсан. Би Улаанбаатар хотоос ирээд өөрийн машинаа үзтэл эвдэрсэн байсан бөгөөд хүн унахын аргагүй болгосон байсан. Миний машиныг хулгайлж унаад явсан гэх залууг би танихгүй бөгөөд урьд өмнө харж байгаагүй. ...Миний машины хулгайлагдахаас өмнө ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан. Харин одоо эвдрэл гэмтэл гэвэл 1 дүгээр цилиндрийн порш нь хагарсан байсан бөгөөд, шатун нь блокоо цөмлөөд мотор нь гацаад эвдэрсэн байсан. Өөр эвдрэл гэмтэл гэвэл мэдэхгүй байна. Би өөрийн тээврийн хэрэгслийг 6.000.000 төгрөгөөр үнэлж байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ын мэдүүлэгт: ...Миний тээврийн хэрэгслийг А.******* гэх хүн хулгайлж унаж явсны улмаас миний машины моторын 1 дүгээр цилиндрийн поршин хайлж хагараад шатун нь болокоо цөмлөж гарч ирсэн. Мөн машины араа давхралдаж диск цөмөрч хроп бүхэлдээ эвдэрсэн. ...Би өөрийн машины мотор болон хропны үнийг төлүүлэхээр нэхэмжилж байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дэх тал/
Хохирогч Б.*******ын мэдүүлэгт: Тэгээд өчигдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн байрандаа амарч байхад манайд цуг ажилдаг Халзка гэх хочтой залуу гараад яваад ирээгүй бөгөөд түүнийг гарч явснаас хойш миний эзэмшлийн приус-30 маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл маань түлхүүр алга болж, тээврийн хэрэгсэл маань ч хаана байгааг мэдэхгүй байна. Надтай цуг байсан хүмүүсээс асуухад орой 21 цагийн орчим гарч яваад 00 цагийн өнгөрч байхад архи уусан байдалтай орж ирээд буцаад гараад явсан гэж сонссон. Миний тээврийн хэрэгслийг тухайн залуу авч явсан байж болзошгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/
Гэрч М.гийн мэдүүлэгт: Би 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хадам аав Ж.*******ын өмчлөлийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* дэлгүүрийн хойд талд байх авто угаалгын газарт угаалгахаар өгсөн байсан. Уг машиныг орой нь угаагаад дуусчихлаа гэхээр нь би уг угаалгын газрын менежер гэх нэг залууд захиж хэлсэн наад машин чинь механик машин шүү та нар асааж хөдөлгөж чадахгүй. Уг угаалгын газрын эзэн Б.*******түвшинд түлхүүрийг нь өгчихөөрөй маргааш хадам аав ээж хоёр хотоос ирнэ ирэхээр нь авна гэж хэлсэн. Механик машин асааж хөдөлгөхөд их хэцүү аккумлятор нь муу гэж хэлчихээд явсан. Тэгээд маргааш нь бага хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэж байтал манай хот хооронд явдаг танил залгаад Улаанбаатар хот явах зам дагуу буюу асфалтан зам дээр Даланзадгад сумаас 20 гаран километрт танай хадам аав *******ын машин байна гэж хэлсэн. Тэгээд би угаалгын газарт өгсөн машин яагаад тэнд байгаа талаар гайхаад *******түвшингээс машинаа авахаар асуутал алга болчихсон байна гэсэн. Би хадам аавын машиныг аймгаас зүүн тийш Улаанбаатар хот явах засмал зам дээр байгаа талаар хэлсэн. Тэгсэн *******түвшин яасан ийсэн талаар угаагч ажилчидтай уулзахад хоёр нүдний дор шивээстэй залуу шөнө хулгайлж авч явсан байсан. Уг угаалгын газрын камерын бичлэгийг шүүхэд шөнийн 04 цагт уг угаалгаас машин авч гарч явсан бичлэг байсан. Тэгээд ******* дэлгүүр болон угаалгын газарт хулгай орсон нь тогтоогдож цагдаад хандаж аймгаас зүүн тийш Улаанбаатар чиглэлийн замаар явж хадам аав *******ын өмчлөлийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг авсан. Тухайн газарт очиход уг тээврийн хэрэгслийн мотороос тос нь гоожсон байдалтай түлхүүрийг нь аваад урд дугуйн доогуур нь хийчихсэн байсан. Тэгээд уг машинд үзлэг шалгалт хийгдсэн дараа машинаа асаах гэхэд асахгүй мотор нь хагараад эвдэрчихсэн байсан. Чирээд явах гэтэл хроп нь эвдрээд араа нь давхардсан байсан. ...Уг машиныг авч явсан хүний нэрийг нь мэдэхгүй байна. Уг угаалгын газарт өдөр нь очиход хоёр нүдний доор шонтгор ясан дээрээ шивээстэй туранхай өндөр залуу байсан. Тэр залуу уг машиныг авч явсан байсан. Би тэр залууг машин авч явсан талаар мэдээгүй байж байгаад аймгаас зүүн тийш зам дээр байна гэхээр нь машинаа хулгайд алдсан гэдгээ мэдсэн гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/
