| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвдоржийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 153/2020/00795/И |
| Дугаар | 00718 |
| Огноо | 2020-10-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 00718
| 2020 оны 10 сарын 07 өдөр | Дугаар 153/ШШ2020/00718 | Ховд аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ би
нэхэмжлэгч: Ховд аймаг, Жаргалант сум, Алагтолгой баг, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Хэрээ цувдаг овогт Пүрэвдоржийн Д..ын нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймаг, Жаргалант сум, Хайрхан баг, .. тоотод оршин суух, .. дугаарын регистртэй, Боржигон овогт Дэмбэрэлийн Э..т холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Д.. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манайх Маяти-2 маркийн 41-98 ХОА улсын дугаартай автомашиныг 13.500.000 төгрөгөөр худалдан авч гэр бүлийн хэрэгцээндээ хэрэглэж байсан. Миний нөхөр О.Батбаяр нь 2018 онд элэгний хорт хавдар-ын улмаас машин барих боломжгүй, улмаар эмчилгээний мөнгөндөө нэмэрлэхийн тулд өөрийн төрөл садан Д.Э..т 8.000.000 сая төгрөгөөр зарсан. Тухайн үед Д.Э.. нь миний Хаан банкны 5863003173 дугаартай данс руу 2018 оны 03 сарын 01-нд 4.000.000 сая төгрөг, 2018 оны 05 сарын 24-нд 2.000.000 төгрөг, нийт 6.000.000 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн Д.Э.. нь Маяти- 2 маркийн 41-98 ХОА улсын дугаартай автомашины гэрчилгээг шилжүүлэхээр үлдсэн 2.000.000 сая төгрөгийг удахгүй шилжүүлнэ гэхээр нь нөхөр нь О.Батбаяр нь шилжүүлсэн. Нөхөр О.Батбаяр 2018 оны 08 сарын 06-нд өвчний улмаас нас барсан. Үүнээс хойш Д.Э.. нь Маяти- 2 маркийн автомашины үлдсэн төлбөр хийхгүй янз бүрийн арга хэрэглэсээр ирсэн. Сүүлдээ Д.Э.. нь утсаа авахаа больж эхнэр нь загнаж хэл амаар доромжилдог боллоо. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах- худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх-ээр заасан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хянан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: ... Хариуцагч Д.Э.. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч П.Д.. нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Д.. нь хариуцагч Д.Э..т холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч Хариуцагч Д.Э.. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч П.Д.. нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэж эвлэрлийн гэрээ байгуулан зохигч эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Д.Э..аас гаргуулан нэхэмжлэгч П.Д..т олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар П.Д..ын нэхэмжлэлтэй, Д.Э..т холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт ...Хариуцагч Д.Э.. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч П.Д.. нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж байна. Хариуцагч нь энэхүү гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар албадан биелүүлэхээр, Энэхүү гэрээг хөндлөнгийн ямар нэгэн дарамт шахалтгүй, зохигчид харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр байгуулсан болно. Зохигчид энэ талаар дахин маргаан гаргахгүй... гэж зохигч нь эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Д.Э..аас гаргуулан нэхэмжлэгч П.Д..т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