Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/257

 

 

 

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,

           улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

           шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин,

шүүгдэгч С.Ө*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х******* овогт С*******гийн Ө*******-*******од холбогдох эрүүгийн 31000050140 дугаартай, 175/20/0148/Э индекстэй хэргийг 20 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ц******* суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бага боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт У******* хот С дүүрэг -р хороо - тоотод оршин суух хаягтай, урьд:

-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

-Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 03 дугаар сарын *******-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Х******* овогт С*******гийн Ө*******-******* /РД:МХ83**************17/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч С.Ө*******-******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Т сумын Ж 01 дүгээр баг “Гахайн байр” гэх газар - улсын дугаартай, “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 9 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасан журмыг зөрчсөний улмаас тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 31000050140 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.Ө*******-******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Т сумын Ж 01 дүгээр баг “Гахайн байр” гэх газар - улсын дугаартай, “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 9 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасан журмыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Ө*******-*******ын өгсөн: “...Шүүхэд хандаж өгөх мэдүүлэг байхгүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мын 20 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 01-нд гэртээ байж байтал манай эхнэрийн ангийн залуу болох Э гэж залуу өөрийнхөө УАЗ 469 маркийн машинтай манайд ирээд бид 2 хамт Сэлэнгэ аймгийн Т сум ороод манай найз Бы гэрт нь очиж хоносон. Тэгээд бид нар самарт явах гэсэн чинь самартай газар мэдэхгүй болохоор газар мэдэх хүн хүлээгээд 3 хоносон. Тэгээд тухайн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 10 цагийн орчим Эийн найз нь гээд нэг танихгүй залуу 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архи авчирч өгсөн. ...Ө*******-******* намайг хоёулаа хамт айлд оччихоод ирье гээд байхаар нь би зөвшөөрөөд Ө*******-******* УАЗ 469 маркийн машиныг жолоодоод би өөрөө жолоочийн хажууд урд талд нь суугаад Т сумын Гялгар гэж дууддаг айлд очтол хүнгүй байсан. Тэгтэл Ө*******-******* хоёулаа Ц******* сум руу явах уу гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр Т сумаас Ц******* сумын чиглэлд явсан тухайн үед 16 цаг болж байсан. Тэгээд бид хоёр замд гүүр хийж байсан хэсэг хүү ямар ч жолоодлогогүй орчихсон нэг ухаан ороход цагдаа ирчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,

Гэрч С.Эийн 20222 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Т суманд найд найз Бтай самарт явах гээд ирсэн байсан. Тухайн үед ирэхдээ найз Ө*******-*******, М нарын хамт ирсэн. Тухайн үед ирэхдээ найз Ө*******-*******оос өөрийн эзэмшлийн УАЗ-469 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодуулаад ирсэн. Би тухайн үед найз Бы гэрт байсан. Харин миний машиныг Ө*******-******* байнга жолоодож явдаг. Тэгээд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн цагийн үед Ө*******-*******ыг дэлгүүр ороод ундаа аваад ир гээд явуулсан чинь ирээгүй. Тэгээд яасан юм бол гээд байж байсан чинь Т суманд байдаг найз Төвшинтөгс нь чиний машин замын хажуу руу орсон байна гэж хэлсэн. Би 2022 оны 08-р сард У******* хотоос 5 сая төгрөгөөр худалдаж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би Ө*******-*******оор хөдөө явахдаа байнга машинаа жолоодуулж явдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 25- дугаар хуудас/,

Гэрч Б.Бы 20 оны 05 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.Ө*******- ******* манай найзын - улсын дугаартай цэнхэр өнгийн УАЗ 469 маркийн машиныг жолоодоод хажуу суудал дээр нь нөгөө Б.М суугаад тэр 2 дэлгүүр орно гээд л манайхаас гарсан. Тэгээд тэр өдрийн үдээс хойш Т сумын цагдаа Бүрнээ миний 99308408 гэсэн дугаар руу залгаад танайд байсан хүмүүс аваар хийсэн байна эмнэлэг дээр хүрээд ир гэхээр нь би сумын эмнэлэг дээр ирж болсон зүйлийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6*******3 дугаартай шинжээчийн: “...“Ө*******-*******” гэж хаягласан цусанд 3,2 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 3,2 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 34-36 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 6212 дугаартай шинжээчийн: “...“Б.М” гэж хаягласан цусанд 5,6 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 5,6 промилли спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 40-43 дугаар хуудас/,

