| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаабазар Баярхүү |
| Хэргийн индекс | 175/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/10 |
| Огноо | 2023-12-27 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/10
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Баярхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал
Улсын яллагч Т.Нансалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг
Шүүгдэгч Н.А******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б******* овогт Н******* А*******д холбогдох эрүүгийн 2100000007 дугаартай, 175/2024/0008/Э индекстэй хэргийг 202 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр А******* аймгийн Ж******* сумд төрсөн,8 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, А******* аймаг, Ж******* сум, дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, Б******* ургийн овогт Н******* А******* /РД: АВ75**************10/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Н.А******* нь согтуугаар 202 оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр баг- тоотод Ч.Д “утас өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр, нуруу, цээж хэсэгт нь гараараа цохиж өшиглөж биед нь дөрвөн хавирганы хугарал, дух, хөмсөг, зовхи, хацар, хамар, хүзүү, дал, мөр, бугалга, цээж нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтаар шүүгдэгч Н.А******* нь согтуугаар 202 оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр баг- тоотод Ч.Д “утас өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр, нуруу, цээж хэсэгт нь гараараа цохиж өшиглөж биед нь дөрвөн хавирганы хугарал, дух, хөмсөг, зовхи, хацар, хамар, хүзүү, дал, мөр, бугалга, цээж нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт дараах нотлох баримтаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А*******гийн өгсөн: “...Би утсаараа ярьж бүх ажлаа зохицуулдаг. Миний утас байхгүй болчихсон байсан. Би утсаа авъя гэтэл Ч.Д мэдэхгүй гэсэн зүйл хэлээд болдоггүй. Хоёулахнаа байсан учраас утсаа авна гэх шалтгаанаар маргалдсан. Маргааш өглөө нь буйдангийн ногоон шүүгээнд байсан. Би өмнөх өдөр нь уудалж үзээд олоогүй...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ч.Дийн 202 оны ******* дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..Би одоогоор ганцаараа Түшиг суманд амьдарч байгаа ба эрхэлсэн тодорхой ажилгүй. Тухайн өдөр буюу 202 оны ******* дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн намайг галаа түлээд гэртээ байж байтал Ганаа ахын хамаатан гээд зүс таних хүн орж ирэхээр нь мэнд мэдсэн сүүлд нь өөрийгөө Амраа гэж байсан. Тэгээд Амраа манайд орж ирээд дулаацчихаад буцаж дэлгүүр ороод 2,5 литрийн Боргио нэртэй Пиво авчраад бид 2 тэр пивыг нь хувааж уусан. Тэгээд 12 цагийн орчим Амраа бид 2 манайхаас гараад манай ард байдаг Амраа эгчийн дэлгүүр дээр очиход Түшиг сумын бараа буулгалцаад 1 цаг өнгөрч байхад дуусаад Амраа бид 2 явах гэж байхад дэлгүүрийн Амраа эгч бид 2-т 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи өгсөн. Тэгээд надтай хамт явж байсан Амраа өөрийн.хөө мөнгөөр дахин 2,5 литрийн 1 ширхэг пиво аваад бид 2 манайх руу ороод нөгөө архи, пивоо ууж байтал Ч.Дээгий эхнэртэйгээ хамт манайд орж ирсэн ирэхдээ 1 шил 0,5 литрийн хараа архитай ирээд бид нийлээд хамт нөгөө архи. пивоо хувааж уучхаад бараг 20 цаг өнгөрч байхад Дээгий эхнэртэйгээ хамт гараад явсан. Тэгээд Амраа бид 2 үлдсэн тэгтэл Амраа юу болсон юм санахгүй байна ямар ч байсан миний нуруу цээж рүү өшиглөөд байсан. Яг юу болсон гэдгийг нь сайн санахгүй байна ямар ч байсан Амраа бид 2 муудалцаж байснаа л санаж байна. Тухайн өдөр буюу 202 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр Амраа буюу А******* нь миний утсыг сонирхоод байсан ба надад утсаа өгчих гээд байсан тэгэхээр нь би утсаа өгөхгүй гээд байсан тэгээд маргад намайг баахан цохисон байна лээ. Тухайн өдөр буюу 202 оны ******* дүгээр сарын 15-ны орой 20 цагийн орчим би болон Амраа бил 2 архи уусан ч гэсэн үйлдэл хийж байгаагаа мэдэх хэмжээний байсан. Амраа буюу А******* нь миний нуруу цээж рүү дэндээ гэрээрээ цохисон тухайн үед нь би хорих гээд дийлэхгүй байсан. Одоо миний нүүрэн хэсэг шалбарч гэмтсэн бас миний баруун талын хавирга хугарсан байна лээ. Одоо миний хавирганд бас эмчилгээ хийлгэж байгаа болохоор мөнгө төгрөг их орно гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно...” гэх мэдүүлэг /хх-ийн *******-06 дугаар хуудас/,
