| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00839/И |
| Дугаар | 00714 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00714
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00714 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Зэрэг сум, Хөндлөн багт оршин суух, .. дугаарын регистртэй, Тогосоохон овогт Идэшийн Цын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч И.Ц нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тогосоохон овогт Идэшийн Ц миний бие нь 1960 оны 09 дүгээр сарын 12-нд Ховд аймгийн Зэрэг суманд Т.Идэшийн 3 дахь хүү болон төрсөн. Бага насаа аав ээжийн гар дээр өнгөрөөж 1968 онд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1975 онд 7 дугаар ангиа төгстөд сургуулиас гарсан. Би дунд сургуульд суралцаж байхдаа буюу 1975 оны 01 дүгээр сараас эхлэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн бригадад ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн. Тухайн үед миний аав Т.Идэш нь нурууны хагалгаанд орж нурууны ясаа авахуулсны улмаас 3 жил гаруйн хугацаанд хэвтэрт байсны учир би ажил хийх шаардлагатай болсон юм. Ингээд 7 дугаар ангиасаа сургуулиас гараад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэл бригадад ажилласан. Нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн бригад нь тухайн нэгдлийн үйл ажиллагаанд шаардлагатай бүх л ажлыг хийдэг байсан. Бид малын хашаа хороо барих засах, нэгдлийн барилга барих, ногоо тарих, өвс хадлангийн ажил, нядалгаа, уурын зууханд галчаар ажиллах гэх мэт бүх л терлийн ажлыг хийдэг байсан. И.Ц миний бие нь Хеделмөр нэгдэлд ажиллаж байгаад 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 0229 дүгээр ангид алба хааж 1981 оны 06 дугаар сарын 13-ны өдөр цэргээс халагдсан. Цэргийн албанаас халагдаж ирээд Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэл бригадад 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдэл тарах хүртэлх хугацаанд ажилласан. 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдреөс Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэлийн ногоочноор томилогдон ажилласан. Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд өмч хувьчлалаар тарж Хөдөлмөр хувьцаат компани болсон. И.Ц миний бие нь 1981 онд Цэвээн овогтой Өлзийбаяртай гэр бүл болж 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. Ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулийн дагуу надад улсаас 1991 оноос 2000 оныг дуусталх хугацааны Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тоооцож өгсөн. Намайг анх төрөхөд аав маань Ц гэдэг нэр өгч бүртгүүлсэн байдаг боловч бага наснаас эхлэн Цэндээ гэж дууддаг байснаас шалтгаалан дунд сургуульд орсон үеэс эхлэн Цэндээ гэдэг нэрээр сургуулийн бүртгэл, цэргийн бүртгэлд бүртгэгдээд явсан. Одоо ч гэсэн нутаг усныхан Цэндээ гэдэг нэрээр л дууддаг. Харин миний Хөдөлмөрийн дэвтэр, архиваас авсан 70-р данс болон Цэргийн лавлагаа маань Цэндээ нэрээр бичигдсэн байна. Иймд 1094 дугаар дугаартай 1975 оны 06 сарын 20-ны өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтэр, мөн 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Тогосоохон овогт Идэшийн Ц /ПЕ 60091216/ мөн болохыг тогтоож, Тогосоохон овогт Идэшийн Ц /ПЕ 60091216/ намайг 1975 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэл бригадад нормчиноор, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч И.Ц нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Иймд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагч И.Ц нь 1094 дугаар дугаартай 1975 оны 06 сарын 20-ны өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохыг тогтоолгох, 1975 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэл бригадад нормчиноор, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагч И.Ц нь 1094 дугаар дугаартай 1975 оны 06 сарын 20-ны өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн бөгөөд 1975 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэл бригадад нормчиноор, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан болох нь
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 1827 дугаартай албан бичгээр ирүүлсэн
Ховд аймгийн Зэрэг сумын Хөндлөн буюу 5 дугаар бригадын 1978 он, 1981 оноос 1990 онуудын 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс
Хүсэлт гаргагчийн 1094 дугаар дугаартай 1975 оны 06 сарын 20-ны өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 0723009 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 369 дугаартай лавлагаа,
Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1938 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
Иргэн Л.Адуучийн ...И.Ц нь 1975 оноос 1978 он, 1981 оноос 1991 онуудад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт,
Иргэн Б.Өлзийбаярын ... И.Ц нь 1975 оноос 1978 он, 1981 оноос 1991 онуудад Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь үнэн... гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан И.Цын ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас 140,400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлүүд, 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д заасныг баримтлан Тогосоохон овогт Идэшийн Ц нь 1094 дугаар дугаартай 1975 оны 06 сарын 20-ны өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтэр, 1980 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нээгдсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн тамга тэмдэг бичилт бүхий Идэш овогтой Цэндээ гэсэн Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь мөн бөгөөд И.Цыг 1975 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1978 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл, 1981 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Туслах үйлдвэрлэл бригадад нормчиноор, 1987 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн туслах үйлдвэрлэлийн бригадад ногоочноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140,400 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