Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 00710

 

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 153/ШШ2020/00710

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хаан банкны Ховд салбарын хүсэлттэй хариуцагч Н.Н..ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баясгалан,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Хаан банкны Ховд салбарын захирал Ч.Төрбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баясгалан нар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Намжил овогтой Н.. нь тус банкны салбараас 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ201843907803 тоот зээлийн гэрээ байгуулж 7,784,327.09 төгрөгийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 51 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар авсан. Зээлдэгч Н.Н.. нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлд заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй учир банк зээлийн гэрээг цуцалж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах гэтэл зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй, Улаанбаатар хотод байгаа сурагтай байна. Иймд хариуцагч Намжилийн Н.. /ПЮ91040440/-ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

Шүүх хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Ховд салбар нь хариуцагч Намжилийн Н.. /ПЮ91040440/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд  гаргажээ.

Хариуцагч Намжилийн Н.. /ПЮ91040440/ нь Ховд аймгийн Жаргалант сум, Рашаант Нарангийн 18-20 тоотод оршин суудаг гэх боловч энэ хаягаа байнга өөрчлөн, тогтоосон хаяганд оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй хаягаа өөрчлөн олдохгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, хариуцагч Намжилийн Н.. /ПЮ91040440/-ийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Намжилийн Н.. /ПЮ91040440/-ийг эрэн сурвалжлах ажиллагааг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагч Намжилийн Н.. /../-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч Намжилийн Н.. /../-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Шийдвэрийн нэг хувийг Ховд аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Алтанзаяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.