Гэрч Ч.Д 202 оны ******* дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...202 оны ******* дүгээр сарын 24-ний өдөр өгсөн: Би Түшиг суманд ээжийн хамт амьдардаг ба миний эрэгтэй төрсөн дүү болох Д гэж хүн ганцаараа амьдардаг юм. ...202 оны ******* дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн орчим сумын банк орчхоод дүү болох Дийн гэр рүү хартал яндангаас нь утаа гарахгүй байсан. Тэгээд би ганцаараа байшинд нь ортол манай дүү Дээгий бас нэг танихгүй залуу 2 сууж байсан ба Дээгийг сайн хартал нүүр ам нь зодуулсан байртай хавдчихсан байсан бас шал нь цус болчихсон манай дүү Дээгий галаа асаах гээд сууж байсан. Харин нөгөө танихгүй залуу хойд өрөөнд нь пиво уучихсан сууж байсан. Тэгэхээр нь тэр танихгүй залуугаас чи юун хүн бэ гэтэл би 2019 онд Түшиг суманд ирсэн ирээд удаж байна гэхээр нь би чамайг хараагүй юм байна гэж хэлсэн. Тэгээд Дээс чамайг хэн зодсон юм гэтэл тэр хоёр юу ч дуугарахгүй байсан. Харин нөгөө танихгүй залуу намайг пиво уух уу гэхээр нь ах нь пиво уудаггүй юм гэж хэлсэн. Тэгээд би Дийн гэрээс гараад гэр рүүгээ явах гэж байтал манай найз Өлзий таараад бид хоёр буцаж ороод Өлзий бид хоёр Д харчхаад буцаж би гэр рүүгээ харин Өлзий гэр рүүгээ явсан. Тэгээд би гэртээ очиж ээжийг аваад бид хоёр хамт Дийн гэрт ирээд ээжийг үлдээгээд би түлээний модонд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Гэрч С.Ө 202 оны ******* дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 202 оны ******* дүгээр сарын 16-ны ээлжийн ажилтай байсан болохоор ажилтай явж байтал найз Даш таараад намайг дуудахаар нь яваад очтол манай Дээгий нэг л сонин байна аа 2-уулаа ороодхоё гэхээр нь би хамт ортол Дээгий хойд өрөөндөө орон дээр сууж байсан бас нэг танихгүй нөхөр хамт сууж байсан. Харин байшингийн шал бас Дээгийгийн нүүр энэ тэр цус болчихсон байсан. Дээгийгийн нүүр нь хавдаад бараг танихгүй шахуу болчихсон байсан. Тэгэхээр нь би Дээгийгээс чамайг хэн зодсон бэ гэтэл Дззгий дугарахгүй байсан бас өөрөө согтуу байсан болоод л тэгсэн байх. Намайг Даштай хамт Дээгийгийн гэрт ороход 202 оны ******* дүгээр сарын 16-ны 10 цаг болж байсан байх тухайн үед Дээгий бас танихгүй нэг залуу байсан өөр хүн байгаагүй. Тухайн үед Дээгийгийн гэр нь ундуй сундуй хамаг юм эвдэрч хэмхэрсэн тэр хоорондоо зодолдсон юм шиг байсан. Тэгээд би шууд гараад явсан өөр зүйл мэдэхгүй байна. Намайг Дийн гэрт ороход Д болон хамт байсан гэх танихгүй залуу 2 нилээд согтуу байсан. Д бол хэн орж гарч байгааг ч мэдэхгүй байсан. Харин хамт байсан гэх танихгүй нөхөр нь нэг болохоор эмээл хийдэг гээд нэг болохоор шоронд байсан гээд л сонин сонин юм яриад байсан. Тэгээд л би удахгүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 1-14 дүгээр хуудас/,
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч С.Бүрэнжаргалын гаргасан 202 оны ******* дүгээр сарын 22-ны өдрийн17 дугаартай: Ч.Дийн биед дөрвөн хавирганы битүү хугарал, дух, хөмсөг, зовхи, хацар, хамар, хүзүү, дал, мөр, бугалга, цээж нуруунд хөх ягаан өнгийн зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцралын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шинээр үүссэн тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,
Гэрч Ө.Б 202 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...миний санаж байгаагаар 202 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр байх нөхөр Алтантүшигийн хамт сумын төвд явж байгаад 17 цагийн орчим байх манай нөхөр жаахан уучихсан би эрүүл байсан. Бид 2 Дийн гэрт ороход Д бас нэг танихгүй хүн хамт байсан. Тэгээд манай нөхөр бид 2-ыг ороход Д манай нөхөр архи хийж өгөөд манай нөхөр 2 хундага архи уусан харин би уугаагүй. Тэгээд би нөхрөө авч гараад гэр рүүгээ явсан. Тухайн үед Д болон хамт байсан танихгүй хүн тэр хоёр л байсан өөр хүн байгаагүй мөн бид 2-ыг гарсны дараа хүн зөрж тэдний гэрт орж харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/,
