| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/15 |
| Огноо | 2024-01-17 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/15
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн аан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Абаяр,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Д.Л******* нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” таимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т******* овогт Д******* Л*******ид холбогдох эрүүгийн 2100000*******8 дугаартай, 175/2*******4/0016/Э индекстэй хэргийг 2******* оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Г*******-А аймгийн А суманд төрсөн, 5 настай, эрэгтэй, дээд боловсролтой, саүүгийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, С сум, Е сум, дугаар баг, Б тосгон, 1 дүгээр хэсэг, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Т******* овогт Д******* Л*******, /РД: ДЮ88**************7/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Д.Л******* нь 2******* оны 10 дугаар сарын 0-ны өдөр өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2800 LC-” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сум, 0 дугаар баг, Б тосгон “Их алт Саудын гарам” гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 52.52 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 189,646 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан;
-мөн 2******* оны 10 дугаар сарын 0-ны өдөр өөрийн эзэмшлийн “Daewoo 220 LC-” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сум, 0 дугаар баг, Б тосгон “Их алт Саудын гарам” гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 20,м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 86,018 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн -д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.Л******* нь 2******* оны 10 дугаар сарын 0-ны өдөр өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2800 LC-” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сум, 0 дугаар баг, Б тосгон “Их алт Саудын гарам” гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 52.52 метр квадрат талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 189,646 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан;
-мөн 2******* оны 10 дугаар сарын 0-ны өдөр өөрийн эзэмшлийн “Daewoo 220 LC-” маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэрэг машин механизм, тоног төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Е сум, 0 дугаар баг, Б тосгон “Их алт Саудын гарам” гэх нэршилтэй газар буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 20,м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 86,018 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Д.Л******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1. Шүүгдэгч Д.Л*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2. 2******* оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тухай: “Daewoo 220 LC-” маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, усны помп 1 ширхэг, усны шланк 2 метр...” тэмдэглэл[2],
. 2******* оны 10 дугаар сарын 1-ний өдөр эд мөрийн баримтаар: “...шаргал өнгийн 0.7 грамм алт...” хураан авсан тухай тэмдэглэл[],
4. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Э 2******* оны 11 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би дээрх асуудалд болох гомдол мэдээллийн 1100-5099 дугаартай хэрэг шалгагдаж байгааг мэдээгүй байсан өнөөдөр л мэдэж байна. Е сумын Засаг даргаас намайг томилсон байх тул миний хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцоход татгалзах зүйл байхгүй. Дээрх газар нь манай Е сумын -р баг, Б тосгоны нутаг дэвсгэрт ертөнцийн зүгээр баруун зүгт дээрх “Их Алт-Саудын Гарам” гэх газарт хамаардаг. Би дээрх иргэн Н.Э Б тосгоны иргэн гэдгээр нь бол мэднэ өөр бол сайн танихгүй ямар нэгэн хамааралгүй. Н.Э нь Б тосгонд төрж өссөн, Б тосгонд амьдарч байгаа иргэн. Б тосгоны “Их Алт-Саудын Гарам” гэх газар нь урьд өмнө эвдэгдэж хөндөгдсөн талбай газар ихтэй дээр үеэсээ оросууд болон хятад иргэд үйл ажиллагаа явуулж байсан юм байна лээ. Мөн “Их Алт-Саудын Гарам” гэх газарт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллага гэж байхгүй. Байгаль орчинд учруулсан хохирлын төлбөр Е сумын төрийн сангийн хүү торгуулийн дансанд ордог. ...