| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0021/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/21 |
| Огноо | 2024-01-22 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Г.Ганбагана |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
улсын яллагч Г.Ганбагана /томилолтоор/,
шинжээч Я.******* /цахимаар/,
хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтангэрэл,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
******* овогт *******ын ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.*******ыг “” ХХК-ийн захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандартын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй ажилтан Ч.*******оор 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн элсний карьерт ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад тэрээр шигшүүрийн төхөөрөмжид хөлөө хавчуулж биед баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг биелүүлээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайг нотлох, хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” гэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтангэрэл “улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Энэ компанийн гүйцэтгэх захирал би боловч энэ компанийг Ариунзул гэж хүнд зарсан юм. Тухайн компанийн нийгмийн даатгалын өртэй холбогдуулж улсын бүртгэлийн гэрчилгээнд шилжих хөдөлгөөн хийгдээгүй, миний нэр гүйцэтгэх захирлаар одоог хүртэл байдаг. Тийм учраас өмнө нь би “өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдоггүй, давхар өөр албан тушаал эрхэлдэг” талаараа тайлбарлаж хэлж байсан” гэв.
Хохирогч Ч.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ажилдаа очоод шнек, тэр хавийн ус зайлуулах хэсгийн шавар шавхайг цэвэрлэсэн. Тэгээд тэр шавар шавхайг цэвэрлэж байх үед үйлдвэрийн дарга маань шнекний дотор талыг цэвэрлэе гэсэн. Урьд өмнө нь цэвэрлэсэн шүү дээ гэхэд дахиад цэвэрлэ гэснийх нь дагуу хийж байгаа ажлаа дуусгаад дээшээ гараад гэрэл суурилуулаад, тэр хавиар утас татаж байсан. Би шнек дотор орж цэвэрлэж байх үед шнек ажиллачихсан. Одоо миний бие эмчилгээ хийлгэж байгаа, бүрэн эдгээгүй байгаа. Дархлаа унаад биеийн зарим хэсгүүдэд хатиг гарсан” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь “” ХХК-ийн захирлаар ажиллахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандартын холбогдох заалтуудыг хэрэгжүүлж ажиллалгүй, сургалтад хамрагдаагүй, аюулгүй ажиллагааны өдөр тутмын зааварчилгаа өгөөгүй ажилтан Ч.*******оор 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн элсний карьерт ажил үүрэг гүйцэтгүүлэх явцад тэрээр шигшүүрийн төхөөрөмжид хөлөө хавчуулж биед баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирснаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг биелүүлээгүйн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн MNS 4969:2000 стандарт зэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлд заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт”-д хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж хуульчилсан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “ажил олгогч гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр хүнийг ажиллуулж байгаа дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага /түүний салбар, төлөөлөгчийн газар/, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол олон улсын байгууллага, түүний төлөөлөгчийн газар, алба, нэгжийг ойлгоно” гэж заасан, мөн хэрэгт авагдсан “” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Б.******* нь 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа болох нь тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд “гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж заасан.
Шүүгдэгч Б.******* нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, “” ХХК-ний элсний карьерт ажил үүрэг гүйцэтгэж байсан Ч.******* нь шигшүүрийн төхөөрөмжинд хөлөө хавчуулж биед нь баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шууд бус шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Налайх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн элсний карьерт ажил үүрэг гүйцэтгүүлэхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг биелүүлээгүйн улмаас хохирогч Ч.******* нь шигшүүрийн төхөөрөмжид хөлөө хавчуулж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан байх тул хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
1.4.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар эмчилгээний зардалд 1,035,445 төгрөг, шүүхийн шатанд баримтаар 224,999 төгрөг, дутуу олгогдсон цалин 256,850 төгрөг, өвчтэй байх ажилгүй байсан хугацааны цалин 10,200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 12,717,294 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Шүүх хохирогч Ч.*******ийн эмчилгээ оношилгоо, эм тариа, бусад зардалд баримтаар нэхэмжилсэн 1,260,444 төгрөг болон дутуу олгогдсон цалин 256,850 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 50 зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******аас нийт 1,517,294 төгрөгийг гаргуулж, хохирогч Ч.*******т олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хуулийн 50 зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан. Өөрөөр хэлбэл хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэгт хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учирсны улмаас хохирогч ажлаас чөлөөлөгдсөн, бага цалинтай ажилд шилжсэн, группэд орсон зэргээс болж одоогийн авч байгаа цалин, хөлс, тэтгэвэр, тэтгэмж нь урьд эрүүл байхдаа авч байсан цалин, олж байсан орлогоос буурсан зөрүүг ойлгоно.
