Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

С******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг

шүүгдэгч Х.С******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар С******* аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Х******* С*******д холбогдох эрүүгийн 2100240184 дугаартай, 175/202/022/Э индекстэй хэргийг 202 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр С******* аймгийн С******* суманд төрсөн, эмэгтэй, 25 настай, дээд боловсролтой, мэргэжилтэй, С******* аймгийн С******* сумын дугаар ажилтай, ам бүл , нөхөр, хүүхдийн хамт, С******* аймаг, С******* сум, ******* дугаар баг, дүгээр хэсэг, 1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Б******* ургийн овогт Х С******* /РД: МЮ98**************49/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.С******* нь 202 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн ******* цагийн үед С******* сумын ******* дугаар баг дүгээр хэсэг 1 тоот иргэн Ц.О гэх айлын гэрт байсан Ц.Б “Ө.М машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний толгой тус газар гараараа зодож биед тархи доргилт, зүүн хөх, зүүн гд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Х.С******* нь 202 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн ******* цагийн үед С******* сумын ******* дугаар баг дүгээр хэсэг 1 тоот иргэн Ц.О гэх айлын гэрт байсан Ц.Б “Ө.М машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний толгой тус газар гараараа зодож биед тархи доргилт, зүүн хөх, зүүн гд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо гэж үзэв. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.С*******гийн өгсөн: “...7 дугаар сарын 12-ны шөнө 02 өнгөрч байхад манай ах гэрт ирсэн. Цуг ирсэн хүүхэн миний машины түлхүүрийг өгөхгүй байна очоод түлхүүр аваад өг гэсэн. Өглөө болъё гэтэл та нар яагаад ахынхаа үгэнд ордоггүй юм гэхээр нь яваад очсон. Очтол ахын явдаг хүүхэн гараад ирсэн. Машины түлхүүр авах гэсэн юм гэтэл өгөхгүй гэсэн. Тэр айлын босгоор бол би даваагүй. Түлхүүр булаацалдаж байх явцад толгойны доргилт үүссэн байх магадлалтай гэж хүлээн зөвшөөрч байна. Тэрнээс бол өөр юм болоогүй. Заавал яагаад надтай зууралдаад байгааг ойлгохгүй байна. Дөнгөж шинэ аар томилогдоод ажиллаж байж яллах дүгнэлт сонсоод зогсож байх хэцүү байна. Гол дээр байхдаа архи уусныхаа дараа ахтай муудалцаад цохилцсон гэж хэлсэн. Тэр үед ч доргилт авсан байх магадлалтай. Би бол цохиогүй. Хойшдоо анхаармаар юм байна түлхүүрийг над руу шидчих ч байсан юм билүү шидсэн хойно нь авдаг байж гэсэн бодол төрж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Бийн 202 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би С******* аймгийн 202 оны 07 сарын 10-ны өдөр хамтран амьдрагч байсан Мө, М хүү Э /15 орчим настай / би охин М хамт 4 үүлээ ирсэн. Мө бид хоёр хоёулаа өсөж төрсөн. Би 2021 онд Улаанбаатар хот руу шилжсэн. Тэгээд Мөтай хамтран амьдарч байгаад 202 оны 07 сарын 10-ны өдөр С*******д хамт ирээд салхитын амд би аав дээрээ ирсэн. Мө харин өөрийнхөө ах эгч нар дүү нар дээрээ ч ирэлгүй манайд хамт байсан. 