Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 26

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Г.Мөнхбат, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,

Улсын яллагч: Н.Ундрах,

Шүүгдэгч Г.*******ийн өмгөөлөгч: Ц.*******,

Шүүгдэгч, хохирогч Ж.*******гийн өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Иргэдийн төлөөлөгч: Б.Отгонбаяр,

Шүүгдэгч: Г.*******, Ж.******* /хохирогч/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

         Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******, ******* овгийн *******ийн ******* нарт холбогдох 201616000067 тоот хоёр хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

Монгол улсын иргэн, 

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Ж.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл,

Шүүгдэгч Ж.******* нь Г.******* нь өөрийнх нь бие эрх чөлөөнд халдаж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан дээр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “бөгсөөрөө суун тусч унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагтаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахь нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ ...“2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө ******* сумын соёлын төвийн бүжиг тараад гарахад хохирогч ******* дуудаад чамайг би ганц цохичих уу гэсэн. Би хэрэггүй биз дээ гэхэд ******* сумынхан яахлаараа ингэж муудалцдаг юм бэ гэж чи хэлсэн биз дээ гэхээр нь би тэгж хэлээгүй ******* хэлсэн ш дээ гэсэн. Тэгээд эв зүйгээ олчихоод явж байхад хэдэн танихгүй залуучууд хажуунаас орж ирээд *******ыг өшиглөж унагасан. Тэдний нэгийг би дараад унагаасан чинь ******* намайг өшиглөсөн. Тэгээд шатнаас буугаад явж байхад ******* араас ална хядна гээд хашгираад ирэхэд сандрахдаа тохойгоороо цохисон. Бусдаар бол надад *******тэй маргалдах ямар ч санаа байгаагүй” гэв.

Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ... “2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралд орохоос өмнө *******ийн өмгөөлөгч ******* надтай уулзаад шүүх хурал дээр шүүгч яаж унасан гэвэл бөгсөөрөө суун тусаад арагшаагаа савж унасан гэж хэлээрэй. Шүүгч дахиад өмгөөлөгч үг заасан уу гэж асуувал үгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би шүүх хуралд ороход шүүгч надаас яаж унасан талаар асуухад би ******* өмгөөлөгчийн надад заасан үгийг нь хэлсэн. Тэгсэн шүүгч хэн нэгэн үг заасан уу гэж асуухад би үгүй гэж хэлсэн ийм зүйл болсон. Би *******гийн хэлсэн үгийг шүүх хурал дээр хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 164/, “Би гэдэргээ шууд саваад унасан. Бөгсөөрөө суун тусч унасан зүйл байхгүй. Шүүх хурал болохоос өмнө ******* өмгөөлөгч надтай уулзаад намайг газар унахдаа бөгсөөрөө суун тусаад арагшаагаа унасан гэж мэдүүлэг өгөөрэй. Шүүгч танд хэн нэгэн үг заасан уу гэж асуувал үгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгэхлээр нь би шүүх хурал дээр шүүгчийн асуусан асуултанд ******* өмгөөлөгчийн хэлснийг нь хэлсэн. Хэрэг гарах үед би *******т тохойлдуулж арагшаагаа саваад унасан. Би унаснаасаа хойш юу болсныг мэдэхгүй байна, нүдэнд гал манараад унасан...******* намайг баруун гараараа тохойлдсон...Миний  баруун талын хөмсөг нь гадна хэсэгтээ гэмтээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 159/, надад гомдол санал байхгүй, тухайн үед энэ хүүхдийг гайгүй гаргачих юмсан гэж болсон. Цаашид эмчилгээний зардал нэхэмжлэхгүй гэв.

Хохирогч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ...“...2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* суманд бөхийн барилдаан болсон. Шагнал гардуулсан дараа нь би *******, ******* хоёртой 0,5 граммын Ерөөл архийг хувааж уусан. Клубээс гарахад үүдэнд ах, дүү хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байхад ******* ******* сумын хүмүүс ингэж хэрэлддэг юм байна гэсэн. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ ах нь дүүгээ авч явах гээд загнаж байхад юу гээд байгаа юм гэж *******т хандаж хэлсэн чинь би хэлээгүй ******* хэлсэн гэсэн. Тэгээд жаахан маргалдаж байгаад ******* бид хоёроос машин руугаа салаад явсан. ******* бид хоёр салж яваад 00 орох гээд *******ийн араас дагаад явж байхад тэр эргэж хараад намайг тохойлдсон. Би арагшаагаа газар унасан тэгээд юу болсныг мэдэхгүй нэг мэдсэн чинь эмнэлэгт хэвтэж байсан... Мэдэхгүй бид хоёр, хоёр хүүхдээс болж жаахан маргалдсан түүндээ уурлаад тэр намайг баруун гараараа миний толгой руу тохойлдсон би арагшаагаа цемэнтэн талбай дээр тархиараа саваад унасан... Тухайн үед цаг шөнийн 00 цаг болж байсан байх гадаа харанхуй болсон, клубын үүдэнд гэрэлтэй байсан...Тэр намайг цохиогүй, би *******ийг цохиогүй...******* намайг тохойлдсноос болж би арагшаагаа цементэн дээр савж унаад гэмтсэн... Би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон одоогоор биеийн байдал гайгүй байна, эмчилгээ хийлгээд явж байна... Одоо надад гомдол санал, нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

