Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

Шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 350 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2302005350340 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******,******* төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *******,*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

   

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар дүүргийн хэсгийн байцаагчаар томилогдон ажиллахдаа албан тушаалын тодорхойлолтын 1.2 “Цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалган шийдвэрлэхэд”-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хочр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаарр заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-812 “Шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ын 812.4.111-д заасныг тус тус зөрчиж, дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “согтуу хүнд зодуулсан” гэх 3-690 дугаартай зөрчлийн шинжтэй гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчил үйлдсэн холбогдогч Г.ид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0487994 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний биед халдсан” зөрчил үйлдсэн гэж 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200,000 төгрөгийг дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна бэлнээр өгснийг авч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: Албаны шалгалт явуулсан материал /хх-6-47/, гэрч Г.ийн мэдүүлэг /х-50-51/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-53/, гэрч Г.ийн мэдүүлэг /хх-68/, мөнгө шилжүүлсэн зарлагын баримт/хх-70/, ажлаас чөлөөлөх, томилох тухай тушаал /хх-90/, зөрчлийн хэрэг шалгасан материалын хуулбар /хх-/, шийтгэлийн хуудас /хх-164/, тооцоо бүртгэх журам /хх-180/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-2хх-15/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-78/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: гэрч Г.ийн мэдүүлэг /х-50-51/, гэрч н.гийн мэдүүлэг /хх-53/, Ц.*******ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-57-60/, Ц.*******ын цагдаагийн автобазад гаргасан өргөдөл /хх-96/, 3 үеийн намтар /хх-/, Ц.*******ын ажил байдлын тодорхойлолт /хх-116/, Ц.*******ын ажил байдал, зан байдлын тодорхойлолт /хх-119/, төрийн албан хаагчийн анкетын хуулбар, ял  шалгах хуудас /хх-139/, Засаг даргын тодорхойлолт /хх-211/, рентген зураг , Лакер мед эмнэлгийн баримт, томографын зураг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                               

Шүүгдэгч нь нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

Шүүгдэгч Ц.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...Миний бие хэсгийн байцаагчаар томилогдоод удаагүй байхдаа 2023 оны 03 дугаар сард Г.той холбоотой материал над дээр цохогдож ирсэн. Хаалгыг нь эвдэж ороод өөрийнх нь биед халдсан үйлдэл илэрсэн.  Би өрөөндөө авчирч ирж мэдүүлэг авсан. Холбогдогч Г.ид Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйл заалтаар торгох санкци байна. Чи н.ын хохирлыг бүрэн барагдуулах юм бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгоод асуудлыг шийдье гэж хэлсэн. Хохирогч н. хаалгыг нь 100,000 төгрөгөөр засуулна гэсэн. Г. 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр торгоно. Та энэ хүний хохирлыг гаргаж өг гэж хэлсэн. Тэгсэн одоогоор мөнгө байхгүй 01 дүгээр сарын 29-ний өдөр цалин буугаад мөнгөтэй болохоор өгнө гэхээр нь баталгаа бичүүлж аваад зөрчлийн материалд хавсаргасан. Тухайн үед амралтын өдөр байсан. Манай байгууллага цэвэрлэгээтэй байсан. Г., н. нар ирээд торгуулийн мөнгө өгье гэж хэлсэн. Би ажлын өдөр банканд тушаагаад надад баримтыг нь аваад ир гэж хэлсэн. Тэгсэн би завгүй та тушаачих гээд гуйгаад байхаар нь би авсан. Тухайн үед хэдэн төгрөг байсныг тоолж аваагүй. Баримт үйлдэж аваагүй нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед цэвэрлэгээтэй байсан тул мөнгийг нь өмднийхөө халаасанд хийчихсэн байсан. Нэг дэх өдөр мөнгийг нь тушаах гэж явахдаа мөнгийг нь олоогүй. Хохирогч, холбогдогч нартай утсаар холбогдох гэсэн боловч утас нь холбогдоогүй. Зөрчлийн материалыг 24-ний өдөр боогоод өгчихсөн байсан. 5 дугаар сарын 19-ний өдөр прокурор над руу яриад торгуулиа яагаад төлөөгүй юм бэ гэж асуусан. Тухайн үед би төлсөн гэхдээ баримтыг нь хайгаад олохгүй байна гэж хэлсэн. Мөнгийг нь ч олоогүй баримтыг нь ч олоогүй учраас өөрийнхөө данснаас 100,000 төгрөг аваад тушаасан. Хэсгийн байцаагчаар томилогдоод удаагүй байсан. 03 дугаар сард дүүргийн прокурорын газраас зөрчлийн хохирлыг барагдуулах ёстой гэсэн яриа хийсэн. Яаж хохирол барагдуулах талаар сайн зааж өгөөгүй.  Томилогдоод удаагүй байсан тул хэрхэн хохирол барагдуулахаа мэдэхгүй байсан. Тухайн үед Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд зааснаар хүний эд хөрөнгөд хууль бусаар халдсан гэдгээр нь арга хэмжээ авах ёстой байсан юм байна лээ. Ажлын хайхрамжгүй байдал болон томилогдоод удаагүй байсан тул сайн мэдэхгүй байсан. Түүн дээр алдаа гаргаж Зөрчлийн тухайн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр торгосон нь миний буруу...”  гэв.