07 сарын 12-ны өдөр салхинд 10 цагийн үед Хонгор морьт хавьцаа гарсан. Тэндээ Мө манай аав Ц хоёр архи уусан. Би хоол унд хийгээд байж байсан. Тэр зугаалганд Мө согтчихоод миний нуруу руу нэг цохисон, хацар луу нэг удаа алгадсан. Тухайн үед Э зугаалганд хамт яваагүй. Тэгээд Мө бухимдангуй байсан уураа надад гаргачихсан.. Би хүнд хэлээгүй. Аав маань согтуу байсан. Мө 12-ны өдөр миний хацар луу нэг алгадсан., нуруу руу нэг цохисон. Дараа нь 12-1-ны шилжих шөнө өөрийнхөө 1 эмэгтэй нэг эрэгтэй үеэлийн хамт уулаа манай эгч О эгчийн гэрт ирээд амбаарт намайг хэл амаар доромжилж С******* гэх эмэгтэй надад “Чи миний ахын машиныг хулгайллаа. Хулгайчаа, машиныг нь өг, түлхүүрийг нь өг гэж хэлсэн. Би өгөхгүй, маргааш эрүүл болохоор нь өгнө, гэж хэлсэн. Тухайн үед би биеийн тамирынхаа баруун халаасанд машины түлхүүрийг нь хийчихсэн байсан. Би Сарангоо Б- нарт хандаад “Ах чинь согтуу байна, ахыг чинь эрүүл болохоор нь түлхүүрийг нь өгье, манай охин бид хоёрын хувцас хунар байгаа гэгээтэйд хувцас аа авъя, одоо түлхүүрийг нь өгчихвөл согтуу машин тэрэг бариад хүн дайраад алчихвал шоронд орчихно. Ах чинь согтуу машин бариад цагдаад баригдаад жилээр эрхээ хасуулаад хоолноосоо сална гэж хэлэхэд Сарангоо шууд миний Толгой руу нэг удаа гараараа цохисон. Би толгойгоо барихад, нөгөө гурав нийлээд намайг пийшин рүү түлхчихсэн. Би пийшин дээр нуруугаа уначихсан. Тэгээд тэр гурав нийлээд цохиж зодоод байсан. Тухайн үед харанхуй гэрэлгүй байсан учир хэн нь хаашаа яаж цохиод байсан уу өшиглөөд байсан уу мэдэхгүй байна. Би нүүрээ хоёр гараараа дараад авраарай туслаарай гээд орилсон. Хажууд манай охин уйлаад, эгч маань ирээд тэр гурвыг болиулсан. Манай эгч цагдаа дуудсан. Миний хувцас урагдсан. Хэрэглэсэн байсан. Нэлээд согтуу байсан. Тухайн хамт байсан хүмүүс нь эрүүл байх шиг байсан. Би тухайн үед манай эгч Оюунтуяа манай Марал /12настай/тэгээд Мө, Мөтай хамт явсан 2 хүн нийлээд 6 уулаа байсан. Мө бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй. Дундаасаа хүүхэдгүй. 2020 онд С*******д анх танилцсан. Мө эхнэр хүүхдээсээ салсан. Өөр дээрээ 15 настай нэг хүүтэй. Би 12 настай нэг охинтой. Бид хоёр эр эмийн харилцаатай. Уулзаж учирдаг хүмүүс. Хамт бид 2021 оноос хойш хамтран амьдарч байгаад С*******д Мөад зодуулснаас хойш тусдаа амьдрах болсон. Байхгүй. Сарангоо миний толгойг цохисон. Би өөрийгөө хамгаалаад С мөр рүү түлхсэн. Гар хүрсэн хэл амаар доромжилсон зүйл байхгүй. Миний толгой нуруу өвддөг. Зүүн хөх цээж хавиар хөндүүрлэж өвддөг. Миний толгой хэсэг рүү Сарангоо цохисон. Мө миний зүүн хөх рүү цохисон. Б- миний нуруу хөл гуя руу өшиглөсөн. Сарангоо намайг үстээд толгой руу дайрсан. Тэр гурав гурвуулаа зэрэг дайрсан. Би их гомдолтой байна. Гурвуулаа нийлж намайг зодсон. Миний охин Марал намайг зодуулж байхыг харсан учраас сэтгэл санаа нь их хохирсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 0-1 дүгээр хуудас/

