Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/12

 

 

2024 оны 01 сарын 22-ны өдөр                                 Дугаар 2024/ШЦТ/12                                  Даланзадгад сум

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгч Ж., өмгөөлөгч И.Олонмөнх,

Шүүгдэгч А., өмгөөлөгч Ц.Баярмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.*******, өмгөөлөгч Э.Ганбат,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.*******, өмгөөлөгч Б.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн ................ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. нарт холбогдох ...........дугаартай 3 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт

 

Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд аймгийн Даланзадгад сумаас баруун хойд зүгт байх "Ар үр" сувилалын газраас Даланзадгад сум руу явах шороон замд 1..................улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.*******гийн амь насыг хохироосон,

Шүүгдэгч Ж. нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан М.*******ын үйлчлүүлэгчийн биед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу " аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүйгээс аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 05 цаг 20 минутын орчимд нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Юун түрүүнд найзынхаа ар гэрээс уучлалт гуйж  байна. Хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна. Санаатай ийм үйлдэл хийгээгүй. Бага ангиасаа хамт суралцаж тоглож ирсэн найздаа ийм зүйл болсонд харамсаж байна. Өдөр болгон бодож байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ бууз хийгээд байж байхад 20 цаг 45 минутын үед залгасан байсан. Би завгүй байсан учраас утсаа авч чадаагүй. Тэгэхэд четон авчихлаа, тоглох уу? гэсэн чат ирсэн байсан ба хэн хэн байгаа юм гэхэд *******, *******, ******* нар байна гэж хэлсэн. Тэгээд би юм хийж байсан учраас хариу бичихгүй орхиод 21 цаг 50 минутын үед над руу дахиж залгаад бид хоёр машингүй байна, бид хоёрыг авчих гэж хэлсэн. Тэгээд ын гадаа очиход миний машинд орж ирээд суухаар нь одоо яах вэ? гэхэд талийгаач *******г авна гэж хэлэхээр нь гэрийнх нь гадаа очоод залгасан. Өөр тоглох хүн байгаа билүү гэхэд  ******* руу ярихад Цогжавхлан 2-ийн урд байна, хүрээд ир тамхилъя гэж хэлсэн. Гурвансайханаас гараад Цогжавхлангийн үүдэнд очиход ирсэн байсан. Манай машинд суугаад хаанаас четон авах уу? гэхэд “Ар үр” сувиллын газраас авна гэж хэлсэн. Тэгээд тийшээ явсан. Очоод би машиндаа үлдээд тэр 3 гараад четон аваад орж ирээд аймаг руу буцаад явсан. Хэсэг хугацааны дараа машины ар дайвалзаад эхлэхээр нь би хаазнаасаа хөлөө аваад рулээ тэгшхэн барих гэж хичээсэн. Тэгээд манараад унасан. Нэг сэрэхэд сандалнаасаа зүүгдсэн байдалтай сэрсэн. Машин дотор хүн байхгүй байсан. Би машиныхаа хойд цонхоор мөлхөж гараад ирэхэд машины хажууд, ******* машины хойно байсан. *******г хаана байна гээд хайхад машинаас нэлээн урагшаа унасан байсан. Очиход хол зайтай хүчтэй амьсгалж байсан. Би гадуур хувцасаа нөмрүүлээд түргэн тусламж дуудах гэхэд миний утас олдоогүй. Аймаг талаас машин ирж байхаар нь гүйж очоод түргэн тусламж дуудаарай гэж хэлсэн. Тухайн машинд танихгүй ах, эгч 2 байсан. Тэгээд түргэн иртэл битгий хөдөлгөөрэй гэж хэлсэн. 10-20 минут болоод түргэн ирээд эхлээд талийгаач *******ыг түргэний машинд оруулсан. Уг машины сандлыг буулгаж байгаад аваарын дугуйны дээд тагийг насилк болгон ашиглаад *******г оруулсан. Би талийгаач нартай хамт эмнэлэгт ирсэн. Эмч дээш нь харуулж болохгүй гэж хэлсэн учраас би хажуугаар нь ороод бариад эмнэлэгт ирсэн. Тэгээд эмнэлэг рүү өргөж яаралтай түргэн тусламж руу оруулсан. Ар гэрийнх нь хүмүүсийг дуудаарай гэж хэлэхэд дуудсан гэв.