Хохирогч А.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ /тусгаарлагдсан хэргийн хохирогч/...“... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* суман дээр бөхийн барилдаан барилдах гэж очсон. Барилдаан дуусаад соёлын төвд болсон тоглолтыг үзэж дуусгаад 01 цагийн үед соёлын төвийн үүдний довжоон дээр *******, *******, дөрвүүл байсан би сууж байсан гэнэт араас нэг хүн гүйж ирээд намайг өшиглөсөн арагшаагаа унасан. Тэгсэн нөгөө хүн миний нүүрэн дээр хоёр удаа дэвссэн тэгээд би босоод ирэхэд нөгөө хүн гүйгээд яваад өгсөн, намайг босож байхад соёлын төвөөс гарч ирээд миний хамраас цус тогтохгүй байсан болохоор над дээр ирээд бид хоёр *******тэй хамтдаа урагшаагаа явсан. ******* хөөш гээд *******ийн араас явж байсан би хамраас цус гараад байсан болохоор доошоогоо тонгойгоод зогсож байсан. Нүдний үзүүрт ******* гэдрэгээ саваад унаад “Так” гэсэн дуу гарсан бид нар гүйлдэж очоод түүнийг ******* өндийлгөөд хөлөө түшүүлээд суусан тэгсэн удаагүй төлөөлөгч цагдаа хоёр ирсэн эмнэлэг дуудсан эмч нар ирсэн. Эмч нар *******г аваад эмнэлэг явсан тийм л зүйл болсон. Хэрэг болохоос нэг цагийн өмнө тоглолтын дундуур соёлын төвийн үүдэнд 500 граммын архийг *******, ******* бид гурав хувааж уусан байсан, өөр архи уугаагүй. Бид нар бүгдээрээ тэгж их согтоогүй байсан...*******г хэн цохисныг хараагүй, ******* надад хэлэхдээ ******* түүний араас ирээд цохьсон, тэгээд эргэхдээ тохойлдсон гэж хэлж байсан. Намайг харахад ******* *******ийн араас очоод түүний гар нь *******ийн биед хүрч байгаа харагдсан. Миний хамарнаас цус гараад байсан болохоор би доошоогоо харсан байсан...тоглолтын дараа ******* намайг гараад ир гэж дуудсан хүрээд очиход тэр хамт яваад *******ийг чинь нэг цохичих уу гэхээр нь би яах гэсийн гэж хэлээд байж байтал соёлын төвөөс ******* гараад ирэхэд ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэхэд нөгөөтөх нь хэрэггүй биз дээ гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо учраа олох шиг болсон бусдаар өөр хэрүүл маргаан болоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32/, Би цусаа гоожуулаад тонгойгоод зогсож байхдаа *******ийг харсан, тэгэхэд ******* түүний араас нь ирээд цохих шиг болсон чинь ******* өөдөөс нь тохойгоороо тохиолдох шиг болсон. ******* арагшаагаа унасан...Тухайн үед ******* дээлтэй явж байсан. Би түүнийг бөгсөөрөө суун тусаад арагшаагаа тархиараа саваад унах шиг боллоо гэж харсан. Тэр дээлтэй байсан болохоор нэвсийгээд л арагшаагаа тархиараа саваад унаж байгаа надад харагдсан...******* ухаан алдаад унасан байхад нь ******* түүн дээр очоод толгой цээжийг нь өндийлгөөд, бөгсөөр нь суулгаж, хөлөө түшүүлээд байж байтал ******* гулгаад цемэнтэн шалан дээр нүүрээрээ унасан. Татаад босгоод ирэхэд түүний хөмсөгнөөс нь цус гараад шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 176/,

