Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ13

 

                                     Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,                                                                                       

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.А,

шүүгдэгч Э.Т*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч О******* овогт Э******* Т*******д холбогдох эрүүгийн 2331002500297 дугаартай, 175/2024/0014/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ш******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд даацын машин механикмын оперор мэргэжилтэй, “Н ” ХХК-д ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймаг, Ш******* сум, 02 дугаар баг, Орхоны 05 дугаар гудамж, 04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, О******* овогт Э******* Т******* /РД: М092**************16/

Хоёр. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Э.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ш******* сумын О******* 2 дугаар баг “Майхан Толгой” гэх газарт Монгол Улсын ойн сангийн ашиглалтын бүсээс, зөвшөөрөлгүйгээр, 2,108,531 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 94 ширхэг 2.961 метр куб нойтон, нарс мод бэлтгэж, - улсын дугаартай бага оврын ачааны хэрэгслээр тээвэрлэсэн гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Т******* нь 2023 оны 03 дугаар сарын сүүлээр Сэлэнгэ аймгийн Ш******* сумын О******* 2 дугаар баг “Майхан Толгой” гэх газарт Монгол Улсын ойн сангийн ашиглалтын бүсээс, зөвшөөрөлгүйгээр, 2,108,531 төгрөгийн экологи-эдийн засгийн үнэлгээ бүхий 94 ширхэг 2.961 метр куб нойтон, нарс мод бэлтгэж, - улсын дугаартай бага оврын ачааны хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Э.Т******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв. 

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т*******ын өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлсөн” гэжээ[1],

2.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.А шүүх хэлэлцүүлэгт өгсөн: “...Ойрын хэдэн жил гараагүй. Энэ нөхөр ажилд явчихдаг. Ш*******т байхаасаа байхгүй нь их байдаг юм байна лээ. Хуулийн мэдлэг хомс байсан учир ийм хэрэгт холбогдсон байх. Төрд ар нэгэн байдлаар хохирол барагдуулсан учир гомдол санал байхгүй байна. ...Тодорхой хэмжээгээр их шигүү ургачихсан. Би ойн сан хариуцдаг. Гэрэлжүүлэх байдлаар огтлол хийлгэдэг байсан. Шигүү ургасан газар байгаа учир өөр газар нөхөн сэргээлт хийх шаардлагай. 94 ширхэг нарс модыг өөр газар нөхөн сэргээлт хийлгэдэг юм уу” гэх мэдүүлэг[2],

3.Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Аийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...Би 2023 оны хавар 05 дугаар сарын 16-ны өдөр Ш******* сумын О******* 2-р баг, Майхан толгой чиглэлд эргүүл хийгээд явж байхад нарийн нарсан шургааг мод унасан байсан. Тэгээд Сум дундын ойн ангийн Бэлчир бүсэд мэдэгдэн мэргэжилтэн У.М ирээд танилцуулахад 90 орчим шургааг мод унагасан байдалтай байсан. Түүнээс хойш эзэн холбогдогчийг олж тогтоохын тулд эргүүл хяналт шалгалт хийсэн боловч эзэн холбогдогчийг олоогүй бөгөөд Сум дундын ойн ангиас хөдөлгөөн мэдрэгчтэй хяналтын камерыг хууль бусаар бэлтгэсэн гэх газарт байршуулан тавьсан байгаа бөгөөд одоогоор хяналтын камерыг авсан. Удахгүй дахин байршуулах болно. Сэлэнгэ аймгийн Ш******* сум нь хамгаалалтын бүс гэж явдаг учир ар нэгэн хүн мод бэлтгэхээр хүсэлт орж ирдэггүй юм. Манай сум галын түлээг Хүдэр сумаас бэлтгэдэг юм. Намайг анх очиход цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн байдалтай байсан бөгөөд модны навч нь ногоон, унагаагаад удаагүй байдалтай байсан. 90 орчим тооны нарийн нарс модыг хөрөөдөж унагаасан байдалтай байсан. Байгаль экологид учирсан хохирлыг холбогдох этгээд нь нөхөн төлсөн байна. Иймд нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг[3],

