| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 240/2017/0026/э/ |
| Дугаар | 27 |
| Огноо | 2017-03-22 |
| Зүйл хэсэг | 1531.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 27
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,
Улсын яллагч: Н.Ундрах,
Хохирогч: *******
Гэрч: *******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 201616000207 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг Ногоон хөв гэх газарт тус аймгийн байгаль хамгаалагч нарыг чулуу ухуулсангүй, өөрийн унаж явсан пажеро маркийн автомашины цонхыг хагалсан гэх шалтгаанаар тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын албаны ******* ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашины цонхыг чулуугаар хагалж, бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлаад
Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд ******* мэдүүлэхдээ.... “2016 оны 08 дугаар сарын 27-ны өдөр орой нар шингэсэн хойно ******* сумын нутаг Ногоон хөв гэх газарт ******* пажеро маркийн машинтай , бид 3 алт ухах санаатай очсон. Тэгээд уг газар яваад очсон чинь хамгаалалтынхан байрлаж байгаа гэрийн баруун хойд талд нь 6-7 машин зогсож байсан. Тэгээд захын машин дээр очсон чинь , нар байж байсан. Тэгээд машинаас бид хоёр бууж тэр хэдтэй уулзсан. Уулзаад яасан алт ухуулж байна уу гэсэн чинь мэдхгүй өчигдөр уржигдар хүмүүс орсон байж магадгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тай хамт очиж уулзахаар гэрийн гадаа явж очсон. Машиныг би жолоодож явсан. ...хаанаас явж байгаа юм бичиг баримтаа үзүүл гэж хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа зугтаасан. Тэгсэн хэн нь мэдэхгүй байна нэг хүн хаалганы бариул хуга татаад үлдсэн. Тэгээд гэрийнх нь хойд талаар ирсэн замаараа буцаад баруун хойд тал руу давхисан. Тэгсэн чинь пажеро машины өмнө талын хаалганы цонх хагарсан. ..тэгээд ямар хүн цохичихдог юм бол гээд хойгуур урдуур нилээн давхисан. Тэгж байгаад би гэрийн хажууд очоод машинаас бид хоёр буугаад байгаль орчны мэргэжилтэн тай очиж уулзсан. Машины цонх хагалчихлаа гэж хэлсэн чинь хохь чинь яах гэж энүүгээр яваад байсан юм гэж хэлсэн. Тэгээд би та нар хэнийг нь оруулчихаад хэнийг нь оруулдаггүй юм гэж жаахан хэл ам хийж байгаад буцаад явсан. Хүмүүс учиргүй чулуу шидээд байсан. Би ч цонх шилээ хагалуулчихвий гэж бодоод буцаад явсан. Тэгээд ер нь гэрлүүгээ харьсан. ...олон хүн чулуу нүүлгэж байсан. Тэр хүмүүс хагалсан байх гэж бодож байна. Би хагалаагүй юм. бид хоёр Байгаль орчны мэргэжилтэн бэлнэээр 700000 төгрөг хохирлын төлбөр гэж өгсөн. аас 250000 төгрөг, 200000 төгрөг, би 250000 төгрөг өгсөн. Бид нарыг удаан энд байлгаад байх шиг байна гэж ойлгосон. Тэр олон хүнээс алийг нь хагалсан гэх билээ гэж бодоод хурдхан хохирол мөнгийг нь төлчихөөд хурдхан салъя гэж бодоод мөнгө төлчихсөн юм. Ямар нэг хүн төл барь гэж хэлээгүй. Бид нар л өөрсдөө очиж хэдэн төгрөгний хохирол учирсан юм бэ гэж асууж байгаад төлчихсөн юм. ...согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. эрүүл байсан. гайгүй байсан байх. ыг сайн мэдэхгүй байна.... 