Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

 

2024 оны 02 сарын 07-ны өдөр                             Дугаар 2024/ШЦТ/20                                          сум

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Золзаяа,

 Улсын яллагч А.Амгалан,

 Шүүгдэгч Т.*******, С.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .......... овгийн .......... *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт .......... овгийн ............ ******* нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн *******ын *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох .............. дугаартай нэг хавтаст эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 Биеийн байцаалт: ..........................,

Монгол улсын иргэн, ......................................,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүнэлтэд бичигдснээр/

Шүүгдэгч Т.******* нь согтуугаар нэг удаагийн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед С.*******тай бүлэглэн, аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 5 тоотод жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн Д.*******ын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

 Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед аймгийн сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 5 тоотод жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Т.*******тэй бүлэглэн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Тус хэрэгт шүүгдэгч Т.*******, С.******* нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

Шүүгдэгч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй гэв.

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Болсон зүйлийн талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн байгаа гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* мэдүүлэгтээ: “...Тухайн өдрийн 17 цагийн үед жижүүрийн ............. дугаарын утсанд 50 дугаар байранд миний биед халдсан гэх дуудлага ирсэн. Уг дуудлагын дагуу томилгоот жижүүрийн жолооч ын хамт дуудлага мэдээлэл өгөгдсөн газарт очсон. Уг газарт очиход 3 эрэгтэй 1 эмэгтэй хүн согтуурсан байдалтай 5 тоотод байсан. Уг хаягт орж очиход араас дуудлага өгсөн гэх эрэгтэй эмэгтэй хоёр хүн орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд тухайн хүмүүс маргалдаж байгаад 1 эмэгтэй хүн гаднаас орж ирээд дуудлага өгсөн эрэгтэй хүнийг алгадаад авсан...Тухайн үед миний дээгүүр өмссөн байсан хувцаснууд миний толгой дээгүүр нөмрөгдөөд би хувцсаа чигээр нь дээш нь тайлах гэсэн боловч тайлж чадахгүй буцаагаад өмсөх гэхээр өмсөж болохгүй миний хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Тэр үед *******, ******* нар миний дээрээс гишгэлээд цохиод байх шиг байсан. Тэгээд тухайн хүмүүс миний хажуугаас холдоод би боссон. Тухайн хүмүүстэй маргалдаж байгаад уг хүмүүсийг нэг нэгээр нь цагдаагийн газарт авч ирж саатуулсан. Тухайн үед болсон зүйлс энгэрийн камерын бичлэгт хадгалагдсан. Тухайн үедээ хүзүү бага зэрэг хөндүүртэй болсон хамраас цус гарсан байсан гэжээ. /хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.******* дахин өгсөн мэдүүлэгтээ: ...Уг хэрэгтэй холбоотой бусдаас нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн өдөр ******* миний хацар хэсэгт цохисноос болж хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл учирсан. Урьд өмнө нь миний хамарт ямар нэгэн гэмтэл байгаагүй. ******* миний хамар хэсэгт цохиод хамраас цус гарсан. Тухайн хэрэг болсон дараагаар миний хамар эвгүй зовиуртай болчихсон гэжээ. /хавтаст хэргийн 36 дахь тал/

Гэрч С.******* мэдүүлэгтээ: Тухайн өдрийн 13 цагийн үед манай хамаатны дүү ******* ирсэн тэгээд би хоол цай хийж өгөөд манай нөхөр ******* бид гурав байж байтал гаднаас орж ирсэн тэгээд бид дөрөв нэг шил архи уугаад байж байтал гаднаас ******* ирсэн. Тэгээд бид нар нийлээд архи ууцгаасан. ******* нар маргалдаад гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа цагдаа дагуулаад хүрээд ирсэн. Тухайн үед нэг эрээн хувцастай хүн бас нэг цагдаа хувцастай хүн ирсэн. уг цагдаа нартай хамт ирчихээд гэрийн гаднаас гэрт оролгүй яваад өгсөн. Тухайн цагдаа нар та нарыг энд архи дарс уугаад байна гэх дуудлага ирсний дагуу ирж байна гэж хэлсэн. Уг цагдаа нар өөрсдийгөө танилцуулаагүй учраас би ямар нэртэй цагдаа нар ирсэн талаар мэдэхгүй байна. Цагдаа нар *******, *******, ******* нарыг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулна гэж хэлсэн. Тэгэхээр нь би ыг бас авч яваад эрүүлжүүлэх байранд нь цуг оруулаач бид дөрөв хэрүүл маргаан үүсгэсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь тухайн үед ирсэн цагдаа нь надад хандаад яасан олон долоон юм ярьдаг юм бэ гэж хэлээд миний баруун хацар хэсэгт цохиж унагаасан. Тэгээд би газарт унасан. Тэгээд би босож ирээд уурандаа ундаа цацсан тухайн үед ******* яг хараад хөргөгчний хажууд зогсож байгаад чи яагаад эмэгтэй хүнд гар хүрж байгаа юм бэ? цагдаа хүн байж гэж хэлсэн чинь *******г тухайн цагдаа авч явна гэж хэлсэн. Тухайн үед *******, ******* нар хойд талын өрөөнд байж байгаад гараад ирсэн. Тэгээд уг цагдаа тэр хоёрыг авч явна гэж хэлэхэд нь тэр хоёр бид хоёр явахгүй гэртээ амрах гэж байна гэж хэлээд гэрийн үүдэн дээр маргалдаад явахгүй гэртээ амарлаа гээд байсан. Тэр үед гэрийн хаалга онгорхой гэрт хүйт ороод байхаар нь гэрийн хаалгаа хаасан. Уг цагдаа *******, ******* нарыг авч явна гээд шатаар зууралдаад бууж байх үед ******* энгэрээс нь зүүгдээд унаад хувцасны цахилгааныг нь урчихсан гэжээ. /хавтаст хэргийн 43-45 дахь тал/