Гэрч Б.*******түвшингийн мэдүүлэгт: 2022 оны 08 дугаар сарын 12-ны өглөө манай ах Б.*******-Эрдэнийн ажиллуулдаг ******* гэх дэлгүүрт хулгай орлоо гэж ах маань надад хэлсэн. Тухайн үед би гэртээ байсан бөгөөд манай гэр ******* гэх дэлгүүрийн гурван давхарт байдаг. Манай ахын дэлгүүрээс ах маань ярихдаа кассанд байсан 450,000 төгрөгийг хэн нэгэн хулгайч хулгайлаад аваад явсан гэж надад хэлсэн. Би тухайн үед нээх анзаараагүй бөгөөд өөрийн ажиллуулдаг 24 кар ваш нэртэй угаалгын газартаа байж байхад манай найз над руу залгаад миний машин танайд байна уу гэж асуусан тэгэхээр би байхгүй байна чи өглөө ирээд аваад явсан юм биш үү гэж хэлэхэд надад би аваагүй ээ миний машин Улаанбаатар хот руу явдаг засмал зам дагуу эвдлээд хаясан байна гэж манай баз над руу залгалаа гэж хэлсэн. Тэгэхээр би хэлсний дагуу машин байна гэх газар луу явсан тэгээд очиход машины доогуур хэсэг нь тос болчихсон байсан. Тэгээд миний араас машин байгаа газарт ирсэн. Намайг очиход машинд хэн нэгэн хүн байхгүй байсан тэгээд би цагдаад мэдэгдсэн байсан. Энэ машиныг манайд ажиллаж байсан Мишка гэдэг нэртэй хүн унаад явсан байх гэж бодож байна яагаад гэвэл манай ахын дэлгүүрийн хяналтын камерт манайд ажиллаж байсан Мишка гэх нэртэй залуу дэлгүүрээс нь хулгай хийж байгаа бичлэгийг харсан. Тэр этгээдийг би сайн мэдэхгүй байна. Манайд 3 хоногийн өмнө машин угаагчаар орсон байсан бөгөөд манайд ажилладаг Ганбямба гэх зохион байгуулагч залуу ажилд авсан байсан. Би тэр залууг гадна төрхөөр нь хараад танина тэр этгээд манай ахын дэлгүүрээс хулгай хийгээд арын хаалгаар гараад машин угаалгын газрын цонхоор ороод машин хулгайлаад аваад явсан гэж бодож яагаад гэвэл манай угаалгын газрын хяналтын камерт дүрс бичлэг нь бичигдсэн байна лээ. Дээгүүрээ юүдэнтэй малгайтай цамцтай доогуураа шорт өмссөн байсан. Манай ахын дэлгүүрийн хяналтын камерт бичигдсэн хувцастайгаа байсан. Би хараад шууд мэдсэн. Тэр нөхөр манай ахын дэлгүүрийн гурван давхарт ажилчдын байранд амьдардаг байсан. Би тэр залуугийн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манайд ажиллаж байсан Мишка гэх нэртэй залуу мөн байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/
Гэрч Г. мэдүүлэгт: А.******* миний төрсөн хүү байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймгийн цагдаагаас .......... утасны дугаартай цагдаа, А.*******ыг -Уул аймгаас баригдаад аймаг руу яваад явж байна гэж ярьсан. А.******* ямар утасны дугаартай одоо хаана байгааг мэдэхгүй байна. Сүүлд 2022 оны 12 дугаар сарын дундуур уулзсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/
Гэрч А.ийн мэдүүлэгт: 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр ******* ажилдаа гарчихаад буцаад хөл нь өвөөд байна гээд хүрээд байсан. 18 цаг өнгөрч байхад , -*******, нар гарахад ******* хамт явъя гэж хэлэхэд нөгөө 3 хүн авч явахгүй гээд үлдээсэн. 21 цаг 40 минутын орчим ******* гэрээс гарахдаа манай нөхөрт салхилчихаад ирье гээд явсан. Буцаад 00 цаг 40 минутын орчим ганцаараа нилээд согтуу орж ирэхээр нь унт гэтэл унтахгүй байж байгаад намайг нөгөө өрөө рүү орсны дараа гадагш маш хурдан гүйгээд хаалга савчихаад яваад өгсөн. Үүний дараа 02 цагийн орчим , -*******, нар ирэхээр нь *******ыг хаана байгаа талаар тодруулахад бид нар дээр ирчихээд түрүүлээд 00 цаг өнгөрч байхад явчихсан шүү дээ гэсэн. Тэгээд бид нар амарцгаасан. Маргааш нь *******ын машиныг ******* хулгайлаад аваад явсан гэж мэдсэн юм гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/
Гэрч Б.ийн мэдүүлэгт: Би 12-95 приус-30 машин хулгайд алдсан хэрэгт сумын нутаг дэвсгэрт эрэн сурвалжлах ажил зохион байгуулаад олоогүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/
Гэрч М.Дорждамбын мэдүүлэгт: 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед мотоцикл хулгайд алдсан. Мотоциклынхоо түлхүүрийг нь хянах самбарт нь зоож үлдээгээд усанд яваад буцаад очтол миний мотоцикл байсан газраа байхгүй байсан түүний оронд гэх нэртэй Энхтүвшингийн туслах уяач залуугийн унадаг Энхтүвшингиин эзэмшлийн улаан өнгөтэй мотоциклийг үлдээгээд миний мотоциклыг машин доор байсан 20 литрийн савтай бензинтэй хамт аваад явсан байхаар нь буцаад ирэх байх гэж маргааш өглөө болтол хүлээсэн боловч буцаж ирэхгүй болохоор нь хулгайд алдсанаа мэдээд *******сайхан ахад мэдэгдсэн. Шар өнгийн мотоциклыг гэх залуу авсан гэж бодож байна. Тэнд байсан хүмүүс дундаасаа тухайн үед нь ганцаараа сураггүй алга болсон байсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/
Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Төв аймгийн сумын 4 дүгээр баг худаг гэх газарт байж байгаад миний байсан газарт ойрхон саахалт байдаг Дамба гэх айлын гадаа байсан шар өнгийн мотоциклийг нь аваад Улаанбаатар хотод ирээд танил ах Нямдаваа гэх айлд хүрч ирээд морины байны мотоцикл зарах гэж байгаа юм гээд тэр ахын эгч Болорзул гэх эгчийн утсаар фэйсбүүк орж 2,5 сая төгрөгөөр зарна гэж зар тавиад нэг хүн авъя гээд нөгөө хүнтэйгээ уулзах гээд иртэл цагдаа хүрч ирээд бариад авсан. Би анхнаасаа хот орж мөнгө болгох гэсэн зорилготой мотоциклийг нь хулгайлаад авчихсан юм. Энэ миний буруу би гэмшиж байна буруугаа хүлээж байна хөнгөн ял шийтгэж өгөхийг хүсэж байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 86-87 дахь тал/
Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ...2022 оны хавар уул аймагт ажил хийж байх үедээ хүний машин зөвшөөрөлгүй авч яваад эвдэлсэн тэгээд хийсэн хэрэгтээ гэмшээд байсан учраас шууд гэртээ харьсан. Би тэрнээс хойш огт тэнээгүй гэртээ аав ээжийн хамт адуугаа маллаж байсан. Тэгсэн манай нэг дүү таныг Төв аймгийн зар дээр тавьсан байна над руу чат бичээд таныг мэдэхгүй утсыг нь олоод өгчих гээд байхаар нь би өгөөгүй тэгээд аав ээжид хүний машин эвдэлсэн талаар хэлээгүй байсан болохоор цагдаа нар ирээд намайг аав ээжийн хажууд бариад авч явах байх гээд аав ээжээс санаа зовоод аймагт өндөр цалинтай ажил хийгээд ирнэ гэж хэлээд аймагт ирж барилгын ажил хийсэн. Тэгээд уг барилгын ажил зогсож байх үед нь мөнгөгүй болоод ******* дэлгүүрийн хажууд байх авто угаалгад ажилд орсон юм. ... Тухайн үед би ******* дэлгүүрийн зүүн талд явж байтал цонх нь онгорхой байхаар нь ороод бэлэн мөнгө байвал авчихъя гэж бодоод орсон. Тэгээд дэлгүүрт ороход кассанд нь мөнгө байсан уг мөнгийг аваад шууд гэртээ харий гэж бодсон. Тэгээд ажиллаж байсан угаалгын газрын арын хаалгаар ороод грашид нь байсан машиныг үзэхэд түлхүүр нь урд дээрээ ил тавиатай байсан тэгэхээр нь машиныг нь унаад зугтах санаа төрж уг машиныг унаад гарч явж байгаад машиныг нь эвдрэхээр нь орхиод замын унаанд суугаад Улаанбаатар хот явсан. ...Тэгээд дэлгүүрийн цонх онгорхой байхаар нь дэлгүүрт их мөнгө байж магадгүй гэх бодол гэнэт толгойд ороод энэ хэргийг хийсэн. Тухайн үед бага зэрэг архи уусан байсан болохоор гэмт санаагаа хурдан хугацаанд зоригтой үйлдэл болгож хийсэн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг зөрчил огт үйлдэхгүй. Би ******* дэлгүүрээс авсан 450.000 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн үед зугтахдаа авч явсан машины яг юу нь эвдэрснийг сайн мэдэхгүй байна. Явж байгаад гэнэт унтраад өгсөн. Миний бодлоор машины мотор эвдэрсэн байх мотороос нь масло гоожоод байсан. Уг машинд учруулсан хохирлоо бол төлж барагдуулна. Үнэлгээгээр уг машины бүхэлд нь үнэлсэн байсан. Би машины эвдэрсэн эд ангийг нь үнэлүүлж гарсан хохирлыг нь төлж барагдуулмаар байна. Би гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг цаашид бүрэн төлж барагдуулна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал/
Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би уг тогтоолыг ойлгосон прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Уг тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. ... Би ******* дэлгүүрээс авсан бэлэн мөнгөний хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Би ......... улсын дугаартай тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, .......... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг цаашид бүрэн төлж барагдуулан тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчдийг хохиролгүй болгож өгнө. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Уг үнэлгээний дагуу хүмүүсийн хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 130-131 дэх тал/
Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: Би ******* дэлгүүрээс авсан бэлэн мөнгөний хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа. Мөн төв аймгийн нутагт байх *******сайхан гэх хүний мотоциклыг буцаагаад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. *******сайхан гэх хүнд мөн одоо ямар нэгэн хохирол төлбөр байхгүй. 96-77 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг цаашид бүрэн төлж барагдуулан тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигчдийг хохиролгүй болгож өгнө. Шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Уг үнэлгээний дагуу хохирлыг бүрэн төлж барагдуулна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 127-128 дэх тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-17 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ...... дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Nissan X-terra /2001/2007/, 1 ширхэг, нэгжийн үнэ 6.000.000 төгрөг, нийт үнэ 6.000.000 төгрөг /Хуучин/, нийт дүн: 6.000.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ....... дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Хөдөлгүүр /хурдны хайрцаг/, 1 ком, нэгжийн үнэ 2.000.000 төгрөг, нийт үнэ 2.000.000 төгрөг /Хуучин/, нийт дүн: 2.000.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 75-78 дэх тал/
аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн А.*******ын үл хөдлөх хөрөнгийн бүртгэлгүйн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/
А.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 94-101 дэх тал/
Хаан банкны мессежний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/
Эрэн сурвалжлалт зарлах хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/
Оргодол эрэн сурвалжлах хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 123 дахь тал/
Хулгайлагдсан тээврийн хэрэгсэл /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/
“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн .....дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Урд гупер хагарсан /солих/, 1 ширхэг, нэгжийн үнэ 400.000 төгрөг, нийт үнэ 400.000 төгрөг, Хойд гуперын тогтоогч хугарсан, зурагдаж будаг нь халцарсан /засах/, нэгжийн үнэ 250.000 төгрөг, нийт үнэ 250.000 төгрөг, Баруун урд крыло зурагдаж хонхойсон /засах/, нэгжийн үнэ 150.000 төгрөг, нийт үнэ 150.000 төгрөг, Кузовны баруун талын доод хормой зурагдаж хонхойсон /засах/, нэгжийн үнэ 130.000 төгрөг, нийт үнэ 130.000 төгрөг, тэнхлэг тохиргоо алдагдсан /засах/, нэгжийн үнэ 50.000 төгрөг, нийт үнэ 50.000 төгрөг, нийт дүн 980.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/
“Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Тоёота приус-30 маркийн ......... улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын автомашин /2010 он/, 1 ширхэг, нэгжийн үнэ 17.500.000 төгрөг, нийт үнэ 17.500.000 төгрөг, нийт дүн 17.500.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/
Эрэн сурвалжилж буй этгээд /1 дүгээр хавтаст хэргийн 182-183 дахь тал/
Хулгайлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/
Гэмт хэрэгт сэрдэгдсэн А.*******ыг эрэн сурвалжилж буй мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 186-191 дэх тал/
-Уул аймгийн татварын хэлтсийн А.*******ын татвар төлөөгүй, e-barimt ашигладаггүй болох тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 194 дэх тал/
-Уул аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын А.*******ын -Уул аймгийн нутаг дэвсгэрт эзэмшил, өмчлөлийн газаргүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 196 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 197 дахь тал/
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ........ дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 200-207 дахь тал/
-Уул аймгийн автотээврийн төвийн А.*******ын тээврийн хэрэгсэл эзэмшдэг бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 209 дэх тал/
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ......... дугаартай А.*******ын эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 211 дэх тал/
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ....... дугаартай А.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ............ дугаартай А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай Я.Жавзандолгорын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 214 дэх тал/