Шүүгдэгч Ж. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 28-ны орой 2 хүүхэд ирсэн. Тухайн үед анхны үнэлгээ хийхэд *******ын хувьд тогтвортой байсан. Нөгөө хүүхдийн хувьд тархины бүрхүүл, тархины үхэл үүссэн учраас үхэж магадгүй гэж хэлсэн. Эмнэлгийн хэллэг нь тийм байгаа. Би *******ын хувьд туйлын их харамсаж байгаагаа хэлье. Төлөвлөгдөөгүй хүндрэл буюу өөхөн эмболи болно гэдгийг би тооцоолоогүй байсан учраас ийм зүйл болсон. Уучлаарай. Нас барсан шалтгаан нь өөхөн эмболи үүссэнээс болсон. Нэгэнт оройтсон байсан учраас би хэлэх үггүй болсон. Тухайн үед юунаас болсон бэ? гэж өөрөөсөө асуугаад хариултыг нь олж чадаагүй учраас дуугүй гарсан гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний хүү *******ыг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед осолд орсон гэж над руу яриад яаралтай ир гэж хэлэхээр нь эмнэлгийн хүлээн авах руу очсон. Эмч, цагдаа, найз нөхөд нь ирсэн байсан. Бүгд өргөөд оношилгоо буюу эхоны өрөө рүү авч очоод оношилгоонд оруулсан. Тухайн үедээ их сандарч байсан. эмчээс гадна эмч нар байсан. Тэгээд эмч нараас гайгүй байна гээд нааштай хариу аваад итгэж эхэлсэн. Буцаагаад нэгдсэн эмнэлэг рүү оруулаад эмч танай хүүхэд гайгүй учраас гэмтлийн тасагт хэвтүүлнэ гэж хэлсэн. Гадуур хувцастай олон хүмүүс оруулахгүй гэж хэлсэн. Тэр өдөр би дөнгөж хотоос ирсэн байсан. Би харъя гээд гэр рүүгээ очоод хувцасаа сольж ирье гээд гарахад манай эхнэр, хүүхэд, сувилагчтай 3-уулаа үлдсэн. Би гэрт очоод гэгээлэг хувцас өмсөөд ирэхдээ ******* эмчтэй коридорт таарахад танай хүүхдийн бөөрний судас тасарсан юм шиг байна, өглөө унаа шийдэж Улаанбаатар хот руу явуулъя гэхэд нь тэгвэл дотоо цус алдаж байгаа, тогтоох боломж байхгүй юм уу гэхэд байхгүй гэж хэлээд яваад өгсөн. Тэр хооронд та нар азтай, танай хүүхэд харьцангүй гайгүй байна гэсэн зүйлийг хэлсэн. 2 хүүхдээс түрүүлээд манай хүүхэд MRI руу ороход ******* эмч хажууд нь зогсож байсан. Тухайн үед коронатай байсан учраас маск зүүгээд согтуу байсан эсэхийг мэдээгүй. Толгойгоороо дохиод энэ үхнэ гэж хэлэхэд нь би гайхаад эмч хүн ингэж хэлж болдог юм уу? гэж цочрол авсан. Манай хүү тариагаа хийлгэхгүй амь тэмцээд хөдөлгөөнтэй байсан учраас тарианууд нь сугарч унаад болохгүй байхаар нь эмчээ дууд гэхэд сувилагч сандраад залгахад утсаа аваагүй. Тэгээд нэг тариа хийхэд тайвшраад хөдөлгөөн нь зогсоод унтах шиг болохоор нь гайгүй болж байгаа юм байна гэж бодоод маргааш нь хот руу явах юм чинь гээд гэр рүүгээ очоод хувцас хунараа бэлдээд ирэхэд өнгөрсөн байсан. ******* эмч орж ирээд эмнэлгийн зүгээс чадах шаардлагатай зүйлээ хийсэн гэж ширүүн хэлээд алга болсон. ******* эмчийн хувьд  хүүгийн минь амь насыг аврах дорвитой арга хэмжээ аваагүй гэж үзэж байгаа. Ямар ч арга хэмжээ аваагүй байж  сүүлд нь ирээд тийм зүйл хэлээд байж байх нь эмч хүний ёс зүйд хэр нийцэх вэ?. Хохирол төлбөрийн тухайд гэвэл ын ар гэрийнхний зүгээс 17.300.000 төгрөг оршуулгын зардалд өгсөн байсан. ******* эмчид л гомдолтой байна. Үгээр хэлэхийн аргагүй байна.  Амь насыг нь аврах арга эрэлхийлээгүй гэж үзэж байна гэв. 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр орой 18 цаг өнгөрөөгөөд ирэхэд миний хүү гэртээ ганцаараа байж байсан. Би хүүтэйгээ хоёулаа амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Хүүгээрээ хань хийж амьдардаг. Би гэртээ ирээд хоёулаа хоолоо хийж идээд унтах гээд хэвтэж байхад миний хүүгийн утас нь дуугараад ээж ээ би гарчхаад ирье, удахгүй, 2-3 цаг болно гэж хэлээд сандраад гараад явсан. Би нэг хэсэгт унтсан байсан. Гэнэт утас дуугараад гээд жолооч хүүгийн аав нь над руу залгаад ******* яаралтай хурдан эмнэлэг дээр ир, осол болсон байна гэж хэлсэн. Би сандраад яваад очиход миний хүү хэвтэж байсан. Өмнөөс миний хүүгийн хувцсыг ураад шидэх шиг болоход юу билээ гээд харахад 2 сувилагч түрээд сэхээний өрөө рүү оруулсан. Тэнд ******* эмч зогсож байгаад гараад явсан. Надад одоо яах талаар, юу болсон талаар юу ч хэлээгүй. 2 сувилагчаас миний хүүг авраарай гэхэд тайвшир, эмнэлгийн ахан шатны тусламж авч байна гэж хэлээд 2-уулаа гараад явсан. Тэгээд би хүүгээ хараад үлдэхэд амнаас нь цагаан хөөс сахраад би эмчээ, туслаарай гээд дуудахад 2 сувилагч гүйж ирээд амыг нь цэвэрлээд тариа хийлээ гээд хийсэн. ******* эмч дахиж орж ирээгүй. Юу болсон талаар мэдээгүй, сувилагчийн үгэнд итгээд байж байсан. Хэрвээ ******* эмчийн зүгээс хүү нь тархины гэмтэл авсан, аврагдах боломжгүй гэж хэлсэн бол миний хувьд хүүгээ тэврээд, ганц ч болтугай үнсээд явуулах байсан гэж гомддог. Их эмчийн хувьд надад тайлбарлаж хэлсэн бол хүүгээ нэг тэврээд явуулах боломж байсан. Би сүүлд залгаад юу болсон бэ?, надад хэлж болоогүй юм уу? гэхэд 2 сувилагч тайлбарлаад хэлчих байх гэж бодсон гэж хэлсэн. Тэгээд би ухаан алдаад ухаангүй болсон. Тэрнээс хойш ажил явдал, анх цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө юу гэж ч хэлснээ мэдэхгүй байна. Одоог хүртэл гэртээ ганцаараа, ажлаа ч олигтой хийж чадахгүй байгаа. ын зүгээс тэр үедээ хүүгийн чинь оронд хүү чинь болж таныг хаяхгүй гээд хэлж байсан хүн одоо над дээр ирдэггүй, ярьдаггүй. Яаж байна гэж асуудаг ч үгүй. Болгоомжгүй, санамсаргүй байдлаар миний хүүг алсан бол над дээр ирээд хань болоод таны бие өвдөж байна уу? гээд эм авч ирээд байж байсан бол арай өөр байна. Тийм зүйл байхгүй учраас би үнэхээр их гомдож байна. Намайг 25 жил түшиж тулсан хүү байсан. Ганцаараа өсгөж дээд боловсролтой болгож төгсгөсөн. Намайг харж хандах хүн байсан учраас намайг ор үндэсгүй хаяж болохгүй шүү. Намайг харахад зүгээр байгаа мэт байгаа боловч миний сэтгэл зүй өмнөх шигээ хэвийн биш, хэцүү байгаа. Охин минь байгаа болохоор амьдрах гээд хичээж байна. Миний сэтгэл санаа эрүүл биш. 2 жилийн дараа яаж шийдэгдэх гэж байгааг харж байна. Сэтгэл санааны хувьд үнэхээр их гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролд 100.380.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг төлөөд өгчихвөл миний хүүгээс ялгаагүй учраас заавал ял эдлүүлж мууг үзээд байх шаардлага байхгүй. Хэлэх үг ч олдохгүй хэцүү байна. Манай өмгөөлөгч миний хэлээгүй зүйлийг хэлэх байх гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүүгийн сургууль амраад 2022 оны 01 дүгээр сарын дундуур Даланзадгад суманд гэртээ ирсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой би эхнэр хүүхдийн хамтаар Улаанбаатар хотоос 20 цаг 30 минутад ирсэн юм. Бид нарыг гэртээ ирэхэд миний хүү гэрээ цэвэрлэчихсэн гэртээ ганцаараа байж байсан. Манай хүү 22 цаг өнгөрч байхад "*******" караокег хаалгахаар гэрээсээ гэрч явсан юм. Манай хүү тухайн үед "*******" караокег хариуцаж ажиллуулж байсан юм. Манай хүү "*******” дээр очоод байж байгаад жижүүр *******д би яаралтай явчихаад ирнэ гэж хэлээд гарсан байгаа юм. Тэгээд өөрийн унаж явсан машинаа Цогжавхлан 2 дэлгүүрийн гадаа зогсоогоод явсан байсан. Би гэртээ байж байхад 23 цаг 30 минутын үед нэг хүүхэд залгаад манай хүүг осолд орсон байдалтай эмнэлэг дээр байна гэж хэлсний дагуу эмнэлэг дээр эхнэр, бага хүүгийн хамтаар яаралтай очиход манай хүү хүлээн авах дээр байж байсан бөгөөд биеийн байдал нь гайгүй байсан бөгөөд өөрийн ухаантай надтай юм ярьж байсан. Манай хүүг имрай зураг авхуулаад гэмтлийн тасагт шилжүүлсэн тэгээд ******* гэдэг эмч надад танай хүүхэд асуудалгүй, санаа зовох зүйл байхгүй гэж хэлсэн тэгээд нөгөө осолд орсон хүүг энэ үхнэ гэж хэлсэн тэгэхээр нь би эмч хүн ингэж хэлээд байхдаа яахав гээд харахад ******* эмч согтуу юм шиг байсан. Манай хүүг гэмтлийн тасагт оруулаад сувилагч дусал, тариа хийсэн тэр үед ******* гэдэг эмч орж ирээд манай хүүгийн хэвлий хэсгээр нь дарж үзээд чи зүгээр байна битгий маяглаад бай гэж байгаад тоймтой юм хэлээгүй гараад явсан түүний дараагаар хэвлийн эхоний эмч үзээд гарсан түүний дараагаар ******* эмч намайг эмнэлгийн коридоорт дуудаад хүүгийн бөөрний судас тасарсан байж болзошгүй мөн бөөр няцарсан ч байж магадгүй байна маргааш өглөө яаралтай Улаанбаатар хот руу эмч гаргаж өгч явуулна гэж хэлсэн тэгэхээр нь би ******* эмчид хот явахаас өмнө сайн үзээд хагалгаанд орж болохгүй юм уу гэсэн чинь тийм боломж байхгүй гэж хэлээд яваад өгсөн түүнээс хойш ******* эмч дахин ирж манай хүүг үзээгүй миний хүүгийн амь нь тийрээд байгаа бололтой тийчлээд байсан тэр үед сувилагч хүүхэн тариа хийгээд байсан. Хүүхэд хэвлийгээр аймаар өвдөөд байна. Шээс хүрээд байна. Ам аймаар их цангаж байна гэж хэлээд байсан би тэнд байсан сувилагчид эмчээ дуудаач гэхэд эмчтэй ярьсан гэж хэлсэн. Тэр үед хүүгийн ухаан санаа зүгээр байсан бөгөөд талийгаач найзыгаа зүгээр үү гээд асуугаад байсан юм. Би сувилагчид манай хүүхдийг сэхээн амьдруулах тасагт оруулж болохгүй юм уу, ямар нэгэн арга хэмжээ авч болохгүй юу гэхэд сувилагч нь гарч явж ирээд одоо тийм тариа хий гэж байна гээд тариа хийгээд байсан. Шөнө 04 цагийн үед манай хүү жаахан тайвшраад унтах шиг болохоор нь төрсөн эгч Отгонсүрэн, нарыг дуудаж ирүүлээд өглөө 06 цагт Улаанбаатар явна гэсэн болохоор би эхнэр хүүхдийн хамтаар гэр рүүгээ яваад хувийн бэлтгэлээ хийсэн тэгээд 05 цаг өнгөрч байхад эргээд эмнэлэг дээр ирэхэд манай хүү амьсгаа хурааж байсан юм. Тэр үед ******* эмч орж ирээд бид нар чадах бүхнээ хийсэн шүү гэж хэлчихээд гараад явсан. Тэгээд манай хүү 06 цагт нас барсан. ... Миний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай сайн үзүүлж чадаагүй гэж бодож байна. Тухайн үед жижүүр эмч байсан ******* эмч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба манай хүүхдийг асуудал байхгүй санаа зовох зүйл байхгүй, та нар азтай байна гэж хэлсэн бөгөөд дараагаар нь хүүгийн байсан өрөөнд орж ирээд хэвлий хэсгээр нь дарж үзчихээд талийгаач хүүг битгий маяглаад бай чи зүгээр байна гэж хэлээд явсан түүнээс хойш дахин орж ирээгүй ба нас барсан дараагаар нь орж ирээд бид нар чадах бүхнээ хийсэн гэж хэлсэн... Би эмнэлгийн байгууллагад гомдолтой байна. Манай хүүд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай зөв шийдвэр гаргаад эмчилсэн бол амь насыг нь аврах боломжтой байсан гэж үзэж байна. Тухайн үед Улаанбаатар хотоос яаралтай баг дуудаж ирүүлсэн бол мөн амжихаар байсан. Улаанбаатараас баг ирдэг талаар хэлсэн бол би бүх зардлыг нь даагаад ирүүлэх бүх арга хэмжээг авах байсан гэтэл тэгээгүй миний хүүг ядаж сэхээнд оруулаад эмчлээгүй тоног төхөөрөмж муутай өрөөнд оруулаад нэг сувилагчаар мануулаад хаясан эмнэлгийн байгууллагад гомдолтой байна. Миний хүү ганц ийм байдалд орсон гэж бодохгүй байна өмнө нь ийм байдлаар хичээн хүн нас барсан цаашид ийм байдлаар хэдэн хүн амь насаараа хохирохыг хэлж мэдэхгүй байна. Оршуулгын зардал болон бусад хохирлыг нэхэмжилнэ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 84-87 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би талийгаачийн оршуулгын зардлын баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны үед бүрдүүлээд өгснийг холбогдогчийн талаас төлсөн байгаа цаашид нэхэмжлэх зүйлүүдийнхээ баримтыг бүрдүүлээд өгнө... ******* эмчид гомдолтой байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүүгийн сургууль амраад 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатараас гэртээ ирсэн байсан. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө би ажилдаа явахад миний хүү гэрт үлдсэн бөгөөд би өдөр цайны цагаараа гэртээ ирэхэд хүү гэртээ ганцаараа байж байсан. Би орой 18 цаг өнгөрөөгөөд ажлаа тараад ирэхэд гэртээ ганцаараа л байж байсан. Бид хоёр хоолоо хийж идчихээд гэртээ байж байхад 22 цаг өнгөрч байхад хүүгийн гар утас нь дугарсан тэгсэн гадаа найзууд нь ирчихлээ гэж байгаа бололтой байсан. Тэгэхээр нь миний хүү хаачихна вэ гэсэн чинь удахгүй ээ 2-3 цаг болоод ирнэ гэж хэлсэн тэгээд гараад явсан. 23 цаг 40 минутын үед ын аав над руу залгаад яаралтай эмнэлэг дээр ир гэсний дагуу эмнэлэг дээр яваад очиход манай хүү осолд орсон байдалтай ухаангүй хүлээн авах дээр байсан бөгөөд тэндээсээ сэхээн амьдруулах тасагт оруулж эмчилсэн тэгээд 03 цаг 40 минутын үед нас барсан. ...Тухайн машины жолооч нь манай хүүтэй багаасаа 1 ангид хамт сурсан найзууд байгаа юм. Намайг эмнэлэг дээр яваад очиход миний хүүгийн найз хэлэхдээ , *******, манай хүү нар Ар үр сувиллын газар оччихоод буцаж явахдаа ийм асуудалд орчихлоо гэж хэлсэн юм....Жолооч хурд хэтрүүлэн явснаас л осол гарсан гэж үзэж байна. Иймд жолоо барьж явсан хүнд гомдолтой байна. Оршуулгын зардал болон бусад хохирлыг нэхэмжилнэ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 94-96 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Р.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Яг одоогийн байдлаар хэдэн төгрөг нэхэмжилж байгаагаа мэдэхгүй байна. Тийм учраас ойрын өдрүүдэд нэхэмжлэлийг бичгээр гаргаж өгсөн.  Тухайн хэрэг болох үед эмч нар газар дээрээс нь хөдөлгөхгүйгээр эмнэлгийн тусламж үзүүлсэн бол яах ч байсан юм билээ гэсэн бодол байна. Мөн түргэн тусламжаар очсон эмч нар насилкгүй очсон учраас жолооч нь тэврээд явсан байдаг. Би хэлж мэдэхгүй байна. Машин барьж явсан хүүхдийг ял авхууллаа гээд миний хүү босоод ирэх ч биш яахаа мэдэхгүй л байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 99-101 дэх тал/

Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр би найз талийгаач *******гийн гэрт очоод бид хоёр юм ярьж байгаад орой хэдэн найзуудтайгаа сууж покер тоглоё гэж ярилцсан тэгээд читон хэнд байгаа билээ гэсэн чинь гэж -т байгаа гэсэн тэгээд талийгаач *******, - руу заалгаад хаана байгааг нь асуухад "Ар Үр" сувилалын газарт ажиллаж байна гэсэн тухайн үед би зааланд тоглох байсан учраас нэг найзтайгаа явж зааланд тоглочихоод эргэж гэртээ ирээд найз ******* рүү залгаад хаана байгааг нь чатаар асуухад гэртээ байна гэсэн тэгээд би найз руу тоглох уу гэсэн чат явуулсан араас нь ирээд авчих гэж хэлсэн тэгээд удаагүй хүрээд ирсэн. бид хоёр талийгаач Будцэрэнг очиж гэрээс нь аваад явж байхад талийгаач Будцэрэн, хүрээд ир тамхилъя гэж байна гэсэн тэгээд бид гурав талийгаач *******тай төвд байдаг Цогжавхлан дэлгүүрийн зогсоол дээр уулзаж тамхилсан тэгсэн талийгаач ******* хамт явъя би *******тэй ойрд уулзаагүй гэж хэлсэн тэгээд бид 4 "Ар Үр" сувилалын газар руу ын машинаар явсан талийгаач ******* өөрийн унаж байсан машинаа Цогжавхлан дэлгүүрийн гадаа үлдээгээд явсан юм. Бид 4 яваад "Ар Үр" сувилалын газарт очоод -тай уулзаж читон аваад буцаад явсан бид нар буцаад сайжруулсан шороон замаар явж байхад бага зэрэг эргэлт орж ирсэн тэгээд юу болсон мэдэхгүй нэг мэдэхэд машин онхолдсон байсан машин онхолдсон дараагаар би машин дотор суудал дээрээ байж байсан тэгээд эргээд харсан чинь манай хоёр найз байхгүй байсан. жолооныхоо ард байсан тэгээд би машины арын цонхоор машинаас гарахад араас машинаас гарсан машинаас гараад харахад талийгаач ******* машины хажуу талд байсан. Талийгаач ******* машины урд талд нэлээд зайтай байсан. Талийгаач ******* 3-4 секундэд 1 удаа амьсгаа аваад байх шиг байсан тэр үед аймаг талаас 1 машин ирсэн тэр машин манай талийгаачийг зам дээр байгааг хараад зогссон тэр машин дотор ах, эгч хоёр байсан яг ямар хүмүүс байсныг санахгүй байна. Тэр хоёр хүн түргэн дуудаж өгсөн байх тэгээд удаагүй цагдаа, түргэн хоёр зэрэг ирсэн тухай тэгээд түргэний эмч манай хоёр найзыг үзэж тариа тарчихаад болон манай хоёр найзыг аваад явсан юм. Би түргэний машинд багтаагүй учраас найз Баяржавхланг дуудаад эмнэлэг дээр ирэхэд талийгаач *******, ******* нарын аав, ээжүүд ирчихсэн байсан мөн ын аав, ээж ирсэн байсан тэгээд эмчийн хэлснээр 2 найзыгаа өргөлцөөд рентгенд оруулсан тэгээд тус тусад нь тасагт оруулсан тэгээд 03 цагийн үед Будцэрэн нас барсан тэгээд би 05 цагийн үед гэр рүүгээ явсан. ....... Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл байхгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгслийг А. жолоодож явсан....Бид найзууд дөрвүүлээ найзаасаа юм авах гэж аймгаас гараад очиж юмаа авчаад буцаж явахдаа онхолдсон. Миний таамаглаж байгаагаар дугуй л хагарсан байх гэж бодож байна. ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй. Осол болсны дараа өөдөөс нэг машин ирж байсан тэр машин жолоочоор түргэн тусламж дуудуулсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал/

Гэрч Ю. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү А. Монгол улсын боловсролын Их сургуулийн график дизайны ангийн 4-р курст сурдаг бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 29-ний орой цагаан сарын бууз хийж дуусаад унтах гэж байхад манай хүү хувцсаа өмсөөд эхлэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь найз дуудаад хурдхан гарчихаад ирье гэж хэлээд гэрээс гарсан. Би орондоо ороод хэвтэж байхад манай хүү залгаад хурдан эмнэлэг дээр хүрээд ир гэж залгасан тэгээд би эмнэлэг дээр ирсэн чинь осолд орсон гэсэн бөгөөд талийгаач Будцэрэн ухаангүй байсан ба талийгаач ******* ухаантай нуруу өвдөөд гээд хэвтэж байсан бөгөөд талийгаач *******аас ээж, аавынхаа дугаарыг хэлээрэй гэсэн чинь хажууд байсан хүнд дугаарыг нь хэлж байсан. Тухайн үед хоёр хүүхдийг хоёуланг нь компьютерт харсан тэгчихээд *******г сэхээн амьдруулах тасаг руу оруулсан талийгаач *******ыг гэмтлийн тасагт оруулсан. Тэгээд эмнэлэг дээр байж байхад шөнө 03 цаг өнгөрч байхад ******* нас барсан тэр үеэр би, ******* эмчээс гэмтлийн тасагт байгаа хүүхэд яаж байна гэсэн чинь гайгүй байна өглөө онгоцоор хот явуулна гэж хэлсэн тэгээд би онгоц хэдээс нисэхийг асууж сураглахад тухайн өглөө нь онгоц нисэхгүй гэж хэлсэн тэгээд би эмнэлгээс хүүхдийн биеийг асуухад *******ыг нас барсан гэж хэлсэн. ...Миний хүү тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй. 2018 онд жолооч болсон 4 жил жолоо барьж байгаа гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/,

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний хүү оюутны амралтаараа Даланзадгад суманд ирсэн байсан байсан бөгөөд нөхөр бид хоёр Улаанбаатар хотод ажил хөөцөлдөж явж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өглөө Улаанбаатараас гараад орой 21 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай хүү гэртээ байсан бөгөөд бид нарын ачааг буулгачихаад гэртээ 1 цаг орчим юм ярьж сууж байгаад ажлаа буюу "*******" зоогийн газрын гал тогоог хаахаар 22 цаг өнгөрч байхад явсан юм. 23 цаг 30 минутын үед миний хүүг осолд орсон талаар манай нөхөрт нэг хүн хэлсэн тэгээд эмнэлэг дээр яаралтай ирэхэд манай хүү эмнэлэг дээр ирчихсэн хүлээн авахын орон дээр хэвтэж байсан бөгөөд бид нарыг ирсэн чинь компьютерт оруулна гэсэн тэгээд бид нар хүүгээ өргөж яваад компьютерт оруулчихаад эргэж хүлээн авах дээр ирсэн чинь *******, Даваасамбуу, Отгонжав гэх эмч нар ирчихсэн танай хүүхэд гайгүй байна гэж хэлсэн тухайн үед эмч нар гайгүй гээд хэлчихлээр нь бас тайвширсан тэр үед ******* эмч та нар азтай байна гэж хэлсэн тэгээд манай хүүг гайгүй байна гээд сэхээний тасагт оруулаагүй, гэмтлийн тасагт оруулсан. Миний хүүг оруулсан өрөө хүйтэн өрөө байсан. ******* гэдэг эмч стор нээгээд сувилагчдаа өгсөн сувилагч нь миний хүүд тариа хийсэн. Миний хүү тариа хийлгэхгүй өвдөөд байна гээд орилоод байсан тэгээд миний хүүд уян зүү тавиад хэд хэдэн тариа хийсэн. Тэгээд Солонго гэдэг эмч орж ирээд хэвлийн эхо харсан тэгээд гараад явчихаар нь би араас нь гарч очоод Солонго эмчтэй уулзсан чинь бөөрний судас тасарсан байж магадгүй байна гэж хэлсэн тэгээд ******* эмч өглөө Улаанбаатар хот явна та нар юм аа бэлд гэсний дагуу нөхөр бид хоёр гэр рүүгээ яваад эргээд ирэхэд миний хүү нас барсан. ....Манай хүү "*******" караокег хаагаад ирнэ гээд явсан.  ....Миний хувьд анх манай хүүг эмнэлэг дээр ирэхэд та нар азтай байна. Танай хүү гайгүй байна гэж хэлсэн тэгээд бид нар ч бага зэрэг тайвшраад өглөө болгоод Улаанбаатар хот явна гэсэн бодолтой болсон бөгөөд тухайн үед миний хүүг зөв оношлоод ядаж сэхээний тасагт оруулаад эмчилгээ хийсэн бол ямар ч үр дүн гарах байсан юм бэ гэж бодож байна. Миний хувьд эмнэлгийн байгууллаас эмчилгээ үйлчилгээг хангалтай түвшинд хийгээгүй гэж үзэж байна. Мөн дээрээс нь ******* эмч зүгээр л миний хүүг хэн ч биш гэсэн байр суурьнаас хандаж сэтгэл гараагүй явалд гомдож байна. Тухайн үед ******* эмч их л пээдгэр хүн байсан. Одоо би бодоход ******* эмч согтуу байсан юм шиг байна. /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал/

Гэрч С. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би тухайн үед БОЭТ-ийн гэмтлийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 17 цагт БОЭТ-ийн гэмтлийн тасагт ээлжээ аваад жижүүрт гарсан. Би орой 22 цагийн тариаг хүмүүстээ хийгээд 23 цаг өнгөрч байхад дуусаад тарианы өрөөнд орж ирэхэд эмч Оюунаа эгчээ гялс доошоо буугаад ир дор ослын хүмүүс ирсэн байна гэнэ гэж хэлчихээд яваад өгсөн. Би араас нь буугаад хүлээн авах дээр ирэхэд нэг хүн түрдэг орон дээр бас нэг хүн хүлээн авахын орон дээр байж байсан бөгөөд тухайн 2 хүн цусанд холилдсон хоёр хүн байсан. Би хүлээн авах дээр байж байхад эмч хүмүүсийг компьютер томографикт оруулна та дээшээ гараад түрдэг ор аваад ир гэсний дагуу би дээшээ гэмтлийн тасагт очоод ор аваад ирсэн тэгээд хүлээн авах дээр байсан 2 хүнийг аваад эмч, хүлээн авахын сувилагч , Сэхээний эмч бид нар гэрийн хүмүүстэй нь явж осолд орсон 2 залууд компьютер томографикийн шинжилгээ хийлгэсэн. Тэгээд буцаад хүлээн авах дээр ирсэн тэндээс эмч нар ярилцаж байгаад талийгаач *******ыг манай гэмтлийн тасагт өгсөн. Тэгээд би дээшээ гараад өрөөгөө бэлдээд ор дэрээ засаад байж байхад эмч талийгаач *******ыг ар гэрийн хүмүүсийн хамтаар аваад гараад ирсэн юм. эмч хүнээ аваад 00 цаг 40 минутын үед тасагт ирсэн. Би талийгаач *******ыг хүлээж аваад эмчид эмчилгээний хуудсыг өгөөд та эмчилгээгээ бичиж бай би хүнээ тасагт хүлээж авъя гэсэн тэгээд би хүнээ хүлээн авч дуусаад гараад ирэхэд эмч эмчилгээгээ бичээд тавьсан байсан бөгөөд би 01 цаг гэхэд хүндээ эхний эмчилгээгээ хийгээд эхэлсэн. Эхний эмчилгээ монтёл 250мл 2 блокон 2 дуслаар хийсэн энэ үед эмч залгаад хүнээ эход харуулъя гэсэн тэгээд би хүнээ авч явахаар бэлдэж байхад эмч залгаад эхо өөрөө зөөврийн эхогоор хархаар боллоо гэсэн учраас би эмчийн бичсэн эмчилгээг үргэлжлүүлсэн тэгж байхад Эхоны эмч Солонго орж ирээд эход хараад явсан. Тэгээд 500-тай натри цриксонтой хольж хийсэн дараагаар 100 грамм яак гэдэг тариа дуслаар араас нь 250 тай ренгер хийсэн хажуугаар нь цус тогтоох тариа вексол, өвчин намдаах тарианууд хийсэн энэ бүгд хийсэн эмчилгээ өвчний түүх дээр байгаа. Өвчин намдаах тариа хийгээд байхад өвдөлт нь намдахгүй байхаар нь би 03 цаг 20 минутын үед ******* эмч рүү залгаад өвчин намдахгүй байна гэсэн чинь седиксин 20 грамм натригаар шингэлээд судсаар хийчих гэж хэлсэн. Тэгээд би эмчийн хэлсний дагуу хийсэн боловч талийгаач зовиурлаад байсан бөгөөд өвдөлт нь арай л багасах шиг  болсон.  Тэр үед талийгаачийн аав, ээж нь өглөө хот яв гэж эмч хэлсэн тийм учраас бид хоёр гэртээ очиж хувцсаа солиод ирье гэсэн оронд нь хоёр эмэгтэй орж ирсэн тэгээд би өвчтөний амин үзүүлэлтийг хянаж байгаад 05 цаг 30 минутын үед өвчтөнд ренгер залгаж орхиод дуслыг нь сайн харж байгаарай дуусахаар нь хэлээрэй гэж хэлээд тариандаа гарсан. Тэгээд би тасгуудаар тариагаа хийгээд явж байхад 06 цаг 20 минутын үед дусал дуусчихлаа гэж хэлсэн тэгээд би ороод очсон чинь өвчтөн сонин хөхөрсөн байсан тэгээд би ******* эмч рүү залгасан чинь утсаа авахгүй байсан. эмч рүү залгасан чинь бас утсаа авахгүй байсан бөгөөд би өөрөө гүйж очоод ******* эмч, нарыг дуудаад ирсэн чинь эмч нар үзчихээд нас барчихсан байна гэсэн ийм зүйл болсон. ....Биеийн байдлыг эмч л үнэлдэг. Би тухайн үед ******* эмчийн эмчилгээний заалтаар бүх эмчилгээг хийсэн. Манай тасагт хэвтэхээр ирсэн өвчтөн хүлээн авахаас өвчтний түүхийг нээж ирдэг. Тухайн тохиолдолд яаралтай тусламжийн хуудас, өвчний түүхийг нээгээгүй ирсэн. Гэмтлийн тасаг дээр ирсэн дараагаар өвчний түүхийг нээж ирсэн. ******* эмч эмчилгээний заалтын хуудсан дээр бичиж өгсөн. ...Талийгаач М.******* ямар оношоор нас барсан талаар мэдээгүй. Тухайн үед эмч мэс, гэмтлийн жижүүр эмчээр ажиллаж байсан. эмч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар надад мэдсэн зүйл байхгүй. Жижүүр эмчийг дуудвал л орж ирдэг болохоор бусдаар нэг их орж ирээд байдаггүй болохоор мэдэхгүй байна. Би хаад л жижүүрт таардаг тэр үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн удаа байгаагүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал/