2016 оны 08 сарын 27-28-нд шилжих шөнө ******* сумын ногоон хөв гэдэг газар очсон. Алт гарсан газрын баруун хойно 6,7 машин байсан. Хажууд нь очиж зогсоод ыг буулгаад бид 2 гэрийн тэнд очиход 7,8 хамгаалагч, байгаль орчныхонтойгоо нийлээд 10 гаруй хүн байсан. Тэгээд гараад ирэхээр нь бид хэд амдаж давхиад гэрийн баруун хойно ороход манай машины цонх хагарсан. Баруун хойно зогссон машинууд гэрийн урд руу чулуу нүүлгэж байсан. Тэгээд , хоёртой очиж уулзаад манай машины цонх хагарсан гэж хэрүүл маргаан хийж байгаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ... “Өмнөговь аймгийн ******* сумын нутаг Ногоон хөв гэх газарт хууль бусаар алт олборлогч нарыг алт олборлуулахгүй гэж пост ажиллуулсан. Гэрт , хоёр үлдсэн байсан. Гэрийн гадаа үлдсэн. Тэгээд яваад очиход гэрийн гадаа дүүрэн чулуу дүүрчихсэн мөн манай албаны ******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машины заалны хоёр талын цонхыг хагалчихсан байсан. машины шилийг шиллэн манай байгууллагыг хохиролгүй болгосон... Манайхан 27-28-нд шилжх шөнө пост солих гэж очсон. Тухайн үед цагдаагийн 3 албан хаагч, миний бие, , жолооч Үүрийнтуяа, нар очсон. Постонд байсан нь ******* сумын хэсгийн төлөөлөгч Мөнхсүх, цагдаа, олон нийтийн цагдаа нар байсан. Тэд нэр олуулаа байсан учраас постноосоо буучих гээд хэлээд байж байсан. Орой нар шингээд 22 цаг өнгөрч байхад 2 мотоцикль ирээд гэрийн гадуур тойрч байгаад явсан. 12 өнгөрч байхад хойно 6,7 гэрэл гараад машинууд хойт орой дээр зогссон. Саарал өнгийн пажеро машин хамгийн эхэнд ирсэн. Хамгаалагч 5 хүн очоод уулзаад бид нарыг очих хооронд хойноос машинууд хөдөлсөн. Ухуулахгүй гэж хэлж амжаагүй байхад машинууд паркалж зогсоод чулуу шидээд эхэлсэн. Бид хэд биеэ хамгаалах гээд зугатсан. Үйл явдал хоромхон зуур болж өнгөрсөн. Нэмэлт хүч дуудахад ******* сумын хэсгийн төлөөлөгч цагдаа нартай ирсэн. Тэгээд хүрч ирэхэд гортиг татсан дотор дүүрэн чулуу байсан. Машины 2 талын цонх хагарсан, зураг авсан байсан. Үйл явдал дундуур цагдаа нарыг алнаа, алаад өг гээд тойроод эргэлдээд байсан. Энэ хүн бол 2,3 удаа ухна гэж ирж байсан учраас таньдаг болсон байсан. ыг бас танина” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас /
Гэрч Э.Үүрийнтуяа мэдүүлэхдээ... “Пажеро маркийн машин гэр тойрч давхиад байсан. Тэгж байхдаа чулуунд оногдоод шилээ хагалуулсан гэж байсан. ... Зүүн талын заалны аваарын цонх болон баруун талын хаалганы хойд талын цонх хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас /
Гэрч Т.Төмөрчөдөр мэдүүлэхдээ... “Байгаль орчин аялал жуулчлалын газрын машины 2 цонх хагарчихсан Байгаль орчин аялал жуулчлалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б. хэлэхдээ сая чулуу шидээд гэр тойроод давхиад байсан машинтай хүмүүс хагалсан гэж хэлж байсан. Би хараагүй учраас сайн мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас /
Гэрч ******* мэдүүлэхдээ... “Ер нь чулуу шидээд эхлэх үед бүх хүмүүс тарцгаасан. Гэрлүү , хоёр орчихсон. Би гэрийн урд талд байх машины урд талд гадаа зогсож байсан. Бусад хүмүүс бүгд зугтаагаад яваад өгчихсөн байсан. Манай фургон машины цонхыг хагалах үед би уг машины ертөнцийн зүгээр урд талд нь зогсож байсан. Машин болохоор ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байсан. Тэгэхэд уг машины зүүн талд буюу ертөнцййн зүгээр урд талд нь , Дэгээ хоёр явж очоод нь чулуу ойроос шидэж хагалсан. Зүүн талын шилийг хагалсан. Цонхыг хагалсаныг буюу яг машины зүүн талын цонхыг хагалсан талаар бол яг харсан. Тэр хагалж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 26-27, 89 дүгээр хуудас /
Гэрч Т. мэдүүлэхдээ... “Нэг хүн манай машины цонхыг хэн хагалчихваа та нар хагалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй та нар өөрсдөө хагалсан юм байгаа биз гэсэн чинь манай машины цонхыг хагалсан юм чинь та нарын машины цонхыг хагална гэж хэлж байсан. Тэгээд пажеро маркийн машинаас , Дэгээ гэх хоёр хүн буусан. Тэр хоёр фургон машин дээр явж очоод манай машины цонхыг хагалсан учраас танай машины цонхыг хагална гэж хэлээд машинаас 4-5 метр зайтай очоод чулуу шидсэн. Машинаас бууж ирэх үед гарт нь чулуу байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 30 дугаар хуудас/
