| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2024/0013/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/24 |
| Огноо | 2024-01-29 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., 17.1.2.3., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч А.Лхагваа,
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ны өдөр *******анд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч, хүнд машин механизмын оператор, гагнуурчин мэргэжилтэй, “*******” ХХК-д ,, ажилтай, ам бүл 1, *******,******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоогоор *******, “*******” ХХК-ийн үйлдвэрийн ажилчдын байранд оршин суух,
урьд 1.Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдсэн,
1995 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүгчийн 1/24 дугаартай захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 5 сар 20 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
2.Ховд аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгийн торгох ялаар,
3.Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, уг ялыг биеэр эдэлж дууссан,
4. Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж,
2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор 1 жил 01 сар 05 хоногийн ялыг Өршөөн хэтрүүлсэн.
5. Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
6.Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
7.Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Уг ял дээр өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан ялын зарим буюу 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн,
2008 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 07 хоног хорих ялыг хугацааны өмнө чөлөөлсөн,
8.Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 29 дүгээр шүүгчийн захирамжаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 28 хоногийг хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
9. Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 31 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
10.Ховд аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
11.Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 104 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2015 оны 10 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
12.Ховд аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
13. Ховд аймаг дахь сум дундын шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2019 оны 03 дүгээр сарын 04-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
14. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусч тус тус суллагдсан,
******* овгийн *******ы ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.******* нь үргэлжилсэн үйлдлээр, санаатайгаар 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед , тоот хаягт байрлах хашаа дотор, улаан тоосгон амины орон сууцтай залгаа, хаалга цоожоор тусгайлан хамгаалагдсан агуулахын хаалгаар хууль бусаар нэвтэрч, улмаар уг агуулах дотор хадгалагдаж байсан хохирогч Б.гийн эзэмшлийн гагнуурын аппаратыг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.д 288,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед , тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай “Монгол гэр"-ийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 5 килограмм хонины мах, 500 грамм боорцог зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.т 55,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Буян Налайхын гадаа явж байсан чинь 2 залуу тааралдаад ганц юм хувааж уух уу гээд асуухаар нь хувааж уусан. 4 дүгээр хороо руу явж байхад хөнгөн цагаан, зэс авдаг газраар орж хөнгөн цагаан хэдээр авч байгаа талаар асуух гээд ортол хашааны хаалга нь онгорхой байсан. Хүн байхгүй хажуу талын амбаар нь онгорхой гагнуурын аппарат байхаар нь аваад гарсан. Авч гараад доод айлын таксины жолооч залууд 20,000 төгрөгөөр барьцаанд тавьчхаад явсан. 20,000 төгрөгөөр бэлэн гоймон, 0,33 авч уугаад таньдаг найзындаа очсон. Тэнд очоод хоол унд идэж уугаад байрлаж байсан. Нэг өдөр гудамжинд явж байсан чинь цагдаа ирээд намайг дуудсан. Хаанахын хүн юм бэ гэхээр нь би Ховдоос энд ирээд ажил хийж байгаа талаар хэлсэн. Машинд суучих гээд намайг Цагдаагийн газар луу явж байхдаа надаас гагнуурын аппарат хаана байна гэж нэхсэн. Барьцаанд тавьчихсан айлд байгаа гэж хэлээд тэр айл руу дагуулж явсан. 20,000 төгрөгийн буцааж өгөөд гагнуурын аппаратыг нь авч өгсөн. 9 дүгээр сард 2-3 өдөр хоол байхгүй 4 дүгээр хороонд явж байсан. Гэдэс өлсөөд байсан болохоор хашаа нь онгорхой нэг айл руу явж орсон гадна талын хаалга нь цоожтой байсан. Хаалгыг нь татсан чинь онгойсон. Ороод зурагт, утас байсан ч гар хүрээгүй. Шууд хөргөгчийг нь онгойлгоод гэрийн боорцог, жоохон мах аваад гарсан. Үүдэнд нь сандал байхаар нь суугаад тамхи татаад байж байсан чинь эзэн нь хүрч ирээд цагдаагийн байгууллага руу авч явсан. Авсан юмнуудаа буцаан өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: хохирогч Б.гийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-4/, хохирогч Б.гийн мэдүүлгүүд /хх-12, 14/, гэрч гийн мэдүүлэг /хх-21/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно" ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн №НД-23-131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-23-25/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-7/, Мөрдөгчийн эд зүйл түр хураан авсан, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-8-9/, хохирогч Ц.ийн мэдүүлэг /хх-47/, гэрч Х.ийн мэдүүлэг /хх-50-51/, гэрч Ж.гийн мэдүүлэг /хх-54-55, 58/, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №НД-23-197 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-62-64/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-41-44/, яллагдагч С.*******ы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-60, 75-138/, яллагдагч С.*******ы мэдүүлэг /хх-37-38, 73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэлэлцэж С.*******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 19 цагийн үед , тоот хаягт байрлах хашаа дотор, улаан тоосгон амины орон сууцтай залгаа, хаалга цоожоор тусгайлан хамгаалагдсан агуулахын хаалгаар хууль бусаар нэвтэрч, улмаар уг агуулах дотор хадгалагдаж байсан хохирогч Б.гийн эзэмшлийн гагнуурын аппаратыг хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Б.д 288,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цагийн үед , тоотод байрлах хүн байнга амьдрах зориулалттай “Монгол гэр"-ийн цоожийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, 5 килограмм хонины мах, 500 грамм боорцог зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогч Ц.т 55,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
/хх-6-7, 41-44 дүгээр тал/
/хх-12, 14 дүгээр тал/
/хх-47 дугаар тал/
/хх-21 дүгээр тал/
/хх-50-51 дүгээр тал/
/хх-62-64, 23-25 дугаар тал/
/хх-75-86 дугаар тал/
Шүүх хуралдаанд гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар:
Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч С.*******ыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон 11 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.д 288,000 төгрөг, хохирогч Ц.т 55,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нарт учирсан хохирлыг биед байдлаар болон мөнгөн хэлбэрээр барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлөгдсөн байдал,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заасны хэрэглэх дээ “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж...” зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон 11 хоногтой, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгч С.*******д холбогдох эрүүгийн 2307002360287 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгдэгчид мөн өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсан ба шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 2024/ШЗ/18 дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад товлон зарлаж, талуудад хурлын товыг мэдэгдсэн боловч шүүгдэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсан,
мөн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЗ/25 дугаар захирамжаар шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчилж, шүүгдэгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан,
мөн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2024/ШЗ/52 дугаар захирамжаар шүүх хуралдааныг шүүгдэгч ирээгүй гэх шалтгаанаар 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цаг 30 минут хүртэл хойшлуулсан,
мөн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЗ/61 дугаар захирамжаар шүүгдэгчийн өмгөөлөгч авсан байгаа өмгөөлөгчтэй хуралд оролцонон гэх хүсэлтийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулсан зэргээс үзэхэд шүүгдэгч нь хэрэг шүүхэд шилжиж ирсэн өдрөөс буюу 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатайгаар саад учруулсан нөхцөл байдал тогтоогдсон болохыг тэмдэглэвэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ы *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 11 /арван нэг/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч С.*******д нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