Гэрч М.Ч 202 оны 12 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Д нь Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн ба миний санаж байгаагаар 250,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Дахиад эмчилгээ хийлгэсэн чинь мөнгөгүй болчихсон. Тэгээд дахиж эмчилгээ хийлгэж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 71 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.А*******гийн 202 оны 12 дугаар сарын *******-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...
...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 02 дугаар хуудас/,
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт /хх-ийн 21-22, 26-27 дугаар хуудас/,
Шүүх сэтгэцийн эмгэг судлалын эмнэлгийн магадалгаа /хх-ийн 25 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн цахим үнэмлэхийн хуулбар хувь /хх-ийн 29 дүгээр хуудас/,
Хохирогчийн эмнэлгийн оношилгоо, гэрэл зураг /хх-ийн 2-5 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүл мэндтэй холбоотой баримт /7-45 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 6 дугаар хуудас/,
Хэргийн материал танилцуулсан тухай баримт /хх-ийн 74-75 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримт болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй болно.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.А******* нь согтуугаар 202 оны ******* дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Жаргалмандах 1 дүгээр баг- тоотод Ч.Д “утас өгсөнгүй” гэх шалтгаанаар нүүр, нуруу, цээж хэсэгт нь гараараа цохиж өшиглөж биед нь дөрвөн хавирганы хугарал, дух, хөмсөг, зовхи, хацар, хамар, хүзүү, дал, мөр, бугалга, цээж нуруунд зулгаралт, цус хуралтын зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Н.А*******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Дийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан ба эмчилгээтэй холбоотой төлбөрт 250,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Н.А******* нь хохирол төлбөрт 250,000 төгрөг төлсөн тухай мэдүүлж, хохирогч энэ талаар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр бүрэн барагдуулсан гэж үзэж нэхэмжлэх зүйл байхгүй талаар байр суурийг шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн. Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.А*******г бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогч Ч.Д нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архины зохисгүй хэрэглээ, нийгэмд тогтсон хүн хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч Н.А*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт үйлдэл, сэдэл, санаа зорилго, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөр төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*******г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч Н.А*******гийн урьд саатуулагдсан 14 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр (14х15,000=210,000) тооцож, 210,000 төгрөгийг торгуулийн ялаас хасаж нийт торгуулийн ялын хэмжээг 590,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А*******гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэв шүүгдэгч шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.А******* бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.А*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2,, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1,, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А*******г найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
. Шүүгдэгч Н.А*******гийн цагдан хоригдсон нийт 14 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нийт 210,000 төгрөгөөр тооцон торгох ялаас хасаж, 590,000 төгрөгөөр тооцсугай.
4. Шүүгдэгч Н.А*******гийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 590,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн97 дугаар зүйлийн97.1, 5******* дугаар зүйлийн 5*******.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.Д нь энэ гэмт гэмтлийн улмаас цаашид эмчлүүлэх шаардлагатай бол холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Н.А*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шүүгдэгч Н.А******* нь энэ гэмт хэргийн улмаас хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 250,000 төгрөг төлсөн бөгөөд энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 6.1 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.БАЯРХҮҮ