Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/155

 

 

 

    

 

М Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,                                                                                      

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхзул,

Улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

Шүүгдэгч Б.А*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Манал овогт Б А*******т холбогдох эрүүгийн 2110001*******1******* тай хэргийг *******2 оны 06 сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр О******* аймгийн Б******* суманд төрсөн 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, О******* аймаг,  Ж******* сум, Т******* ******* хэсэг, 0 тоот оршин суух бүртгэлтэй, одоо О******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 47 нээлттэй хорих ангид хорих ял эдэлж байгаа урьд удаагийн ял шийтгэлтэй, Үүнд:

  • О******* аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ************** оны 10 сарын 22-ны өдрийн 52 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлсөн,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 469 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, *******22 оны 10 сарын 25-ны өдрийн *******22/ХМШЗ/49 тай шүүгчийн захирамжаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 8 сар 7 хоногийг хорих ялаар сольсон,
  • О******* аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******2 оны 01-р сарын 0-ны өдрийн 9 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох, 1.6 сарын 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох, торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, мөн хуулийн 6.8 зүйлийн 2.1-д заасныг журамлан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 0 хоногийн хорих ялаар, 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 40 хоногийн хорих ялаар тус тус тооцон, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 469 тай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 07 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон, М овогт Б А******* /РД: ФБ99**************59/,

Холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.А******* нь ************** оны 12 сарын *******-ны өдөр нь “Годон гутал захиалга” гэсэн фейсбүүк цахим групп хаяг үүсгэн С С гэх хүнтэй харилцаж хоёр ширхэг годон гутлыг 1,800,000 төгрөгөөр зарна, ямар ч хүүгүй лизингээр авч болно гэх санал тавьж иргэн С.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж урьдчилгаа болгож 800,000 төгрөгийг Ё.Б гэх хүний Хаан банк дахь 582102466 тоот дансанд шилжүүлэн авч бусдыг залилсан,

   -*******21 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Годон гутал захилга” гэх фейсбүүк цахим хаягаас “Гэрээсээ годон гутлаа авцгаая” гэж худал мэдээлэл нийтэлж иргэн Д.Д 450,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар Шүүгдэгч Б.А******* нь ************** оны 12 сарын *******-ны өдөр нь “Годон гутал захиалга” гэсэн фейсбүүк цахим групп хаяг үүсгэн С С гэх хүнтэй харилцаж хоёр ширхэг годон гутлыг 1,800,000 төгрөгөөр зарна, ямар ч хүүгүй лизингээр авч болно гэх санал тавьж иргэн С.С хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж урьдчилгаа болгож 800,000 төгрөгийг Ё.Б гэх хүний Хаан банк дахь 582102466 тоот дансанд шилжүүлэн авч бусдыг залилсан,

*******21 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Годон гутал захилга” гэх фейсбүүк цахим хаягаас “Гэрээсээ годон гутлаа авцгаая” гэж худал мэдээлэл нийтэлж иргэн Д.Д 450,000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж бусдыг залилсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А******* мэдүүлэхдээ: “...Энэ хоёр хэрэг миний *******22 оны ******* дүгээр сарын 14-ний өдөр шийтгэгдсэн хэрэгтэй нэг цаг хугацаанд үйлдэгдсэн хэрэг. Тухайн үед мөрдөн байцаагч бүх хэргүүдээ нэгтгээрэй гээд нэгтгэж байсан боловч энэ хоёр үлдсэн байсан. Энэ хэргийг нуух ямар нэгэн зорилго байгаагүй. Тухайн үед би 17. зүйлийн 1 гэх зүйл ангиар шийтгүүлэхдээ энэ хэргийн талаар ахлах дэслэгч Ууганбаяр болон ахлах дэслэгч Бямбадорж нарт хэлээд тайлбарлаад миний фэйсбүүк дэх үзлэг шалгалтаар *******22 оны ******* дүгээр сарын 14-ний хавтаст хэрэгт хүртэл энэ хоёр хүнтэй харилцсан чат байдаг. Яагаад орхигдсон бэ? гэхээр би хууль зүйн мэдлэггүйгээсээ болсон гэж бодож байна. Нэг цаг үед болсон хэрэгт би дараа нь ял авах гэж байгаадаа харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байна. ************** оны 12 сараас *******21 оны 01 дүгээр сар хүртэл бүлэг хүмүүстэй нийлээд годон гутал захиалъя гэж бодсон. Тухайн үедээ би гутлыг нь захиалж өгье гэж бодсон боловч сүүлдээ би өөрөө мөнгөгүй болоод гуталныхаа мөнгө рүү орсон. Сэлэнгийн мөрдөн байцаагч болон Мандал сумын мөрдөн байцаагч нар энэ хэргийн талаар надаас байцаалт авч байсан болохоор нь миний хэрэгт нэгтгэгдсэн л гэж бодсон...” гэв.

