Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/07

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сэргэлэнбаатар,

Шүүгдэгч: А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Алтангэрэлийн *******д холбогдох эрүүгийн 2305000001340 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, ******* ******* мэргэжилтэй, ******* *******эд ******* ******* ажилтай, ам бүл 3 ээж, дүүгийн хамт дүүрэг, 13 дугаар хороо, 41 дүгээр гудамжны тоотод оршин суух, урьд

- Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж ял хойшлуулсан,

- Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 540 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялаар,

- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 471 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 63 дугаартай захирамжаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн хоногийг дүйцүүлэн 37 хоногийн хорих ялаар сольж 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хугацаа *******саж суллагдсан.

******* овогт Алтангэрэлийн ******* /РД:/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч А.******* нь “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан Ц.ыг найзыг зүй бус үгээр хэллээ гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь толгойгоороо мөргөж хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч А.******* нь “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан Ц.ыг найзыг зүй бус үгээр хэллээ гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь толгойгоороо мөргөж хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.*******ын өгсөн “... гэм буруутай...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305000001340 дугаартай хэргээс:

2023 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ц.ын хохирогчоор өгсөн:

“...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө би Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэх нэртэй бааранд 03 цагийн үед , нар дээр очсон. Тэнд очоод бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байтал нэг үл таних эмэгтэй намайг түлхээд байхаар нь би тэр эмэгтэйд хандаад энэ золбин газраас чинь зайлаад бүжиглэе гэж хэлтэл хажуугаас үл таних залуу чи сая золбин гэсэн үү гээд намайг заамдаад авсан. Намайг заамдаж аваад баруун гарын тохойны үе дээр дарж өөртөө ойртуулаад миний нүүр хэсэг рүү нэг удаа мөргөсөн. Мөргөхөөр нь би нүүрээ дараад доош тонгойтол миний баруун хөмсөг хэсэг рүү нэг удаа хөлөөрөө жийсэн тэр үед хамгаалагч нар ирээд бид нарыг салгаад удалгүй цагдаа нар уг баарны орчим шалгалтаар явж байгаад таарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Э.ийн гэрчээр өгсөн “... бид 2 ширээн дээрээсээ босоод бүжгийн талбай дээр гараад бүжиглэж байсан чинь Төрөөгийн ард хэсэг эмэгтэйчүүд зогсож байсан бөгөөд амандаа үглээд миний нөгөө талд гараад зогссон. Энэ үед тухайн эмэгтэйчүүдтэй явж байсан үл таних эрэгтэй /А.*******/ хүрч ирээд ын нүүр хэсэг рүү мөргөсөн. Үл таних эрэгтэй /А.*******/ найз нар баарнаас гараад явсан. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би араас нь гарсан чинь цагдаа нар ирсэн байсан. “...Би тухайн хүнийг зодсон зүйл байхгүй. Бааранд байх үед манай найз А.*******ыг цохиж байхыг би хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дэх тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.заяагийн гэрчээр өгсөн “... , 2 ширээн дээрээсээ босоод бүжгийн талбай руу явсан би ширээн дээр сууж байгаад тэр хоёрын араас нь бүжгийн талбай дээр гарч 2 найзаасаа зайтай бүжиглэж байгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа харсан чинь 2 найз байхгүй байсан. Тэгээд тэр хоёрыг бүжгийн талбай дээр хайсан боловч байхгүй байхаар нь баарнаас гараад гадаа гарч ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Би найз ын нүүр хэсэг рүү нь харсан чинь түүний нүүр цус болсон түүнийг цагдаа дагуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6675 дугаартай шинжээчийн:

Ц.ын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг тур хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдаг*******лахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23-24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч А.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Ц.ын биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 23-24 дүгээр талд авагдсан шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6675 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 6675 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 6675 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Иймд шүүгдэгч А.*******ын “...2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан Ц.ыг найзыг зүй бус үгээр хэллээ гэх шалтгаанаар нүүрэн хэсэгт нь толгойгоороо мөргөж хохирогчийн биед баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд язрал, цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Хохирол төлбөрийн тухайд

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид 500.000 төгрөгийн хохирол төлсөн талаар хохирогч Ц. хэргийн материалтай танилцахдаа илэрхийлсэн байх тул шүүгдэгч А.*******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа *******саагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүх шүүгдэгчид ял оног*******лахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч А.*******д ял оног*******лахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 600 / зургаан зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оног*******лсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж бараг*******лахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оног*******лахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Алтангэрэлийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.*******д оног*******лсан торгуулын ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оног*******лсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