| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
2024 оны 01 сарын 25-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/14 Даланзадгад сум
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч У.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох ........... тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: ........................
Яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч У.******* нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* барилгын материалын дэлгүүрийн лангуун дээр тавиатай байсан Э.*******ийн эзэмшлийн Iphone 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, нийт 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч У.*******ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгсөн байгаа учраас нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.*******ийн мэдүүлэгт: Би 2023 оны 08 дугаар сарын 27-ны орой 19 цаг 20 минутын орчимд өөрийн ажил болох ******* барилгын материалын дэлгүүрт байж байхад нэг үл таних залуу орж ирсэн бөгөөд усны шаланк авах уу гэж орж ирсэн бөгөөд тэгэхээр нь би авахгүй гэсэн бөгөөд тэгээд гарч явснаа эргэж орж ирээд лангууны тийшээ ойртож ирснээ буцаад гараад явчих шиг болсон. Тэгээд би өөрийн гар утсаа хайсан боловч байхгүй байсан. Би гар утсаа дэлгүүрийн голын тавцан дээр тавьсан бөгөөд авах гээд очоод үзтэл байхгүй байсан. Би тэр залууг миний гар утсыг хулгайлсан гэж бодож байна. ...Миний гар утас нь Iphone 13 загварын гар утас бөгөөд нил ягаан өнгийн гэртэй, хар хөх өнгийн гар утас байсан. Би 2021 онд Улаанбаатараас 3.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа одоо 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Имэйл код нь байхгүй бөгөөд миний утас дээр 99537636 гэсэн дугаар байсан гэжээ. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/
Шүүгдэгч У.*******ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгт: ...Би энэ талаар сэжигтний мэдүүлэгт мэдүүлсэн нэмж хэлэх зүйлгүй. ...Би уг гар утсыг зүгээр тавиатай ойр хавьд нь хүн байхгүй байхаар нь авчихсан юм гэжээ. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ..............дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Гар утас /Iphone 13/, 1 ширхэг, нэгжийн үнэ 1.800.000 төгрөг, нийт үнэ 1.800.000 төгрөг /Хуучин/, зах зээлийн үнэ цэнийг 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 38-41 дэх тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49 дэх тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 50 дахь тал/
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 51 дэх тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 52 дахь тал/
Авто тээврийн үндэсний төвийн автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 53 дахь тал/
Улсын бүртгэлийн ерөнхий газрын үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 54 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 56 дахь тал/
******* аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ......... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 57-60 дахь тал/
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ..........дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-69 дэх тал/
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ........... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-73 дахь тал/
******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны ө........... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 76-81 дэх тал/
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ..........дугаартай магадлалын хуулбар /хавтаст хэргийн 82-89 дэх тал/
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ялын тооцоо бодсон тодорхойлолтод “Бүх ял 01 сар 06 хоног, биеэр эдэлсэн 01 сар 13 хоног, бүгд эдэлсэн ял 01 сар 13 хоног, үлдсэн хугацаа 01 жил 04 сар 17 хоног” гэжээ. /хавтаст хэргийн 92 дахь тал/
2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хоригдлын ялын тооцоо бодсон тодорхойлолтод “Бүх ял 01 жил 06 сар, биеэр эдэлсэн 03 сар 12 хоног, бүгд эдэлсэн ял 03 сар 12 хоног, одоо үлдэж байгаа ял 01 жил 02 сар 18 хоног” гэжээ. /хавтаст хэргийн 95 дахь тал/ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч У.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно,
мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч У.*******ын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч У.*******ын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Хулгайлах гэмт хэрэг гэж бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар, хууль бусаар авахыг хэлдэг.
Хууль бусаар авсан гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх захиран зарцуулсныг,
Хүч хэрэглэхгүйгээр гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдаагүй үйлдсэнийг,
Нууцаар гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг тус тус ойлгохоор тодорхойлсон байдаг.
Шүүгдэгч У.******* нь 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр ******* аймгийн Даланзадгад сумын 3-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* барилгын материалын дэлгүүрийн лангуун дээр тавиатай байсан Э.*******ийн эзэмшлийн Iphone 13 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Э.*******ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, шүүгдэгч У.*******ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 1......... дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлт /хавтаст хэргийн 38-41 дэх тал/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж тодорхойлсон.
Шүүгдэгч У.******* нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч буй үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.
Шүүгдэгч У.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.*******ийн эд хөрөнгөд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн ........дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын дүгнэлтэд “Гар утас /Iphone 13/, 1 ширхэг, нэгжийн үнэ 1.800.000 төгрөг, нийт үнэ 1.800.000 төгрөг /Хуучин/, зах зээлийн үнэ цэнийг 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 38-41 дэх тал/-ээр тогтоогдсон.
Шинжээчийн дүгнэлт хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.*******ын хулгайлсан Iphone 13 маркийн гар утсыг хохирогч Э.*******т хүлээлгэсэн өгсөн болох нь эд зүйл хүлээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч У.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч У.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч У.*******ын хувийн байдлын тухайд ......................... зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.*******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч У.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаангүй, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 1.800.000 төгрөгийн үнэтэй гар утасыг буцаан өгсөн тул хохирлын талаар маргаангүй зэргийг харгалзан: шүүгдэгч У.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас үлдсэн 1 жил 2 сар 10 хоногийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил 9 сар 10 хоногоор тогтоож, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагат эдлүүлэх,
Шүүгдэгч У.*******ын зүгээс миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх дүгнэлтүүдийг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж хуульчилсан ба шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Иймд шүүгдэгч У.*******ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ хохирол, хор уршгийн шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн хэмжээнээс их байна” гэж тус тус хуульчилсан.
Шүүгдэгч У.******* нь ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж тус хорих ялаас 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар биеэр 03 сар 20 хоногийн хорих ялыг биеэр эдэлж, үлдсэн 01 жил 02 сар 10 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн болох нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн дэд дарга, хүний тоо бүртгэлийн туслахын гаргасан ялын тооцооны лавлагаагаар /хавтаст хэргийн 111 дүгээр тал/ тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнө ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/139 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 02 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч У.*******ын нийт эдлэх хорих ялыг 01 жил 8 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч У.*******ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тодорхойлж бичээгүй байх ба хэрэг үйлдсэн цаг хугацааг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг үндэслэн улсын яллагчийн тайлбар, шүүгдэгчийн мэдүүлгээр 2023 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гэж тогтоож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.******* өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүгдэгч У.******* нь хохирогч Э.*******т “Iphone 13” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдав.
Шүүгдэгч У.******* нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 35 хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч У.*******д хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ыг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д энэ тогтоолоор оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг өмнөх ******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2023/ШЦТ/.............дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 02 /хоёр/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч У.*******ын нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******ын цагдан хоригдсон 35 /гучин тав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтсугай.
6. Шүүгдэгч У.******* нь хохирогч Э.*******т “Iphone 13” маркийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч У.******* 35 /гучин тав/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримт болон битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч У.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