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...******* миний найз *******ын хүүхэд байгаа юм бусдыг хүмүүсийг нь танихгүй. 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой би эмнэлэг дээр явж байхад манай найз *******ын хүүхэд хүлээн авах дээр осолд орсон байдалтай биеийн байдал нь хүнд ирсэн бөгөөд би найзын хүүхэд байсан учраас тэнд байж байхад манай найз ******* бас ирчихсэн байсан. Тэгээд би найздаа хань болоод байж байхад талийгаач хүүг компьютер томографикийн шинжилгээнд оруулахаар болсон би өөрөө бие өвчтэй учраас хүнд юм өргөж болохгүй учраас дагаад хамт явж хүүг шинжилгээнд оруулсан тэгчихээд эргэж ирээд талийгаач хүүг эмнэлгийн 2 давхарт байх гэмтлийн тасагт оруулж хэвтүүлсэн. Тэгээд 02 цагийн үед гэртээ очсон юм. Тэр үед жижүүр эмч нь ******* эмч байсан тухайн үед ******* компьютер томографикийн шинжилгээнд оруул гээд талийгаачийг өргөж авч яваад эргэж ирж байсан. Тухайн үед би яг эмчтэй өөртэй нь бол тулж харьцаагүй. Талийгаач *******ыг компьютер томографикийн шинжилгээнд оруулах гээд хүүг насилкан дээр тавих үед хүү ёолоод өвдөлт мэдрээд байхад эмч ******* талийгаач хүүг чи гараа татаач, хөлөө тэнийлгээч гээд ширүүн харьцаад байхаар нь гайхаад харсан чинь согтууруулах ундаа хэрэглэсэн юм шиг харагдаж байсан. Байгаа байдал нь архи уучихсан юм шиг байсан. Мөн ******* эмч та нар их азтай байна танай хүүхэд зүгээр асуудалгүй байна гээд байсан. Мөн компьютер томографикийн шинжилгээнд оруулаад эргээд гарах үед мөн л хүүг чи хурдан хөдлөөч дараагийн хүн чинь орох гээд байна гээд зандраад байсан. Компьютер томографикийн шинжилгээнд оруулчихаад дээш гэмтлийн тасагт оруулсан түүний дараагаар сувилагч хүүхэн эмчилгээ хийж эхэлсэн намайг байх хугацаанд ******* эмч орж ирээгүй. Тэгээд би *******ын хамтаар гэрт нь очоод эргээд ирэхэд сувилагч л ганцаараа л байж байсан бөгөөд намайг өрөөнд байж болохгүй гэхээр нь гараад гэр рүүгээ явсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 04 цаг 28 минутад миний төрсөн дүү ******* залгаад ******* аваарт орчихсон бид нар эмнэлэг дээр байна эмнэлгээс хот яв гэж байна та ирээд хүүхэд түр харж бай гэж хэлсэн. Би хүүхдийн бие гайгүй юу гэхэд эмч нар гайгүй гэж байна өглөө 07 цаг гэхэд хот явна гэсэн гэж хэлсэн тэгээд би өөрийн төрсөн эгч Отгонсүрэн, төрсөн дүү бат нар руу хэлчихээд эмнэлэг дээр яваад ирэхэд манай дүү ******* түүний эхнэр охин Байсундарь нар байсан. Манай эгч, дүү болох Отгонсүрэн, бат нар ирчихсэн байсан. Тэгээд би *******аас хүүхдийн бие ямар байна гээд дахин асуухад тайвшруулах тариа, дусал хийчихсэн одоо унтаж байна гэж хэлсэн тэгэхээр нь  ямар онош тавьж байна гэсэн чинь ******* манай хүүгийн бөөрний судас тасарсан байна гэж эмч хэллээ ерөнхий гайгүй гэж байна бид нар гэр рүүгээ яваад хот явах бэлтгэлээ хангаад ирье Отгонсүрэн эгч та хоёр ороод харж бай гэсэн тэгээд Отгонсүрэн эгч бид хоёр гэмтлийн тасагт байх талийгаачийн өрөөнд орсон. Өрөөнд ороход хүүхэд баруун талаараа байрлаж орон дээр хэвтсэн байдалтай дусал залгаатай нүүр, арьс цайсан байдалтай байсан бөгөөд хүүхэд огт хөдлөхгүй, дугарахгүй, нүдээ нээхгүй байсан бөгөөд хөл гарыг барьж үзэхэд хүйтэн байдалтай байсан тэр үед сувилагч орж ирсэн сувилагчаас манай хүүхэд ямар байна гэж асуухад сувилагч хуруунд нь даралт, зүрхний цохилт үздэг багаж хийж үзчихээд зүрхний цохилт, даралт хэвийн байна гэж хэлчихээд цагийн тариа хийхээр явлаа дусал дуусахаар дуудаарай гэж хэлсэн. Тэгээд Отгонсүрэн эгч бид хоёр гар хөлийг нь бариад 30-40 минут орчим болсон байх тэгж байхад дусал дуусаад сувилагчийг дуудсан сувилагч орж ирээд талийгаачийн дуслыг салгачихаад хуруунд нь даралт, зүрхний цохилт үздэг багаж хийж үзэхэд нөгөө багаж нь ажиллахгүй байсан. Тэгэхээр нь толгойг нь өргөж харсан чинь нүүрний дарагдсан болон биеийн хэсэг нь хөх эрээн болчихсон байсан тэгэхээр нь би сувилагчаа энэ яачих ваа гэсэн чинь харчихаад ******* эмч рүү залгасан чинь утсаа авахгүй байсан тэгсэн эмч утсаа авахгүй байна гээд гараад гүйгээд явчихсан удаагүй гэдэг эмчийг дагуулаад ороод ирсэн эмч орж ирээд хуруунд нь нөгөө төхөөрөмжөө хийсэн боловч ажиллахгүй байхаар нь наад тоног төхөөрөмж чинь эвдэрчих вүү гэж хэлээд даралтны аппарат гарт нь хийгээд даралтыг нь үзэх гэсэн болохгүй байсан тэгсэн эмч та нар хоорондоо ярьсан юм уу хэзээнээс эхлээд ярихаа байсан юм бэ гэсэн тэгэхээр нь намайг орж ирэхэд л ийм байдалтай байсан гэж хэлсэн эмч талийгаач нүдийг харчихаад дараа нь хумсыг нь үзээд байхгүй болсон байна найдваргүй гэж хэлсэн тэр хооронд сувилагч эмэгтэй ******* эмч рүү залгаад байсан боловч утсаа авахгүй байсан ба сувилагч гарч яваад ******* эмчийг дагуулаад ороод ирсэн. ******* эмч өрөөнд орж ирээд миний хажуугаар гарах үед хоносон архи буюу өнжүүк үнэртэж байсан ба үс нь өрвийж, нүд нь бүлцийсэн байдалтай байсан. ******* эмч хүүхдийн хажууд ирээд халаасандаа гараа хийгээд хараад зогсоод байсан тэр үед би болон талийгаачийн аав ******* бид нар ******* эмчээ хүүхэд найдваргүй юу, зүрхний массаж хийхгүй юм уу гэсэн чинь толгойгоо сэгсрээд зогсож байснаа өнгөрчихсөн байна гэж хэлсэн тэгээд эргээд гарахдаа талийгаачийн аав *******ыг дуудаад эмнэлгийн зүгээс бүх хийх ёстой зүйлийг хийсэн шүү гэж хэлчихээд цаашаа яваад өгсөн тэр үед сувилагч эмэгтэй 2 цагийн дараа ирээрэй гэж хэлсэн тэгээд бид нар тэндээс гараад явсан....Би 04 цаг 50 минутын өрөөнд орсон талийгаач 06 цаг 15 минутын үед нас барсан энэ хооронд нэг ч эмч орж ирээгүй. Сувилагч эмэгтэйгээс хэн гэдэг эмч эмчилж байгаа юм бэ гэхэд ******* эмч байгаа гэж хэлсэн. Сувилагч дусал залгасан байсан бөгөөд сувилагч хэд хэдэн удаа орж ирж амин үзүүлэлтийг нь үзсэн. ...Миний хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээг хангалттай үзүүлсэн гэж хэлэхгүй. Намайг талийгаачийн хажууд байх 1 цаг гаруй хугацаанд нэг дусал л хийсэн өөр ямар нэгэн эмчилгээ хийгээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дахь тал/

Шүүгдэгч А. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Би болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан учраас энэ харамсалтай үйл явдлын талаар дахин ярих хүнд байна гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/

