Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2026/0632

 

 

 

 

“Г” НҮТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай 

 

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн  

          Илтгэгч шүүгч Э.Зоригтбаатар 

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн төлөөлөгч

          Хэргийн оролцогчид:

          Нэхэмжлэгч: “Г” НҮТББ

          Хариуцагч: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай Тендер шалгаруулалтын үнэлгээний хороо

          Гуравдагч этгээд: “Э” НҮТББ

          Нэхэмжлэлийн шаардлага: “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***болон 1/*** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийн тендер шалгаруулалтын Багц-**-д холбогдох хэсгээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-**-д "Э” НҮТББ-ыг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон "Э" НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХБХХЕГ/2026010**** дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай тендер шалгаруулалтын Багц-**-ын тендерийг тендерийн баримт бичиг, Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр өгсөн чиглэл, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэл, нотлох баримтыг бүрэн шалган үнэлж, хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг даалгах” тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0625 дугаар шийдвэр.

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ө, өмгөөлөгч Д.Б

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж

          Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Г.Э

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дөлгөөн  

          Хэргийн индекс: 128/2026/0432/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Г” НҮТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***болон 1/*** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийн тендер шалгаруулалтын Багц-**-д холбогдох хэсгээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-**-д "Э” НҮТББ-ыг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон "Э" НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХБХХЕГ/2026010**** дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай тендер шалгаруулалтын Багц-**-ын тендерийг тендерийн баримт бичиг, Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр өгсөн чиглэл, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэл, нотлох баримтыг бүрэн шалган үнэлж, хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0625 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9, 26.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Г” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***болон 1/*** дугаар дугаар албан бичгийн Багц-**-д холбогдох хэсэг, Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-**-д холбогдох хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон "Э” НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХБХХЕГ/2026010**** дугаартай гэрээг тус тус хүчингүй болгож, "Багц ** - Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ" тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг агуулгаар авч үзвэл хэтэрхий нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж харагдахаар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлэн дүгнэсэн, гуравдагч этгээдийн тендерийн баримтыг зөрчил гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэгч талын яг ижил баримтыг зөрчил гэж үзээгүй, харин ч нэхэмжлэгчийн тендерийн материалыг хамгийн сайн тендер гэж үнэлэлт өгсөн нь илт нэхэмжлэгч талд үйлчилсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч анхны нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа "Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн 1/814 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг ХБХХΕΓ/2026010**** дугаартай тендерийн багц **-д холбогдох хэсгээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэснийг шүүгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага тодруулах нэрийдлээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ний өдрийн 1/***болон 1/*** дугаар албан бичгийн багц **-д холбогдох хэсэг” болгон өөрчилсөн.

3.2 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19. “...хөдөлмөр засалчид санал болгосон ажилтан байхгүй боловч 2 хөдөлгөөн засалчтай байхаар хүний нөөцийн мэдээллийг илгээсэн гэвч Тендерийн үнэлгээний хорооноос эдгээр үндэслэлээр татгалзсан шийдвэрийг гаргаагүй тул хариуцагчийн шийдвэрийн үндэслэл гэж үзэхгүй." гэж нэхэмжлэгчийн зөрчлийг зөвтгөж тайлбар хийсэн атлаа Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21. "... "Э” НҮТББ- хувьд ч мөн адил сэргээн засах чиглэлийн хэл засалч, хөдөлмөр засалчийн эрүүл мэндийн ажилтантай байх, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний шаардлагыг хангахгүй байх: тохиолдолд "Э” НҮТББ-ыг шалгаруулсан" буруу гэж эсрэг тэсрэг дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс нийгэмд боловсон хүчний хомсдол байдаг учир ойлгож, тендерт оролцогч байгууллагуудын хэн алиных нь санал болгосон мэргэжилтэн дутагдалтай бол ирүүлсэн мэргэжилтнүүд нь тухайн үйл ажиллагааг явуулах боломжтой гэж үзсэн байдаг. "Г” НҮТББ-ыг өөр тендерийн багцад шалгарсан учир өөр багцын үйлчилгээг хавсран гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн байдаг.