4.Гэрч Ж.Аийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...Би 2023 оны хавар 05 дугаар сарын 16-ны өдөр Ш******* сумын О******* 2-р баг Майхан толгой чиглэлд эргүүл хийгээд явж байхад нарийн нарсан шургааг мод унасан байсан. Тэгээд Сум дундын ойн ангийн Бэлчир бүсэд мэдэгдэн мэргэжилтэн У.М ирээд танилцуулахад 90 орчим шургааг мод унагасан байдалтай байсан. Түүнээс хойш эзэн холбогдогчийг олж тогтоохын тулд эргүүл хяналт шалгалт хийсэн боловч эзэн холбогдогчийг олоогүй бөгөөд Сум дундын ойн ангиас хөдөлгөөн мэдрэгчтэй хяналтын камерыг хууль бусаар бэлтгэсэн гэх газарт байршуулан тавьсан. Удахгүй хяналтын камерыг дахин байршуулах болно. Сэлэнгэ аймгийн Ш******* сум нь хамгаалалтын бүс гэж явдаг учир ар нэгэн хүн мод бэлтгэхээр хүсэлт орж ирдэггүй юм. Манай сум галын түлээг Хүдэр сумаас бэлтгэдэг юм. Намайг анх очиход цахилгаан хөрөөгөөр хөрөөдсөн байдалтай байсан бөгөөд модны навч нь ногоон, унагаагаад удаагүй байдалтай байсан. Ганцаараа явж байсан юм. Тиймээ тухайн газрыг Сэлэнгэ аймгийн Ш******* сумын ойн санг гэрээгээр эзэмшигч Тогтох овогтой Н ахлагчтай “Д” нөхөрлөл эзэмшдэг. Тухайн үед Т.Нд хэлж танай талбай дээр ийм асуудал болсон байна гэдгийг хэлж газар дээр нь танилцуулсан. Тиймээ үзэхэд ар нэгэн сэжигтэй зүйл байгаагүй. Тухайн камер нь хэдэн сар болдог эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[4],

5.Гэрч Т.Э 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...Надад өмгөөлөгч авах шаардлага байхгүй. Би Д нөхөрлөлд 20******* оноос хойш Т.Н ахлагчтай эзэмшиж өнөөдрийг хүртэл эзэмшсээр байгаа бөгөөд би тухайн “Д” нөхөрлөлийн гишүүнээр оролцож явдаг юм. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын дундуур Ж.А ах “Танай нөхөрлөлийн газарт чинь мод унагаасан байна” гэж хэлсэн юм. Тэгээд түүнээс хойш эргүүл шалгалт хийж явахдаа 90 ширхэг шургааг мод унагасан байсан газрыг хайгаад олоогүй...” гэх мэдүүлэг[5],

6.Гэрч Т.Х 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд: “...Тиймээ би Д гэх нөхөрлөлийн гишүүн мөн. Тухайн нөхөрлөлд ороод 10 гаран жил болсон байна яг хэзээнээс эхэлж байгааг бол мэдэхгүй. 2023 оны эхнэр манай нөхөрлөл дээр мод унагасан байна гэж А ах ярьж байсан. Би өөр юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Б ах байгаа. Д гэх ах байдаг байсан 2022 онд нас барсан. Э мал хөдөө байдаг. Өөр хүн байгаа эсэхийг сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[6],

7.Гэрч Э.О 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ш******* сумын малчин Т******* гэх хүний малыг хариулдаг туслах малчин 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хийж байна. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын дундуур цас орохоос өмнө бид хоёрыг Т******* түлээнд явъя гэж хэлээд Орхоны гүүрнээс цааш Зүүнбүрэн явах “Цацын нуга, Майхан толгой” гэх газар руу засмал замаар явж байгаад зүүн гар тал руу салаад модон дундуур явж байхад унагаасан байсан шургааг моднууд байсан. Тухайн моднуудыг Т*******ын хавар буюу 2023 оны 04 дүгээр сард унагаасан моднууд байгаа юм гэж ярьж байсан. Тухайн өдөр нь явж үзээд байхаар нь шөнө очиж ачих болно гэж хэлж байсан би тухайн үед энэ ар учиртай мод вэ? зулзаган мод тайрч болохгүй биз дээ гэхэд зүгээр гэж хэлж байсан. Тэгээд харанхуй болгоод нөгөө шургааг мод байсан газарт очиж талыг нь ачаад авчираад Т*******ын өвөлжөөнд буулгасан. Тэгээд Хүрэлээ гэх хүн байсан тэр хүнтэй дараа нь үлдсэн модыг ачиж авч явна гэж яриад явж байснаас 7 хоногийн дараа Хүрэлээтэй хамт яваад дахиад нөгөө газраасаа шургааг мод ачсан гэж байсан гэхдээ яг хаана буулгасан талаар би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[7],