Манай Е сумын нутаг дэвсгэрт Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээг энэ 2******* онд нөхөрлөл, иргэдтэй байгуулаагүй болно. ...Б тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалийн дагалдах баялгаа дагаад иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг тасрахгүй байгаа. Мөн “Их Алт-Саудын Гарам” гэх газар руу очиход Улаан гүүрний хяналтын пост гарч байсан гэвч энэ 2******* оноос хойш гарахаа байчихсан пост гаргахад зарцуулагдах хөрөнгө мөнгө шийдэгдээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн байгаль орчны газар болон манай сумын байгаль орчны алба хаагчид, цагдаагийн байгууллагын хамтаар хяналт шалгалтыг Б тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байна. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Н.Э 2******* оны 11 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2******* оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай хүргэн Л******* нь манай гэрт ирээд би Б тосгоны Их Алт гээд газарт ашигт малтмал алт олборлох гэж байгаа юм аа би таныг цалинжуулъя 70.000 төгрөг өгнө гэж хэлсэн, намайг экскаватор бариад өгчих гэхэд нь тухайн үед би шууд зөвшөөрсөн. ...Тухайн үед Э-Амгалан ах тэр хоёр авч явах алт угаах төхөөрөмж 2 ширхгийг “ил-11” маркийн тээврийн хэрэгсэл дээр ачсан байсан мөн авч явах байсан “Hyundai Robex 2900 LC-” маркийн экскаватор, “Daewoo-220” маркийн экскаваторуудыг асаагаад авч явахад бэлэн болгосон байсан. ...Маргааш өглөө нь буюу 2******* оны 10 дугаар сарын 0-ны өглөө босоод хоол цай хийж идчихээд 11 цагийн орчимд Л*******, Э-Амгалан ах бид гурав нөгөө хоёр экскаваторуудаа янзалж ухсаар байтал оройтож харауй болохоос өмнө засвараа дуусгаад алт угаах төхөөрөмжтэй шланк ус татах насос помпыг холбоод би “Daewoo-220” маркийн экскаваторыг жолоодож дөнгөж ажиллаад би 4-5 шанага шороог тэнд урьд өмнө ухагдаад ашигласан дараа нь явж угаасан овоолго шорооноос авч алт угаах төхөөрөмж гитаран буун дээр угааж байтал цагдаа болон байгаль орчны алба хаагчид ирсэн хууль бусаар ашигт малтмал олборлож байна, үйл ажиллагаагаа зогсоо гээд зогсоосон. ...тухайн угаасан шороог нарийсган угааж цагдаа нарт өгсөн 0.7 грамм буюу 1 грамм алт, мөн гарсан 0.7 грамм алтаа цагдаад хураалгасан. ...Миний “Их Алт Саудын Гарам” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд Э-Амгалан ус татах насос помпон дээр туслахаар ажиллаж байсан Л******* бид хоёрт хоёуланд тусалж байсан” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Н.Э- 2******* оны 11 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2******* оны 10 дугаар сарын 28-ны өдөр би 19 цаг болж байхад Л*******ийн гэрт очиход “Hyundai Robex 2900 LC-” болон “Daewoo-220” маркийн экскаваторууд бас 2 ширхэг алт угаадаг гитаран буу байсан би Л*******той нийлээд “ил-11” маркийн тээврийн хэрэгсэл дээр нөгөө 2 гитаран бууг ачиж боож бэлэн болгоод байж байтал Э ирсэн. Тэгээд би нөгөө “Зил-11” маркийн Л*******ийн тээврийн хэрэгслийг жолоодож явахаар болж харин Э Daewoo-220 гээд экскаваторыг жолоодож Л******* өө “Hyundai Robex 2900 LC-” маркийн экскаватораа жолоодож, Б тосгоны Их Алт чиглэлд хөдөлцгөөсөн оройны 21 цагаас өмнө л гарсан экскаваторуудыг өөрсдөөр нь явуулсан нэлээд удаан явсан бараг 8-9 цаг байх замд экскаваторууд нь халаад хүч алдаад явж өгөхгүй байсан. Тэгээд 2******* оны 10 дугаар сарын 28-ны шөнийн 04 цагийн орчимд байх Их Алт гээд газарт очиж том овоолго шорооны ард нөгөө 2 экскаватораа нууж бас алт угаах төхөөрөмжөө хажууд нь тавьж нуучихаад буцаад Бын төв рүү “ил-11” маркийн тээврийн хэрэгслээрээ явцгаасан. ...Э Daewoo-220 маркийн экскаватораар хэдхэн шанагадаад алт угаах төхөөрөмжин дээр хийж байтал цагдаа байгаль орчны алба хаагчид Л******* дээр ирснийг би хараад шууд зугтсан. ...Ер нь бол угааж эхлээд удаагүй болохоор хэдэн грамм алт гарсныг нь мэдэхгүй байна Э, Л******* 2 угааж байсан шороогоо нарийсгаж цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн 1 грамм ч алт хүрэхгүй гарсан гэсэн. ...Харин Л******* ерөийдөө бүхэлд нь удирдаж өө “Hyundai Robex 2900 LC-” экскаватораар газар ухаж алт угаах төхөөрөмжин дээр угааж байсан, мөн Эт өөрийөө Daewoo 220 маркийн экскаваторыг жолоодуулан газар ухуулж байсан алт угаах төхөөрөмжид дээр угаалга хийлгэж байсан тэгэхдээ хоорондоо зайтай ажиллаж байсан” гэх мэдүүлэг[6],
