Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 00033

 

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 207/МА2018/00033

 

 

Х банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

хариуцагч Д.Ц, Б.Унарт холбогдох

иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оюунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00094 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Х банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Ц, Б.Унарт холбогдох,

23.758.112,07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч Б.Уийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагч Д.Ц, Б.У, нарийн бичгийн дарга У.Сүхбаатар нар оролцов.

Нэхэмжлэгч У банк ХХК-ийн Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Зээлийн гэрээний үүрэгт 23.758.112,07 төгрөг гаргуулах. Иргэн Доржийн Ц нь У Банктай 2015 оны 05 дугаар сарын 11-ны өдөр 1630005663 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 17.500.000 төгрөгийг жилийн 29.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулаптаар авсан. Банк нь 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр зээлдэгч Д.Цын У Банкны Эрдэнэт салбар дахь 5001036491 дансанд 17.500.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 3.170.352,33 төгрөг, зээлийн хүүд 1.969.577,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12.388.21 төгрөгийг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан 1630005663 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжпэл гаргах өдрийн байдлаар 799 хоног хугацаа хэтрүүлээд байна. У банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. 1630005663 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэлийг хангахуулахаар 2015 оны 05 дугаар сарын 11-ны өдрийн 1630005663-1 дугаар Батапгаат ипотекийн /Барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. 1.Зээлдэгч Дорж Цын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2101018913 дугаар, Үл хөдлөх эд хөрөнгийн 000379558 дугаар гэрчилгээтэй 22а тоотын хашаа байшин. 2.Дорж Цын өмчлөлийн нэгж тапбарын 18429429865020 дугаар, 000319454 дугаар гэрчилгээтэй, Г-2101014531 дугаар улсын бүртгэлтэй, 22а тоотын 821 кв.м өмчлөх эрхтэй газар.1/ Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заапт болон 1630005663 дугаартай барьцаат зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 14.329.647,67 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаарх хүү 8 415 908,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.012.555,44 төгрөг, нийт 23.758.112,07 төгрөгийг иргэн Д.Ц, Б.Унараас гаргуулах,

Зээлдэгч Д.Ц, Б.Унар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны дээр дурьдсан хашаа байшин, өмчлөлийн газар болон хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