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 920 дугаартай: “...Ц.Бийн биед тархи доргилт, зүүн хөх, зүүн гд цус хуралтын тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй..” дүгнэлт /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.М 202 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202 оны 07 дугаар сарын 10-ны Мө ах болон манай өвөө Ц нарын хамт 4 үүлээ салхинд гарсан. Тэндээ гоё байсан. Тэгээд явахын алдад ээж жаахан сонин сэтгэл санаагаар унаад гунигтай болчихсон байсан яасан талаараа надад хэлээгүй. Тэгээд орой нь ээжтэйгээ хамт салхитын амд Бади ахынд хоносон. Орой бүүр шөнө Батаа ах /Мө/ ах хоёр дүүтэйгээ орж ирсэн. Тэр хоёр дүүгийнх нь эмэгтэй нь бүдүүн эгч байсан. Эрэгтэй нь туранхай байсан. Бүдүүн эгч ээжийг пийшин рүү нь цохиод гуя руу нь бүдүүн эгч цохисон. Түүний дараа Батаа ах тэр жижигхэн ахтай нь Бади ах гэртээ нам унтчихсан байсан. Бади ахын эхнэр О эгч ээжийг зодоод байгаа хүмүүсийг болиулах гээд зөндөө оролдсон даанч дийлээгүй. Тэгээд шууд цагдаа дуудсан. Цагдаа нар иртэл манай ээжийг Батаа ах Батаа ахтай хамт явж байсан 2 хүн нийлээд л толгой тархи руу нь цохиод байсан. 2020 оноос хойш мэддэг болсон. Мө ахыг би Батаа ах гэж дууддаг. Мө ах архи уудаг. Уухаараа ааш муутай болоод ээжийг элдэв янзаар хэлдэг. Хааяа хааяа гар хүрчихдэг. Ихэвчлэн толгой руу нь цохичихдог. Цохих гээд байдаг. Батаа ахтай хамт явсан бүдүүн эгч эхлээд толгойг нь цохиод пийшин рүү түлхсэн. Тэгээд ээж пийшин дээр унаад босох гээд өндийнгүүт нь л цохиод байсан. Дараа нь амбаараас гараад тэд нар О эгчийн хашаанд ээжийг цохиж зодсон. Аягүй муухай цагдаа нар ирэнгүүт хүмүүс гэнэт цохиж зодохоо больчихсон.: Ээж зодуулж байхдаа туслаарай авраарай, болиоч ээ гээд л орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,

Гэрч Ө.М 202 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б бид эр эмийн харилцаатай хүмүүс. Би Бтэй 2020 оноос хойш танилцаж нэгнийхээ гэр орноор орж гарах болсон. Эр эмийн харилцаатай. Би 15 настай нэг хүүтэй. Б 12 настай нэг охинтой. Нэг хэсэг хамт амьдарч байсан. 202 оны 07 дугаар сарын 10-ний өдөр би хүү Э болон уулздаг эмэгтэй Б түүний охинтой 4 үүлээ С******* аймагт машинтайгаа ирсэн. Тэгээд 202 оны 07 сарын 12-ны өдөр гэр бүлээрээ агаарт гаръя гээд Бийн аав Ц, Б, Бийн охин Маралтай 4 үүлээ Салхитын ам руу агаарт гарсан. Манай хүү Э хамт яваагүй. Тухайн өдөр Э эрт босохгүй байгаад байхаар нь баруун мөр рүү нь нэг удаа цохисон. Э С*******гийнх руу явсан. Тэгээд бид 4 агаарт гараад том үнээ “Сэнгүр” би Бийн аавтай нь хамт хувааж уусан. Тэгээд архи уучихсан болохоор машин барьж болохгүй гээд Бийн 2 дүү нь ирээд миний машиныг барьж бид төвд Оюунтуяагийн гэрт орой ирцгээсэн. Би гэр лүүгээ явах гээд Бээс түлхүүрээ асуухад миний машины түлхүүрийг өгөхгүй байсан. Тэгээд би гэр лүүгээ ганцаараа явчихсан. МСҮТ-ын хойно байдаг Сх руу явсан. Тэгээд би Б-д машиныхаа түлхүүр авъя, Б өгөхгүй байна гэж хэлсэн. Тэгээд С машинтай шөнийн 02-******* цагийн үед Б- Сарангоотой хамт Бийн эгчийнх Огийнд очсон. Сарангоо хаалга цонхыг нүдээд Б хаалга онгойлгосон. Би нэлээд согтсон байсан. Тэгээд Сарангоо Бтэй түлхүүр булаалцалдаад байх шиг байсан. Би хашааны гадаа байсан учир мэдэхгүй байна. Би Сарангоо, Б- болон Марал /12 настай/ Б нар байсан. Тэгээд О эгч нь байсан. Бид 6 уулаа байсан. Манай төрсөн эгч Х******* охин Сарангоо юм аа. Би орой согтуудаа Б- хоёрт одоо яваад миний машины түлхүүрийг авъя, Одоо явна гээд уурлаад хэлчихсэн. Сарангоо нь 4 дүгээр ажилдаг. Нөхөр 2 ой гарантай хүүхэдтэй. Нэлээд биерхүү спортоор хичээллэдэг. Би нэг том үнээ л хувааж уусан. Бийн аав Ц нь ганцаараа нэг шил юм уусан. Би нэлээд согтсон байсан. Сайн санахгүй байна. Манай 2 дүү Бээс түлхүүр авах гэж ороод Бтэй муудалцаад байх шиг байсан уу мэдэхгүй, цагдаа нар ирсэн. Маргааш өглөө нь цагдаа надад миний машины түлхүүрийг өгсөн. Мэдэхгүй, мэдэхгүй ээ би опг гар хүрээгүй хашааны гадаа л тамхилаад байж байсан. /Толгойгоо сэгсрээд биеэ хураагаад элгээ тэврээд суув/...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар хуудас/,

Гэрч Ц.Огийн 202 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б танихгүй Манай ах Мөтай холбоотой хүн. Уулздаг эмэгтэйн юм шиг байна лээ. Сэлэнгийнх гэж байсан. Зан аашны хувьд хүнтэй эвтэй хэл амаа ололцож чаддаггүй юм байна лээ. Та 202 оны 07 дугаар сарын 10-ны өдөо Мө, Б 2 манайд ирээд хонь авмаар байна гэхээр нь би Б, Мө хоёрыг дагуулаад захаар хайгаад олоогүй тэгээд гэртээ ирээд би үлдсэн. Тэгсэн хэсэг хугацааны дараа Мө, Б 2 хонь гаргуулаад ирсэн. Тэгэхээр нь би гэдсийг нь арилгаад гэдсийг нь чанаж өгсөн. Тэгсэн тэр 2 гэдэс эд нараа идээд хонины гэдсээ идээд махыг нь эвдэж манай хөргөгчид хийгээд авсан. Тэгээд маргааш нь өглөө нь би гэдсээр нь хуушуур хийгээд Б, Мө нарыг дуудсан тэгсэн манайд ирээд хуушуураа аваад гэрийнхээ түлхүүрийг үлдээгээд явсан. Тэгээд орой нь 2 цаг өнгөрчихсөн намайг унтаж байхад Мө, Б охинтойгоо гурвуулаа манай хашаанд ороод ирсэн. Тэгээд Б надаас “Нохой уяатай юу гэж асуухаар нь уяатай байгаа гэж хэлсэн. Тэр 2 машинаасаа бууснаа Б Мөаас машиныхаа түлхүүрийг өг яах гээд согтуу машин барьж явах гээд байгаа юм бэ гээд түлхүүрийг нь авсан. Үеэл Мө Б хоёрын аль нэг нь нэгнээ алгадах шиг болсон. Тэгэхээр нь 6и "яасан бэ" гэсэн чинь Б Мө алгадаад гараад явчихлаа гэсэн. Тэгээд (бид гэртээ ороод унтаж байтал шөнөөр 02:00 цагийн орчимд Мө гудамжаар орилж хашгираад хэн нэгэн нь манай гэрийн цонх, хаалгыг нүдсээр байгаад би гарч хаалгаа тайлсан. Тэгээд орж ирээд миний машиныг түлхүүрийг өг гээд орилоод байхад нь Б амбаарт гарч ирээд чи согтуу байна, өглөө машиныхаа түлхүүрийг гэхэд М хамт явж байсан хүүхэн залуу 2 Бээс түлхүүрийг нь булаагаад явсан. Б бол манай нөхөр Эрдэнэдалайн эгчийнх нь