Гэрч Д.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт... “...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой Соёлын төвд бүжиг болсон. Бүжиг тараад соёлын төвөөс гараад ирэхэд гадаа үүдэнд ******* бас нэг залуу, ******* нар байсан. ******* нэлээд согтуу байсан. ******* хашгираад байсан. ******* баруун талд шатны ирмэг дээр зогсож байсан. ...******* хүрээд ирсэн чинь *******той хамт байсан намхан залуу *******гийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь ******* арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан тэр босохгүй хэвтээд байсан тэгээд эмч дуудаарай гэж хэлсэн удаагүй сумын цагдаа төлөөлөгч ирсэн би ч тэндээс явсан. Намайг соёлын төвөөс гараад ирэхэд ******* соёлын төвийн үүдний баруухан талд шатан дээр зогсож байсан. ******* намхан залуугийн хамт соёлын төвийн өмнө талд зогсож байсан. ******* *******, намхан залуугийн араас хашгираад байсан яг юу гэж хашгираад байсныг санахгүй байна ямар ч байсан хашгираад байсан. Би *******ыг та нар одоо боль харьж амар гэж хэлээд зогсож байсан. ******* баруун хойноос зогсож байсан газраасаа хүрээд ирсэн тэгсэн ******* бид хоёрын хажууд зогсож байсан намхан залуу эргэж хараад *******гийн цээж рүү нь баруун гараараа тохойгоороо тохойлдсон би яг харсан юм. Яагаад намхан залуу *******г тохойлдсныг мэдэхгүй ******* архи уусан согтуу агсараад байсан. Харин ******* намхан залуу хоёр *******гээс арай гайгүй байсан гэхдээ архи уусан байсан...Намхан залуу *******г тохойлдож унагасны дараа нь мотоцикльтой ирээд ******* намхан залуу хоёрт та нар хүн алчихлаа ш дээ гэж хэлээд зогсож байсан. *******г ******* тохойлдож унагахаас өмнө нь энэ хоёр нэг нэгнийгээ цохьсон зүйл болоогүй, харин ******* тэр намхан *******, ******* хоёрын араас хашгираад согтуурхаад байсан. *******г би харьж амар гэж хэлэхэд тэр үгэнд орохгүй хүрээд ирсэн хэрэв миний үгэнд орсон бол ийм зүйл болохгүй байсан. ******* эргэж хараад *******гийн цээж рүү нь нэг удаа тохойлдсон чинь ******* арагшаагаа саваад нээх эвгүй пид гэсэн дуу гаргаад унасан, би түүнийг харсан. ******* *******өөс арай өндөр биетэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/, ******* бид нартай уулзахад түүний биед ил харагдах шарх сорви байгаагүй...түргэн хүлээгээд байж байхад ******* *******г өөрийнхөө хөлийг түшүүлээд суулгаж байсан. Тэгсэн ******* гулжигнаад цемэнтэн шалан дээр унахдаа духаараа мөргөөд унасан. *******г татаад босгоод ирэхэд түүний зүүн хөмсөгнөөс нь цус гарсан байсан...******* унахдаа бөгсөөрөө суугаад унах шиг болсон. Бусдаар мод шиг унаагүй. Унахдаа *******гийн толгой нь их чанга “так” гэж дуугарч унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 160/, ******* *******гийн цээж рүү нь тохиолдоход *******гийн хөл нь гозойгоод шууд тархиараа саваад унасан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...*******г ******* 1 удаа л тохойлдсон, өөр хүн *******г цохиогүй... Соёлын төвийн гадаа гэрэл гэж байхгүй, асдаггүй байсан. Тухайн үед гадаа гэрэлтүүлэг нь соёлын төвийн доторх үүдний гэрэл нь цонхоор тусч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 178/,

Гэрч Т.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт...“...2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ******* сумын соёлын төвд цэргийн баярын үдэшлэг болж тараад би соёлын төвөөс гарч ирэхэд ******* гадаа шатны хажуу талын хаалт дээр сууж байсан. Би түүн дээр очоод юм яриад зогсож байсан. Гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2, 3 хүн бууж ирээд шатан дээр байсан *******ыг цохичихоод машиндаа суугаад хаашаа ч юм бэ яваад өгсөн. Тэгсэн ******* шатан дээр зогсож байгаад *******ийг цохисон. ******* шатнаас буугаад талбай дээр очиход ******* түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн ******* *******г түлхчих шиг болсон чинь ******* арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан, ******* босож ирэхгүй байсан чинь ухаан алдсан байсан. Тэгэхээр нь сумын эмнэлэг дуудсан, сумын эмч ирээд түүнтэй хамт бид нар *******г аваад сумын эмнэлэг орсон. Тэр өдөр *******, ******* нар Мандал-Овоо сумаас ирээд барилдсан юм. ******* нэлээд согтуу байсан нөгөө хоёр нь арай гайгүй байсан. Намайг соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд үүдэнд ******* үүдний баруун талд шатны хажуу талын хаалт дээр сууж байсан. Түүний зүүн талд ******* *******тэй хамт зогсож байсан. Өөр хүн тэр хавиар байгаагүй. ...Тэгээд удаагүй ******* *******ийг гараараа цохисон чинь ******* шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиж *******ийг цохих гээд дайрсан. Тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь ******* арагшаагаа саваад унасан. ******* яагаад *******ийг цохисныг мэдээгүй тэр хоёр өмнө нь хэрэлдсэн юм шиг байна лээ, ******* *******ийг би чамайг цохичих уу гэж хэлээд согтуурхаад байсан гэсэн, дараа нь ******* надад тэр тухай хэлж байсан. Намайг харахад ******* *******ийг нэг удаа нүүрэн тус газар нь цохьсон өөр цохиогүй харин цохих гээд *******ийн араас нь явсан. Би ******* *******г цохиж байгааг нь хараагүй ******* *******ийн араас дахиж цохих гээд дагаад явсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь л ******* арагшаагаа саваад унасан өөр зүйл болоогүй. ******* архи уучихаараа тавьтаргүй болдог хүн. Хүн өдөөд байдаг юм. *******г ухаан алдаад унасан байхад нь би түүний хажуу талд зогсож байсан тэгсэн чинь ******* миний хамар луу гараараа цохисон. Тэр намайг хүнтэй андуураад цохисон байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, ******* *******тэй хэрүүл маргаан хийсэн. Өөр хүнтэй хэрэлдэж, маргалдаж зодолдоогүй...*******г ******* тохойгоороо түлхэх шиг болсон чинь ******* бөгсөөрөө суун тусаад арагшаагаа савж унасан дараа нь ******* *******г түшиж байгаад газар алдсан тэгсэн *******гийн зүүн хөмсөг нь халцараад цус гарч байсан...******* ухаан алдаад хамаг бие нь суларчихсан байхад нь ******* түшсэн. Тэгсэн ******* гулжигнаад *******ийн гарнаас нь мултараад унасан. ******* *******г өндийлгөөд түшиж байгаад алдсан. Би тэр хоёроос 4 метрийн зайтай байсан. *******г ******* хэргээс унагаагаагүй, *******гийн бие нь сулраад унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 161/,