У банкнаас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 17.500.000 төгрөгийг жилийн 29.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан ба зээлийн төлөлтийн хугацаанд эрхэлж байсан бизнесийн үйл ажиллагаа алдагдаж, өр төлбөрт орсон билээ. Гэхдээ У банкинд зээлээ төлж чадахгүй байдал үүсснээ 2015 оны 10 дугаар сард мэдэгдэхэд зээлийн хүүг болон зээлээ төлөх чадваргүй зээлд оруулаагүй атал надад мэдэгдэл өгсөн гэж нэхэмжлэл гаргажээ. Надад мэдэгдэл өгч байгаагүй бөгөөд харин ч бид зээлээ төлж чадахгүй болсноо 2015 оны 10 дугаар сард тухайн үед эдийн засагчид хэлж байсан. Мөн түүнчлэн үл хөдлөх хөрөнгөө зарж төлбөрөө гүйцэтгэх хүсэлт эдийн засагчид гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Гэсэн атлаа надаас шалтгаалан хүү нэмэгдсэн мэт нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би үндсэн зээл 14.329.647 төгрөгийг төлөөгүй нь үнэн. Харин 20 сарын хүү төлөөгүй байхад үндэслэлгүй хүү бичиж нэхэмжилсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төлөөгүй 20 сарын хүү 7.021.526 төгрөг байгаа болно. Нэмэгдүүлсэн хүү надаас шалтгаалаагүй учир нь би зээлээ төлж чадахгүй болсноо хэлж хашаа байшингаа зарж өр барагдуулах зорилгоор худалдаж авах гэж байгаа хүнээ хүртэл дагуулж очиход огт зөвшөөрөөгүй. Мөн төлж чадахгүй байгаагаа анх хэлээд очиход хүлээж аваагүй атлаа одоо зориуд хугацаа алдуулсны дараа надаас их хэмжээний нэмэгдүүлсэн хүү, хүү нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Ушүүхэд гаргасан хариу тайлбартаа: У банкнаас 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулан 17.500.000 төгрөгийг жилийн 29.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар нөхөр Д.Ц зээлж авсан ба зээлийн гэрээнд намайг албан ёсоор гэр бүл болсон эхнэр нь та мөн учир гарын үсэг зур гээд зуруулж байсан. Зээлийн төлөлтийн хугацааг би сайн мэдэхгүй бөгөөд зээлээ төлөхгүй байгаа талаарх мэдэгдэл надад өгч байгаагүй. Уг асуудлын талаарх ямар ойлголт байхгүй байгаа бөгөөд зээлийн гэрээ байгуулах үед ч зээлээ төлөхөд ч би оролцоогүй. Хэдэн төгрөг төлөөд, хэдэн төгрөг үлдсэн талаар банк урьд нь надад хандаж байгаагүй тул хариуцлага хүлээлгэхээр нэхэмжлэл гаргахдаа миний эрх ашгийг огт бодоогүй байна гэж би үзэж байна. Нөхөр Д.Ц зээлээ төлөөгүй бол зээлийг төлөх талаар надад мэдэгдээгүй нь угаасаа уг гэрээнд намайг ямар ч холбогдолгүй болохыг нотолж байгааг шүүх анхаарч шийдвэрлэнэ үү. У банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00094 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Б.Унараас үндсэн зээлийн төлбөрт 14.329.647,67 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 8.415.908,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1.012.555,44 төгрөг нийт 23.758.112,07 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У банкны Эрдэнэт салбарт олгож, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар шийдвэрт тусгайлан заах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Ц, Б.Унар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг Туул 21-22а тоотод байрлах Ү-2101018913 улсын бүртгэлийн дугаартай 91.4 м2 хувийн сууц, Г-2101014531 улсын бүртгэлийн дугаартай 821 м2 газрыг албадан дуудлага худалдаагаар борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 276.740 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц, Б.Унараас 276.740 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч У банкны Эрдэнэт салбарт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Удавж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Д.Ц, Б.Унарт холбогдох хэрэгт хариуцагч нар ирээгүй гэх үндэслэлээр миний оролцоогүй хурлыг хэлэлцэж шийдвэрлэсэн. Тухайн хурлын зарыг хүү маань өвдөж, Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан ба уг хурлын товыг нөхөр маань 2018.02.23 ны өдрийн 14 цагт болно гэж хэлсэн билээ. Нөхөр маань хурлын зарыг очиж авсан ба намайг сүүлд хурал болно гэх өдрийн урьд өдөр дуудаж нэг баримтад гарын үсэг зуруулж байсан. Сүүлд уг баримтыг нөхөр маань хурлын тов гэж надад хэлсэн ба хүү маань өвдөөд шүүх дээр очиж чадаагүй. Тус хурал 14 цагт болно гээд хуралд өөрийн биеэр оролцох хүсэлтээ өгсөн билээ. Гэтэл шүүх хурал өглөө 2018.01.30 -ны өдрийн 08:30 нд болсон байсныг 14 цагт нөхөр маань хуралд очих үедээ мэдсэн. Хурлын товыг нөхөр маань андуурч надад хэлснээс өөрөө ч хуралд оролцоогүй. Хэдийгээр нөхөр маань цаг андуурсан нь хүндэтгэн үзэх шалтгаан биш боловч орох оронгоо алдах гэж байгаа бид хуралдаа очихгүй оролцохгүй байх үндэс байхгүй байсан. Зээлийн гэрээний өр төлбөр надад мэдэгддэггүй, хэдэн төгрөгний зээлийг Д.Ц төлөөгүй болоод би төлөх үүрэгтэй болж байгаа талаар шүүхэд өгсөн нэхэмжлэлээс мэдсэн. Үүнээс өмнө надад хандаж байгаагүйд гомдолтой байна. Хариуцагч надад мэдэгдэх шаардлагагүй байдаг юм бол яах гэж хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулсан юм, зээлийн гэрээний үүргийг Д.Ц төлөх боломжгүй бол хуулийн дагуу надад мэдэгдэж зээлийн асуудалд хандах ялангуяа зээлээ төлөх боломжгүй бол заавал шүүхээр шийдвэрлэх үү эсвэл харилцан ямар төлөлтөөс асуудлыг шийдвэрлэж болох бүх асуудлыг анхаарч болох байсан, ямар ч үүрэг байхгүй этгээдийг хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцуулж, зөвхөн зээл төлөөгүй л бол зээлийн үүрэг хүлээхэд оролцох хэмжээний үүрэг гүйцэтгэгч гэж үзэж харьцаж байгаад гомдолтой байна. Зээлийн гэрээнд анхнаасаа хамааралтай юм шиг гэрээнд гарын үсэг зуруулсан атал зээлийн талаар ямар ч мэдээлэл өгдөггүй, зээлийн төлөх талаар ч мэдэгдэл өгөөгүй атал шууд л зээлийн өрийг төл гэж тулгаж байгаа нь гэрээний зорилго биш гэж үзэж байна. Зээлийн гэрээнд огт хамааралгүй хүн шиг банк харьцаж байсан атал одоо гэнэт хамааралтай хүн шиг надаас өр нэхэж байгаад гомдолтой байна. Зээлийн гэрээг би уншиж танилцахад зээлийн үндсэн зээлдэгчийн адил эрх үүрэгтэй гэсэн атлаа зээлийн төлөлтөөс бусад эрх үүргийг эдэлж байгаагүй. Гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч байлгахыг хүссэн юм бол хуулийн дагуу үүрэг гүйцэтгэгч байх үндэслэлтэй. Нэгэнт энэхүү эрхийг эдлүүлээгүй байж үүргээ гүйцэтгэх ёстой гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй . Нялх нойтон хүүхэдтэй бидэнд орох орон гэрээ өрөнд алдах шиг зовлон байхгүй . Нөхөр маань чадах чинээгээрээ төлөх гэж оролдож байсан гэсэн. Шүүх миний эрх ашиг, эрхийг хангаагүй шүүх хуралдааныг хийсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч У банк ХХК-ийн Орхон салбар нь хариуцагч Д.Ц, Б.Унараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 23.758.112,07 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Д.Ц нь нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрч, заримыг нь зөвшөөрөхгүй маргажээ.