хүүхэд, манай гэрээр орж гардаг. Манай гэр үүдэндээ залгаа саравч гэх үү үүдний хэсэгтэй. Тэнд бүх зүйл болсон. Анх Б гадагшаа гарч ирээд түлхүүрийг нь өгөхгүй согтуу машин бариад хэрэгт орвол яана гэж хэлсэн. Тэгтэл Мөтай хамт явж байсан залуу хүүхэн чи яахаараа миний ахын машины түлхүүрийг өгдөггүй юм гэж амбаарны пийшин дээр унагааж, хэвтүүлж, байгаад нөгөө залуугийн хамт хөл рүү нь өшиглөж, гараараа гүүр, толгой хэсэгт нь олон удаа цохиод байхад нь би хүний олон хүнээ барьдаггүй юм, та нар айлд орж ирчихээд одоо наад хэрүүл маргаан, зодооноо боль гэж хэлээд болиулсан. Б цагаа дуудаж удалгүй цагдаагийн 2 алба хаагч ирээд бүгдийг нь аваад явсан. Би Мө, Б, М дүү нар нэг хүүхэн залуу хоёр байсан. Манай нөхөр чихрийн шижинтэй хэвтэрт байдаг гэртээ унтаж байсан. Сүүлд Бийн охин гарч ирсэн. Б тэр махлаг биетэй хүүхэн толгой руу нь цохиод, үсдээд түлхсэн. Түр хүүхэн л их ноцолдоод байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

Гэрч Д.Б-н 202 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б танихгүй Манай ах Мөтай холбоотой хүн. Уулздаг эмэгтэйн юм шиг байна лээ. Сэлэнгийнх гэж байсан. Зан аашны хувьд хүнтэй эвтэй хэл амаа ололцож чаддаггүй юм байна лээ. 202 оны 07 дугаар сарын 12-ны үүрийн ******* цагийн үед шөнө манай ах Мө Салхитын аманд ирээд Мө ахтай хамт ирсэн Б эгч ахын машины түлхүүрийг авчихаад өгөхгүй байгаа юм шиг байсан.  Тэгээд Батзориг ах С******* эгч бид хоёрыг дагуулаад шөнө ******* цагийн үед Бийн эгчийнх нь гэр очсон. Очоод хаалгыг нь тогшоод Б эгчийн эгч нь хаалга нээсэн. Тэгээд С******* эгч Б эгчийг дуудаа өгөөч гэсэн. Б эгч гарч ирэнгүүтээ л шууд ах бид хоёрыг хараад орилоод байсан. Машины сэгээ аваад зайл гэж хэлснээ буцаж гэртээ ороод түлхүүрийг нь гаргаж ирснээ С******* эгчийн нүүрэн дээр шажигнуулаад чаддаг юм бол аваарай гэхэд С******* эгч шүүрээд авчихсан чинь Б эгч уурлаад тэр хоёр түлхүүрээ булаацалдсан. Би очиж салгасан. Мө ах ойртоогүй. Тэгээд Б эгчийн эгч нь цагдаа дуудсан. Би С******* эгч, Мө ах, Б эгч, Б эгчийн эгч гээд 5 уулаа байсан. Бүгд Б эгчийн эгчийнх нь ашаа салхитын амд болсон. Би Мө ах бид хоёр хашаан дотор машины хажууд байсан. Цагдаа дуудахын өмнө Б эгчийн охин нь гарч ирсэн. Сүүлд цагдаа нар ирсэн. Манай ээж Дэлгэрийн төрсөн дүү нь Мө ах. Мө ах эхнэргүй. Нэг хүүтэй. Одоо бараг 15 настай. Манай ах Улаанбаатар хотод хувийн кампанид хавтан блокны үйлдвэрт хэвлэгч хийдэг. Зан аашнын хувьд илүү дутуу зан авир байхгүй. Тамхи татна. Архи хаяадаа уучихдаг. Тэр орой Мө ах согтуу байсан. Манай эгч С******* болон Б эгч хоёр машин машины түлхүүр булаацалдсан. Миний зүгээс тэр хоёрыг дундуур орж тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.С*******гийн 202 оны 09 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...202 оны 07 дугаар сарын 12-ний шөнө 02 цаг 47 минутын үед намайг өвөөгийндөө С******* С******* сум дугаар баг 4 хэсэг 1 тоотод байхад Мө ах 02 цагийн үед согтуу орж ирсэн. Тэгээд архи үнэртээд байхаар нь би санаа зовоод таны машин түлхүүр, гар утас чинь хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхэд Мө ах “Нөгөө хүүхэн авчихаад өгөхгүй байна гэсэн. 