Голомт банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/
Капитрон банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 235 дахь тал/
Чингис хаан банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал/
Ариг банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 237 дахь тал/
Төрийн банкинд А.*******ын данс эзэмшдэг тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал/
Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 239 дэх тал/
Хас банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 240 дэх тал/
Хаан банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 242 дахь тал/
Чингис хаан банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 244 дэх тал/
Капитрон банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 245 дахь тал/
Хас банкинд А.*******ын бүртгэлгүй тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 246 дахь тал/
Төрийн банкинд А.*******ын данс эзэмшдэг тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 247 дахь тал/
Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 248 дахь тал/
Хил хамгаалах ерөнхий газрын А.*******ын монгол улсын хилээр нэвтэрсэн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 6 дахь тал/
аймгийн автотээврийн төвийн тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Мэдээллийн системийн эрэн сурвалжлалтын бүртгэл / 2 дугаар хавтаст хэргийн 51-53 дахь тал/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 56-58 дахь тал/
Үзлэг хийсэн зураг /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 62 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 63-66 дахь тал/
Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ......... дугаартай дүгнэлтэд “Шнэ мотоцикль, ямар нэгэн эвдрэл гэмтэл сэв зураас байхгүй, 1 ширхэг, нэгжийн үнэ 2.900.000 төгрөг, нийт үнэ 2.900.000 төгрөг, нийт дүн 2.900.000 төгрөг” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/
Субъектийн бүртгэл /2 дугаар хавтаст хэргийн 91 дэх тал/
Алга болсон хүн эрэн сурвалжлах хайлтын системийн хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 92-96 дахь тал/
Оргодол эрэн сурвалжлах /2 дугаар хавтаст хэргийн 97-99 дэх тал/
Хулгайлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 100-101 дэх тал/
Фейсбүүк хаягт байршуулсан мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 103-105 дахь тал/
Нарны буман гэрэл ХХК-ийн мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 106-107 дахь тал/
Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 108 дэх тал/
аймаг дахь Төрийн банкны тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/
Эрэн сурвалжлагдаж буй мэдээлэл /2 дугаар хавтаст хэргийн 150-151 дэх тал/
аймаг дахь Хаан банкны тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/
А.*******ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж, шүүгдэгч М.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.*******од холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө -Уул аймгийн сумын 13 дугаар багт байрлах Альфа тауны хажуу зогсоолд байрлуулсан хохирогч Б.*******ын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн цэнхэр өнгийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсны улмаас 17.500.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/, гэрч Г. мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/, гэрч А.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/, яллагдагч А.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-89 дэх тал/ хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 148-151 дэх тал/, “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын “Тоёота приус-30 маркийн ........улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын автомашин /2010 он/, 1 ширхэг, нэгжийн үнэ 17.500.000 төгрөг, нийт үнэ 17.500.000 төгрөг, нийт дүн 17.500.000 төгрөг” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.******* нь хохирогч Б.*******ын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн цэнхэр өнгийн .......... УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэргийг төгссөн гэж ойлгоно.
Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.*******ын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн цэнхэр өнгийн 12-95 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмч болгох гэсэн зорилгогүй түр унах зорилгоор авч явсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.*******ын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн цэнхэр өнгийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан үйлдлийн улмаас уг тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл үүссэн болох нь “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 17.500.000 төгрөг гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1274 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “..тус тээврийн эвдрэл гэмтлийг арилгахад гарах нийт зардлын үнэлгээний дүн 980.000 төгрөг” гэжээ /1 дүгээр хавтаст хэргийн 172-175 дахь тал/ гэх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч А.*******оос хохирогч Б.*******ын өмчлөлийн Тоёота Приус-30 маркийн цэнхэр өнгийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, гэмтлийн төлбөр болох 980.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.*******од олгож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч А.******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн үед аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүнсайханы 7-01 тоотод байрлах хохирогч Б.*******-Эрдэнийн өмчлөлийн "*******" хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 450.000 төгрөг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2022 оны 08 дугаар сарын 12-ны шөнө 04 цагийн үед аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг 3үүнсайханы 7-01 тоотод байрлах 24 цагийн "Car wash" авто угаалгын газрын арын хаалгаар нэвтэрч иргэн Ж.*******ын өмчлөлийн ....... ӨMY улсын дугаартай Nissan Xterra тээврийн хэрэгслийг хулгайлж 6.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан,
2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн сумын Сүүл буга 4 дүгээр багийн нутаг дэвсгэр худаг гэх газраас хохирогч Б.*******сайханы өмчлөлийн шар өнгийн маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2.900.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дэх тал/, иргэний нэхэмжлэгч Ж.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дэх тал/ гэрч М.гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал/, хохирогч Б.*******-Эрдэнийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дахь тал/, хохирогч Б.*******-Эрдэнийн дахин өгсөн мэдүүлэгт /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******-Эрдэнийн мэдүүлэгт /1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал/, гэрч Б.*******түвшингийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57 дахь тал/, яллагдагч А.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 87-89, 130-131 дэх тал/, хохирогч Б.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/, гэрч Г. мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 159-160 дахь тал/, гэрч А.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 167 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 169 дэх тал/, хохирогч Б.*******сайханы мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 66-67 дахь тал/, гэрч М.Дорждамбын мэдүүлэгт /2 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/, яллагдагч А.*******ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 86-87, 127-128 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 15-17дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дахь тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дахь тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 23-25 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1166 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Nissan X-terra /2001/2007/, 1 ширхэг, нэгжийн үнэ 6.000.000 төгрөг, нийт үнэ 6.000.000 төгрөг /Хуучин/, нийт дүн: 6.000.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 68-71 дэх тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ......... дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Хөдөлгүүр /хурдны хайрцаг/, 1 ком, нэгжийн үнэ 2.000.000 төгрөг, нийт үнэ 2.000.000 төгрөг /Хуучин/, нийт дүн: 2.000.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 75-78 дэх тал/, Хаан банкны мессежний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/, Эрэн сурвалжлалт зарлах хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал/, хулгайлагдсан тээврийн хэрэгсэл /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 150-151 дэх тал/, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 127 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Урд гупер хагарсан /солих/, 1 ширхэг, нэгжийн үнэ 400.000 төгрөг, нийт үнэ 400.000 төгрөг, Хойд гуперын тогтоогч хугарсан, зурагдаж будаг нь халцарсан /засах/, нэгжийн үнэ 250.000 төгрөг, нийт үнэ 250.000 төгрөг, Баруун урд крыло зурагдаж хонхойсон /засах/, нэгжийн үнэ 150.000 төгрөг, нийт үнэ 150.000 төгрөг, Кузовны баруун талын доод хормой зурагдаж хонхойсон /засах/, нэгжийн үнэ 130.000 төгрөг, нийт үнэ 130.000 төгрөг, тэнхлэг тохиргоо алдагдсан /засах/, нэгжийн үнэ 50.000 төгрөг, нийт үнэ 50.000 төгрөг, нийт дүн 980.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/, “Капитал зууч” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Тоёота приус-30 маркийн .......... улсын дугаартай цэнхэр өнгийн суудлын автомашин /2010 он/, 1 ширхэг, нэгжийн үнэ 17.500.000 төгрөг, нийт үнэ 17.500.000 төгрөг, нийт дүн 17.500.000 төгрөг” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 178-179 дэх тал/, хулгайлагдсан тээврийн хэрэгслийн мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 56-58 дахь тал/, үзлэг хийсэн зураг /2 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/, Хөрөнгийн үнэлгээний “Damno” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ........ дугаартай дүгнэлтэд “Шар, оранж өнгөтэй 2022 оны 06 сард үйлдвэрлэгдсэн 2022 оны 09 сард монголд орж ирсэн арал дугаар .............. дугааруудтай 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотын нарны буман гэрэл ХХК-иас 3.000.000 төгрөгөөр худалдан авсан шинэ мотоцикль, ямар нэгэн эвдрэл гэмтэл сэв зураас байхгүй, 1 ширхэг, нэгжийн үнэ 2.900.000 төгрөг, нийт үнэ 2.900.000 төгрөг, нийт дүн 2.900.000 төгрөг” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 71-72 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах эрх олж авахыг ойлгоно.
Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан хүндрүүлэн зүйлчилнэ гэж тус тус хуульчилжээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тайлбарласан.
Шүүгдэгч А.*******ын "*******" хүнсний дэлгүүрийн цонхоор, "Car wash" авто угаалгын газрын арын хаалгаар орж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц аргаар авч захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн үйлдлийг хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг 3 удаагийн үйлдлээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй байна.
Хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж хуульчилсан ба энэ гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учирсан байна.
Шүүгдэгч А.******* нь хохирогч Б.*******-*******д 450.000 төгрөгийн хохирол төлбөрийг төлсөн. Хохирогч Б.*******сайханд 2.900.000 төгрөгийн үнэ бүхий шар өнгийн маркийн улсын дугааргүй мотоциклийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул хохирогч Б.*******-*******, Б.*******сайхан нарт шүүгдэгчийг төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Э.*******д 2.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1166 дугаартай, 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1271 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байх ба шүүгдэгч А.*******оос 2.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******д, 980.000 төгрөгийн хохирол төлбөрийг гаргуулан хохирогч Б.*******од тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч А.*******ын ..............................дугаартай А.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 212 дахь тал/, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн нэгдсэн сангийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 224501004403 дугаартай А.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 213 дахь тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал/, аймаг дахь Төрийн банкны тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 136 дахь тал/, А.*******ын хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2 дугаар хавтаст хэргийн 153 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч А.******* гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй.
Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж тус тус хуульчилсан.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч А.*******ын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 5 жилийн хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар оногдуулсан 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 80 хоногийн хорих ялаар сольж, нийт эдлэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт 5 жил 2 сар 20 хоногийн хорих ял оногдуулах саналтай байна гэх,
Хохирогч Э.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэх шатанд хэлэх зүйл гэх,
Шүүгдэгч А.******* бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүх шүүгдэгч А.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.*******од 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 2 сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялд нэмж нэгтгэн шүүгдэгч А.*******ын нийт эдлэх ялыг 3 жил 2сар 20 /хорь/ хоногийн хорих ялаар тогтоож, дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Шүүгдэгч А.******* нь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023/ЦХШЗ/62 дугаартай шүүгчийн захирамжаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 53 хоног цагдан хоригдсон байх тул эдлэх ялд оруулан тооцов.
Шүүгдэгч А.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж хуульчилсан.
Шүүх дээрх хуулийн дагуу шүүгдэгчийг цагдан хорих байрнаас дуудан ирүүлж өмгөөлөгч авах боломжийг нь хангаж эцэг, эхтэй нь утсаар холбогдуулж, өөрийн санал, хүсэлтийг авч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж ажилласан ба шүүгдэгчид холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг заавал оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.*******од хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч А.*******оос 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******д, 980.000 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн тул бусдад төлөх төлбөртэй гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар үргэлжилсэн үйлдлээр үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.*******од 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 /зургаан зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг журамлан шүүгдэгч А.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 02 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч А.*******ын нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 02 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан 3 /гурав/ жил 02 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ын цагдан хоригдсон 53 /тавин гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцон эдлэх ялаас хассугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******оос 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******д, 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* нарт тус тус олгосугай.
7. Шүүгдэгч А.******* 53 /тавин гурав/ хоног цагдан хоригдсон, хохирогч иргэний нэхэмжлэгч Б.*******-*******д 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирол төлбөр төлөгдсөн, иргэний нэхэмжлэгч Б.*******сайханд “” маркийн улсын дугааргүй мотоциклийг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч А.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