Гэрч Б. мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ...“... 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ******* сумын Соёлын төвд бүжиг болсон бүжиг шөнө 00 цагийн үед тарсан. Бүжигнээс би ганцаараа гараад ирэхэд үүдний баруун талд ******* цусаа гоожуулсан яаж байнаа гэж хэлээд зогсож байхаар нь би түүн дээр хүрч очоод юу болсон одоо хэрэггүй гэж хэлээд түүнийг сугадаад гэрлүүгээ явсан. Тэгсэн ар талд хүн уначихлаа гэж хэн нэг нь хэлэхээр нь би эргээд харахад ******* газар унасан хажууд нь ******* өндийлгөөд зогсож байсан. Хажууд Огий гэдэг эмч залуу байсан тэр эмч дуудаарай гэж хэлж байсан удаагүй эмч ирээд *******г үзээд эмнэлэг рүү аваад явсан. Би Соёлын төвөөс ганцаараа гарч ирсэн. Соёлын төвийн үүдний баруун талд ******* хамраасаа цусаа гоожуулаад ганцаараа зогсож байсан өөр бас нэг хүн байсан хэн байсныг нь мэдээгүй тэгээд би *******ыг аваад явж байхад ар талд хүн уналаа гэж нэг хүн хэлэхээр нь би эргээд харахад надаас 20-30 метрийн зайд ******* газар уначихсан хажууд нь ******* зогсож байсан. Бүжиг болохоос өмнө нь *******, ******* бид гурав нэг шил архи уусан байсан өөр архи уугаагүй. Бүжиг болж байх үед *******, ******* бид гурав хэн нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаагүй. *******, ******* бид гурав тэр өдөр 21 цагийн үед уулзаад бүжгэнд орсон. ******* юунаас болоод газар унасныг мэдээгүй. Тэр соёлын төвийн өмнө талын цементэн талбай дээр унасан. ******* ******* хоёрыг хаана байсныг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39/,     

Хохирогч А.******* /тусгаарласан хэргийн охирогч/, хохирогч Ж.******* нарыг мөрдөн байцаалтын шатанд нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:

Хохирогч А.*******... “...2016 оны 03 дугаар сарын 18-ны орой ******* сумын соёлын төвд тоглолт үзээд тарахад үүдэнд ******* бид хоёр юм яриад сууж байсан. Тэгсэн Соёлын төвөөс ******* гарч ирсэн чинь ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэж хэлсэн. Тэгсэн ******* яахын бэ гэж хэлсэн тэгээд нөгөө хоёр учраа олоод зогсож байхад ар талд нэг машин ирж зогсоод машинаас нэг хүн бууж ирээд намайг унагаад миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн би арагшаагаа шатны хажуу талын довжоон дээр унасан. Тэгсэн нөгөө хүн миний дээрээс нэг дэвссэн би зүтгэж байгаад босож ирээд хамар амнаас цус тогтохгүй байхаар нь урагшаа явсан араас ирээд намайг сугадаад урагшаагаа цемэнтэн шалны зах руу алхсан араас ******* дагаад алхаж байгаа харагдсан би явъя гэж хэлээд явж байсан. Тэгсэн чинь ******* *******ийн араас хөөе чи зогсож бай гэж хэлээд хашгираад гүйгээд ирж байгаа харагдсан, нэг харахад ******* эргээд тохойлдсон уу яасан ******* арагшаагаа саваад унаж байгаа харагдсан тухайн үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан болохоор доошоогоо тонгойсон байсан болохоор би тодорхой бүх болсон зүйлийг харж чадаагүй ******* арагшаагаа саваад унасан дараа нь цагдаа түргэн дуудаад эмнэлэг ирээд *******г аваад явсан...Би *******гийн мэдүүлгийг сонслоо. ******* *******т хандаж би чамайг нэг цохичих уу гэж хэлээд байсан яг зууралдаж зодолдож ноцолдоогүй. Намайг тухайн үед хамарнаас гарсан цусаа тогтоох гээд сууж байхад нүдэнд *******ийн араас нь ******* ирээд гар нь *******ийн биед хүрэх шиг болсон гэхдээ цохиогүй тэгтэл ******* эргэж хараад *******гийн цээж хавьд нь тохойлдох шиг болсон тэгсэн ******* арагшаагаа саваад унасан. ******* *******гийн дух руу нь тохойлдоогүй цээж рүү нь тохойлдсон хэрэв ******* *******гийн духанд тохойлдсон бол нүүр нь хавдах байсан байх. Угаасаа ******* *******өөс өндөр болохоор *******гийн нүүрэнд тохойлдох боломжгүй”