08 сарын байрны мөнгө төлөх юм бол өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б- гэх дүүгийн хамтаар гурвуулаа Бийн эгчийн байгаа газар болох Салхитын амд очсон. Тэнд очиход хашааны хаалга нь онгорхой байсан. Тэгээд дотор нь ороход тэнд хоёр жижиг байшин байсан ба Мө ах цаад талынх нь гэр гээд зааж өгсөн. Тэгээд би ахын зааж өгсөн байшин руу очоод эхлээд цонхыг нь тогшоод дараа нь хаалгыг нь нүдэх гээд хаалга руу нь очиход Бийн эгчийн эгч гэх хүн нь хаалга тайлсан. Би тэр эгчид хандаад Б эгч байна уу, би Мө ахын машины түлхүүр гар утсыг нь авах гэж ирсэн юмаа гэж хэлэхэд Б эгч өөрөө гараад ирсэн. Тэгээд Б эгч манай ах хашааны мухарт байхыг хараад шууд чи надад өртэй биз дээ, тэр мөнгөө өгчхөөд энэ сэгээ аваад зайлаарай гэж хэлээд буцаад гэр рүүгээ орчихсон. Харин хөгшин эгч нь маргааш ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд ярьж байхад Б эгч ахын түлхүүрийг авч гарч ирээд миний нүдний өмнө шажигнуулаад чаддаг юм бол аваарай гэхээр нь би шууд шүүрээд авчихсан чинь намайг эхэлж үстэж толгойг доош дараад манай дүү Б- ахын машины ард зогсож байснаа гүйж ирээд Б эгчээс салгаж авсан. Тэгээд Мө ахын тийшээ хашаа руу явсан. Машинаа аваад гаръя гээд хашааг нь онгойлгоход Б эгч явуулахгүй гээд хашааны хаалга алдалж зогсчихоод цагдаа дуудна, та нар намайг бүлэглэж зодсон гэж хэлээд Бийн эгч нь цагдаа дуудсан. Би Б-, Мө ах Б эгч, Б эгчийн эгч гээд 5 уулаа байсан. Бүүр сүүлд цагдаа дуудсаны дараа Б эгчийн охин гарч ирсэн. Болсон үйл явдал Б эгчийн эгчийнх нь гэрийн гадаа болсон. Манай ээж Х******* төрсөн дүү нь Мө ах. Мө ах эхнэр 2 хүүхэдтэй байсан. Тэгээд 2019 онд салаад 2020 онд Б эгчтэй танилцсан. Манай ах Улаанбаатар хотод Орбитод бетон зуурмагийн үйлдвэрт харуулаар ажилдаг. Тамхи татна. Архи хаяадаа уучихдаг. Уухаараа үглээ болчихдог. Бийн биед би огт хүрээгүй. Дээрх гэмтлүүдийг яаж Бийн биед үүсгэснийг би мэдэхгүй байна. Элдэв хараалаар доромжилж хэлээгүй. Прокурорын тогтоол дээрээс харахад Манай ах Мөтай хамт гол явахдаа Б эгч тэр хоёр муудалцаад Мө ах цохисон байна. Бас гол явж ирчихээд Б эгчийн эгчийнх нь гэр тэр хоёр муудалцаад нэг нь нөгөөхөө алгадсан гэж мэдүүлсэн байна. Тэгэхдээ Б эгчийн тархи доргисон байхыг ч би мэдэхгүй шүү дээ. 202 оны 07 дугаар сарын 12-ноос 1-ны шөнө цагдаа биднийг эмнэлэг яваад үзүүлээд ир гэж явуулаад, эмнэлэгт үзүүлэхэд жижүүр эмч гэх эрэгтэй эмч Б эгчийн биеийг үзээд ил харагдах шарх сорви байхгүй, толгой доргисон зүйл байхгүй. Толгой чинь өвдөөд байвал 17-ны өдөр ажил цуглахаар томографикт очиж үзүүлээрэй гэж хэлээд явуулсан. Яаралтай тусламжийн хуудас өгөөгүй. Орой гацдаг гээд хэвлэж өгөөгүй. Би харин өөрийгөө эмнэлэгт үзүүлээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 905 дугаартай шинжээчийн: “...Ц.Бийн биед тархи доргилт, зүүн хөх, зүүн гд цус хуралтын тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” дүгнэлт /хх-ийн 106-110 дугаар хуудас/,