7.“Нуман-А” ХХК-ийн 2******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/122 дугаартай шинжээчийн: “...иргэн Д.Л******* нь 20,м2 бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 59,200 төгрөг, эдэлбэр газарт 16 төгрөг, усны орчинд 26,8******* төгрөг нийт 86,018 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 291,86 төгрөг гарсан болно” гэх мэдүүлэг[7],
8.Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн 2******* оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Е сумын Б дугаар багийн нутаг, Их Алт-Саудын гарам гэх газарт иргэн Н.Эын үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох ,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн .8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна. Тухайн мөнгөн дүн нь ажлын зардал биш тарифт ажлын хөлс учраас ямар нэг зардлын задаргаа гэж байхгүй. Тус тариф нь 201 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хохирлын их бага, хот суурин газраас алслагдсан зайн хол, ойроос хамаарахгүй бүгдэд ижил тэгш зарчмаар тооцож батлагдсан тариф бөгөөд энэ тарифаар манай байгууллага 201 оноос хойш шинжилгээ, судалгааны ажлаа гүйцэтгэж ирсэн. Нэхэмжилж буй ажлын хөлснөөс өөр нэмэлт санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг[8],
9.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2******* оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-82/819 дугаартай шинжээчийн: “...Hyundai Robex 2900 LC- загварын экскаватор 8,500,000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 00,000 төгрөг, ус татах насос 2 ширхэг 600,000 төгрөг, 0 метр шаланк 90,000 төгрөг нийт 9,490,000 төгрөг” гэх дүгнэлт[9],
10.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2******* оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-92/8207 дугаартай шинжээчийн: “...0.7 грамм алт 81,267.69 төгрөг...” гэх дүгнэлт[10],
11.Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/29-01/068/6 дугаартай: “...Иргэн Д.Л******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь: Е сумын Б багийн нутаг “Их алт” гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-ыг үндэслэн гаргасан “Нуман а” ХХК-ийн 2*******.11.04-ний өдрийн 1/122 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.5.2, 49.4., 49.4., 49.4.5 дах заалтыг үндэслэн тооцоход газарт учруулсан хохирол 16х=48 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол 59.200х2=118.400 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 26.8*******х=80.406 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 198.854 төгрөг болж байна. Актыг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заал дагуу “дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй...” гэх дүгнэлт[11], 12.Байгаль орчин, уур амьсгалын санд 190,854 төгрөг төлсөн тухай шилжүүлгийн баримт[12],1.Шүүхийн шинжилгээний ерөий газрын 2******* оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 564 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл алтны металл байна” дүгнэлт[1], 14.Эд мөрийн баримтаар: “... шаргал өнгийн 0.8 грамм алт...” тооцсон тухай тэмдэглэл[14], 15.Эд хөрөнгө битүүмжилсэн: “...Hyundai Robex 2900 LC- маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, ус татах насос 2 ширхэг, усны шланк 0 метр...” тухай тэмдэглэл[15],
16.Шүүгдэгч Д.Л*******ийн 2******* оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Е сумын Б тосгонд 2******* оны 10 дугаар сарын 27-ны өдөр хадам ах Э-Амгалан дээр очоод экскаватор бариад өгөөч гэж гуйсан. Түүний дараа Э ах дээр очоод ойр зуурын ажилд туслаад машин дээр юм ачаад өгөөч гэж гуйсан. 