Сэлэнгэ аймгийн шүүхийн шинжилгээний албаны 20 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 33 дугаартай шинжээчийн: “...Б.Мын биед зүүн шуу ясны хөндлөн хугарал, хацарт няцарсан шархтай зөөлөн эдийн няцралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлт, эрүүл мэндээс хамаарна...” дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

“Цахир гүн” ХХК-ийн 20 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн: “...С.Ө*******-******* нь - улсын дугаартай “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Сэлэнгэ аймгийн Т сумын Ж 1 дүгээр баг гахайн байр гэх газарт замын хажуугийн нүх рүү орсон үйлдэл нь зам тээврийн осол мөн. МУ-н замын хөдөлгөөний дүрэмд Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.17 Зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг, - улсын дугаартай “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ө*******—******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн З. Жолоочийн үүрэг. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. - улсын дугаартай “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ө*******—******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. - улсын дугаартай “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ө*******-******* нь ЦЕГ-н БХТ-өөс олгосон В-*******85398 дугаартай тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирсон үнэмлэхтэй болно. - улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн жолооч С.Ө*******-******* нь Монгол улсын ЗХД-н 3.7 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна...” дүгнэлт /хх-ийн дүгээр хуудас/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 20 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 872 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний: “...баруун хойд хаалга 80,000, урд салхины шил 220,000, хаалганы нугас 3 ширхэг 30,000, буфер урд 35,000, хаалга /баруун урд/ 30,000, хаалга /зүүн урд/ 25,000, крыло /зүүн урд/ 30,000, будах зардал 450,000 шууд зардлын 900,000 төгрөг, 500 гр 100,000 төгрөг, эд анги солих 50,000 төгрөг нийт 1,050,000 төгрөг...” тайлан /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Шүүгдэгч С.Ө*******-*******ын 20 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Надад өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би Сэлэнгэ аймгийн Ц******* сумын ЕБ-ын сургуульд 5 дугаар анги хүртэл суралцаж бага боловсрол эзэмшсэн. Тиймээс би Монгол хэлээр уншиж бичиж чадна. Би Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Эрдэнэдэлгэрийн 20 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 31000050140 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцууллаа. Надад дээрх тогтоолтой холбоотой санал хүсэлт байхгүй. Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр манай найз болох С.Э намайг “хамт самарт яваад ирье” гэсэн учир би зөвшөөрч С.Эийн хамтаар Сэлэнгэ аймгийн Т сум руу явсан. Бид Т суманд очоод 3 хоносон боловч хараахан явж чадаагүй байсан юмаа. Ингээд 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр С.Э, Б, Б.М нарын хамтаар Т сумын хойно байх “Зэлтэрийн гол” орж 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Тухайн үед би Бы гэрт байсан бөгөөд бид архи ууж дуусаад буцаад Бы гэрт очсон. Гэрт нь очоод байж байтал С.Э, Б нар унтчихсан бөгөөд Б.М “Манай “Нам даваа:;-нд байх хадмын гэрт дизель түлш байгаа. Тухайн түлшийг аваад ирье” гэж хэлсэн. Ингээд бид хамт Т сумын “Нам даваа” явахаар болж би С.Эийн эзэмшлийн - улсын дугаартай цэнхэр өнгийн УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад бид гэрээс гарсан. Улмаар би тухайн тээврийн хэрэгслийг жолоодоод миний хажууд Б.М суугаад бид Т сумаас гарах гэж байхдаа буюу Гахайн байр орчимд явж байгаад зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би бага зэргийн хурдтай явж байтал замын огцом эргэлт гараад ирсэн. Би хэчнээн осол гаргахгүйг хичээн эргэх гэсэн боловч хэтэрхий огцом дарвал миний жолоодож буй тээврийн хэрэгсэл онхолдох гээд байсан учир би замын хажуу руу орсон. Тэгээд л дээрх зам тээврийн осол гарсан. Би тухайн үед хурдаа анзаараагүй. Учир нь тухайн тээврийн хэрэгслийн милийн заалт нь ажиллахгүй байсан. Миний бодлоор би тухайн үед 50км/цагийн хурдтай л явж байсан байх. Би тухайн замын огцом эргэлтийг сайн хараагүй. Учир нь замын осол болсон газар нь цаад хэсгээсээ өгсөж гарч ирдэг бөгөөд өгсөөд гараад иртэл зам дээр овоолсон шороо байсан. Тэгээд л би тухайн шороог тойрч гарах гэж байгаад л дээрх асуудал болсон. Би тухайн өдрийн өмнөх шөнө орой 22 цагийн орчимд амарсан. Ингээд өглөө 09 цагийн орчимд боссон. Дээрх зам тээврийн осол нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчим болсон.  Тухайн үед орой 16 цаг өнгөрч байсан учир замын үзэгдэх орчин бага зэргийн бууралттай буюу бага зэргийн бүрхсэн байдалтай байсан. Харин цос орсон зүйл ажиглагдаагүй. УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэлд хараахан хамгаалах бүс байдаггүй юмаа. Тиймээс хамгаалах бүс хэрэглээгүй байсан. Би тухайн хэргийн хохирогч Б.Мтай дээрх дараахан ярьсан. Б.М “Эмчилгээний зардал гаргуулмаар байна” гэж байсан. Түүнээс хойш би дахиж холбогдоогүй бөгөөд мөнгө хараахан өгөөгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07 дугаар хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09-14 дүгээр хуудас/,