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...би 202 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Ц.Бийн биед үзлэг хийж компьютер томографикын хариу болон гэмтлийн эмчийн оноштой танилцаж дүгнэлт гаргасан. Тархи доргилт нь дангаараа хөнгөн, бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг, /хх- ийн 44-45-р хуудас/

Зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харьяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал /хх-ийн 19 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 9-42, 120 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 75 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 77 дугаар хуудас/,

Гэмтэл согог судлалын үндэсний төвд осол гэмтлийн тохиолдлыг бүртгэсэн хуудас /хх-ийн 1*******- хуудас/,

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 82-8,  дугаар хуудас/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 87-89 дугаар хуудас / зэрэг бичгийн нотлох баримт болно.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Х.С******* нь 202 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн ******* цагийн үед С******* сумын ******* дугаар баг дүгээр хэсэг 1 тоот иргэн Ц.О гэх айлын гэрт байсан Ц.Б “Ө.М машины түлхүүр өгсөнгүй” гэх шалтгаанаар түүний толгой тус газар гараараа зодож биед тархи доргилт, зүүн хөх, зүүн гд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.С*******гийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр хохирол, хор уршгийн талаар баримт ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч Х.С*******г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт ирүүлсэн баримтаар Ө.Мө гэх хүнээс хохирогчид 74,000 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.

Хохирогч Ц.Б нь энэ гэмтэлтэй холбоотой цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Х.С*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.С*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С*******д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Х.С******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.С*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б******* ургийн овогт Х С*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С******* дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.С*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ц.Б нь энэ гэмтэлтэй холбоотой цаашид эмчилгээ сувилгаа хийлгэх бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

5. Шүүгдэгч Х.С*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.С*******гийн ах гэх Ө.Мө нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлбөрт 74,000 төгрөг төлснийг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор С******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Р.БАЯРХҮҮ