2 ах маань зөвшөөд 28-ны хөдлөөд “Их алт Саудын гарам” нэртэй газарт очсон. Тэндээ шөнө очоод авч явсан техник хэрэгслээ тэндээ нуугаад буцаад Б тосгоны төв дээр очсон. Эргээд 28-ны өглөө ах Э техник хэрэгслээ харж бай гээд замын машинд суулгаад Их алт руу явуулсан. Маргааш нь буюу 29-ний өдөр Э-Амгалан бид хоёр бонго дээр экскаваторын сэлбэг ачаад явсан. Экскаватороо тухайн өд янзлаад маргааш нь өглөө нь буюу 0-ны өглөө мөн үргэлжлүүлэн хийгээд үдээс хойш засвар дуусаж хоол цай унд идэж харауй болохоос өмнө ажиллаж байсан юм. Би 2900 LC-З загварын экскаваторыг ажиллуулаад өмнө нь ажиллачихсан байсан эбэл шороог малтсан. Э болохоор 50 метрийн зайтай газар мөн өмнө нь ажиллачихсан байсан эбэл шороог малтаад байж бай гэж хэлсэн. Ингээд удалгүй цагдаа нар ирээд баригдсан. Миний бие “2900 1С-” загварын экскаваторыг ажиллуулсан, харин Э “Daewoo 220” маркийн экскаваторыг ажиллуулсан. Э-Амгалан болохоор помп шланк холбох асаах зэрэг зүйлсийг хийсэн. Тухайн үед 2 экскаватор, алт угаах гитаран буу 2 ширхэг ус татах насос , шланк зэрэг техник хэрэгслүүд байсан юм. Надад ямар нэгэн хайгуулын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байхгүй. Надад мөнгөний хэрэг гарсан тул би уг үйл ажиллагааг явуулахаар болсон юм. Манай хоёр надтай хамтарч ажилласан зүйл байхгүй, би гуйсан болохоор надад тусалсан юм. Э ахад өдрийн 70.000 төгрөгийн хөлс, Э- Амгаланд өдрийн 50.000 төгрөг өгөхөөр тохиролцсон юм. Тэндээ очоод шууд баригдсан тул ямар ч мөнгө өгч чадаагүй. Бүгдээрээ миний эзэмшлий байгаа юм. Ямар нэгэн гэрчилгээ байхгүй, өмнө нь хүнээс хямдхан авсан ба а авахад ямар нэгэн гэрчилгээ байхгүй байсан” гэх мэдүүлэг[16],
17.Гэрч Р.Д 2******* оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 199 оноос хойш Б тосгонд амьдарч ажиллаж эхэлсэн одоог хүртэл гэр бүлийн хамтаар амьдарч байна. “Hyundai Robex 2900 LC-” маркийн экскаватор, бас “Daewoo-220” маркийн муу хуучны экскаваторууд хоёулаа миний эзэмшлий байсан, тэгэхдээ бичиг баримтгүй байсан би 2018 онд Улаанбаатар хотоос зарын дагуу худалдаж авахад бичиг баримтгүй байсан. Би Д.Л******* дүүг хар багаас нь таньж мэднэ ээ, Б тосгонд гэр бүлийн хамтаар олон жил амьдарч байгаа юм. Би Л*******ийн аав Дамдинжав ахтай олон жил хуурай ах дүүс явсан хүн. Би 2*******2 оны 10 дугаар сарын дундуур өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2900 LC-”маркийн экскаватор, “Daewoo 220” маркийн 2 тооны хуучны муу экскаваторуудыг худалдан борлуулсан нь үнэн. Би өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2900 LC-” маркийн экскаваторыг 8.500.000 /найман сая таван зуун мянган төгрөг/-өөр худалдаж харин “Daewoo 220” маркийн экскаваторыг 5.000.000 /таван сая төгрөгөөр/ худалдан борлуулж байсан. Мөн Л******* бид хоёр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Учир нь бичиг баримтгүй миний 2 экскаватор тийм учраас боломжгүй байсан бас арлын дугаар гэж зүйл байхгүй, Монгол Улсад хэзээ орж ирсэн нь ч тодорхойгүй. Надад Л******* дүү 1.500.000 /арван гурван сая таван зуун мянган/ төгрөгийг бэлнээр өгч байсан одоо бид хоёрын дунд тооцоо байхгүй” гэх мэдүүлэг[17],
18. Гэрч Н.Э- 2******* оны 11 дүгээр сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний мэдэж байгаагаар ямар ч байсан Л*******, Э хоёр хоёулаа л экскаватораа газар ухаж алт угаах төхөөрөмж лүү хийж угааж дөнгөж ажиллаад хэлээд 10-20 минут л болж байхад цагдаа нар ирсэн тэгээд баригдсан. Ер нь бол угааж эхлээд удаагүй болохоор хэдэн грамм алт гарсныг нь мэдэхгүй байна Э, Л******* 2 угааж байсан шороогоо нарийсгаж цагдаад хүлээлгэж өгсөн гэсэн 1 грамм ч алт хүрэхгүй гарсан гэсэн” гэх мэдүүлэг[18],
19.“Нуман А” ХХК-ийн 2******* оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1/12 дугаартай шинжээчийн: “...иргэн Д.Л******* нь 52,52м2 бүхий талбайг эвдрэлд оруулж уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 12,800 төгрөг, эдэлбэр газарт 42 төгрөг, усны орчинд 56,804 төгрөг нийт 189,646 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 15,456 төгрөг гарсан болно” дүгнэлт[19],
20.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2******* оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-82/819 дугаартай шинжээчийн: “...Daewoo 200 загварын экскаватор 5,000,000 төгрөг, Алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 00,000 төгрөг, ус татах насос 2 ширхэг 600,000 төгрөг, 0 метр шланк 60,000 төгрөг нийт 5,660,000 төгрөг...” дүгнэлт[20],
21.Шүүхийн шинжилгээний ерөий газрын 2******* оны 11 дүгээр сарын *******-ний өдрийн 56 дугаартай шинжээчийн: “...шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн металл алтны металл байна...” дүгнэлт[21],
22.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2******* оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТХҮ-82/8208 дугаартай шинжээчийн: “...0.8 грамм алт 182,0.21 төгрөг...” дүгнэлт[22],