Хохирогч Ж.*******... “2016 оны 03 дугаар сарын 18-ны орой соёлын төвд болсон тоглолтыг би ганцаараа очиж үзсэн. Тэгээд үүдэнд гараад ирэхэд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан гаднаас ******* ******* хоёр орж ирж таарсан Тэгсэн тэр хоёрын нэг нь *******гийнхон ингэж мууддаг юм байна гэж хэлээд орсон би *******ийг хэллээ гэж бодоод *******т хандаад бид нарын ингэх та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь ******* би хэлсэн юм уу ******* хэлсэн ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тухайн үед ******* дотогшоогоо орсон байсан ******* бид хоёр эв зүйгээ олоод араас нь орж очсон. Тоглолт дуусгаад гарсан. Гадаа гараад байж байхад араас ******* ******* хоёр гараад ирсэн. Тэгээд зарим зүйлээ санахгүй байна нэг мэдсэн чинь ******* шатнаас буугаад явахаар нь би араас нь буугаад очсон тэр эргэж хараад намайг тохойлдсон би арагшаагаа цемэнтэн шалан дээр унаад ухаан алдсан нэг мэдсэн эмнэлэгт хэвтэж байсан. ...Би *******ын мэдүүлгийг сонслоо. Би энэ талаар санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Одоо тухайн үед болсон зарим зүйлээ санахгүй байна. Хэрэг болохоос өмнө нь би *******ийн араас нь очиход ******* эргэж хараад намайг тохойлдсныг санаж байна бусдыг нь сайн санахгүй байна, архи уучихсан байсан юм. ******* намайг дух руу тохойлдсон байх гэж бодож байна. Би *******өөс өндөр. ******* миний цээжинд тохойлдсон байх боломжтой, би архи уусан болохоор буруу бодсон байж магадгүй ямар ч байсан. ******* намайг тохойлдсноос болоод би арагшаагаа саваж унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,

Хохирогч Ж.*******, гэрч Т. нарыг нүүрэлдүүлэн байцаасан байцаалтанд:

Хохирогч Ж.*******... “2016 оны 03 дугаар сарын 18-ны орой 22-оос 00 цагийн хооронд би ганцаараа соёлын төвд болсон бүжиг үзсэн. Соёлын төвийн үүдэнд тоглолт дундаар гараад ирэхэд үүдэнд хоёр хүүхэд нэг нэгнийгээ авч явах гээд маргалдаад зогсож байсан тэгсэн ******* ******* хоёр соёлын төв рүү орж таарсан. ******* орохдоо *******гийнхон ингэж маргалддаг юм байна гэж хэлэх шиг болохоор нь би та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн тэгээд бид нар соёлын төв рүү орцгоосон. Бүжиг тараад соёлын төвөөс ганцаараа гараад ирэхэд хүмүүс байсан ямар ямар хүмүүс байсныг санахгүй байна, миний араас ******* гарч ирсэн дараа бид хоёр маргалдсан юу гэж маргалдсанаа мэдэхгүй байна, *******тэй маргалдаж байгаад *******ийг шатнаас буугаад явахаар нь би түүний араас нь хүрээд очиход тэр намайг эргэж хараад тохойлдсон би арагшаагаа саваж унаад юу болсныг мэдээгүй нэг мэдсэн би эмнэлэгт хэвтэж байсан. ...Би гэрч Т.ын мэдүүлгийг сонслоо. Би *******ийг цохьсоноо санахгүй байна. Би тухайн үед архи уусан байсан болохоор санахгүй байна. ******* намайг аль гараараа тохойлдсоныг санахгүй, мэдэхгүй байна. Тэр миний нүүр лүү л тохойлдох шиг болсон би түүнийг миний нүүр лүү тохойлдлоо гэж бодсон. Би өмнө өгсөн байцаалтаа санахгүй байна, би тархиндаа гэмтэл авснаас хойш их мартдаг болчихоод байгаа юм”