Нэхэмжлэгч У банк ХХК-ийн Орхон салбар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Д.Ц, Б.Унартай байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 1630005663 тоот барьцаат зээлийн гэрээнд зааснаар тодорхойлжээ.

Хариуцагч Д.Ц, Б.Унар нь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр У банкны Орхон салбартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 17.500.000 төгрөгийг жилийн 29,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, зээлийн гэрээний хугацаанд хариуцагч нар үндсэн зээлд 3.170.352,33 төгрөг, хүүнд 1.969.577,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12.388,21 төгрөг төлсөн, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг графикийн дагуу төлөөгүй гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Хариуцагч Б.Унь 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байх ба хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн үүргийн гүйцэтгэлийн явц түүний төлбөрийн чадвар зэрэг болон өөрт нь ногдож болзошгүй нөхөх үүргийн талаар өөрт шаардлагатай гэж үзсэн бүхий л асуудалд хяналт тавьж зохих мэдээллийг өөрөө олж авах үүрэгтэй үүнтэй холбоотойгоор зээлийн эцсийн үлдэгдлийн талаар банкнаас мэдээлэл авах эрхтэй гэж заасны дагуу хариуцагч Б.Унь зээлдэгчийн нэгэн адил гэрээний үүргийг биелүүлэх ёстой. Хууль буюу гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцан төлөх үндэслэлтэй.

Шүүх хариуцагч Б.Ут шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэлээр мэдэгдэх үүргээ биелүүлсэн харин хариуцагч Б.Унь хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа эсэхээ нотолсон нотлох баримтын хамт хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх тул хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Уийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 142/ШШ2018/00094 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Уийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Б.Уийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 276.740 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОЮУНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАТТӨР

 

С.УРАНЧИМЭГ