2.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2******* оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/29-01/068/7 дугаартай: “...Иргэн Д.Л******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7. дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 1.Е сумын Б багийн нутаг “Их алт” гэх газарт хууль бусаар олборлолт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг БОАЖЯ-ны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-ыг үндэслэн гаргасан, “Нуман а” ХХК-ийн 2*******.11.04-ний өдрийн 1/12 дугаартай шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1, 49.5.2, 49.4., 49.4., 49.4.5 дахь заалтыг үндэслэн тооцоход газарт учруулсан хохирол 42х=126 төгрөг, газрын хэвлийд учруулсан хохирол 2.800х2=265.600 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 56.804х=170.412 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 46.18 төгрөг болж байна. Актыг үндэслэлгүй гэж үзвэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу “дээд шатны албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй” дүгнэлт[2],
*******.Эд мөрийн баримтаар тооцсон тухай: “...0.8 грамм алт...” прокурорын тогтоол[*******],
25.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2******* оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-92/5 дугаартай шинжээчийн: “...1,199 грамм алт 261,155.86 төгрөг...” гэх дүгнэлт[25],
26.Мөрдөгчийн 0.8 грамм алт хэмжилтэд зөрүү гарсан тухай 2*******4 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[26],
27.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[27], 28.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[28], 29.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[29], 0.“Нуман-А” ХХК-ийн нэхэмжлэх баримт[0], 1.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[1], 2.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[2], .Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[], 4.Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хэргийг нэгтгэх тухай 2******* оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 29 дугаартай хэргийг нэгтгэх тухай тогтоол[4], 5.Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа[5], 6.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[6], 7.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[7], шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8], 9.Мөнгөн шилжүүлгийн баримт[9], 40.“Нуман А” ХХК-ийн 2******* оны 12 дугаар сарын 1-ны өдрийн 1/165, 1/166 дугаартай албан бичгийн хуулбар хувиуд[40], 41.Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт[41] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамаара, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Л*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байда тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбулган нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, , 4, 4., 4.4, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Л*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн 52,52м2 талбай, 20,м2 талбай бүхий 2 талбайд газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 64,992 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 607,19 /зургаан зуун долоон мянга, гурван зуун арван есөн мянга/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Л******* нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж[42],
Эрүүгийн хуулийн ерөий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн ерөий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Л*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2900 LC”, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 200” маркийн экскаваторууд нь улсын дугааргүй, ямар нэгэн бичиг баримтгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч Р.Д “...