Гэрч Т.... “2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө 01 цагийн үед соёлын төвд болсон бүжиг тараад гарч ирэхэд гадаа шатны хойд талын хашлага дээр ******* суусан, өмнө талд нь хаалганы харалдаа *******, *******ын зүүн өмнө талд нь ******* зогсож байсан тэгсэн гэнэт баруун талаас машины гэрэл тусаад машинаас танихгүй 2-оос 3 хүн гарч ирээд *******ыг нүүрэн хэсэгт нь цохьсон тэгсэн ******* ******* хоёр хоорондоо маргалдаж ******* *******ийн нүүрэн хэсэгт нь нэг удаа цохьсон тэгсэн ******* шатнаас буугаад явсан, араас нь ******* очсон ******* эргэж хараад түлхэх шиг болоход ******* арагшаагаа саваад унасан *******г ухаангүй хэвтэж байхад ******* ирээд миний хамар луу цохисон. *******г ухаан орохгүй байхаар нь түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн тийм л зүйл болсон. ...Үйл явдал болохоос өмнө ******* *******ийг би чамайг нэг цохичих уу гэж хэлж байсан тэгээд дараа нь *******ийг нэг цохьчихсон. Яг тэр үед гадаа бужигналдаж байсан юм. *******г яах гэж *******ийн араас очсоныг мэдээгүй тэр түүний араас очоод ямар нэг үйлдэл хийгээгүй. ******* *******ийг нэг удаа гараараа нүүрэн хэсэгт цохьсон. Энэ үйл явдал соёлын төвийн үүдний баруун талд болсон. ******* *******г аль гараараа түлхэх шиг болсныг мэдээгүй. Тэр *******гийн цээжин хэсэг рүү нь түлхэх шиг болсон”  гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

Шинжээч Б.г мөрдөн байцаалтын шатанд байцаасан тэмдэглэлд “...Баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтээс бусад гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Харин нэг удаа нүүр лүү цохисноос болж дээрх гэмтлүүд бүгд үүсгэгдэх боломжгүй бөгөөд арагшаа хатуу гадаргуу дээр унасан тохиолдолд дээрх хүнд гэмтэл үүсэх боломжтой юм... Хүн нүүрээрээ газар унасан тохиолдолд дээрх хүнд гэмтэл үүсэх боломжгүй. Тухайн тохиолдолд баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэх боломжтой. Тухайн хүний биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 169/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас,

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-р хуудас/,

Мэдүүлэг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-25/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: Ж.*******гийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна гэжээ. /хх-ийн 42/,

Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №22/16 дугаартай магадлагаанд:..Хохирогч Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Хохирогч Ж. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.  Гэмтлийн гаралтай мартаж санах нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд *******д одоогийн байдлаар гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт үгүй болно. /хх-ийн 57-58/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын засаг даргын тодорхойлолт №1-13 /хх-ийн 67/,

Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын Өтгөн багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* КТГ-80.000 төгрөг /хх-ийн 69/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* ЭМД 29331 төгрөг /хх-ийн 70/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* ЭМД46863 төгрөг /хх-ийн 71/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* КТГ-80.000 төгрөг /хх-ийн 72/,

ГССҮТ-ийн кассын орлогын ордер Ж.******* яс нөхөх 1.500.000 төгрөг /хх-ийн 73/,                    “Агар шим” эмийн сангаас эм авсан 190.400 төгрөг /хх-ийн 74/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,

Прокурорын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн  01 дүгээр эрүүгийн хэргийг тусгаарлах тухай тогтоол /хх-ийн 82/,

Хохирогч Ж.*******д хохирол төлсөн баримт /хх-ийн 119/

Өмнөговь аймгийн ******* сумын Найз багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 170/

Банкуудын тодорхойлолт /хх-ийн 181-186/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 188/,

Ж.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар  /хх-ийн 189/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 10-ны 27 тоот шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 191-192/,