Шүүгдэгч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн осолд орсон гэх өвчтөнд эмнэлгийн тусламжийг ирсэн цагаас нь хойш тасралтгүй үзүүлж амь насыг нь аврах боломжит арга хэмжээг авч эхэлсэн. Эмнэлэгт ирээд хийгдсэн бүх эмчилгээ өвчтөний стор дээр тэмдэглэгдсэн байгаа. Мөн хэрэгт дахин шинжээч томилсон байгаа тул дүгнэлттэй танилцаад дэлгэрэнгүй мэдүүлэг өгнө гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 11-12, 13-14 дэх тал/

Гэмт хэргийн талаарх “ аймаг Даланзадгад сум “АР ҮР” сувиллын газраас Даланзадгад сум явах замд машинтай онхолдлоо” гэх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 56-57,59-62 дахь тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/

Илтгэх хуудаст “...жолооч А.ыг тандагч багаж үлээлгэж шалгаад алкохол илрээгүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/

Талийгаач М.*******ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 65-70 дахь тал/

Талийгаач М.*******гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 71-77 дахь тал/

Toyota Prius-20 маркийн ........ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 78-83 дахь тал/

аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: А.ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/,

аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.ын биед гэмтэл тогтоогдсонгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ....... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “******* 21н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* 21н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/

№1168 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 151 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 22н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* Будцэрэн 22н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/

№1169 тоот шинжилгээний гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал/

Шинжээчийн ....... тоот дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд 163-171 дэх тал/

А.ын иргэний үнэмлэхний лавлаа /2 дугаар хавтаст хэргийн 17 дахь тал/

Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/

А.ын иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 22 дахь тал/

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 23 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/

Ж.ын иргэний үнэмлэхний хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/

Х.Шаравын нэрэмжит аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн .........дугаартай “Ж. нь тус төвд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа болно” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 29 дэх тал/

Анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаахын сургуулийн ....... дугаартай бакалаврын дипломын хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/

Монгол Улсын Анагаахын их сургуулийн .........дугаартай дипломын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /33 дахь тал/

аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ........ дугаартай ажилтнуудтай байгуулах хугацаагүй хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/

Ж.ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 36 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ын гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтууд:

Оршуулгын зардлыг жагсаалт “Нийт 11,303,037 төгрөг” /2 дугаар хавтаст хэргийн 42 дэх тал/, сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн өргөдөл /2 дугаар хавтаст хэргийн 43 дахь тал/, бараа материалын зарлагын 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 26,000 төгрөг гэх баримт,  бараа материалын зарлагын 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 1,249,450 төгрөг гэх баримт, бараа материалын зарлагын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 403,740 төгрөг гэх баримт, төлбөрийн Тост говь ХХК-ийн 2022 оны 01 сарын 29-ний өдрийн 207,647 төгрөг гэх баримт, төлбөрийн Тост говь ХХК-ийн 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 110,250 төгрөг гэх баримт, төлбөрийн Тост говь ХХК-ийн 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 33,560 төгрөг гэх баримт, төлбөрийн Дөлгөөн Марал ХХК-ийн 2022 оны 01 сарын 29-ний өдрийн 124,090 төгрөг гэх баримт, төлбөрийн Дөлгөөн Марал ХХК-ийн 2022 оны 01 сарын 30-ны 11,490 төгрөгийн баримт, зарлагын Ариунтуулай Цоглог ХХК-ийн 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 770,000 төгрөг гэх баримт, төлбөрийн Дөлгөөн Марал ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 28,850 төгрөг гэх баримт, зарлагын Сайхан төв ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1,047,000 төгрөг гэх баримт, төлбөрийн Бүдээ Алтанчимэгийн 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 25,200 төгрөг гэх баримт, төлбөрийн Хөгжил Цогжавхлан ХХК-ийн 2022 оны 01 сарын 31-ний өдрийн 85,740 төгрөг гэх баримт, төлбөрийн Ник ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 20,000 төгрөг гэх баримт, зарлагын Хот айл жимсний дэлгүүрийн 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 218,000 төгрөг гэх баримт, зарлагын Тост Говь ХХК-ийн 197,500 төгрөг гэх баримт, зарлагын Цогжавхлан 2 салбарын 2022 оны 01 сарын 30-ны өдрийн 888,540 төгрөг гэх баримт, Ник ХХК-ийн 40,000 төгрөг гэх баримт, /2 дугаар хавтаст хэргийн  44-61 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.*******гийн гаргаж өгсөн хохирол төлбөрийн баримтууд:

Голомт банкны 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн төлбөрийн баримт /2 дугаар хавтаст хэргийн 66 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Р.*******гаас гаргасан иргэний нэхэмжлэлийн тухай: 2022 оны 01 сарын 28-ны өдөр ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг А. жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хурд хэтрүүлсний улмаас зам тээврийн осол гарч тээврийн хэрэгсэлд зорчиж явсан М.******* амь насаа алдсан эрүүгийн хэрэгт ******* би хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон. Гэм буруутай хүнээс нь юу ч нэхэж, юу ч аваад надад тохиолдсон уй гашуу, зовлонг минь нимгэлж чадахгүй. Хүүгээ энэ хорвоод байхгүй болсон гэдэгтэй одоо ч эвлэрч чадахгүй байна. Өөрт учирсан зовлон, бодсон бодол бүрийг энд тоочиж бичээд баршгүй байна. Хүү минь нэг эгчтэй өрх гэрийн гал голомтыг залгаж, эгч бид хоёрынхоо түшиг тулгуур болж явсан ганц хүү маань байлаа. ИЗОУИ сургуулийн Хууль зүйн сургуулийг энэ хавар Эрх зүйч мэргэжлээр төгсөх гээд явж байсан эрүүл чийрэг, ухаантай сэргэлэн хүү маань бусдын буруутай үйлдлийн улмаас биднийг үүрд орхин одсон. Өрх толгойлсон надад, эгчдээ түшиг болж, амьдралын минь гэрэл гэгээ, итгэл найдвар болж байсан хүүгээсээ хойш хэрхэн амьдрахаа мэдэхгүй болоод байна. Хоёр хүүхэд маань үргэлж хамтдаа байж бие биенээ ойлгож, тусалж дэмжиж ирсэн. Эгчид нь энэ зовлон хүнд туссан. Бид хоёр хэн аль нь сэтгэл зүйн маш хүнд зовлонтой ажлаа хийж чадахгүй байдалтай сүүлийн хэдэн сарыг өнгөрүүлсэн. Үргэлж тайвшруулах, нойрсуулах эм хэрэглэж байна. Хуульд заасны дагуу энэ тохиолдолд буяны ажлын зардал, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжлэх боломжтой байдаг юм байна. Хүүгийн маань хойдын буяны ажлыг гүйцэтгэж байх үед миний бие муу байсан. Хэдэн төгрөгний зардал гарч байгаа, түүнийг хэрхэн баримтжуулж нэхэмжлэх талаар бодох тэнхээ надад байгаагүй. Хамаатан садан, найз нөхөд маань голлон буяны ажлыг хийж ёсыг гүйцэтгэсэн. Тэдний ярьж байгаагаар буяны ажилд 20 сая төгрөг, дараа нь хоног хураах үед 10 сая төгрөгийн зардал гарсан гэж хэлсэн. Тэр бүх зардал гарсан талаар нотлох баримтыг нь тэднээсээ нэхэх боломжгүй байна. Сүүлд Б.Энхбат өмгөөлөгчөөс зөвлөгөө мэдээлэл авах зорилгоор гэрээ байгуулж ажлын төлбөрт 500 мянган төгрөг шилжүүлсэн. Ойролцоогоор 30 гаруй сая төгрөг зарцуулсан бололтой байна. Үүнээс би иргэний хариуцагч, яллагдагчаас нийт 50 сая төгрөгийг нэхэмжилнэ. Үүнд: буяны ажлын зардал 30 сая, сэтгэл санааны хохирол 20 сая Иргэний нэхэмжлэлийн шаардлагаа хангуулж авбал хүүгийнхээ хойдын буянд зориулахаас өөр надад хийж чадах зүйл байхгүй юм байна. А. од ямар ч ял оногдууллаа гээд надад учирсан зовлон, уй гашуу нимгэрэхгүйгээс хойш түүнд оногдуулах ял шийтгэлийн талаар хэлэх санал алга гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал/

Талийгаач М.*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал/

Талийгаач М.*******гийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 102-104 дэх тал/

Талийгаач М.*******гийн клиникийн оношийн үндэслэл /2 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал/

Талийгаач М.*******гийн цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлтэд: Баруун уушги хагас унасан, баруун дунд дэлбэн нэлэнхүйдээ нэвчдэстэй. Зураглал олширсон. Плеврт шингэнгүй. Зүрхиний байрлал, хэлбэр, хэмжээ хэвийн, баруун  III, IV хавирга эгэмний шугамаар хугарсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/

Талийгаач М.*******гийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлтэд: Зүүн тал бөмбөлөгийн хатуу бүрхүүлийн дор нэлэнхүйдээ 0,9 см өргөнтэй +60- +70HU нягтралтай субдурал цус хуралттай. Баруун таламуст 4.0°*26 см хэмжээтэй, +60- +70HU нягтралтай гиперденс голомттой, хажуугийн ховдолууд. 3, 4-р ховдолд цусны түвшинтэй. Тархины эдийн ялгарал тод, нягтрал жигд бага зэрэг буурсан. Дунд бүрдэл баруун тийш түлхэгдсэн. Хажуугийн ховдолууд жигд нарийссан. Славнейный ховил 2 Балуу жигд, Субарахноид зай хэвийн, Гайморын хөндий, самалдаг, духны хөндий, суурийн хөндийн агааржилт хэвийн, Хөхлөг сэртэнгийн агааржилт хэвийн, Баруун зулай ясанд бяцарсан хугаралтай энэ хугарлаас үргэлжилсэн зүүн зулай ясны төгсгөл хүртэл коронал заадас дагасан хугаралтай. Баруун зулай ясны хугарал 3,9 см өргөнтэйгөөр 0.5 см дотогш цөмөрсөн гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 108 дахь тал/

М.*******гийн “Яаралтай тусламжийн хуудас” /2 дугаар хавтаст хэргийн 102-111 дэх тал/

Өвдөлтийг хянах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал/

Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 116-117 дахь тал/

Талийгаач М.*******ын “Яаралтай тусламжийн хуудас” /2 дугаар хавтаст хэргийн 117-119 дэх тал/

Талийгаач М.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн багана нурууны Th12-L5 түвшинд тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд: Бүсэлхий нурууны лордоз хадгалагдана. Нугалам ясанд гэмтэл, деструкц үгүй. Нугалам хоорондын зай хэвийн, баруун уушги доод хэсгээр бүрэн унасан. Баруун бөөр хэлбэр дүрсээ алдсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал/

Талийгаач М.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээнд: Тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Тархины эдийн ялгарал тод, нягтрал жигд бага зэрэг буурсан.Дээд бүрдэл хазайлгүй. 3,4-р ховдол тод ялгаран харагдана. Гавал ясанд гэмтэл, деструкц үгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/

Талийгаач М.*******ын Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 121-126 дахь тал/