Мөрдөгчийн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/,

Т сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 37-38, 43-45, 49-50, 55-56, 63-64 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол /хх-ийн 70-72 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 80 дугаар хуудас/,

- улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 82 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85 дугаар хуудас/,

“Хаан банк”-ны 20 оны 03 дугаар сарын -ны өдрийн 5675/97 дугаартай албан бичиг /хх-ийн 95, 97-98 дугаар хуудас/,

Хохирогч Б.Мын эмчилгээний баримт /хх-ийн *******5 дугаар хуудас/,

Хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн *******6-*******7 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.Ө*******-******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Т сумын Ж 01 дүгээр баг “Гахайн байр” гэх газар - улсын дугаартай, “УАЗ 469” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 2018 оны 9 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн 3.7а-д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасан журмыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарч байна.

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын талаар тогтоосон хэм хэмжээг санаатай зөрчихдөө түүний улмаас учирч болох хохирол, хор уршгийг мэдээгүй, эсхүл гаргахгүй гэж өөртөө найдсан гэм буруугийн холимог хэлбэртэй бөгөөд объектив талын шинж нь хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдэл нь хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байдаг онцлогтой.

Хохирогч Б.Мын эрүүл мэндэд учирсан хүнд гэмтлүүд нь шүүгдэгч С.Ө*******-*******ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан идэвхитэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Монгол улсын Эрүүл мэнд, Спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/8, А/1 тоот тушаалаар батлагдсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5 дахь хэсэгт “Шалгаж тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч С.Ө*******-******* нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс осол, аваар гарах, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч өөрийн хайхрамжгүй үйлдлийн улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Иймд шүүгдэгч С.Ө*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мын биед зүүн шуу ясны хөндлөн хугарал, хацарт няцарсан шархтай зөөлөн эдийн няцрал зэрэг хүндэвтэр гэмтэл учирсан ба 1,090,000 төгрөгийн эмчилгээний баримт ирүүлсэн нь хавтаст хэргийн 107-*******2 дугаар талд авагджээ. Шүүгдэгч хохирол төлбөрт 1,160,000 төгрөг төлсөн болох нь шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн “мөнгөн шилжүүлгийн баримт”-аар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 Хохирогч Б.М цаашид энэ гэмтлийн улмаас эмчилгээ, сувилгаа хийлгэх шаардлагатай бол нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Мөн С.Эийн эзэмшлийн - улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэлд 1,050,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд С.Э нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр мэдүүлэхдээ “Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг хавтаст хэргийн 25- дугаар талд авагдсан байгааг харгалзан бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч С.Ө*******-*******од эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч С.Ө*******-******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Ө*******-******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х******* овогт С*******гийн Ө*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 07 /долоо/-н сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ө*******-*******од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүргийг 01 /нэг/ жил 07 /долоо/-н сарын хугацаагаар хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг С.Ө*******-*******од мэдэгдэж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө*******-*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тооцох нь хуульд нийцнэ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 38 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36., 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х******* овогт С*******гийн Ө*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х******* овогт С*******гийн Ө*******-*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 07 /долоо/-н сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Ө*******-*******од оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүргийг 01 /нэг/ жил 07 /долоо/-н сарын хугацаагаар хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдвол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг С.Ө*******-*******од тайлбарласугай.

5. Шүүгдэгч С.Ө*******-*******од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ө*******-*******од оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх заалтад зааснаар хохирогч Б.М нь энэ гэмтэлтэй холбоотой цаашид эмчилгээ хийлгэхээр бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, 38 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36. дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