Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 00632

 

2020 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 153/ШШ2020/00632

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Юнескогийн гудамж-28, МПМ цогцолборт байрлах, МобиФинанс ББСБ ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч:  Э.Б / /-д холбогдох,

зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, зээлийн хүү 136,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,902 төгрөг, нийт 659,209 /зургаан зуун тавин есэн мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 153/2020/00703/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Б нь манай “Үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Мобиком Корпораци ХХК-ны 99476767 дугаар дээр зээлийн эрх нээлгэх хүсэлт гарган 140000070135 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Э.Б нь уг гэрээний үндсэн дээр 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр сарын 2,9% хүүтэй 500,000 төгрөгийг зээлээр авсан.

Э.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн зээл, зээлийн хүүгээ төлөөгүй учир гэрээнд заасньт дагуу төлөх зээл, зээлийн хүүг төлөхийг удаа дараа сануулж Анхааруулах хуудас илгээсэн боловч зээлээ огт төлөөгүй байна.

Иймд Э.Бгаас 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй байгаа зээл 500,000 төгрөг, зээлийн хүү 136,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,902 төгрөг, нийт 659,209 /зургаан зуун тавин есэн мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Б нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: МобиФинанс ББСБ ХХК-иас авсан зээлийн нийт төлбөр болох 659,209 төгрөгийг хүлээн зөвшөөрч байх тул 659,209 төгрөгийг төлж барагуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК нь Э.Бд зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, зээлийн хүү 136,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,902 төгрөг, нийт 659,209 /зургаан зуун тавин есэн мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, зээлийн хүү 136,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,902 төгрөг, нийт 659,209 /зургаан зуун тавин есэн мянга хоёр зуун ес/ төгрөгийг нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,371 /хорин мянга гурван зуун далан нэг/  төгрөгийн тал хувь болох 10,185.5 /арван мянга нэг зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,185.5 /арван мянга нэг зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,185.5 /арван мянга нэг зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д олгохоор тогтов.

Хариуцагч Э.Б нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Бд холбогдох, зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 500,000 төгрөг, зээлийн хүү 136,306 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,902 төгрөг, нийт 659,209 /зургаан зуун тавин есэн мянга хоёр зуун ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 659,209 /зургаан зуун тавин есэн мянга хоёр зуун ес/ төгрөгийг нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,371 /хорин мянга гурван зуун далан нэг/  төгрөгийн тал хувь болох 10,185.5 /арван мянга нэг зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 10,185.5 /арван мянга нэг зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 10,185.5 /арван мянга нэг зуун наян таван төгрөг таван мөнгө/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Мобифинанс ББСБ ХХК-д  олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Э.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

    

 

 

 

ШҮҮГЧ                                                      С.ОЮУНЖАРГАЛ