8.Гэрч М.Б- 2023 оны ******* дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Ш******* сумын малчин Т******* гэх хүний малыг хариулдаг туслах малчныг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш хийж байгаа бөгөөд 2023 оны 10 дугаар сарын дундуур цас орохоос өмнө манай эхнэр Отгонцэцэг бид хоёрыг Т******* нь түлээнд явъя гэж хэлээд Орхоны гүүрнээс цааш Зүүнбүрэн явах /Цацын нуга, Майхан толгой/ гэх газар руу засмал замаар явж байгаад зүүн гар тал руу салаад 300 метр явж байгаад модон дотор баруун гар тал руу салаад 1000 метр орчим яваад унагаасан байсан шургааг моднууд байсан. Тухайн моднуудыг Т******* нь хавар буюу 2023 оны 04 дүгээр сард Хүрлээ гэх хүнтэй хамт унагаасан гэж ярьж байсан. Тухайн өдөр нь явж үзээд шөнө нь очиж ачих болно гэж хэлж байсан. Би тухайн үед энэ ар учиртай мод вэ? Зулзаган мод тайрч болохгүй биз дээ гэхэд зүгээр ар нэгэн асуудал байхгүй мод гэж хэлж байсан. Тэгээд харанхуй болоод нөгөө шургааг мод байсан газарт очиж 3 метрийн уртаар сам хөрөөгөөр тастаж талыг нь ачаад авчираад Т*******ын өвөлжөөнд буулгасан. Түүний дараа Хүрэлээ гэх хүнтэй хамт дараа нь үлдсэн модыг ачиж авч явна гэж яриад явж байснаас 7 хоногийн дараа Хүрэлээтэй хамт яваад дахиад нөгөө газраасаа шургааг мод ачсан гэж байсан гэхдээ яг хаана буулгасан талаар би мэдэхгүй байна. Миний бодлоор Хүрэлээгийн гэрийн хашаанд буулгасан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг[8],

9.Гэрч Д.Идэрбын 2023 оны ******* дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...2023 оны хавар 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын ихээр байсан санагдаж байна. Т******* нь Ш******* суманд байрлах манай гэрт ирээд надтай уулзах гэсэн юм гэж хэлээд намайг д явсан юм. Тэгээд бид 2 Т*******ын хар өнгийн ачаай суудлын хэрэгслээр тус сумын Нарсан сүүл явах замаар явж байгаад зүүн гар тал руу салаад нарсан дундуур 200-300 метр орчим явж байхад өдөр болж байсан 16 цагийн үед байх. Нэг газар зогсоод нарийн шургааг модыг гар хөрөөгөөр тайрч бэлдэхэд ойролцоогоор 1 цаг болсон байх яг хэдэн ширхэг шургааг мод унагасан талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд тайрч дуусаад буцаад явсан. Түүний дараагаар хахаар нь зунаас очиж явъя гэж яриад орхисон. Түүнээс хойш зун ачилгүй байж байгаад Т******* нь сая 2023 оны 10 дугаар сарын дундуур очиж үзэхэд уулнаас ачаад өөрийн өвөлжөөндөө буулгасан байсан. Би тухайн моднуудыг ачиж гүй” гэх мэдүүлэг[9]