Хохирогч С.С *******21 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...************** оны 12 сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 02 багт ******* дүгээр цэцэрлэгт байрлаж байсан байрандаа өөрийн гар утсаараа фейсбүүк ороод юм үзэж байхад моор “Годон гутал захиалга” гэх хаяг руу ороод танилцсан. Тухайн пайж үйл ажиллагааг үзэхэд хоёр годон гутал авахад нийт 1,800,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд бэлнээр авах боломжгүй бол ямар ч хүүгүй лизингээр авах боломжтой гэж хэлсэн тэгээд би итгээд 582102466 тоот данс руу урьдчилгаа болгож 540,000 төгрөг өөрийнхөө 568118941 ын данснаас шилжүүлсэн. Тухайн хүн надад хэлэхдээ Улаанбаатараас Сэлэнгэ рүү 7557 УНЭ улсын тай автобусанд өгчихлөө гээ хэлээд залилсан. Тэгээд надад автобусны зураг, жолоочийн утасны зэргийг чатаар явуулсан. Тэгтэл ************** оны 12 сарын 21-ний үед чатаар тухайн хүнтэй холбогдоход автобус замдаа эвдэрсэн байгаа өнөөдөртөө очих болно та тайван байж бай гэж хэлээд сураггүй болж намайг залилсан. Би нийт 800,000 төгрөгийг “Хаан” банкны 582102466 тоо Я.Бийн данс руу хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-40 дүгээр хуудас/,

Хохирогч Д.Дын *******21 оны 02 сарын 24-ний өдрийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4 дүгээр баг Сүүл толгой 2- 44 тоотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг юм. *******21 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр манай төрсөн дүү Д охин А миний 9990949 ын утас руу ын утсаар залгаад би годон гутлын азтан болсон гэнэ дахиад нэг годон гутал тал үнээр нь авч болно гэж байна. Надад мөнгө байдаггүй би ээжид годон гутал авч өгөх гэсэн юм. Та 450.000 төгрөг зээлээч гэхээр нь би Агаас дансны аа гэсэн чинь Чулуунбаатар гэдэг хүний 500642968 гэсэн дансны явуулахаар нь утга нь дээр юу гэж бичих юм гэсэн чинь 71777 гэж бичээрээ гэсэн. тэгээд би *******21 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17:08 минутад өөрийн эзэмшлийн гэсэн данснаас 450.000 төгрөг мобайл банкаар шилжүүлсэн. Тэгсэн дараа нь А над руу залгаад нөгөө гутал ирээгүй нөгөө хүнтэйгээ холбогдож чадахгүй болоод цагдаагийн байгууллагад хандах болсон. Би мөнгө шилжүүлсэн хүнээ танихгүй. Манай төрсөн дүү Д охин А би годон гутлын азтан болсон дахиад нэг годон гутал тал үнээр нь авч болно гэж байна ээждээ годон гутал авч өгөх гэсэн юм. Та мөнгө зээлээч гэхээр^ц би 450.000 төгрөг 500642968 гэсэн данс руу шилжүүлсэн. Тэгсэн А над руу яриад би 450.000 төгрөг танихгүй хүн рүү шилжүүлж залилуулсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156 хуудас/,