    

Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...Шүүгдэгч Ц.******* нь Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаартай ажлаас чөлөөлөх, ажилд томилох тухай тушаалаар дүүргийн цагдаагийн хэлтэст хэсгийн байцаагчаар томилогдон ажиллахдаа албан тушаалын тодорхойлолтын 1.2 дугаар зүйлд заасан цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч зөрчлийн  хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж шалган шийдвэрлэх чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх, 7.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, Төрийн албаны тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан албаны эрх мэдлээ хэтрүүлэх мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт албан тушаалын эрхээ урвуулан бүрэн ашиглах, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 812 шийтгэлийг хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, бүртгэлийн 812.4 дүгээр зүйлд заасныг тус  тус журамлан 690 дугаартай зөрчлийн хэргийг хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчлийг үйлдсэн Г.ид 2023 оны 4  дүгээр сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар 1 дэх хэсэгт зааснаар хүний биед халдсан зөрчил үйлдсэн гэж 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн. 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200,000 төгрөгийг бэлнээр өгснийг авч 5 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нолох баримтуудаар тогтоогдсон. Шүүгдэгч Ц.*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгөгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тооцогдож ирээгүй. Шүүгдэгч Ц.*******т авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна. Шүүхийн шатанд цагдан хоригдсон хугацааг эдлэх ялаас хасаж тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...100,000 төгрөгийн төлөө хүн хорих ял авах нь зүйд нийцэх юм уу? хэргийн үйл баримт тодорхой. Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хүнд төрлийн ял шийтгэл авах нөхцөл бүрдэхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасны дагуу шударга ёсны зарчим тодорхой байх ёстой.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тусгаж өгсөн. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж байгаа. Хорих ял өгөөд дан ганц нийгэмшүүлэх асуудал яригдахгүй. Давхар ялтай зүйл анги дээр хорих ял оногдуулах нь өөрөө зохимжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх гол зарчмыг зааж өгсөн. 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд ажлын хамт олог дундаа нэр хүндтэй. Хамт олонтойгоо зөв харьцдаг. Өнөөдөр туршлагагүй, хайхрамжгүй байдлаасаа болж энэ гэмт хэргийг үйлдсэн. Улсын яллагчийн зүгээс хөнгөрүүлэх нөхцөл байдлыг ярьсангүй. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй анх удаа гэмт  хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял байгаа. Өмгөөлөгчийн зүгээс 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү...” гэх  дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.******* нь Цагдаагийн ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаартай “Ажлаас чөлөөлж, томилох тухай” тушаалаар дүүргийн хэсгийн байцаагчаар томилогдон ажиллахдаа албан тушаалын тодорхойлолтын 1.2 “Цагдаагийн байгууллагад хуулиар харъяалуулсан зөрчлийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, шалган шийдвэрлэхэд”-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Авлигын эсрэг тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” мөн хуулийн 7.1.7 дахь хэсэг “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэг “албаны эрх мэдлээ хэтрүүлэх”, мөн хуулийн 39.1.4 “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах...”, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хочр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаарр заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна”, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код-812 “Шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх”-ын 812.4.111-д заасныг тус тус зөрчиж, дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “согтуу хүнд зодуулсан” гэх 3-690 дугаартай зөрчлийн шинжтэй гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчил үйлдсэн холбогдогч Г.ид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0487994 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний биед халдсан” зөрчил үйлдсэн гэж 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200,000 төгрөгийг дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна бэлнээр өгснийг авч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон болох нь:

