Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/14

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг Ц.Эрдэнэчимэг даргалж, 

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн, 

улсын яллагч Г.Түвшинбаяр, 

шүүгдэгч  Ч.*******,  

шүүгдэгч  Г.*******,

шүүгдэгч  С.,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт *******гийн *******, ******* овогт *******ын *******,******* овогт ******* нарт холбогдох эрүүгийн 23029462232 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1965 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эмэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт - дүүрэг, 17 дугаар хороо, хотхон 1 дугаар байр, 221 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******гийн ******* /РД:/,

Монгол Улсын иргэн, 1991 оны 02 дугаар сарын 12-ны өдөр аймаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ХХК-ийн нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, дугаар байр, 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:/,

 Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 12-ныөдөр аймаг суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ны ны хэлтсийн картаар үйлчлүүлэгч байгууллагын мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүрэг, 5 дугаар хороо, дугаар байр 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Шаравууд овогт ******* /РД:/,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.******* нь “...татвар төлөгч хуулийн этгээд болох улсын бүртгэлийн 90116497 тоот гэрчилгээ, тоот регистрийн дугаартай “ ” ХХК-ний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа, тус компанийн гүйцэтгэх албан тушаалтан, нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.18тэй бүлэглэн татвах төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр https://tais.mta.mn/ мэдээллийн санд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, их хэмжээний буюу 64,939,909.91 төгрөгийн татварт ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон,

Мөн Ч.******* нь Г.*******, С. нартай бүлэглэн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан аваагүй буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “ ” ХХК-ний төсөвт төлөх татварыг бууруулах зорилгоор https://tais.mta.mn/ мэдээллийн санд баталгаажуулан шивэлт хийх замаар ашигласан,

Шүүгдэгч Г.******* нь татвар төлөгч хуулийн этгээд болох улсын бүртгэлийн 90116497 тоот гэрчилгээ, тоот регистрийн дугаартай “ ” ХХК-ний гүйцэтгэх албан тушаалтан, нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийн удирдах албан тушаалтан Ч.*******тай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр https://tais.mta.mn/ мэдээллийн санд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, их хэмжээний буюу 64,939,909.91 төгрөгийн татварт ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон,

Мөн Г.******* нь Ч.*******, С. нартай бүлэглэн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан аваагүй буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “ ” ХХК-ний төсөвт төлөх татварыг бууруулах зорилгоор https://tais.mta.mn/ мэдээллийн санд баталгаажуулан шивэлт хийх замаар ашигласан,

   Шүүгдэгч С. нь Ч.*******, Г.******* нартай бүлэглэн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн алба татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан аваагүй буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “ ” ХХК-ний төсөвт төлөх татварыг бууруулах зорилгоор https://tais.mta.mn/ мэдээллийн санд баталгаажуулан шивэлт хийх замаар ашигласан гэмт хэргийг үйлдэхэд санхүүгийн баримтыг хуурамчаар бүрдүүлэхээр буюу бодит бус нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олж өгөхөөр урьдчилан амлаж олон нийтийн сүлжээ буюу facebook-с “Юу Пи Эм Партс” ХХК-ний Д.Болортуяа, Г.Баяртуяа нарыг хайж олон холбогдож, тэдгээрт төлөх төлбөрийг өөрийн эзэмшлийн ны 3400041763 тоот дансыг ашиглан иргэн Г.Баяртуяагийн эзэмшлийн Голомт ны 1205182013 тоот данс руу 17,036,7 төгрөгийг, иргэн Д.Болортуяагийн эзэмшлийн Хаан ны 5119136056 тоот данс руу 1,987,000 төгрөгийг тус тус шилжүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон...” гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ч.******* нь “...татвар төлөгч хуулийн этгээд болох улсын бүртгэлийн 90116497 тоот гэрчилгээ, тоот регистрийн дугаартай “ ” ХХК-ний удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа, тус компанийн гүйцэтгэх албан тушаалтан, нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.*******тэй бүлэглэн татвах төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр https://tais.mta.mn/ мэдээллийн санд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, их хэмжээний буюу 64,939,909.91 төгрөгийн татварт ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон,

Мөн Ч.******* нь Г.*******, С. нартай бүлэглэн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан аваагүй буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “ ” ХХК-ний төсөвт төлөх татварыг бууруулах зорилгоор https://tais.mta.mn/ мэдээллийн санд баталгаажуулан шивэлт хийх замаар ашигласан,