"Э” НҮТББ нь хэл засалч, хөдөлмөр засалчийн эрүүл мэндийн ажилтан гэдгээ тендерийн баримт бичигтэй мэдүүлсэн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11. " ... "Э” НҮТББ-ын санал болгосон хэл засалч, хөдөлмөр засалч нь эрүүл мэндийн ажилтан биш” гэж дүгнэжээ. Дээрх мэргэжлийн Эрүүл мэндийн байгууллагад /эмнэлэг, сэргээн засах байгууллага/ ажиллаж байгаа нь Эрүүл мэндийн ажилтан, Боловсролын байгууллагад /тусгай боловсролын төв, цэцэрлэг сургууль мэт/ ажиллаж байгаа нь боловсролын салбарын ажилтан гэж нэрлэдэг. "Э” НҮТББ нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны чиглэлтэй байхад анкетад бичигдсэнээр боловсролын ажилтан гэж хэт явцуу дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.

3.3 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20. "... Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд бичигдсэнээр нэхэмжлэгч “Г" НҮТББ-ыг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангана гэж үзсэн атлаа багц 6, багц 7 дугаар тендерт шалгарсан учраас тус тендерт шалгаруулах шаардлагагүй гэсэн агуулгаар хамгийн сайн тендерээр үнэлээгүй нөхцөл байдал тогтоогдоно." гэж тендерийн үр дүнг шууд үнэ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5. “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй." гэж заасныг зөрчиж байна.

3.4 "Э” НҮТББ-ын хувьд сэргээн засах чиглэлийн хэл засалч, хөдөлмөр засалчийн эрүүл мэндийн ажилтантай байх, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр Тендерийн үнэлгээний хороо тендерийг буруу үнэлсэн гэж үзсэн байна. Гэтэл "Э” НҮТББ-ын хувьд сэргээн засах чиглэлийн хэл засалч, хөдөлмөр засалчийн эрүүл мэндийн ажилтантай талаар баримтыг тендерийн баримт бичигт хүргүүлсэн байна. Тендерийн үнэлгээний хороо байгууллагуудаар явж оролцогчийн гэрээ хэрэгжүүлэх чадавхыг магадлахад “Э” НҮТББ-д хэрэглэгдэхүүн бүрэн байсан гэдэг талаар үнэлгээний хорооны гишүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд мэдүүлсэн.

Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0625 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ тэгш эрх, шударга ёсны зарчмыг алдагдуулж, нэхэмжлэгч талын гаргасан ижил төрлийн зөрчлийг зөвтгөн хэргийн нөхцөл байдлыг хэт нэг талаас нь үнэлсэн төдийгүй нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн байна. Үүнд:

4.1 Нэхэмжлэгч этгээд тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагыг хангаагүй болохыг шүүх тогтоосон атлаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд алдаатай болсон тухайд:

Шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 18 дахь заалтад: "Г” НҮТББ нь Багц **-д 7-оос дээш багш санал болгох ёстой атал 5 багш санал болгосон байх тул түүнийг тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж тодорхой дүгнэсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д тендерийн баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг "шаардлагад нийцсэн" гэж үзэхээр заасан байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь хүний нөөцийн доод шаардлагыг хангаагүй болох нь нэгэнт шүүхээр тогтоогдсон тул тус хуулийн 26.10-т зааснаар түүний тендерээс татгалзах нь хариуцагчийн хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр байсан. Иймд шаардлага хангаагүй этгээдийн нэхэмжлэлээр, хууль ёсны дагуу явагдсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хариуцагч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.

4.2 Гуравдагч этгээд "Э” НҮТББ-ын ирүүлсэн нотлох баримтад шүүх хэт явцуу, нэг талыг барьсан дүгнэлт хийсэн тухайд:

Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д заасан согог зүйч (дефектолог) мэргэжил нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, тэдний хэл засал, хөдөлмөр заслын арга зүйг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр эзэмшсэн нарийн мэргэшил юм. Шүүх үүнийг "эрүүл мэндийн ажилтан биш" гэж үзэж, үзүүлж буй үйлчилгээнийх нь өвөрмөц онцлогийг анхаарч үзсэнгүй. Гуравдагч этгээд нь тухайн анкетад бичигдсэнээр боловсролын салбарт ажиллаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд болон эрүүл мэндийн сэргээн засах чиглэлээр ажиллах мэргэжлийн шаардлагыг бүрэн хангаж байгааг шүүх хэт явцууруулан дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн дипломын орчуулга хавсаргаагүй асуудал нь ТШЗ 28 дугаар зүйлд заасан тендерийн саналыг үл хэрэгсэх "ноцтой зөрчил"-д хамаарахгүй. Үнэлгээний хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд уг баримтыг магадлан шалгаж, бодит нөхцөл байдалд тулгуурлан үнэлсэн. Үнэлгээний хорооноос тэгш эрхийн зарчмыг баримтлан нэхэмжлэгч "Г” НҮТББ-ын орчуулгагүй ирүүлсэн "Харвардын эмнэлгийн сургуулийн сертификат"-ыг ч мөн адил оноо бууруулах үндэслэл болгоогүй байдаг. Гэтэл шүүх зөвхөн гуравдагч этгээдийн дипломыг орчуулгагүй гэж буруутгаж, нэхэмжлэгчийн ижил төрлийн зөрчлийг дурдаагүй нь тендер шалгаруулалтын "тэгш өрсөлдөх боломжоор хангах" зарчимд нийцэхгүй байна.

