| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2024/0023/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-01-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Ганбагана, |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,
хохирогч С.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг, 153 дугаар зүйлийн 153.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.1, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан,
дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 10 хоног, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 6 жилийн хугацаагаар тогтоож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаар захирамжаар 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоосон,
******* овогт *******гийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн , тоотод хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хяналтын хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хойд эцэг болох тай С.*******ыг “бага байхад намайг зоддог байсан” гэсэн шалтгаанаар галын хайчаар цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх, зүүн, баруун дал, бугалга, нуруу, зүүн өгзөг, гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, зүүн тохой, шуу, сарвуу, шилбэ, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Миний хойд аав намайг янз янзаар хэлдэг. Зарим үед цохидог, дуугүй өнгөрдөг. Тухайн хэрэг болдог өдөр хэлсэн үгнүүдийг нь тэвчилгүй зодсон нь үнэн. Элдэв янзаар намайг дуудахад нь гарыг нь мушгиж гэр лүү оруулаад гаднаас нь хаалга хааж байсан удаа байгаа. Цохиход нь тэсэж чадалгүй зөрүүлээд цохисондоо л харамсаж байна. Хэрэв намайг өөрийн хүүхэд шигээ өсгөсөн бол ийм явдал гарахгүй байсан. Надад гомдож явдаг зүйл байхгүй. Аав ээж хоёр намайг бага ангид байхад суусан” гэв.
Хохирогч С.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Биеийн байдал гайгүй байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин гомдолтой л байна” гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн , тоотод хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хяналтын хугацаандаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хойд эцэг болох тай С.*******ыг “бага байхад намайг зоддог байсан” гэсэн шалтгаанаар галын хайчаар цохиж, түүний эрүүл мэндэд нь зүүн өвдөгт шарх, зүүн, баруун дал, бугалга, нуруу, зүүн өгзөг, гуя, баруун шилбэнд цус хуралт, дух, зүүн тохой, шуу, сарвуу, шилбэ, баруун тохойд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон обьектив шинжийг хангахыг шаарддаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү …этгээдийг” ойлгох ба мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгч С.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч С.*******ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно. Шүүгдэгч С.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх прокурорын зүйлчилсэн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас нэг удаагийн маргаанаас үүдэн энэхүү гэмт хэрэг гарсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх дүгнэлийг гаргасан болно.
Шүүгдэгч С.*******ыг 7 настай байхад ээж Б.******* нь хохирогч С.*******той гэр бүл болж, хамтран амьдарч эхэлсэн байх тул шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байх бөгөөд шүүгдэгч нь “намайг бага байхад зоддог байсан”, “хүмүүсийн хажууд элдвээр хэллээ” гэх шалтгаанаар хохирогчийн биед халдаж, олон тооны шарх учруулсан, хохирогчийн биед өмнө нь халдаж байсан зэргээс дүгнэхэд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэхээр байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч С.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгч С.*******ыг хохирогчид төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан шүүгдэгч С.*******ын эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 45 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 9 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар “шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нь нөлөөлсөн, шүүгдэгчийн сэтгэл санаанд дарамт учруулж байсан байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч С.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан ба хохирогч уг дүгнэлттэй холбогдуулан санал, тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгч С.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаа ял шийтгэгдсэн байх ба сүүлийн буюу дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 5 жил 10 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон байх бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 44 дугаар захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналтын хугацаа тогтоож, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгч С.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөгшин настай хойд эцгийнхээ биед халдаж, галын хайчаар зодсон байдал) учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй), хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж хуульчилсан.
Шүүгдэгч С.******* нь дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналтын хугацаанд байхдаа санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Иймд түүний эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 10 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 40 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******ын 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 33 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