Шүүгдэгч Г.******* нь татвар төлөгч хуулийн этгээд болох улсын бүртгэлийн 90116497 тоот гэрчилгээ, тоот регистрийн дугаартай “ ” ХХК-ний гүйцэтгэх албан тушаалтан, нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус компанийн удирдах албан тушаалтан Ч.*******тай бүлэглэн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр https://tais.mta.mn/ мэдээллийн санд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнаж, их хэмжээний буюу 64,939,909.91 төгрөгийн татварт ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон,

Мөн Г.******* нь Ч.*******, С. нартай бүлэглэн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан аваагүй буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “ ” ХХК-ний төсөвт төлөх татварыг бууруулах зорилгоор https://tais.mta.mn/ мэдээллийн санд баталгаажуулан шивэлт хийх замаар ашигласан,

Шүүгдэгч С. нь Ч.*******, Г.******* нартай бүлэглэн тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй “Юу Пи Эм Партс” ХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд хууль бусаар шивүүлсэн нэмэгдсэн өртгийн алба татварт ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 21 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан аваагүй буюу санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж “ ” ХХК-ний төсөвт төлөх татварыг бууруулах зорилгоор https://tais.mta.mn/ мэдээллийн санд баталгаажуулан шивэлт хийх замаар ашигласан гэмт хэргийг үйлдэхэд санхүүгийн баримтыг хуурамчаар бүрдүүлэхээр буюу бодит бус нэмэгдсэн өртгийн албан татварын баримт олж өгөхөөр урьдчилан амлаж олон нийтийн сүлжээ буюу facebook-с “Юу Пи Эм Партс” ХХК-ний Д.Болортуяа, Г.Баяртуяа нарыг хайж олон холбогдож, тэдгээрт төлөх төлбөрийг өөрийн эзэмшлийн ны 3400041763 тоот дансыг ашиглан иргэн Г.Баяртуяагийн эзэмшлийн Голомт ны 1205182013 тоот данс руу 17,036,7 төгрөгийг, иргэн Д.Болортуяагийн эзэмшлийн Хаан ны 5119136056 тоот данс руу 1,987,000 төгрөгийг тус тус шилжүүлэн дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.*******ын хохирогчоор өгсөн “...миний бие Татварын ерөнхий газрын хуулийн мэргэжилтэн. Манай байгууллага нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд аж ахуйн нэгжүүд нь “etax” буюу тайлангийн системд бүхий л тайлангаа тайлагнаж ажилладаг. Мөн “ebarimt” буюу төлбөрийн баримтын системд худалдан авалт, барааны борлуулалтын төлбөрийн баримтыг татвар төлөгч нарт олгодог. Дээрх ХХК нь “etax” буюу тайлангийн системд ирүүлсэн тайлангаар 2022 оны 12 дугаар сар, 2023 оны 01, 02 дугаар саруудад “Юу пи эм партс” ХХК-иас 649,390,909.06 төгрөгийн үнийн дүн бүхий бичилттэй 21 ширхэг падаан худалдан авч төсөвт төвлөрүүлэх ёстой татвараас зайлсхийж, хууль зөрчсөн үйлдэл гаргасан нь татварын улсын байцаагч нарын танилцуулга болон санхүүгийн шинжээчийн магадлагаа, дүгнэлтээр тогтоогдсон. Төсөвт төвлөрүүлэх ёстой байсан 649,390,909.06 төгрөгийг нэхэмжилж байна. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт, мэдээллийн дагуу аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн байдал, тайлагналд холбогдох шалгалтыг хийж танилцуулга бичиж хүргүүлдэг. Түүний дагуу Баянгол дүүргийн татварын хэлтсээс “ ” ХХК-ийн НӨАТ-ны хэсэгчилсэн шалгалтыг хийж танилцуулга бичиж хүргүүлсэн. Татварын ерөнхий хуулийн 31 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Татварын хяналт шалгалт хийхээр татвар төлөгчид мэдэгдсэнээ хойш энэ хуулийн 31.1-д заасан тайлангийн залруулгыг хийхгүй гэж заасан байдаг. Мөн татварын байгууллагаас Цагдаагийн байгууллагад танилцуулга бичиж хүргүүлснээс хойш тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл аж ахуйн нэгжийн тухайн татварын хөөн хэлэлцэх хугацаа тасалдах хуулийн зохицуулалттай. ХХК-ийн хувьд татварын танилцуулга гаргаж цагдаагийн байгууллагад хүргүүлснээс хойш ямар нэгэн шийдвэр гарч хариу ирээгүй байгаа учир тус аж ахуйн нэгжийн НӨАТ-ын төрөлд холбогдох хяналт, шалгалт хийгдээгүй нөхөн татвар, торгууль, алданги ногдуулах асуудлыг шийдвэрлээгүй байна” ...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 23-28 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Болормаагийн гэрчээр өгсөн “Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан бичиг Татварын ерөнхий газрын “ ” ХХК-ийн НӨАТ-ын хэсэгчилсэн хяналт шалгалт хийх томилолтын дагуу байцаагч Б.Алтанзулын хамт хяналт шалгалт хийсэн. Татварын системд бүртгэлтэй дугаараар “ ” ХХК-тай холбогдож “татварын хэсэгчилсэн шалгалт хийх болсон, санхүүгийн баримтаа авч ирнэ үү” гэж мэдэгдсэн. Нягтлан бодогч  Г.******* гэж хүн ирж уулзсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57, 60 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Оюунчимэгийн гэрчээр өгсөн “ ХХК нь татварын тайлангаа илгээхдээ НӨАТ-ын хий бичилттэй падааныг худалдан авч гүйлгээ хийсэн тайланг илгээсэн. Тухайн аж ахуйн нэгжийн борлуулагч тал буюу “Юу Пи Эм Партс” ХХК нь НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан борлуулсан тал “ ” ХХК нь худалдан авалтаа буцааж татварын системд тайлангаа залруулан илгээсэн. Тухайн илгээсэн тайлан нь татварын нэгдсэн системийн 60 дугаар мөрөнд /татварын нэгдсэн системийн 60 дугаар мөр худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт гэсэн утгатай/ падан тус бүрийнхээ үнийн дүнтэй ордог. “ ” ХХК нь “Юу Пи Эм Партс” ХХК-с худалдан авсан нийт 21 ширхэг НӨАТ-ын хий бичилттэй падааныг нэг бүрчлэн бүгдийг нь засварласан. Гэхдээ татварын систем нь өөрөө 60 дугаар мөрийг НӨАТ-ын тайланг шалгуур хангасан нөхцөлөөр хүлээн авдаггүй учир татварын байцаагч нэмэлт тайлбар бичиж хүлээн авдаг. Хүлээн авснаараа тухайн аж ахуйн нэгж нь татвар төлөхөөс зайлсхийгээгүй гэх үндэслэл болохгүй бөгөөд хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тухайн аж ахуйн нэгж нь тайлангаа залруулан ногдох татварыг төлсөн байсан ч гэсэн энэ нь хуулийн хариуцлага хүлээхгүй байх үндэслэл биш. Өөрөөр хэлбэл “ ” ХХК нь НӨАТ-ын хий бичилттэй падаан худалдан борлуулж байгаа аж ахуйн нэгжээс мэдсээр байж удаа дараа худалдан авалт хийсэн байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 63-64 тал/,

Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “ ” ХХК-д хэсэгчилсэн шалгалт хийсэн талаар танилцуулга, хавсралт /1-р хх-ийн 65-70 тал/,

Татварын ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 07/2646 дугаартай http://tais.mta.mn/ мэдээллийн санд “ ХХК-ийн нэмэгдсэн өртгийн алба татвар суутган төлөгчийн 2023 оны 01, 02, 03 дугаар саруудын тайлан...” албан бичиг /2-р хх-ийн 156-179 тал/,

“ ” ХХК-д “Татварын хяналт шалгалт хийх томилолт” 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 26231636 дугаартай /2-р хх-ийн 180 тал/,

Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 4/1341 дугаартай “...2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 1,908,954.77 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр 40,624,318.16 төгрөгийг төлсөн, 23,406,578.64 төрөгийн өртэй байна...” гэх албан бичиг,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засгийн шинжээч, цагдаагийн ахмад Л.Алтанцэцэгийн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 086 дугаартай шинжээчийн “Хүснэгт-1 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд “ ” ХХК-д нийт 21 ширхэг падаанаар 649,390,909.09 төгрөгийн борлуулалт хийснээс нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 64,939,090.91 төгрөг байна” гэх “Юу Пи Эм Партс” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын бүртгэгдсэн и-баримтын дэлгэрэнгүй тооцоо /1-р хх-ийн 75-78 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн эдийн засгийн шинжээч, цагдаагийн ахмад Л.Алтанцэцэгийн 2023 ооны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 038 дугаартай шинжээчийн “Хавсралт 1,3-н 221-241 дугаарт 2022 оны 12 дугаар сарны 31-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртлэх хугацаанд “ ” ХХК-д нийт 21 ширхэг падаанаар 649,390,909.09 төгрөгийн борлуулалт хийснээс нэмэгдсэн өртгийн албан татварын дүн нь 64,393,090.91 төгрөг байна.” гэх “Юу Пи Эм Партс” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын бүртгэгдсэн и-баримтын дэлгэрэнгүй тооцоо” /2-р хх-ийн 89-120 тал/,

