| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00707/и |
| Дугаар | 00634 |
| Огноо | 2020-09-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 00634
| 2020 оны 09 сарын 09 өдөр | Дугаар 153/ШШ2020/00634 | Жаргалант сум |
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунжаргал би,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Ховд аймгийн Санхүүгийн хяналт аудитын алба //-ы нэхэмжлэлтэй,
хариуцагч: Д.Э / /,
хариуцагч: Л.Э / / нарт холбогдох,
Ховд аймгийн Санхүүгийн аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35-06/119 дугаартай актын төлбөр 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 153/2020/00707/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Г.Ө нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанаас Дуут сумын Эрүүл мэндийн төвийн 2016-2019 оны санхүүгийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт шалгалт хийж, илэрсэн зөрчилд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч Ц.Бадралын 5 дугаар сарын 22-ны өдрийн 35-06/119 дугаартай актаар 540,000 төгрөгний акт тавигдсаныг Д.Н, Л.Энараар гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н, Л.Энар нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагаболох 540,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь Д.Н, Л.Энарт холбогдуулан Ховд аймгийн Санхүүгийн аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35-06/119 дугаартай актын төлбөр 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Н, Л.Энар нь нэхэмжлэлийн шаардлага болох Ховд аймгийн Санхүүгийн аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35-06/119 дугаартай актын төлбөр 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг төрийн санд төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж 16,850 /арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч Д.Н, Л.Энараас 540,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 16,850 төгрөгийн тал хувь болох 8,425 /найман мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Д.Н, Л.Энар нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Н, Л.Энарт холбогдох, Ховд аймгийн Санхүүгийн аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 35-06/119 дугаартай актын төлбөр 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Н, Л.Энар нь нэхэмжлэлийн шаардлага болох 540,000 /таван зуун дөчин мянга/ төгрөгийг төрийн санд төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын алба нь улсын тэмдэгтийн хураамж 16,850 /арван зургаан мянга найман зуун тавь/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдөг болохыг дурдаж, хариуцагч Д.Н, Л.Энараас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,425 /найман мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Н, Л.Энар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