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 6/908 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг, “Мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, гишүүд, зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай” тушаал, хавсралтын хамт /2 дугаар хавтаст хэргийн 130-161 дэх тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.*******гийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн иргэний нэхэмжлэлийн хэмжээг тодорхойлох, шаардах тухай хүсэлтэд: 2022 оны 01 сарын 28-ны өдөр ............. Улсын дугаартай тээврийн хэрэгслийг А. жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хоёр хүний амь эрсэдсэн. Харамсалтайгаар амь насаа алдсан хоёр хохирогчийн нэг нь болох М.******* нь Р.******* миний хүү байсан. Тиймээс Р.******* би эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. 2023 оны 07 сарын 03-ны өдрөөс эхлэн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан зарим төрлийн гэмт хэргийн улмаас хохирогч болон түүний гэр бүлийн гишүүний сэтгэл санаанд учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх журам хэрэгжиж эхэлсэн. Гэмт хэргийн улмаас миний сэтгэл санаа, амьдралд нөхөж баршгүй уй гашуу зовлон тохиолдоод байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээд хуульд заасан цээрлэл хүлээхээс гадна иргэний хариуцлагаа хуульд заасан хэмжээгээр хүлээх ёстой гэж үзэж байна. Сэтгэл санааны хохирлын хэмжээг тогтоох аргачлалыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд тусгайлан зохицуулсан байна. Үүнд: "Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэжээ. Миний хүү М.******* 1998 оны 07 сарын 08-ны өдөр төрсөн. 2022 оны 01 сарын 28-ны өдөр 23 нас 6 сар 10 хоногийн настайдаа ослын улмаас нас барсан. 2022 оны байдлаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан ба Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар 150 дахин нэмэгдүүлж тооцвол 63,000,000 төгрөг Харин Үндэсний статистикийн хорооны мэдээллийн санд байршсан Монгол улсын хүн амын дундаж наслалт 71,3 гэх тоо хохирогчийн насны зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн дүнгээр нэмэгдүүлж 2 тооцвол доорх тооцоолол гарна. Үүнд: (420,000 хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ х 5) x (71,3 дундаж наслалт - 23,5 хохирогчийн нас) = 100,380,000 төгрөг

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд "хохирогчид аль ашигтайгаар шүүх тогтооно" гэж заасан тул хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээ нь 100,380,000 төгрөг байна гэж тооцож байна. Энэ дүнгээр сэтгэн санаанд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шаардаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу хохирогч болон хохирогчийн сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт, эмгэг үлдсэн эсэхийг урьдчилан тогтоосон байх шаардлага тавигдсан. Иймд би эмч, сэтгэл зүйч мэргэжилтэй томилогдсон шинжээчид үзүүлж өөрийн сэтгэл зүйн байдлаа оношлуулах хүсэлтэй байна. Мөн талийгаач хүүгийнхээ амь насны хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтэй байна. Иргэний амь насны хохирлын хэмжээ болон сэтгэл санааны хохирлын үнэлгээ гаргах нь тус тусдаа ойлголт болохыг анхаарч миний хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэнэ үү гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 186-187 дэх тал/

аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “М.******* нь ээж Р.*******гийн хамт ам бүл хоёулаа Даланзадгад сум, Далан 3 дугаар багийн 21-р байрны 1-5 тоот хаягт 2022 оны 01 сарын 28-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан нь үнэн болно” гэх тодорхойлолт /2 дугаар хавтаст хэргийн 188 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ын ахлах мөрдөн байцаагч Б.Баярбатад гаргасан хүсэлтэд: Миний бие 2022 оны 01 сарын 28-ны өдөр 13-88 ӨМӨ улсын дугаартай А.ын тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан болон мөн эмчийн хариуцлагагүй байдлаас 24 настай эрүүл саруул хүүгээ алдсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэр бүлийн гишүүн Ж.*******ад сэтгэцийн ямар нэгэн өөрчлөлт орсон, энэ нь сэтгэл санааны хохирол, эмгэгийн аль болохыг шинжээч томилж шинжилгээ хийлгэх замаар тогтоож өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлсон бөгөөд үүнд заасан “амь нас”-ны хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх зохицуулалт эрх зүйн орчин, тухайн хохирлын хэмжээг тодорхойлох чадвартай хуулийн этгээдүүд буй болсон. Иймд нас барсан хохирогч М.*******ын амь насны хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж өгнө үү  гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ..........дугаартай шинжилгээ буцаах тухай албан бичигт: Р.*******гийн сэтгэцэд учирсан хор, уршгийн зэрэглэлийг тогтоох “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хүлээн авч танилцлаа. Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд, Эрүүл ийн Сайдын хамтарсан 2023 5-11 500 вон оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5 дахь хэсэгт "Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана", Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03 өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт "Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж тус, тус заасан байна. Иймд Иргэний хууль болон холбогдох журам, тогтоолыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг хүсье гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 198 дахь тал/

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн........ дугаартай Шинжилгээ буцаах тухай албан бичигт: Ж.*******ын сэтгэцэд учирсан хор, уршгийн зэрэглэлийг тогтоох “шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг хүлээн авч танилцлаа. Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд, Эрүүл ийн Сайдын хамтарсан 2023 5-11 500 вон оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар баталсан "Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам"-ын 2.5 дахь хэсэгт "Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 дахь хэсэгт заасны дагуу арилгана", Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 сарын 03 өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан "Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын 3.3 дахь хэсэгт "Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511,5 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно" гэж тус, тус заасан байна. Иймд Иргэний хууль болон холбогдох журам, тогтоолыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллахыг хүсье гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 202 дахь тал/

Шүүгдэгч А.ын үйлдэл холбогдолтой холбоотой шинжээчийн  дүгнэлтүүд:

аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач М.*******гийн цогцост гавал тархины гэмтэл: Гавлын дагз, зулай хэсгийн хуйхан доорх цус хуралт, дагз зулай хэсгийн яс заадсаар салсан хугарал, тархины 2 тал бөмбөлгийн орой, бага тархины орой хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн талын 5, 6-р хавирганы хугарал, "олгой, дух, хамар, хэвлий, зүүн сарвуу, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.******* нь гавал тархины хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 8.......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн Хятад улсын GOOD RIDE фирмийн SW6112 загварын, 205/70R15 хэмжээстэй 2 ширхэг обудтай дугуйнуудад үүссэн гэмтэл нь ослын үед үүссэн байх тул зам тээврийн осолд нөлөөлөх үндэслэлгүй. Дээрх хоёр дугуйнд үүссэн гэмтлүүд нь хатуу зүйлтэй болон хатуу гадагуутай харилцан үйлчлэхэд үүссэн байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/

Мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаанд: 1............ улсын дугаартай Приус-20 маркын автомашины жолоодож явсан А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзэв. Осол гарах үед 13-88 ӨМӨ улсын дугаартай Приус-20 маркын автомашин хэдэн километр цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй байна Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу оролцогч нарт танилцуулахаар тогтов гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ............дугаартай Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний “Үнэлгээгээр тогтоогдсон дүн 6,530,000 төгрөг” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 176-181 дэх тал/

 Шүүгдэгч Ж.ын үйлдэл холбогдолтой холбоотой шинжээчийн дүгнэлтүүд:

аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: М.*******ын цогцост элэгний эдийн няцрал, бяцрал, бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /300мл/, баруун талын 3, 4, 5-р хавирганы хугарал, толгой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөгт зугаралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.******* нь хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ....... дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач М.******* нь цээж, хэвлийн хавсарсан битүү гэмтэл элэгний эдийн урагдал, няцрал, баруун бөөрний артерийн судасны тасрал, бөөрний эдийн няцрал, орчны эдийн цусан хураа, хэвлийн хөндийн цус хуралдалт, дотор эрхтнүүдийн холбоосны цус хуралт, уушигны няцрал, цус хуралт, баруун 3,4,5-р хавирганы хугарал, цочмог цус алдалтын улмаас нас баржээ. Талийгаач М.*******ын гэмтлийн оношийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар зөв тогтоосон байна. Талийгаач М.*******ын гэмтлийн оношийг зөв тогтоосон боловч эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлээгүй байна. Яаралтай мэс заслын хагалгаа хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмч нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017-н 12.1.8-д эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна гэсэн заалтыг зөрчсөн байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 184-188 дахь тал/

аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 06 дугаар сарын 13-ны ........ дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 193-195 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн .......... дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач М.*******ын биед баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, цус хуралт, элэгний эдийн бяцрал, баруун бөөрний эдийн няцрал, хэвлийн хөндийн цусан хураа зэрэг цээж, хэвлийн хавсарсан гэмтлүүд үүссэн байсан нь тогтоогдож байх бөгөөд уг гэмтлүүдийн улмаас уушгины судасны өөхөн бөглөөтөс, гэмтлийн шокын улмаас нас баржээ. Талийгаач М.*******ын биед учирсан дээрх гэмтлүүдээс баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, цус хуралт, элэгний эдийн бяцрал, баруун бөөрний эдийн няцрал гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач М.*******д учирсан гэмтлүүдэд хагалгаа хийсэн ч амь насыг аврах боломж багатай ба дээрх гэмтлүүдэд аймгийн Бүсийн Оношилогоо, Эмчилгээний Төв буюу 2-р шатны эмнэлэгт хагалгаа хийх боломжгүй болно. Өвчний түүхээс харахад талийгаач М.******* нь аймгийн Бүсийн Оношлогоо, Эмчилгээний Төвд ирээд 4 цагийн дараа нас барсан байна. Талийгаач М.******* нь амь насыг аврах боломж багатай хүнд гэмтлийн улмаас нас баржээ. аймгийн Бүсийн Оношлогоо, Эмчилгээний Төвийн өвчний түүхэнд М.*******д эмч, эмнэлгийн ажилтнууд ямар яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн нь тодорхой бичигдээгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 196-202 дахь тал/

Талийгаач М.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх эд эсийн шинжилгээ илгээх бичигт “Их, бага тархи-Венийн цус дүүрэлт, хаван, уушги-цусархаг хаван, судсан дахь өөхөн эмболи, зүрх-булчингийн ширхэгийн фрагментаци, элэг-эсийн дискомплексизаци, дэлүү-сувганцрын голомтото үхжил, нойр булчирхай-голомтот үхжил гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 203-204/ дэх тал

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн .......... дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач М.*******ын цогцост учирсан баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, цус хуралт, элэгний эдийн бяцрал, баруун бөөрний тараагуур судасны тасрал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун 3,4,5-р хавирганы хугарал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт гэмтлийн улмаас судсанд өөхөн бөглөөдөс их хэмжээгээр үүсч нас баржээ. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн ажилтнууд талийгаач М.*******ыг хэвтүүлэн, шаардлагатай шинжилгээ, эмчилгээнүүдийг хийж гэмтлийг зөв оношилж, дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвлийн хөндийн мэс засал хийх боломжтой бөгөөд талийгаач нь баруун 3,4,5-р хавирганы хугарал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт гэмтлийн улмаас судсанд өөхөн бөглөөдөс их хэмжээгээр үүсч нас барсан учир дээрх тохиолдолд хэвлийн хөндийн мэс засал хийсэн ч амь насыг аврах боломжгүй байжээ. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 388 дугаартай дүгнэлтийн 2-р хариултаас бусад хариулт нь үндэслэлгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 530 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 216-223 дахь тал/

Талийгаач М.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх эд эсийн шинжилгээ илгээх бичигт “Их, бага тархи-эдэд хоосовч үүссэн, цөөн судсанд сийвэн тунасан, хаван, цус эргэлтийн алдагдал, зүрх-булчингийн ширхэгийн хөндлөн тасархайтал, хоосовч үүссэн, цус багадалт, уушги- хаван, цус зогсонгишил, цулцангийн таславчийн капилляр судаснуудад харах талбайд 10-аас дээш хоосовч үүссэн /өөхөн эмболи/, Элэг-эдэд хоосовч үүссэн. Цус багадалт. Голомтлог өөхлөлт. Нойр булчирхай хэсэгчилсэн үхжил, хоосовч үүссэн. Дэлүү цус зогсонгишил, Бөөр - эдэд хоосовч үүссэн, сувганцрын хучуурт хэсэгчилсэн үхжилтэй. Цус багадалт гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 224/ дэх тал