Гэрч Т. мэдүүлэгтээ: Тухайн өдөр 17 цаг өнгөрч байхад аймгийн сумын 3 дугаар багийн нутагт байх 505-5 тоотод маргаан болоод байна гэсэн дуудлагын дагуу жижүүрийн мөрдөгч Д.*******ын хамт дуудлагаар очсон. Дуудлаганд очих үед дуудлага өгсөн хүн эхнэрийн хамт уг байрны гадаа байсан. Тэгээд дуудлага өгсөн хүн ******* дэслэгч бид хоёрын хамт 505 дугаар байрны 5 тоотод ороход уг гэрт нэг эмэгтэй хүн гурван эрэгтэй хүн байсан. Тэгээд ******* дэслэгч бид хоёр уг гэрт ороход дуудлага өгсөн хүмүүс хамт тухайн айлд орсон. Тэгээд уг хүмүүс маргалдаж эхэлсэн. ******* дэслэгч тухайн гэрийн эзнийг хэн болох талаар асуугаад юу болсон талаар асуусан. Тэгсэн чинь гэрийн эзэн нь гэх С.******* гэх хүн ******* дэслэгчтэй харилцаад байсан. Би тухайн гэрт маргаан үүсгээд байсан хүмүүсийг уг гэрээс гаргаж байгаад эргээд уг гэрт ороход ******* дэслэгч газарт уначихсан байдалтай ******* гэх хүн болон ******* гэх хүмүүс ******* дэслэгчийн дээрээс нь гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд би *******, ******* гэх хүмүүсийн уг үйлдлийг зогсоогоод *******ыг татаж босгосон. Тэгээд *******, ******* гэх хүмүүсийг цагдаагийн газарт авч ирж саатуулсан гэжээ. /хавтаст хэргийн 47-48 дахь тал/

Гэрч С.******* мэдүүлэгтээ: Тухайн өдөр 10 цагийн үед хамаатны айл болох *******ын гэрт очсон. Тэгээд *******ын гэрт *******, , ******* нарын хамт архи уусан. Тэгээд 17 цагийн үед байх би тай маргалдаад цагдаа дуудсан. Тэгээд удалгүй цагдаагийн алба хаагч ирсэн. Тухайн үед цагдаагийн алба хаагч ирtхэд цуг орж ирээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тэгээд цагдаагийн алба хаагч ыг гэрээс гаргахад ******* ******* нар ы араас гарах гээд хэрэлдээд байсан. Тэр үед цагдаагийн алба хаагч залуу *******г түлхээд газарт унагаасан. Тэгсэн чинь *******, ******* нар *******гийн биед халдлаа төрийн цагдаа ингэж болдог юм уу гээд уг цагдаагийн алба хаагч руу дайрсан. Тэгсэн чинь цагдаагийн алба хаагч газар асгарсан хоолон дээр халтираад уначихсан. *******, ******* нар уг цагдаагийн алба хаагчийг цохиод нийлж зодох гээд байхаар уг цагдаагийн алба хаагчийг босгох гээд хувцаснаас нь татсан. Хувцаснаас нь татсан чинь дээгүүрээ өмссөн байсан хувцас нь толгой хэсэг дээгүүр нь нөмрөгдчихсөн. Тэгээд би *******, ******* нарыг болиулах гээд нэг нэгээр нь хорьсон. Би нэгийг нь хорихоор нөгөөдөх нь очиж цохиод байсан болохоор тэр хоёрыг нэг нэгээр нь цааш нь татаад авч явж байсан. Тэгсэн чинь гаднаас уг цагдаагийн алба хаагчтай хамт явж байсан эрээн цэргийн хувцастай залуу орж ирээд тэр хоёрыг салгаад тэгээд цагдаагийн алба хаагч босож ирээд эвээр учраа ольё гэж хэлээд бид нарыг цагдаагийн газарт авч ирээд саатуулсан гэжээ. /хавтаст хэргийн 52-53 дахь тал/