Өмнөговь аймгийн ******* сумын Найз багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг болно.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт 2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө хохирогч Ж.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж түүний биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ж.*******гийн... “******* намайг тохойлдсноос болж би арагшаагаа цементэн дээр савж унаад гэмтсэн... Би Улаанбаатар хотод Гэмтлийн эмнэлэгт тархины хагалгаанд орсон” гэх мэдүүлэг /хх-27-28 дугаар хуудас/, гэрч Д.*******ын “...******* хүрээд ирсэн чинь *******той хамт байсан намхан залуу *******гийн цээж рүү нь тохойгоороо түлхсэн чинь ******* арагшаагаа саваад пид гээд нээх эвгүй унасан тэр босохгүй хэвтээд байсан тэгээд эмч дуудаарай гэж хэлсэн удаагүй сумын цагдаа төлөөлөгч ирсэн би ч тэндээс явсан…******* эргэж хараад *******гийн цээж рүү нь нэг удаа тохойлдсон чинь ******* арагшаагаа саваад нээх эвгүй пид гэсэн дуу гаргаад унасан, би түүнийг харсан. ******* *******өөс арай өндөр биетэй...” гэсэн мэдүүлэг /хх-35/, ******* *******гийн цээж рүү нь тохиолдоход *******гийн хөл нь гозойгоод шууд тархиараа саваад унасан. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан...*******г ******* 1 удаа л тохойлдсон, өөр хүн *******г цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-178/, гэрч Т.ын “...2016 оны 03 дугаар сарын 18-ны шөнө ******* сумын соёлын төвд цэргийн баярын үдэшлэг болж тараад би соёлын төвөөс гарч ирэхэд ******* гадаа шатны хажуу талын хаалт дээр сууж байсан…Тэгсэн ******* шатан дээр зогсож байгаад *******ийг цохьсон. ******* шатнаас буугаад талбай дээр очиход ******* түүний өөдөөс дахиад цохих гээд агсраад байсан. Тэгсэн ******* *******г түлхчих шиг болсон чинь ******* арагшаагаа тархиараа цементэн шалан дээр саваад унасан, ******* босож ирэхгүй байсан чинь ухаан алдсан байсан...Тэгээд удаагүй ******* *******ийг гараараа цохьсон чинь ******* шатнаас буугаад явахад нь араас нь очоод дахиж *******ийг цохих гээд дайрсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь ******* арагшаагаа саваад унасан…******* *******ийн араас дахиж цохих гээд дагаад явсан тэгсэн чинь ******* эргэж хараад түлхэх шиг болсон чинь л ******* арагшаагаа саваад унасан өөр зүйл болоогүй. ******* архи уучихаараа тавьтаргүй болдог хүн. Хүн өдөөд байдаг юм. *******г ухаан алдаад унасан байхад нь би түүний хажуу талд зогсож байсан тэгсэн чинь ******* миний хамар луу гараараа цохьсон. Тэр намайг хүнтэй андуураад цохьсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-38/, гэрч Б. “...эргээд харахад ******* газар унасан хажууд нь ******* өндийлгөөд зогсож байсан. Хажууд Огий гэдэг эмч залуу байсан тэр эмч дуудаарай гэж хэлж байсан удаагүй эмч ирээд *******г үзээд эмнэлэг рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-39/, шинжээч эмч Б.гийн“...Баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтээс бусад гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юм. Харин нэг удаа нүүр лүү цохисноос болж дээрх гэмтлүүд бүгд үүсгэгдэх боломжгүй бөгөөд арагшаа хатуу гадаргуу дээр унасан тохиолдолд дээрх хүнд гэмтэл үүсэх боломжтой юм... Хүн нүүрээрээ газар унасан тохиолдолд дээрх хүнд гэмтэл үүсэх боломжгүй. Тухайн тохиолдолд баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсэх боломжтой. Тухайн хүний биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /хх-169/, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар Г.*******ийн “...2016 оны 03 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө 1 цагийн үед бүжиг тарж байхад ******* намайг дуудахаар нь очсон тэр намайг би чамайг нэг цохичих уу гэхээр нь би хэрэггүй биз дээ гэхэд *******гийнхон ингэж муудалцдаг гэж чи хэлдэг хэн юм бэ гэхээр нь би наад үгийг чинь би хэлээгүй ******* хэлсэн ш дээ гэхэд тэр би чамайг хэлсэн юм байх гэж бодсон гэж хэлсэн тэгээд эвлэрсэн. Тэгээд байж байтал ******* хажууд сууж байхад нэг залуу гүйж ирээд түүнийг хөшиглөөд унагаахаар нь би хөөе яаж байнаа гээд түүнийг дараад авахад ******* миний нүүр лүү өшиглөсөн би босоод шатаар буугаад зугатаасан тэгсэн араас ******* нааш ир чи гээд дуудаад байхаар нь хүрээд очиход тэр миний уруулан дундуур цохиод авсан сандрахдаа тохойгоороо тохойлдсон чинь ******* тас гээд арагшаагаа саваад унасан. Би *******гийн цээжээр нь тэвэрч суулгаад түргэн дуудаад эмнэлэгт хүргэж өгсөн. Эмч түүнийг үзээд дагз нь цөмөрсөн байна гэж хэлж байсан. Би тохойлдоод эргэхэд ар талд тас гэсэн дуу гарсан тэгээд эргээд харахад ******* арагшаагаа савж унаад ухаан алдсан. Шал нь цементэн шал байсан. Би сандрахдаа тохойлдчихсон ер нь яасныг ч мэдээгүй тэгсэн чинь тэр тохойнд уначихсан. Би *******гийн бүх эмчилгээний зардлыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-63-65/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 159 дүгээр шинжээчийн Ж.*******гийн биед чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Чамархай дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны хугарал, чамархай хэсгийн хатуу хальсан дээрхи цусан хураа бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, баруун зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь 2.4.1-д зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна гэсэн дүгнэлт /хх-42/, Сэтгэцийн гэм судлалын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №22/16 дугаартай... Хохирогч Ж.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Хохирогч Ж. ******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Гэмтлийн гаралтай мартаж санах нь сэтгэцийн эмгэг биш бөгөөд *******д одоогийн байдлаар гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн өөрчлөлт үгүй болно гэсэн магадлагаа /хх-57-58/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч Г.*******ийн үйлдэлд тохирсон байна.