10.Иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэбын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд өгсөн: “...Манай төрсөн ахын хүүхэд нь байгаа юм. Миний нэр дээр - улсын дугаартай, цагаан өнгөтэй портер маркийн хэрэгсэл байдаг. Би Сэлэнгэ аймгийн Ш******* сумаас 2016 онд нутгийн иргэнээс 2 сая төгрөгөөр худалдан авч байсан. Уг тэрэг нь муу тэрэг байсан ба ойролцоогоор 2 сая гаруй төгрөгөөр засаж янзалсан. Э.Т******* нь миний эзэмшлийн - улсын дугаартай, цагаан өнгөтэй портер маркийн хэрэгслийг ажил гарсан үедээ надаас д л явдаг. Миний зүгээс өгөхгүй байсан удаа бол байхгүй. Сүүлд нь сонсохнээ 94 ширхэг нарийн модыг ачсан байна лээ. Би энэ талаар мэдээгүй. Хэдэн төгрөгийн үнэлгээтэй талаар нь одоогоор сайн мэдэхгүй байна. Э.Т*******ын зөвшөөрөлгүй мод тээвэрлэсэн талаар мэдээгүй. Иймд миний бие хэрэгслээ буцаан авмаар байна” гэх мэдүүлэг[10],

*******.Сэлэнгэ аймгийн Бэлчир бүсийн сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гаргасан 14 дугаартай: “...Сэлэнгэ аймгийн Ш******* сумын О******* 2 дугаар баг, Майхан толгой гэх газар нь Ойн сангийн 1 дүгээр муж, хамгаалалтын бүсийн ойд хамаарна. Уг модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт “Нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ, төгрөг”-ийг үндэслэн тогтооход Тус модны экологи-эдийн засгийн үнэлгээ 2,108,531 төгрөг болж байна” гэх дүгнэлт[*******],

12.“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ТХҮ-923/8408 дугаартай: “...гар хөрөө хуучин 1 ширхэг 15,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ[12],

13.“Ашид билгүүн” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн СЭА-1001596 дугаартай: “...- улсын дугаартай баа оврын ачааны машин 3,000,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээ[13],

14.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/29-01/068/37 дугаартай: “...Иргэн Э.Т******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн зөрчил гаргасан нь Монгол Улсын Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.2, 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь 1.Ш******* сумын О******* 2 дугаар баг “Майхан толгой” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн зөрчлийн улмаас ойн санд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалт, дээрх хохиролд экологи-эдийн засгийн үнэлгээ тооцсон Бэлчир бүсийн сум дундын ой ангийн гаргасан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14 дугаартай дүгнэлтийг тус тус үндэслэн тооцоход /2.108.531х3/ 6,325,593 төгрөг болж байна. 2.Актыг үндэслэлгүй гэж үзвэл “Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” гэх акт[14],

15.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 397 дугаартай эд мөрийн баримтаар: “...Э.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон 94 ширхэг 2,961 м.куб нойтон нарс мод...” тооцсон тухай тогтоол[15],

16.Эд мөрийн баримтаар: “...улаан өнгийн бариултай, гар хөрөөг...” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[16],

17.Шүүгдэгч Э.Т*******ын 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шанд яллагдагчаар өгсөн: “...Намайг яллагдагчаар тсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй, өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөөс тгалзах зүйл байхгүй. Одоогоор он, сараа сайн санахгүй байна. Би Сэлэнгэ аймгийн Ш******* суманд оршин суудаг. 2023 оны 03 дугаар сарын сүүлээр гэж санаж байна Ш******* сумын өндөр хүр гэдэг нэртэй газар руу найз Идэрбыг дагуулаад мод бэлтгэх зорилгоор явсан юм. Уг газарт очоод хэсэг шигүү нарсан ой байхаар нь жижиг нарснаас энэ тэндээс самурай хөрөөгөөр хөрөөдөж 94 ширхэг нарийхан нарс модыг унагасан юм. Хөрөөдсөн модоо тэнд нь үлдээгээд хахаар нь зун ирж авъя гэж бодсон. Улмаар энэ оны 09 дүгээр сарын сүүлээр гэж бодож байна очиж авахдаа малчин Отгонцэцэг, Б-Эрдэнэ нарыг дагуулаад портер маркийн 84-46 улсын дугаартай хэрэгслээр ачиж, Ш******* суманд байх өвөлжөөн дээр авчирсан юм. Уг болсон асуудлыг Б-Эрдэнэ, Отгонцэцэг нар нь цагдаад хэлсэн байсан. Би сум орон нутгийн эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл гүй. Тахир хэлбэртэй, улаан цагаан өнгийн бариултай их бие нь цагаан өнгийн хөрөө байдаг. Уг хөрөө манай гэрт бий. Манай аавын төрсөн дүү Ж.Эрдэнэбын эзэмшлийн хэрэгсэл байгаа юм. Хашаа өвөлжөө барих санаай бэлтгэсэн юм” гэх мэдүүлэг[17],