4.3 Шүүх Үнэлгээний хорооноос бодит нөхцөл байдлыг газар дээр нь шалгаж тогтоосон ажиллагааг үндэслэлгүйгээр үгүйсгэсэн тухайд:

Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9-д заасны дагуу оролцогчдын гэрээ хэрэгжүүлэх чадавхыг бодитоор магадлах зорилгоор газар дээр нь очиж ажилласан. Гуравдагч этгээдийн хувьд шаардлагатай тоног төхөөрөмж бодитоор байсан бөгөөд үүнийг Үнэлгээний хорооны гишүүдийн олонхын саналаар баталгаажуулсан. Гэтэл шүүх зөвхөн "фото зураг хавсаргаагүй" гэх хэлбэрийн төдий шаардлагаар бодит нөхцөл байдлыг үгүйсгэж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллагын мэргэжлийн үнэлэлт, дүгнэлтийг хэт үгүйсгэсэн хэрэг болсон.

4.4 Шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Нэхэмжлэгч анхны нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/814 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийг ХБХХЕГ/2026010**** дугаартай тендерийн багц **-д холбогдох хэсгээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон байхад, шүүгч нэхэмжлэлийн шаардлага тодруулах нэрийдлээр өөрийн санаачилгаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***болон 1/*** дугаар албан бичгийн багц **-д холбогдох хэсэг” болгон өөрчилсөн байна. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 20-д: "... Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд бичигдсэнээр нэхэмжлэгч "Г” НҮТББ-ыг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангана гэж үзсэн атлаа багц 6, багц 7 дугаар тендерт шалгарсан учраас тус тендерт шалгаруулах шаардлагагүй гэсэн агуулгаар хамгийн сайн тендерээр үнэлээгүй нөхцөл байдал тогтоогдоно” гэж тендерийн үр дүнг шууд урьдчилан үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн дүгнэлт хийсэн. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэж заасныг ноцтой зөрчсөн үйлдэл юм.

Иймд “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0625 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч “Г" НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:    

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0625 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9, 26.10-т заасныг баримтлан нэхэмжлэгч "Г” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***болон 1/*** дугаар дугаар албан бичгийн Багц-**-д холбогдох хэсэг, Тендерийн үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-**-д холбогдох хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон "Э” НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХБХХЕГ/2026010**** дугаартай гэрээг тус тус хүчингүй болгож, "Багц ** - Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ" тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Тендерийн үнэлгээний хороонд даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

          3. Учир нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр батлагдсан Үйлчилгээ авах тендер шалгаруулалтын баримт бичгийн II бүлэг Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.1-д “... Дэмжих төвийн үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдэд, мэргэжлийн боловсролын багш, эсхүл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 4:1 байх” гэж заажээ.

          3.1 Үүнээс үзвэл Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас зарласан ХБХХЕГ/2026010**** дугаартай, Багц-**-Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад тавигдаж буй мэргэжлийн боловсролын багш, эсхүл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа хамгийн багадаа 8 ба түүнээс дээш байхаар байна.

          3.2 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах” ХБХХЕГ/2026010**** дугаартай нийт 21 багц тендерийг зарласан, нэхэмжлэгч “Г” НҮТББ-аас Багц 6, 7, 8, 9, **, 17 дугаартай тендер шалгаруулалтад тус тус оролцсоноос Багц 6 “Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд танхимаар үзүүлэх цагийн үйлчилгээ, Багц 7 “Хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ”-д тус тус шалгарчээ. Үүнээс үзвэл багц 6, 7, **-д тендерт нийт 75 хүүхдэд танхимаар цагийн болон өдрийн үйлчилгээ үзүүлэхээр байна.  

          3.3 Нэхэмжлэгчээс Багц ** тендерт мэргэжлийн боловсролын багш, эсхүл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багш 5 хүний материал ирүүлсэн байх ба талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл нэхэмжлэгчийн Багц 6 болон **-д санал болгосон ажилтнууд нь хоорондоо давхцалтай байх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “цаг зөрж байгаа тул боломжтой”, хариуцагчийн зүгээс “цаг зөрж байгаа хэдий ч тендерт тавигдсан шаардлагынхаа хүрээнд тус тусдаа байх шаардлагатай” гэж тайлбарлан маргадаг.