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Г.ийн өгсөн: “...Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очоод ******* байцаагчид ын бичиж өгсөн баталгаа болон өөрийн торгуулийн 200,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үедээ хэсгийн байцаагч надад ямар нэг баримтад гарын үсэг зуруулаагүй. Харин нэгдэх өдөр нь зуруулахаар миний араас Даваа гарагт ирээрэй гэж хэлснийг нь би сонсоогүй яваад өгсөн юм билээ. дүүргийн Прокурорын газраас над руу утсаар залгаад чи *******ын хаалгыг эвдсэн байна, 200,000 төгрөгөөр торгуулсан уу гэж асуухаар нь би тиймээ 200,000 төгрөгөөр торгуулсан, бас т 200,000 төгрөг өгч хохиролгүй болгосон гэдгээ хэлсэн... Ц.******* байцаагч манай гэрийн гадаа ирж надтай уулзаад чамайг хуулийн 5-ын хэдээр 100,000 төгрөгөөр л торгох юм байна, чиний илүү өгсөн 100,000 төгрөг сейфт байсан, тиймээс одоо буцааж өгч байна гэж хэлээд надад 100,000 төгрөгийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-49-51 дүгээр тал/

 

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Н.гийн өгсөн: “...нөхөр Г. өөрт байсан 200,000 төгрөгөө цагдаад өгөөд бид нар яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

/хх-53-55 дугаар тал/

 

  1. Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаар “...Ц.*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилсугай...” гэх тушаал,

/хх-90 дүгээр тал/

 

  1.  Албан тушаалын тодорхойлолт,

/хх-91-93 дугаар тал/

 

  1. дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн 3-690 дугаартай зөрчлийн мэдээллийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн материалын хуулбар,

/хх-145-180 дугаар тал/

 

  1. Хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой баримтууд

/хх-60-63 дугаар тал/

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-139 дүгээр тал/

 

  1. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-116, 119, 139, 211,  133-138 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримт буюу  Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/1880 дугаар тушаалаар Ц.*******ыг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагчаар томилсон, мөн Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/154 дугаар “Ажлын байрны тодорхойлолт”-оос үзэхэд Ц.******* нь цагдаагийн байгууллагад хуулиар олгосон зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч, зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах, шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий нийтийн албан тушаалтан болохын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн субъектэд хамаарч байна. 

 

“Албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т зааснаар “Албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх”-ийг хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно.” гэж заасан.

Үүнээс үзэхэд шүүгдэгч Ц.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “согтуу хүнд зодуулсан” гэх 3-690 дугаартай зөрчлийн шинжтэй гомдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх, хүний биед халдах гэсэн 2 зөрчил үйлдсэн холбогдогч Г.ид 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 0487994 дугаартай шийтгэлийн хуудсыг Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний биед халдсан” зөрчил үйлдсэн гэж 100,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудас бичсэн атлаа 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр торгуулийн 200,000 төгрөгийг дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэлтсийн гадна бэлнээр өгснийг авч 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр торгуулийн дансанд тушааж бусдад давуу байдал бий болгосон  үйлдлээ мэдэж байсан, өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглах нь хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.*******ын үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан, хохирогчоор тогтоосон этгээд байхгүй тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...Шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргасан байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан “...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүгдэгч Ц.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Ц.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосонгэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын дүүргийн хилийн цэсээс гадагш зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр *******,*******,************** тоотод оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