С.ий эзэмшлийн ны 3400041763 дугаартай дансны “2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 удаагийн гүйлгээгээр Г.Баяртуяагийн эзэмшлийн Голомт ны 1205182013 дугаарын данс руу 17,036,7 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Д.Болортуяагийн эзэмшлийн Хаан ны 5119136056 дугаарын данс руу 1 удаагийн гүйлгээгээр 1,987,000 төгрөг, нийт 19,023,7 төгрөгийг шилжүүлсэн” дэлгэрэнгүй хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 123-124, 126-156 тал/,

“ ” ХХК-ийн эзэмшлийн Хаан ны 59744898 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 159-164 тал/,

Эрүүгийн 230100003 дугаартай хэрэгт Н.Ядамсүрэнгийн гэрчээр өгсөн “...Юу пи эм партс ХХК-г 2017 онд үүсгэн байгуулсан. 2019 онд үйл ажиллагаагаа зогсоосон. 4,000,000 төгрөгийн татварын өртэй байсан болохоор 2022 онд компаниа татан буулгах гэж байхдаа орчинд компани авна, зарна гэсэн зар байхаар өөрийн компанийг зарахаар шийдэж зар оруулсан. 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Худалдах, худалдан авах гэрээ” хийж, нотариатаар баталгаажуулж Д.Болортуяа гэх хүнд зараад холбогдох хаяг, тоон гарын үсэг, код, мэйл хаягийг түүнд өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 20-21 тал/,

Регистрийн 61744388 дугаартай “Юу пи эм партс” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр “Компанийн эрх шилжүүлэх гэрээ” болон “Худалдах, худалдан авах гэрээ” /2-р хх-ийн 32 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Болортуяагийн гэрчээр өгсөн “... ХХК-ний гэх хүнтэй эхлээд Баяртуяа холбогдож, дараа нь надтай холбож өгсөн. Би нэмэгдсэн өртгийн албан татварын и-баримтын үнийн дүнгийн 1.5 хувиар бодож шивж өгсөн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 126-127 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Баяртуяагийн гэрчээр өгсөн “... гэдэг нэмэгдсэн өртгийн албан татварын асуудлаар надтай холбогдож, надаар дамжуулан Болортуяагаар нэмэгдсэн өртгийн албан татварын баримт шивүүлж авсан. миний эзэмшлийн Голомт ны данс руу төлбөрөө шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 129-130 тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нарын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 153, 154, 155 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-р хх-ийн 132, 139, 146 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 134, 141, 148,  тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нар нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд, шүүгдэгч Ч.*******г бүлэглэн “хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг, “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон шинжийг,

шүүгдэгч Г.*******ийг бүлэглэн “хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг, “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон шинжийг,

шүүгдэгч С.г “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох орлогыг зориуд худал тодорхойлсон” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар 1 дэх заалтад заасан гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон шинжийг тус тус бүрэн хангаж байна гэж дүгнээд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй талаар шүүх хуралдаанд тайлбарласан байх тул шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нар нь хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох орлогыг зориуд худал тодорхойлсон, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нар нь хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нарт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна /3-р хх-ийн 60, 65, 70 тал/.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 4 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******ийг 4 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 5,5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******ийг 5,5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.г 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналыг шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нарт танилцуулсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Ч.*******, Г.*******, С. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,5 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч С.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 30 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бүлэлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн гүйцэтгэх албан ташаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэнийг мэдсээрж байж ашигласан” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ноогдох орлогыг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 4 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.*******ийг 4 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 5,5 /таван мянга таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 /таван сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.*******ийг 5,5 /таван мянга таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 /таван сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар

Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.г 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.*******, шүүгдэгч Г.******* нарт тус бүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5,5 /таван мянга таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,5,000 /таван сая таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.*******, Г.******* нарын нийт эдлэх ялыг 6,000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд сайн дураар төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ч.*******, Г.*******, С. нарт мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй гэсэн болохыг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

8. Шийтгэх огтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.*******, Г.*******, С. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