            Иймд шүүгдэгч Г.*******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

              Шүүгдэгч Г.******* нь хохирогчийг тохойгоороо тохойлдвол бусдад хүнд хор уршиг учирч болзошгүйг ухамсарлах боломжтой байсан ба хохирогчид хүнд гэмтэл учруулна гэж хүсээгүй боловч шүүгдэгч Г.*******ийн тохойгоороо тохойлдсон үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учруулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

     Тухайлбал: Шүүгдэгч Г.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл юм.

Шууд бус санаатай үйлдсэн гэдэг нь гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн байхыг ойлгодог. Өөрөөр хэлбэл үйлдэлдээ санаатай, үйлдлийн улмаас гарах хор уршигтаа болгоомжгүй хандсан байдгаараа шууд санаатай болон болгоомжгүй үйлдлээс ялгагддаг.

          Шүүгдэгч Г.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-78/ нотлогдож байна.

           Шүүгдэгч Г.******* нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд харин гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгч Г.*******ийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 1 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирогч Ж.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ шүүгдэгч Г.*******өөс гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо бүрэн төлүүлж авсан тул гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж байх тул шүүх шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.******* нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон 95 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч Ж.*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар:  2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогч Ж.******* мэдүүлэхдээ “бөгсөөрөө суун тусч унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн нь хохирогч Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд 2016 оны 04 дүгээр сарын 21-нд мэдүүлсэн “...бид хоёр, хоёр хүүхдээс болж жаахан маргалдсан түүндээ уурлаад тэр намайг баруун гараараа миний толгой руу тохойлдсон би арагшаагаа цемэнтэн талбай дээр тархиараа саваад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-27-28/, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлсэн “би арагшаагаа савж унаад цементэн шалан дээр дагзаараа унаад гэмтсэн...”  гэсэн мэдүүлэг /хх-29/ зэрэгтээ харьцуулан дүгнэхэд шүүгдэгч Г.*******т шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх зорилгоор үйл баримтыг мушгин гуйвуулж мэдүүлжээ. Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны оролцогч хохирогч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй бөгөөд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 245, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг урьдчилан сануулан мэдүүлэг авч байцаан шийтгэх ажиллагаа явагджээ. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн эдэлбэл зохих эрх, хүлээх үүрэг хариуцлагыг сануулан мэдүүлэг “ ******* тохойлдоход суун тусч унасан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь тогтоогдож байна. Үүнд:

Ж.*******гийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн “....2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралд орохоос өмнө *******ийн өмгөөлөгч ******* надтай уулзаад шүүх хурал дээр шүүгч яаж унасан гэвэл бөгсөөрөө суун тусаад арагшаагаа савж унасан гэж хэлээрэй. Шүүгч дахиад өмгөөлөгч үг заасан уу гэж асуувал үгүй гэж хэлээрэй гэсэн. Тэгээд би шүүх хуралд ороход шүүгч надаас яаж унасан талаар асуухад би ******* өмгөөлөгчийн надад заасан үгийг нь хэлсэн. Тэгсэн шүүгч хэн нэгэн үг заасан уу гэж асуухад би үгүй гэж хэлсэн ийм зүйл болсон. Би *******гийн хэлсэн үгийг шүүх хурал дээр хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-164/, яллагдагчаар “...******* өмгөөлөгч надад хурал болохоос өмнө үг зааж өгөхдөө хэрэв чамайг шүүх хурал дээр ингэж хэлвэл энэ хүүхэд гайгүй гарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би шүүх хурал дээр түүний хэлсэн үгийг хэлсэн юм...******* өмгөөлөгч надад үг зааж өгөхдөө ямар нэгэн зүйл амлаагүй...Би энэ асуудлаас өмнө ямар нэг бэртэл гэмтэл аваагүй” гэсэн мэдүүлэг /хх-179-180/  тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ж.*******г хохирогч зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

          Шүүгдэгч Ж.******* анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

   Шүүх  шүүгдэгч Ж.*******гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял биечлэн эдлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирүүлээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 288, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч ******* овгийн Жамъяндоржийн *******г шүүхэд хохирогчоор зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д 1 жил /нэг/ 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нарын биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Ж.******* цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* 95 хоног цагдан хоригдсоныг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ж.*******д авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг мэдэгдсүгэй.

                     10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

          11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногт давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай

 

                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧТ.ДЭЛГЭРМАА

                                                                                          ШҮҮГЧИД                                  Г.МӨНХБАТ

                                                                                                                                       З.ТӨМӨРХҮҮ