Гэрч А.Энхмэнд мэдүүлэхдээ... “Гэрийнх нь гадаа байгаль орчины хүмүүс гараад ирчихсэн ******* нь тэд нартай хэрэлдээд зогсож байсан. Тэгэхэд нь би бас явж очсон. Тэгэхэд ертөнцийн зүгээр гэрийн урд талд баруун тийшээ хараад зогсчихсон байсан. Фургон машины баруун зүүн талын 2 шил хагарчихсан байсан. Мөн Пажеро машины баруун талын хойд талын хаалганы шил хагарчихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/
Гэрч Б. мэдүүлэхдээ... “Харин саарал пажеро машин манай ажлын фургон машины зүүн талд ирж зогсон урд хаалганаас нь бууж фургон машины урд тал руу хойд хаалганаас нь , нар бууж ирсэн. фургоны урд талруу явсан хойно цонх хагарах чимээ гарсан. Хариан , хоёр фургоны хойд буюу буруу талын хойд хэсэгт очин чулуу шидэж машины шил хагалсан. Машины цонх хагалангуутаа тэд машиндаа сууж фургоны урдуур давхисан. ...би фургон машины баруун талаар фургон машины урд хэсэгт гарахад манай мэргэжилтэн эгч өөдөөс ирсэн. Энэ машины цонх хагалчаад явлаа гэж эгч хэлсэн. Би яг хэнийг хагалж байгааг хараагүй. Тэр хоёр ямарч байсан чулуу шидэж байсан. Тэгэхэд машины шил хагарах чимээ гарсан. Ойр хавьд тэр хоёроос өөр хүн байгаагүй“ гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар хуудас/
Гэрч Б. мэдүүлэхдээ... “Саарал пажеро машин манай байгууллагын фургон авто машины зүүн талд ирж зогсон урд хаалганаас нь бууж фургон машины урд талруу, хойд хаалганаас нь , нар бууж ирсэн. фургоны урд талруу явсаны дараа цонх хагарах чимээ гарсан. ...Цонх хагалчихлаа гэж хэлэх үед нь би машины баруун талаас тойрч очсон. Тэгэхэд зүүн талын хажуу талын цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47, 88 дугаар хуудас /
Гэрч О.Даваадагва мэдүүлэхдээ... “Машины хажууд , хоёр нөгөө залуустай уулзаж байсан. Саарал жип машинаас 3 залуу бууж ирээд фургоны шил хагалсан. , нар машины шил хагалчихлаа гэж хэлээд байхаар нь би машины шилийг хагалсан залууг гэдэг юм байна гэж бодсон” гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дүгээр хуудас
Гэрч Э.Хосбаяр мэдүүлэхдээ... “Байгаль орчны газрын ******* ӨМА улсын дугаартай бор ногоон өнгийн фургон машины цонхыг саарал Пажероны жолооч гэдэг хүн хагалсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар хуудас /
“Ашид билгүүн” ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №ӨМА/10 шинжээчийн дүгнэлт
Фургон машины хойд залны баруун хаалганы ар талын тос цонх 1 ширхэг нь 60000, хойд залны зүүн талд байх аваарын цонх 1 ширхэг нь 70000, нийт 130000 төгрөг /хх-ийн 50 дугаар хуудас/
“Ашид билгүүн” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №ТХҮ-217-13 үнэлгээний хуудас
Нарны зай хураагуур толь /60втт, 120*60 1 ширхэг 115000 төгрөг /хх-ийн 94 дүгээр хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/
Хураан авах тогтоол /хх-ийн 4 дүгээр хуудас/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2016.08.29 /хх-ийн 5-9 дүгээр хуудас/
Таньж олуулах ажиллагаа хийх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13, 40-43 дугаар хуудас/
*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/
Прокурорын тогтоол “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 2016.02.13-ны өдрийн 06 дугаартай:
Эрүүгийн 201616000207 дугаартай *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэргээс Х., Б. нар нь *******тай бүлэглэн бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэх үйлдлийг Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. /хх-ийн 108 дугаар хуудас/