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ......... дугаартай дүгнэлтэд: Талийгаачийн М.*******ын биед баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, уушги хагас унах, элэгний эдийн няцрал, бяцрал, баруун бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, толгой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөлт зулгаралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдсон. Талийгаач М.*******ын биед учирсан гэмтлүүдээс баруун 3,4,5 хавирганы хугарал, уушгины няцрал, уушги хагас унах, элэгний эдийн няцрал, бяцрал, баруун бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд толгой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөлт зулгаралт, баруун чихэнд шарх гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна. Талийгаач М.*******ын биед учирсан гэмтлийг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвлийн хэт авиан оношилгоо, хэвлийн компьютер томограф зэрэг шинжилгээгээр оношилсон байна. Тухайн тохиолдолд эмийн болон мэс засал эмчилгээ хийх шаардлагатай гэж дүгнэж байна. Талийгаач М.*******ын баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, уушги хагас унах, элэгний эдийн няцрал, бяцрал, баруун бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн цус хуралт их хэмжээгээр үүсч, тус гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаач М.*******д хэвлийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал. Баруун уушигны гэмтэл гэсэн оношийг зөв оношилсон бөгөөд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвлийн хөндийн мэс засал хийх боломжтой байсан ч талийгаач нь баруун 3,4,5-р хавирганы хугарал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт гэмтэл үүссэн бөгөөд хэвлийн хөндийн мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн өвчтөний гэмтлийг даах чадвар, гэмтлийн үеийн мэс заслын явц, тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг олон хүчин зүйлсээс дээрх боломж нь хамааралтай юм. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвлийн хөндийн мэс засал хийх боломжтой. аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол улсын стандартын 12.1.8-д эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүй бөгөөд энэ нь өвчтөний гэмтлийн явц клиник динамик өөрчлөлтийг хангалттай үнэлээгүй бөгөөд энэ нь тухайн эмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага дутуугаас шалтгаалсан байх магадлалтай. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 388 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 530 дугаартай дүгнэлтийн 3, 6 дугаар хариулттай санал бүрэн нийцэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 986 дугаартай дүгнэлтүүдтэй санал бүрэн нийцэхгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 235-246 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А., Ж. нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

     Шүүгдэгч А. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд аймгийн Даланзадгад сумаас баруун хойд зүгт байх "Ар үр" сувилалын газраас Даланзадгад сум руу явах шороон замд 1.......... улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.*******гийн амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ж.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-87, 88-90 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.*******гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-96, 99-101 дэх тал/, гэрч Д.ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал/, гэрч Ю.гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/, гэрч Л.гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал/, гэрч С.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал/, гэрч Б.ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дахь тал/, шүүгдэгч А. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 9-10 дахь тал/, шүүгдэгч Ж. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 11-12, 13-14 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 56-57,59-62 дахь тал/, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/, илтгэх хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/, талийгаач М.*******ын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 65-70 дахь тал/, талийгаач М.*******гийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 71-77 дахь тал/, Toyota Prius-20 маркийн 13-88 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 78-83 дахь тал/, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал/, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 126 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 145-146 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/, талийгаач М.*******гийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудасны хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал/, талийгаач М.*******гийн өвчний түүх /2 дугаар хавтаст хэргийн 102-104 дэх тал/, талийгаач М.*******гийн клиникийн оношийн үндэслэл /2 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал/, талийгаач М.*******гийн цээжний хөндийн тодосгогч бодисгүй компьютерт томографын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээний дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 107 дахь тал/, талийгаач М.*******гийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шинжилгээ /2 дугаар хавтаст хэргийн 102-111 дэх тал/, өвдөлтийг хянах хуудас /2 дугаар хавтаст хэргийн 112-115 дахь тал/, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2 дугаар хавтаст хэргийн 116-117 дахь тал/, талийгаач М.*******ын “Яаралтай тусламжийн хуудас” /2 дугаар хавтаст хэргийн 117-119 дэх тал/, талийгаач М.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн багана нурууны Th12-L5 түвшинд тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /2 дугаар хавтаст хэргийн 120 дахь тал/, талийгаач М.*******ын 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 121 дэх тал/, талийгаач М.*******ын Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /2 дугаар хавтаст хэргийн 121-126 дахь тал/, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 33 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дахь тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 881 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/, мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 974 дугаартай Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 176-181 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.2-т “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг жолоочид хамааруулна гэж тодорхойлсон.

Шүүгдэгч А. нь тус гэмт хэрэг гарах үед ........... улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан B ангиллын  эрхтэй жолооч болох нь 1150227 дугаартай жолоочийн үнэмлэх, шүүгдэгч А.ын мэдүүлэг, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 59-63 дугаар тал/, гэрч Д.ын “... жолооныхоо ард байсан тэгээд би машины арын цонхоор машинаас гарахад араас машинаас гарсан машинаас гараад харахад талийгаач ******* машины хажуу талд байсан. Талийгаач ******* машины урд талд нэлээд зайтай байсан...” мэдүүлэг /хавтаст хэргийн 104-106 дахь тал/  зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн дүрмийн 1.2-т “Зам тээврийн осол” гэж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрах явдал гэж тодорхойлсон.

Шүүгдэгч А. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн орчимд аймгийн Даланзадгад сумаас баруун хойд зүгт байх "Ар үр" сувилалын газраас Даланзадгад сум руу явах шороон замд 13-88 ӨМӨ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэснийг зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.*******гийн амь насыг хохирсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул зам тээврийн осол үзэхээр байна.  

 Тус ослын улмаас М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол учирч, М.*******гийн амь нас хохирсон болох нь   аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ...........дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дахь тал/, аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .........дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ......... дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 184-188 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ....... дугаартай 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 196-202 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ........ дугаартай 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 216-223 дахь тал/, Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 235-246 дахь тал/ дүгнэлтүүдээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээдүүд  уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч А. болон амь хохирогч М.*******, М.******* нар  нь тус гэмт хэргийг үйлдэгдэх үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан болох нь дэслэгч М.Батдоржийн илтгэх хуудаст “...жолооч А.ыг тандагч багаж үлээлгэж шалгаад алкохол илрээгүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 64 дэх тал/, гэрч Д.ын ...Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн байгаагүй.. гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал/, шүүгдэгч А.ын мэдүүлгээр, амь хохирогч М.*******, хүнд хохирол учирсан М.******* нар нь зам тээврийн осол болох үед согтууруулах ундааны зүйл хэн аль нь хэрэглээгүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1169 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “******* Будцэрэн 22н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* ******* 22н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 154-155 дахь тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1168 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “******* 21н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. ******* 21н/эр Даланзадгад сум 30/I” гэж хаягласан цусанд спирт илрээгүй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 149-150 дахь тал/ -ээр  тус тус тогтоогдож байна.

Тус зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал болон зам, замын байгууламж нөлөөлөөгүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 161-162 дахь тал/, мөрдөгчийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

Эрх бүхий албан тушаалтны 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “.......... улсын дугаартай Приус-20 маркийн автомашиныг жолоодож явсан А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Осол гарах үед ..........улсын дугаартай Приус-20 маркийн автомашин хэдэн километр цагийн хурдтай явсныг тодорхойлох боломжгүй байна гэх магадлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 172-173 дахь тал/-аар шүүгдэгч А.ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

.........улсын дугаартай Toyota prius 20 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Юрагийн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, шүүгдэгч А.ын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож, тус тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй болно.

Шүүгдэгч А. нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хүнд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон, мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдэж зам тээврийн осол гаргасны улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь нас хохироосон  хохирол, хор уршиг учирсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн  гэж дүгнэв.

Иймд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн бүр эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно.” гэж хуульчилсан.

Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй идэвхитэй үйлдэл, эс үйлдэхүйг ойлгох ба шүүгдэгч Ж.ын хохирогч М.*******д эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүй хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ж. нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчээр ажиллаж байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд тус зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан М.*******д эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу " аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүйгээс аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 05 цаг 20 минутын орчимд нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч  Ж.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 84-87, 88-90 дэх тал/, гэрч Д.ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 104-106 дахь тал/, гэрч Ю.гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал/, гэрч Л.гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 115-117 дахь тал/, гэрч С.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал/, гэрч Б.ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 126-128 дахь тал/, Х.Шаравын нэрэмжит аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн.................................л/-үүдээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

 

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэдэг нь өвчин эмгэг,гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг,

Зохих ёсоор гэдэг нь Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгох ба эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо , эмчилгээ, урьдчилан сэргийлэх стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээснийг тус тус ойлгохоор хуульд тодорхойлсон. 

            Тус зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл авсан хохирогч М.******* нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаар хүргэгдэн ирж 2022 оны 01 дүгээр сарын 29-ний 01 цаг 30 минутад хэвлийн ЭХО шинжилгээ хийж хэвлийн доод хэсэгт 500 мл сул шингэнтэй болохоо оношлуулсан болох нь хэрэгт авагдсан 153 дугаартай өвчний түүх, эхо үзлэг хийсэн дүгнэлтээр тогтоогдож байх ба шүүгдэгч Ж. нь хохирогч М.*******д  эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу " аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүйгээс хохирогч М.******* аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өглөөний 05 цаг 20 минутын орчимд нас барсан болох нь тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээч нарын дараах дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзлээ.

Үүнд: 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шинжээчийн аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн “М.*******ын цогцост элэгний эдийн няцрал, бяцрал, бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /300мл/, баруун талын 3, 4, 5-р хавирганы хугарал, толгой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөгт зулгаралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь зам тээврийн ослын нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач М.******* нь хэвлийн битүү хүнд гэмтлийн улмаас нас баржээ гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 136-138 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ..........дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Талийгаач М.*******ын гэмтлийн оношийг аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн эмч нар зөв тогтоосон байна. Талийгаач М.*******ын гэмтлийн оношийг зөв тогтоосон боловч эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлээгүй байна. Яаралтай мэс заслын хагалгаа хийсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой байсныг үгүйсгэхгүй. аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмч нь Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа MNS 5095:2017-н 12.1.8-д эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна гэсэн заалтыг зөрчсөн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 184-188 дахь тал/,

Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн хамтарсан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ...........дугаартай дүгнэлтэд: Талийгаачийн М.*******ын биед баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, уушги хагас унах, элэгний эдийн няцрал, бяцрал, баруун бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт, толгой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөлт зулгаралт, баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдсон. Талийгаач М.*******ын биед учирсан гэмтлүүдээс баруун 3,4,5 хавирганы хугарал, уушгины няцрал, уушги хагас унах, элэгний эдийн няцрал, бяцрал, баруун бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн шингэн хуралдалт гэмтлүүд нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарах бөгөөд толгой, хэвлий, баруун өвдөг, зүүн өвдөлт зулгаралт, баруун чихэнд шарх гэмтлүүд нь хөнгөн гэмтэлд хамаарна. Талийгаач М.*******ын биед учирсан гэмтлийг аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвлийн хэт авиан оношилгоо, хэвлийн компьютер томограф зэрэг шинжилгээгээр оношилсон байна. Тухайн тохиолдолд эмийн болон мэс засал эмчилгээ хийх шаардлагатай гэж дүгнэж байна. Талийгаач М.*******ын баруун 3,4,5-р хавирганы хугарал, уушгины няцрал, уушги хагас унах, элэгний эдийн няцрал, бяцрал, баруун бөөрний артерийн тасрал, хэвлийн хөндийн цус хуралт их хэмжээгээр үүсч, тус гэмтлийн улмаас нас барсан байх боломжтой. Талийгаач М.*******д хэвлийн битүү гэмтэл, баруун бөөрний няцрал. Баруун уушигны гэмтэл гэсэн оношийг зөв оношилсон бөгөөд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвлийн хөндийн мэс засал хийх боломжтой байсан ч талийгаач нь баруун 3,4,5-р хавирганы хугарал, баруун бөөрний өөхлөгийн цус хуралт гэмтэл үүссэн бөгөөд хэвлийн хөндийн мэс засал хийсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ тухайн өвчтөний гэмтлийг даах чадвар, гэмтлийн үеийн мэс заслын явц, тоног төхөөрөмж, хүний нөөц зэрэг олон хүчин зүйлсээс дээрх боломж нь хамааралтай юм. аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвлийн хөндийн мэс засал хийх боломжтой. аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол улсын стандартын 12.1.8-д эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүй бөгөөд энэ нь өвчтөний гэмтлийн явц клиник динамик өөрчлөлтийг хангалттай үнэлээгүй бөгөөд энэ нь тухайн эмчийн төрөлжсөн нарийн мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага дутуугаас шалтгаалсан байх магадлалтай. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 388 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 530 дугаартай дүгнэлтийн 3, 6 дугаар хариулттай санал бүрэн нийцэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 986 дугаартай дүгнэлтүүдтэй санал бүрэн нийцэхгүй байна гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 235-246 дахь тал/ зэрэг болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж хуульчилсан.

Хавтаст хэрэгт хохирогч М.*******ын нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар шат шатны 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба шүүх 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар дүгнэлт, 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн ........... дугаар дүгнэлт, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 06 дугаартай  Эрүүл мэндийн яамны дэргэдэх Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл болон яаралтай түргэн тусламжийн мэргэжлийн салбар зөвлөлийн санал нэгтэй гаргасан шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээдүүд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу нотлох баримтаар тооцон үнэлж шийдвэрлэлээ.

Харин хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлгийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 530 тоот, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ............. тоот шинжээчийн дүгнэлтүүд нь тавьсан асуултад бүрэн хариулаагүй, нас барсан шалтгааныг зөрүүтэй байдлаар дүгнэсэн дүгнэлт байх тул шүүх нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

Хэрэгт цугларсан дээрх бусад нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсныг ойлгох бөгөөд материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Иймд шүүгдэгч Ж.ын  нотлох баримтаар тогтоогдсон гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” буюу “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектийг “эмнэлгийн мэргэжилтэн” гэж тодорхойлсон бөгөөд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад “эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгохоор тодорхойлсон байна.

Шүүгдэгч Ж. нь тус гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчээр ажиллаж байсан болох нь Х.Шаравын нэрэмжит аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 16 дугаартай “Ж. нь тус төвд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс үйл ажиллагаа эрхэлсэн орлогч захирлаар ажиллаж байгаа болно” гэх албан бичиг /2 дугаар хавтаст хэргийн 28 дахь тал/, анагаах ухааны их сургуулийн Уламжлалт анагаахын сургуулийн .......... дугаартай бакалаврын дипломын хавсралт /2 дугаар хавтаст хэргийн 30 дахь тал/, Монгол Улсын Анагаахын их сургуулийн №........... дугаартай дипломын хуулбар /2 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал/, аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2022/180 дугаартай ажилтнуудтай байгуулах хугацаагүй хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/, гэрч С.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 149-151 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.2, 28.4.3-т заасан үүргээ гүйцэтгээгүй байхыг ойлгох бөгөөд энэ хуулиар эмнэлгийн мэргэжилтэн гэнэтийн өвчин, осол, гэмтлээс амь насанд нь аюултай байдал бий болсон иргэн, төрөх гэж байгаа эхэд өвчтөний амь насанд харш үйлдэл хийлгэхээр шаардсанаас бусад тохиолдолд эмнэлгийн тусламжийг ямар ч нөхцөлд үзүүлэх, үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн байна.

аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэж тус тус заасан.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Ж. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчимд зам тээврийн ослын улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан М.*******ын үйлчлүүлэгчийн биед эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу " аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн жижүүр эмч нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт MNS 5095:2017 Монгол Улсын стандартын 12.1.8-д "Эмнэлгийн жижүүр эмч нь оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна" гэсэн заалтыг хангалттай биелүүлээгүй буюу хэвлийн хөндийн мэс засал хийгээгүй буюу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.ыг “эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.ын хувийн байдлын тухайд: ............ээ. /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/-аар,

Шүүгдэгч Ж.ын хувийн байдлын тухайд:...............с тогтоогдож байна.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр хор уршгийн тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн  2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.”  мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж хуульчилсан.

Шүүгдэгч А.ын  автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас М.*******ын эрүүл мэндэд хүнд хохирол, М.*******гийн амь нас хохирсон хохирол,  шүүгдэгч Ж.ын эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас М.*******ын амь нас хохирсон хохирол тус тус  учирсан байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.*******, Ж.*******, эдгээрийн өмгөөлөгч нарын зүгээс амь хохирогчийн амь насны хохирлыг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар гаргуулан өгнө үү гэх нэхэмжлэлийг тус тус гаргасан.

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А. нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.*******д оршуулгын зардалд 20.000.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ад оршуулгын зардалд 17.300.000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол төлбөр төлсөн баримтууд, оршуулгын зардал авсан талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, тайлбар зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Монгол Улсын Их хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасан эдийн бус гэм хор арилгах тухай заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд уг зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж

 Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 Хохирогч М.*******, М.******* нар нь тус гэмт хэргийн улмаас нас барах үедээ 23 нас 5 сартай /23.5 настай/ байсан бөгөөд Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллийн санд байршсан “Хүн амын дундаж наслалт, хүйс, аймаг нийслэлээр” 2022 оны статистик үзүүлэлтээр эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.3 гэж тооцоолсон байна.   

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн тооцож тогтоох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарт илүү ашигтай байх тул энэхүү аргачлалын дагуу дараах байдлаар тооцох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

 Эрэгтэй хүний улсын дундаж наслалт /67.3/ - нас барсан хүний нас /23.5 /=43.8 /наслалтын зөрүү/

2022 онд мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох  420.000 төгрөгийг тав дахин үржүүлэн бодоход 2.100.000 төгрөг болох ба үүнийг наслалтын зөрүү болох 43.8 үржүүлэн бодож 91.980.000 төгрөгийг шүүгдэгч А.оос гаргуулан  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.*******д, мөн 91.980.000 төгрөгийг  шүүгдэгч Ж.оос гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ад тус тус  олгохоор  тогтоож шийдвэрлэлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч А.ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Р.*******д 40.000.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгч, үлдэх 51.980.000 төгрөгийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны төлсөн байхаар харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол, хор уршиг нөхөн төлөхөөр тохиролцсон талуудын гарын үсэг бүхий нотлох баримт, оролцогч нарын тайлбар мэдүүлгээр,

Шүүгдэгч Ж.ын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ад 91.980.000 төгрөгийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирол, хор уршиг нөхөн төлөхөөр тохиролцсон талуудын гарын үсэг бүхий нотлох баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлэг, тайлбараар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч А., шүүгдэгч Ж. нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч А., Ж. нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус  тооцлоо.

 

Шүүгдэгч А., Ж. нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч Ж.ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус  зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, нэг хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ж.ыг  эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”гэж тус тус хуульчилсан.

Улсын яллагчийн зүгээс Шүүгдэгч А.ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 4 жилийн хорих ял оногдуулах, шүүгдэгч Ж.ын үйлдсэн гэмт хэрэгт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж 2 жил 1 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгч А., Ж. нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Ганбатын зүгээс Эрүүгийн хариуцлагын тал дээр тусгайлан гаргах саналгүй байна. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэх ёстой гэж үзэж байна гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энхбатын зүгээс  Эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан саналгүй гэх,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, Р.******* нарын зүгээс Эрүүгийн хариуцлагын талаар саналгүй гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн зүгээс шүүгдэгч А.ын хувийн байдал, анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнхийн зүгээс  шүүгдэгч Ж.ын үйлдсэн гэмт хэргийн талаар маргахгүй байгаа нөхцөл байдал, хохирол төлбөрөө төлөх илэрхийлсэн байдал, хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.  

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж хуульчилсан  ба шүүгдэгч А., Ж. нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.

Шүүх шүүгдэгч А.ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, Их сургуулийн оюутан зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь

Шүүгдэгч Ж.ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ын эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл,  5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж тус тус шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж хуульчилсан.

            Шүүгдэгч А., Ж. нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 15.1 дүгээр зүйлийн 3 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан байх тул шүүгдэгч нарын эрхийг хуульд зааснаар хасаж шийдвэрлэсэн болно.

            Шүүгдэгч А. нь  тээврийн хэрэгсэл жолоодох В  ангиллын үнэмлэхтэй жолооч ба хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн тул тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж,

            Шүүгдэгч Ж. нь хүний их эмч мэргэжилтэй, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн их эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн тул эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А., Ж. нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А., Ж. нар тэнссэн 3 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах ялыг,  Шүүгдэгч Ж.ын эмчлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг тус тус  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолохоор тогтов.

          Шүүгдэгч Ж. нь 91.980.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа, шүүгдэгч А. нь 51.980.000  төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаа тус тус илэрхийлсэн баримтыг шүүхэд өгсөн болохыг дурдах нь зүйтэй.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн ба тус хуулийн зүйлд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно гэж хуульчилсан.

 

Шүүгдэгч А. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул   шүүх дээрх зүйл, хэсгийг журамлаж шийдвэрлэх нь хууль хэрэглээний хувьд зөв ойлголт болохоос шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хэлбэр биш гэж дүгнэлээ.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж., А. нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв. 

Шүүгдэгч А., Ж. нар цагдан хоригдсон, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

 Шүүгдэгч А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч А.ын В ангиллын жолоочийн ....... дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Хүрэлтогоод даалгаж шийдвэрлэлээ.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овгийн ын ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, нэг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч овгийн гийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.ын эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж хорих ялыг оногдуулахгүйгээр  3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж тус тус шийдвэрлэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч А., Ж. нар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгч нарт  тус тус хүлээлгэсүгэй.   

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А., Ж. нар тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч А., Ж. нарт хяналт тавьж ажиллахыг аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Ж.ын эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг тус тус  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

 6. Шүүгдэгч Ж. нь 91.980.000 /ерэн нэгэн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулахаа, шүүгдэгч А. нь 51.980.000 / тавин нэгэн сая есөн зуун наян мянга/ төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дотор төлж барагдуулахаа тус тус илэрхийлсэн баримтыг шүүхэд өгсөн болохыг дурдсугай.

7. Шүүгдэгч А. нь оршуулгын зардал болон амь насны хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.*******д 60.000.000 /жаран сая/  төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******ад 17.300.000 /арван долоон сая гурван зуун мянга/ төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

8. Шүүгдэгч А., Ж. нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.     

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч А.ын В ангиллын жолоочийн 1150227 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Хүрэлтогоод даалгасугай.          

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А., Ж. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ж., А. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