Шүүгдэгч Б.А*******ын *******2 оны 05 сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад танилцуулсан яллагдагчийн эрх үүргийг ойлгож авлаа, надад асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө.Би дээрх тогтоолтой танилцлаа. Би уг үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би нийт 15 удаагийн гэмт үйлдэл хийж 1-н үйлдэлд нь ял авсан, одоо ирж буй 2 үйлдлээ нэгтгэн шийдүүлмээр байна. Би болсон хэргийн талаар одоо сайн санахгүй байна. Би ************** оны 11 сард фейсбүүкт “Годон гутал захиалга” гэсэн нэртэй хаяг нээж тухайн хаягтаа “Годон гутал хямд үнээр зарна” гэсэн зар байрлуулсан бөгөөд тухайн зарын дагуу хүмүүс холбогдохоор нь би урьдчилгаа мөнгө аваад цахим тоглоомонд тоглоод дуусгасан. Дээрх хэргийн хохирогчийн хувьд өөрийн “Санжаа Санжаа” гэх хаягаас годон гутал авахаар холбогдсон юм аа. Тэгээд би тухайн хүнээс “Годон гутал захиаллаа” хэмээн урьдчилгаа мөнгө авсан. Уг нь тухайн үед миний ашиглаж байсан байгаа юм. Би дээрхээс гадна хэд хэдэн ашиглаж байсан. Би Улаанхүү гэх хүнийг танихгүй. Дээрх хэргийг шалгах явцад “Жамбал Улаанхүү” гэх цахим хаяг гарч ирсэн. Би уг хаягийг мэдэхгүй байна. Харин годон гутлын захиалга өгч буй хүмүүсээс мөнгө авахдаа Улаанхүү гэсэн хүний данс ашиглаж байсан. Онлайн тоглоомын данс өөрөө мэдэхгүй байна. Би эхэндээ годон гутал оруулж ирээд зарах гэж байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас хөл хориод хил хаасан учир би чадаагүй тэгээд дээрх гэмт хэргийг үйлдсэн. Тухайн үед надад “Хаан банкны данс байхгүй байсан. Тэгээд олдох боломжтой хийсэн энгийн данс нь онлайн покерын данс байсан юм аа. Би дээрх хэргийн улмаас учруулсан хохирлоо хараахан барагдуулаагүй байгаа. Гэхдээ хохирлоо барагдуулахад бэлэн байна.

Надад өөр нэмж ярих зүйл гэвэл дээрх хэргүүдээ хурдан шийдүүлмээр байна. Мөн өмгөөлөгч авмаар байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний хэлсэн зүйл бүгд...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119-1*******, 2-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 16, 149 дүгээр хуудас/,

“Unitel” ХХК-ийн *******21 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05-01/140 тай албан бичиг, 8822570, 8619998 ын орсон, гарсан дуудлага, мессежний лавлагаа /1-р хх-ийн 48-69 дүгээр хуудас/,

“Хаан” банкин дахь Ё.Бийн эзэмшлийн 582102466 тай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 72-82 хуудас/,

“Хаан” банкин дахь Д.Дын эзэмшлийн тай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 151 дүгээр хуудас/

Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 165-174 дүгээр хуудас/,

“Хаан” банкин дахь Н.Чулуунбаатарын эзэмшлийн 500642968 тай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 176-250, 2-р хх-ийн 01-5 хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 80 хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 91 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 82 хуудас/ хавтаст хэрэг танилцуулсан тухай баримт /2-р хх-ийн 84-86/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруу, хохирол төлбөрийн талаар маргаангүй, цагдан хоригдсон хоног болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн талаар тодорхой байр суурийг илэрхийлж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

Залилах гэмт хэрэг нь өөртөө амар хялбар аргаар орлого олох, өөрийн хувийн хэрэгцээг хангах санаа зорилготой, орлого олохыг хүсч үйлддэг идэвхитэй үйлдлээр үйлддэг, хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, баримт бичиг ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой, шунахайн сэдэлтэй байдаг.

Шүүгдэгч Б.А******* нь шунахайн сэдэлтээр цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч С.Саязаяа, Д.Д нартай чат харилцаа үүсгэн улмаар Хаан банкны 582102466 дансаар хохирогч С.Саязаяагаас 800,000 төгрөг, “Хаан”банкны 500642968 дансаар хохирогч Д.Даас 450,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилсан үйл баримт тогтоогдсон. Б.А*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг цахим хэрэгсэл ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” зааснаар шүүгдэгч нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Саязаяад 800,000 төгрөг, хохирогч Д.Дашдэлэгт 450,000 төгрөг, нийт 1,250,000 төгөргийн хохирол учирсан байна. Үүнээс шүүгдэгч Б.А******* хохирогч Д.Дашдэлэгт 450.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “шүүх хуралд оролцохгүй, Б.А*******т гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” мөн хоёр хавтаст хэргийн 85 талд авагдсан хэргийн материал танилцуулсан баримтанд “би гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулсан байгаа. Тиймээс хэрэг хянан шиыдвэрлэх ажиллагаанд оролцохгүй” зэрэг баримтыг үндэслэн Д.Дашдэлэгт учруулсан 450.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэж, шүүгдэгч Б.А*******аас 800.000 төгрөг гаргуулан хохирогч С.Саябазарт олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.А******* шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Саябазарт учруулсан 800.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулахаа бичгээр илэрхийлсэн болно.   

Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.А*******т гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, зарим хохирлыг төлж үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгож, энэ хэрэгт цагдан хоригдсон 57 хоногийг торгох ялаас хасч тооцон, эдлэх ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлэх саналыг гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.А*******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчтай байр суурь ижил байна. Гагцхүү цагдан хоригдсон хоног болон Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрхэн авч үзэх тал дээр эрх зүйн дүгнэлт хийж өгнө үү гэсэн саналыг гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, санаа сэдэл, арга хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж, зарим хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, үлдэх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.050.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 57 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000 төгрөгөөр тооцож, торгох ялаас 855.000 төгрөгийг хасч нийт эдлэх ялын хэмжээг 195.000 төгрөгөөр тогтоов.

Шүүгдэгч Б.А******* нь О******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******2 оны 01-р сарын 0-ны өдрийн 9 тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох, 1.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, торгох ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,2, мөн хуулийн 6.8 зүйлийн 2.1-д заасныг журамлан 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 0 хоногийн хорих ялаар, 600 нэгж буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 40 хоногийн хорих ялаар тус тус тооцон, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******22 оны ******* дүгээр сарын 14-ний өдрийн 469 тай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 01 жил 07 сар 10 хоногоор тогтоож шийтгүүлсэн байна.

Шүүгдэгч нь *******2 оны 06 сарын 21-ний өдрийн байдлаар дээрх ял шийтгэлээс 4 сар 21 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж, 1 жил 2 сар 19 хоногийн хорих ял үлдэж байгаа болно.

Шүүгдэгч нь энэ гэмт хэрэгт *******2 оны 06 сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл нийт 57 хоног цагдан хоригдсон байна.

Шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу түүнд оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж шийдвэрлэв. Иймд шүүгдэгч Б.А*******т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 195.000 төгрөгийн торгох ялыг түүнийг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн 90 хоногийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.

*******21 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 зүйлийн 7.1-д “...*******15 оны 12 сарын -ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Залилах /Эрүүгийн хуулийн 17. зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...” гэж хуульчилжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг үйлдэж шүүхээс зөвхөн хорих ял шийтгүүлсэн ялтанд хамаарахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч Б.А*******т хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулсан тул дээрх Өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгч Б.А*******ыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болтол нэн даруй урьд ял эдэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 47 нээлттэй хорих ангид хүргэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнийг хорих ангид хүргэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэвэл зохино.

Шүүгдэгч Б.А*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон нийт 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон ба цаашид энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг мөн эдлэх ялд нь оруулан тооцох нь хуульд нийцнэ.

             Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхэд ирүүлсэн иргэний бичиг баримт байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Б А*******ыг цахим хэрэгсэл ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1050 /нэг мянга тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.050.000 /нэг сая тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******ын энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг торгох ялын 855.000 /найман зуун тавин таван мянга/-н төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч, нийт эдлэх ялын хэмжээг 195.000 /нэг зуун ерөн таван мянга/-н төгрөгөөр тогтоож, цаашид хорих ангид хүргэгдэх хүртэл хугацаанд цагдан хоригдсон хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 5. зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А******* нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 195.000 /нэг зуун ерөн таван мянга/-н төгрөгийн торгох ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас тусад нь эдлүүлж, хорих ялын хугацаа дуусгавар болж хорих ангиас суллагдсан үеэс эхлэн 90 /ер/ хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******аас 800.000 /найман зуун мянга/-н төгрөг гаргуулан, хохирогч Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 баг 1 дүгээр хэсэг 010 тоотод оршин суух хаягтай Аавай овогт Сгийн Саябазарт /ОМ95011*******2/  олголсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******ыг урьд ял эдэлж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 47 нээлттэй хорих ангид нэн даруй хүргэхийг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, түүнийг хорих ангид хүргэх хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 зүйлийн 4, 8.2 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Р.БАЯРХҮҮ