Прокурорын тогтоол “Эрүүгийн хэргээс зарим үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгох тухай” 2016.02.13-ны өдрийн 07 дугаартай:
Эрүүгийн 201616000207 дугаартай *******т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэргээс ******* нь Хангайленд ХХК-ний нарны зай хураагуур толийг санаатай чулуугаар хагалж гэмтээсэн гэх үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. /хх-ийн 109 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч ******* нь нь 2016 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн ******* сумын нутаг Ногоон хөв гэх газарт тус аймгийн байгаль хамгаалагч нарыг чулуу ухуулсангүй, өөрийн унаж явсан пажеро маркийн автомашины цонхыг хагалсан гэх шалтгаанаар тус аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газрын эзэмшлийн ******* ӨМА улсын дугаартай фургон маркийн автомашины цонхыг чулуугаар хагалж бусдын эд хөрөнгийг гэмтээж Өмнөговь аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдлоо.
Шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэл нь гэрч *******гийн “Машин болохоор ертөнцийн зүгээр баруун тийшээ хараад зогсож байсан. Тэгэхэд уг машины зүүн талд буюу ертөнцййн зүгээр урд талд нь , Дэгээ хоёр явж очоод нь чулуу ойроос шидэж хагалсан. Зүүн талын шилийг хагалсан. Цонхыг хагалсаныг буюу яг машины зүүн талын цонхыг хагалсан талаар бол яг харсан. Тэр хагалж байсан" гэх мэдүүлэг, гэрч Б.гийн “Саарал пажеро машин манай байгууллагын фургон авто машины зүүн талд ирж зогсон урд хаалганаас нь бууж фургон машины урд талруу, хойд хаалганаас нь , нар бууж ирсэн. фургоны урд талруу явсаны дараа цонх хагарах чимээ гарсан. ...Цонх хагалчихлаа гэж хэлэх үед нь би машины баруун талаас тойрч очсон. Тэгэхэд зүүн талын хажуу талын цонхыг хагалсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Т.ээр таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл “би биеийн өндөр болон ерөнхий нүүрний төрхөөр нь таних гэж байгаа. Яг содон зүйл бол анзаарч хараагүй. Бордуу царайтай дунд зэргийн нуруутай л хүн байсан. Би баруун талаасаа 4 дэх хүнийг буюу 4 дугаар барьсан хүнийг мөн гэж зааж байна” гэх тэмдэглэл /хх-10-13ху/, гэрч *******гийн “ Ерөнхий шинж тэмдгээр нь би бол хараад шууд танина. Би 3 ч удаа уулзаж байсан. Яг тэндээ тийм мэнгэтэй ч гэдэг юм уутийм нарийн шинж тэмдгээр нь биш ч гэсэн би хараад шууд танина. Би 4 дугаар барьсан хүнийг гэж таньж байна” гэх таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-41-43 ху/ зэргээр хангалттай тогтоогдож байна.
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч гэрч Т., *******, Б. нар нь хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй байна. Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий гэрч нар шүүгдэгч *******ыг гэмт хэрэг үйлдснийг шууд харсан, мэдүүлгийн эх сурвалжийг заасан гэрч тул тэдний мэдүүлгийг үнэн зөвд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг гэм буруутайд тооцож хуульд зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт үйлдэлдээ гэмшсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзаж шийдвэрлэлээ.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ыг бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 2 жилийн хугацаагаар хорих хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан байгалийн чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны зөрчил хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