          3.4 Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь тендерийн боловсон хүчний шаардлагыг хангахгүй бaйна. Тодруулбал, мэргэжлийн боловсролын багш, эсхүл сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан туслах багшийн харьцаа тухайн багцад хамгийн багадаа 8 ба түүнээс дээш байх шаардлагатай хэдий ч 5 багш санал болгох бөгөөд тэдгээр нь өөр бусад багцтай давхцалтай байна.

          4. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:” гээд 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх.”, мөн зүйлийн 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэж заасан.

          Нэхэмжлэгч нь тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтэд заасан боловсон хүчний шаардлагыг хангахгүй байгаа энэ нөхцөлд "Багц ** - Хөгжлийн бэрхшээлтэй 35 хүүхдэд танхимаар үзүүлэх өдрийн үйлчилгээ" тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийснээрээ энэ нөхцөл арилахгүй, нэхэмжлэгчид сэргэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр үр нөлөөгүй болохоор байна.

          5. Энэ талаар хариуцагчийн зүгээс “... нэхэмжлэгч байгууллага нь хүний нөөцийн доод шаардлагыг хангаагүй болох нь нэгэнт шүүхээр тогтоогдсон тул тус хуулийн 26.10-т зааснаар түүний тендерээс татгалзах нь хариуцагчийн хууль зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр байсан. Иймд шаардлага хангаагүй этгээдийн нэхэмжлэлээр, хууль ёсны дагуу явагдсан тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь хариуцагч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна.” гэж маргаж буй нь үндэслэлтэй.

          6. Нөгөөтээгүүр, хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр ХБХХЕГ/2026010****, 04/17 дугаартай гэрээ байгуулагдан, гэрээний дагуу үйл ажиллагаа явагдаж байгаа энэ нөхцөлд төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжилснээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д заасан “Хүүхэд төрөөс … асрамж, халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй”, 6 дугаар зүйлийн 6.1.3-д “хүүхэд оюун ухаан, авьяас билэг, бие бялдар, ур чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах;” зэрэг эрх хангагдахаар байна.

          7. Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 33 дахь хэсэгт “Тендерийг эрэмбэлэх” гээд 33.1-д “Захиалагч тендерүүдийг эрэмбэлэхэд хуулийн  27.5, 27.6-д заасныг баримтална.” гэжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “… үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” гэж заажээ.

          7.1 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол, эрүүл мэнд, хөгжлийн үйлчилгээ үзүүлэх дэмжих төвүүдийг сонгон шалгаруулах ХБХХЕГ/2026010**** дугаартай тендерийн “Багц **, 17"-д холбогдуулан гаргасан гомдлыг Сангийн яамнаас хянан шийдвэрлэж 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 03/****, 03/1795 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын “Багц **, 17"-ийн тендер хянах үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийх тухай захиалагчид мэдэгдсэн байна.

          7.2 Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтад үндэслэн дахин хянан үзэж, үнэлсний дагуу “Э” ТББ-ын тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгджээ.

          7.3 Тендерийн үнэлгээний хороо тендерт оролцогч этгээдүүдийн тендерийг хуульд зааснаар хянан үзэж, оноогоор эрэмбэлэн шалгаруулсан байх бөгөөд нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлүүдээр тус тендер шалгаруулалтыг хүчингүйд тооцох нөхцөл тогтоогдохгүй байна.

          Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0625 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.9-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” НҮТББ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, тус газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 1/***болон 1/*** дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгийн тендер шалгаруулалтын Багц-**-д холбогдох хэсгээр хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээний хорооны 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 9 дугаартай хурлын шийдвэр, тэмдэглэл, зөвлөмжийн Багц-**-д "Э” НҮТББ-ыг шалгаруулсан хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон "Э" НҮТББ-ын хооронд байгуулагдсан 2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ХБХХЕГ/2026010**** дугаартай гэрээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын ХБХХЕГ/2026010**** дугаартай тендер шалгаруулалтын Багц-**-ын тендерийг тендерийн баримт бичиг, Сангийн яамны 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/**** дугаар албан бичгээр өгсөн чиглэл, нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэл, нотлох баримтыг бүрэн шалган үнэлж, хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Э нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Эоос давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

 

                               ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

                               ШҮҮГЧ                                                Э.ЗОРИГТБААТАР