*******.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[*******], 19.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[19], 20.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[20], 21.Байгаль орчин, уур амьсгалын сангийн дансанд мөнгөн шилжүүлэг хийсэн тухай баримт[21], 22.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[23], 24.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[24], 25.Шүүгдэгчийн нийгмийн дагалын шимтгэл төлөлтийн лавлагаа[25], 26.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[26], 27.Шүүгдэгчийн авто хэрэгсэлтэй эсэх лавлагаа[27], 28.Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа[28], 29.Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл[29], 30.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[30], 31.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[31], 32.Хавтаст хэргийн мериал танилцуулсан тухай баримт[32]зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Т*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ж.А нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол нөхөн төлбөрийг буруутай этгээд нөхөн төлсөн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Т*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 6,325,592 /зургаан сая гурван зуун хорин таван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг тус тус Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Т******* нь нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[33]

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай, “Портер” маркийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Ц.Эрдэнэбад буцаан олгож, хэрэгслийн үнэ болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.Т*******аас гаргуулж, Улсын төсөвт орлогод оруулахаар шийдвэрлэсэн.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймаг, Ш******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 2.961 метр куб шинэс модыг хураан авч тус тус Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Э.Т*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Т*******д анхааруулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 15,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан иштэй гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”т даалгах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О******* овогт Э******* Т*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Т*******д анхааруулсугай.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Э.Т******* нь хууль бус ашиглалтаас өртөгдсөн байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 6,325,592 /зургаан сая гурван зуун хорин таван мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг Байгаль орчин, уур амьсгалын санд шүүгдэгч Э.Т******* нөхөн төлснийг дурьдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Т*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 3,000,000 /гурван сая/ төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай, “Портер” маркийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны өмчлөгч Ц.Эрдэнэбад буцаан олгож, хэрэгслийн үнэ болох 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Э.Т*******аас гаргуулж, Улсын орлогод оруулсугай.

7. Шүүгдэгч Э.Т*******ын гэмт хэрэг үйлдэж олсон Сэлэнгэ аймаг, Ш******* сумын Цагдаагийн хэсгийн хашаанд байгаа 2.961 метр куб шинэс модыг хураан авч, Улсын орлогод оруулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн 15,000 төгрөгийн үнэлгээ бүхий улаан иштэй гар хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”т даалгасугай.

9. Шүүгдэгч Э.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн балгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                                    

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] Хавтаст хэргийн 24-25, 28-29 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 43 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[*******] Хавтаст хэргийн 58-59 дүгээр тал

[12] Хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас

[14] Хавтаст хэргийн 76 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 89 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 107 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 103-104 дүгээр хуудас

[*******] Хавтаст хэргийн 05 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 09-******* дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 60-62, 72-74, 77 дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 78 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 79 дүгээр хуудас

[23] Хавтаст хэргийн 80 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 83 дугаар хуудас

[25] Хавтаст хэргийн 847 дүгээр хуудас

[26] Хавтаст хэргийн 85 дугаар хуудас

[27] Хавтаст хэргийн 86 дугаар хуудас

[28] Хавтаст хэргийн 87 дугаар хуудас

[29] Хавтаст хэргийн 90 дүгээр хуудас

[30] Хавтаст хэргийн 91 дүгээр хуудас

[31] Хавтаст хэргийн 108-*******1 дүгээр хуудас

[32] Хавтаст хэргийн *******3 -*******5 дугаар хуудас