Хохирогч Ч.******* нь өвчтэй байх хугацаанд олох байсан цалин 10,200,000 төгрөг нэхэмжилж байх боловч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хөдөлмөрийн чадвар алдсан хувь, хэмжээ, хугацааг тогтоосон актыг баримтаар гаргаж өгөөгүй, 108 хоногийн хугацаанд өвчтэй байсан гэх эмнэлгийн магадлагааны хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн тэрбээр Нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авсан талаарх баримт хэрэгт авагдсан зэргээс дүгнэхэд хохирогч Ч.*******ийн хөдөлмөрийн чадвар түр алдсаны улмаас олох байсан орлогын зөрүүг тооцоолон гаргах боломжгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин хөлс 10,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, мөн өмгөөлөгчийн хөлстэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй тул өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Түүнчлэн хохирогч Ч.******* нь цаашид гарах эмчилгээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.4.2. Иргэний нэхэмжлэгч Ж.аас хохирогч Ч.*******ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн төлбөр болох 2,473,995 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1. гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.
Шүүх хохирогч Ч.*******ийн Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн тусламж, үйлчилгээний баримтыг хянаж үзээд 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эрт илрүүлгийн тусламж, үйлчилгээ авсан 130,000 төгрөг нь уг гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоогүй гэж үзэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.ын нэхэмжлэлийн шаардлагаас 130,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн 2,343,995 төгрөгийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.*******аас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй гэж үзэв.
1.4.3. Шинжээч Я.******* нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагаа зөрчигдсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргасан ажлын хөлс 550,000 төгрөгийг гаргуулах хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан байх бөгөөд мөрдөгч шинжээчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.9-т “шинжилгээний байгууллагаас бусад этгээд хийх тохиолдолд томилогдсон байгууллага, шинжээч шинжилгээ хийсэнтэй холбоотой ажлын хөлс, холбогдох бусад зардал олгуулах хүсэлтийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд гаргах эрхтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал”-ыг тооцно гэж, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилсан.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтангэрэл нь “Дүгнэлт гаргасан шинжээчийг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргасан зардлыг шүүгдэгчээс нэхэмжилж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил байх тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр 60 хүртэл хоногоор хойшлуулж өгнө үү” гэх тайлбар, дүгнэлт гаргасан болно.
Мөрдөгч дүгнэлт гаргасан шинжээчийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэлгүй байх хэдий ч энэ нь шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэх үндэслэл болохгүй гэж шүүхээс үзэж, шинжээчийн шинжилгээ хийж дүгнэлт гаргасантай холбоотой ажлын хөлсийг 2023 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 550,000 төгрөгөөр тооцож шүүгдэгч Б.*******аас гаргуулж, шинжээч Я.*******д олгох нь зүйтэй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Алтангэрэл “Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн болгоомжгүй, хайхрамжгүй байдал гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл “улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг дэмжиж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй, ял шийтгэгдэж байгаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол, төлбөр төлөөгүй байдал), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, эрхэлсэн тодорхой ажилтай) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Ч.*******ийн биед учирсан гэмтлийг “сарвууны шивнүүр ясны хугарал, сарвуунд шарх гэмтэл” гэж буруу бичсэн байгааг анхааруулж, хохирогч Ч.*******ийн биед “баруун хөлийн дотор хавчаар ясны ил хугарал, зүүн тавхайд цус хуралт, хоёр өвдөгт зулгаралт гэмтэл” гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