| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Эрдэндэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Б.Г******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* а******* овогт Б******* Г*******д холбогдох эрүүгийн 233*******0398032 дугаартай, 75/2023/000/Э индекстэй хэргийг 2023 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ж******* суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Сэлэнгэ аймаг, Ж******* сум, дүгээр баг, Хан Ж - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* а******* овогт Б******* Г******* /РД: МУ93**************/,
Шүүгдэгч Б.Г******* нь 2023 оны 08 дугаар сарын 3-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ж******* сумын 02 дугаар баг задгай тоотод оршин суух Ж.Агийн гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Аг согтуурсан байдлыг нь далимдуулан түүний гэрээс “Samsung Galaxy А-32” гар утас ширхэг, мөн Хаан банкны 5923727 тоот данснаас 200,000 төгрөг нийт 50,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г******* нь 2023 оны 08 дугаар сарын 3-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ж******* сумын 02 дугаар баг задгай тоотод оршин суух Ж.Агийн гэрт түүнтэй хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ж.Аг согтуурсан байдлыг нь далимдуулан түүний гэрээс “Samsung Galaxy А-32” гар утас ширхэг, мөн Хаан банкны 5923727 тоот данснаас 200,000 төгрөг нийт 50,000 төгрөгийн эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 03 дугаар/, хохирогч Ж.Агийн Хаан банкны 5923727 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 0-05 дугаар хуудас/, хохирогч Ж.Агээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07-******* дугаар хуудас/, гэрч Ж.Ө мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, “Бан ” ХХК-ийн х-2023/ дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн *******-9 дүгээр хуудас/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 20-2 дүгээр хуудас/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх-ийн 2-27 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г*******ын 2023 оны 2 дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 3-35 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Г*******ын Хаан банк дахь 568*******852 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 39-0 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-2 дугаар хуудас/, шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 дугаар хуудас/, шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 8 дугаар хуудас/, шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 9 дүгээр хуудас/, шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 50 дугаар хуудас/, хохирогч Ж.Агийн бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 5 дүгээр хуудас/, хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийнн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан
дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Г******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Ж.А нь хохирол төлбөр барагдсан, гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 5 дүгээр хуудас/ тул шүүгдэгч Б.Г*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн дэх хэсгийн .2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн 0 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг баталж, шүүгдэгч Б.Г*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч ******* а******* овогт Б******* Г*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7. дүгээр зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******ыг 0 /нэг/ жилийн хугацаагаар хорих оногдуулахгүйгээр тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Г*******ын оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 0 жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн , 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г*******д анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Г*******д мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86. дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г*******д тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Б.Г******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн , 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
*******. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