Шүүгдэгч С.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Би болсон хэргийн талаар сэжигтний мэдүүлэгт дэлгэрэнгүй мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Шүүгдэгч Т.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...Тухайн үед болсон зүйлийг өмнөх мэдүүлэгт мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй гэжээ. /хавтаст хэргийн 70-71 дэх тал/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ......... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Д.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Д.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хавтаст хэргийн 58-59 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27 дахь тал/

Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-30 дахь тал/

Т.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “ял шийтгэхгүй” гэжээ. /хавтаст хэргийн 74 дэх тал/

С.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “ял шийтгэхгүй” гэжээ. /хавтаст хэргийн 75 дахь тал/

Т.*******ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 78 дахь тал/

Т.*******ийн гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа /хавтаст хэргийн 79 дэх тал/

Т.*******ийн төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/

Т.*******ийн регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 81 дэх тал/

Т.*******ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 82 дахь тал/

С.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 84 дэх тал/

С.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 85 дахь тал/

С.*******ын регистрийн дугаарын лавлагаа /хавтаст хэргийн 86 дахь тал/

С.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 87-88 дахь тал/

Драгерын бүртгэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 94-95 дахь тал/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 96-99 дэх тал/

Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хавтаст хэргийн 101-102 дахь тал/

Т.*******ийн хүсэлтэд: Миний бие нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн болно.  Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, ухамсарласан байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 112 дахь тал/

С.*******ын хүсэлтэд: С.******* миний бие албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 113 дахь тал/

аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай тогтоол /хавтаст хэргийн 114-115 дахь тал/

Прокурорын 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаартай санал /хавтаст хэргийн 116-117 дахь тал/ зэрэг болно.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл:

Шүүгдэгч Т.*******, С.******* нар нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж, уг хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ...... дугаартай тогтоол /хавтаст хэргийн 114-115 дахь тал/-оор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.*******, С.******* нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Т.*******, С.******* нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.*******, С.******* нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ......... дугаартай тогтоол /хавтаст хэргийн 114-115 дахь тал/-оор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Т.*******, С.******* нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Т.*******, С.******* нар нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, прокурорт гаргасан Х.*******ийн “ Х.******* миний бие нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлсэн нь үнэн болно. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж, ухамсарласан байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 112 дахь тал/, С.*******ын “ С.******* миний бие албан үүргээ гүйцэтгэж яваа цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хавтаст хэргийн 113 дахь тал/, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Т.*******, С.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 

Шүүгдэгч Т.*******, С.******* нар нь Прокуророос санал болгосон ялын санал /хавтаст хэргийн 118 дахь тал/-тай танилцан гарын үсэг зурж санал хүсэлт гаргаагүй байх тул сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.******* нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед С.*******тай бүлэглэн аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 5 тоотод жижүүрийн ахлах мөрдөгч Д.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн Д.*******ын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 Шүүгдэгч С.******* нь согтуугаар 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед аймгийн сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах .... дугаар байрны 5 тоотод жижүүрийн ахлах мөрдөгч Д.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Т.*******тэй бүлэглэн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын дахин өгсөн мэдүүлэгт  /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч С.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-45 дахь тал/, гэрч Т.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, гэрч С.*******гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, шүүгдэгч С.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 67-68 дахь тал/, шүүгдэгч Т.*******ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71 дэх тал/, шүүх шинжилгээний ерөнхий газрын аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 63 дугаартай шинжээчийн “ Д.*******ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Д.*******ын биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Д.*******ын биед учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27 дахь тал/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, драгерын бүртгэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 94-95 дахь тал/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 96-99 дэх тал/, амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хавтаст хэргийн 101-102 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Д.*******ын эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

“Хүч хэрэглэх” гэж бие махбодын хүчирхийлэл хийхэд чиглэгдсэн аливаа идэвхтэй үйлдлийг хэлэх бөгөөд шүүгдэгч Т.*******, С.******* нь албан үүргээ биелүүлэхээр очсон аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт жижүүрийн ахлах мөрдөгч Д.*******ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын ...тухайн үед миний дээгүүр өмссөн байсан хувцаснууд миний толгой дээгүүр нөмрөгдөөд би хувцсаа чигээр нь дээш нь тайлах гэсэн боловч тайлж чадахгүй буцаагаад өмсөх гэхээр өмсөж болохгүй миний хөдөлгөөн хязгаарлагдсан байсан. Тэр үед *******, ******* нар миний дээрээс гишгэлээд цохиод байх шиг байсан. Тухайн үед болсон зүйлс энгэрийн камерын бичлэгт хадгалагдсан. Тухайн үедээ хүзүү бага зэрэг хөндүүртэй болсон хамраас цус гарсан байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дэх тал/, гэрч Т.ын ...би тухайн гэрт маргаан үүсгээд байсан хүмүүсийг уг гэрээс гаргаж байгаад эргээд уг гэрт ороход ******* дэслэгч газарт уначихсан байдалтай ******* гэх хүн болон ******* гэх хүмүүс ******* дэслэгчийн дээрээс нь гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд би *******, ******* гэх хүмүүсийн уг үйлдлийг зогсоогоод *******ыг татаж босгосон... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дахь тал/, гэрч С.*******гийн “...*******, ******* нар уг цагдаагийн алба хаагчийг цохиод нийлж зодох гээд байхаар уг цагдаагийн алба хаагчийг босгох гээд хувцаснаас нь татсан. Хувцаснаас нь татсан чинь дээгүүрээ өмссөн байсан хувцас нь толгой хэсэг дээгүүр нь нөмрөгдчихсөн. Тэгээд би *******, ******* нарыг болиулах гээд нэг нэгээр нь хорьсон. Би нэгийг нь хорихоор нөгөөдөх нь очиж цохиод байсан болохоор тэр хоёрыг нэг нэгээр нь цааш нь татаад авч явж байсан. Тэгсэн чинь гаднаас уг цагдаагийн алба хаагчтай хамт явж байсан эрээн цэргийн хувцастай залуу орж ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дахь тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27 дахь тал/ хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 28-30 дахь тал/, драгерын бүртгэлийн хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 94-95 дахь тал/, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэлийн хуулбар /хавтаст хэргийн 96-99 дэх тал/, амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /хавтаст хэргийн 101-102 дахь тал/-ээр тогтоогдож байна.                                                                          

“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгох ба хохирогч Д.******* нь аймаг дахь Цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт жижүүрийн ахлах мөрдөгч хууль сахиулагч болох нь хохирогчийн биеийн байцаалт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.   

Шүүгдэгч Т.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58-59 дэх тал/-ээр тогтоогдож байна.    

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Т.*******, С.******* нар нь санаа зорилгоороо нэгдэж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч Т.*******ийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг нь хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан гэж үзэхээр байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Т.******* нь согтуугаар нэг удаагийн үйлдлээр 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед С.*******тай бүлэглэн аймгийн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 5 тоотод жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, мөн Д.*******ын нүүр хэсэгт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

 Шүүгдэгч С.******* нь согтуугаар, 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 17 цагийн үед аймгийн сумын 3 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах 50 дугаар байрны 5 тоотод жижүүрийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан Т.*******тэй бүлэглэн хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.*******ын “...Уг хэрэгтэй холбоотой шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, шүүгдэгч нарын тайлбар мэдүүлэг зэргээр шүүгдэгч Т.*******, С.******* нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Т.*******, С.******* нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Т.*******, С.******* нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Т.*******ийн хувийн байдлын тухайд .................... нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 82 дахь тал/-аар,

Шүүгдэгч С.*******ын хувийн байдлын тухайд ......................ахь тал/ зэргээр тус тус тогтоогдож байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Т.*******, С.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч шүүгдэгч Т.******* нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу мал аж ахуй эрхлэн амьдардаг, тодорхой орлоготой, шүүгдэгч С.******* нь "Сахилга өртөө" ХХК-нд жолоочоор ажилладаг, цалин орлоготой хувийн байдал,  мөн ял биелэгдэх нөхцөл боломжийг харгалзаад шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т.*******т оногдуулсан торгох ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 3.150.000 төгрөгөөр тогтоож өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч Т.*******т оногдуулсан ялыг 10 сарын хугацаанд, шүүгдэгч С.*******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг танилцуулахад шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн гэх дүгнэлтийг гаргав.

Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж үзэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр  улсын яллагчтай тохирсон дээрх ялыг оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Т.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Т.*******, С.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******, С.******* нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.*******, С.******* нар нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүх нь шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...........овгийн Т............ *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч .......... овгийн .................ийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

   3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт хэсэгт зааснаар  шүүгдэгч Т.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т шүүхээс оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.*******т шүүхээс оногдуулсан 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр тус тус хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, Т.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С.*******, Т.******* нар  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.      

8. Шүүгдэгч С.*******, Т.******* нар хохирогч Д.*******т төлөх хохирол төлбөргүй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******, Т.******* нарт тус тус  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч С.*******, Т.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