бичиг баримтгүй миний 2 экскаватор тийм учраас боломжгүй байсан бас арлын дугаар гэж зүйл байхгүй, Монгол Улсад хэзээ орж ирсэн нь ч тодорхойгүй. Надад Л******* дүү 1.500.000 төгрөгийг бэлнээр өгч байсан одоо бид хоёрын дунд тооцоо байхгүй” гэсэн мэдүүлгээр шүүгдэгч дээрх техникүүдийг худалдан авсан түүний өмчлөлий болох нь тогтоогдож байх тул хуульд зааснаар битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 81,267.69 төгрөгийн үнэлгээ бүхий 0.7 грамм, 261,155 төгрөгийн үнэ бүхий 1.19 гр алтыг худалдан борлуулж, Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 00,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 2 ширхэг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 4 ширхэг, 60,000+90,000 төгрөгийн үнэлгээ бүхий 60 метр усны шланкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Д.Л*******ид эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас а удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л*******ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоон, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Л*******ид аааруулан шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлогод оруулах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Шүүгдэгч Д.Л******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал “Нуман А” ХХК-ны шинжээчийн ажлын хөлс 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдвал зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлийн 1, 4, 6.10, 6.1, 7.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л*******ийг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
.Эрүүгийн хуулийн ерөий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Л*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Л*******ид аааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.4, 2.5, 2.6, , 4, 4., 4.4, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.Л*******ийн хууль бус ашиглалтаас өртөгдсөн 52,52м2 талбай 20,м2 талбай бүхий 2 талбайд газар, газрын хэвлий, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 64,992 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 607,19 /зургаан зуун долоон мянга, гурван зуун арван есөн мянга/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Д.Л******* нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Л*******ийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 8,500,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2900 LC”, 5,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Daewoo 200” маркийн экскаваторуудыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1. дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 81,267.69 төгрөгийн үнэлгээ бүхий 0.7 грамм, 261,155 төгрөгийн үнэ бүхий 1.19 гр алтыг худалдан борлуулж, Улсын орлогод оруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 00,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 2 ширхэг, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 4 ширхэг, 60,000+90,000 төгрөгийн үнэлгээ бүхий 60 метр усны шланкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, тоног төхөөрөмжийг хураан авч улсын орлогод оруулах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгчээс гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
10.Шүүгдэгч Д.Л******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал “Нуман А” ХХК-ны шинжээчийн ажлын хөлс 6,000,000 /зургаан сая/ төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] 1-р хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас
[] 1-р хавтаст хэргийн *******-25 дугаар хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 41-4, 20-205 дугаар хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 55-57 дугаар хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 66-92 дугаар хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 96-97, 2-р хавтаст хэргийн 12-1 дугаар хуудас
[9] 2-р хавтаст хэргийн 22-2 дугаар хуудас
[10] 1-р хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 141 дүгээр хуудас
[12] 1-р хавтаст хэргийн 14 дугаар хуудас
[1] 1-р хавтаст хэргийн 129-10 дугаар хуудас
[14] 1-р хавтаст хэргийн 180-181 дүгээр хуудас
[15] 1-р хавтаст хэргийн 192-19 дугаар хуудас
[16] 1-р хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас
[17] 1-р хавтаст хэргийн 214-215 дугаар хуудас
[18] 1-р хавтаст хэргийн 22-225 дугаар хуудас
[19] 1-р хавтаст хэргийн 22-2 дугаар хуудас
[20] 2 дугаар хавтаст хэргийн 22-2 дугаар хуудас
[21] 2 дугаар хавтаст хэргийн 2-6 дугаар хуудас
[22] 2-р хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[2] 2-р хавтаст хэргийн 68 дугаар хуудас
[*******] 2-р хавтаст хэргийн 71 дүгээр хуудас
[25] 2-р хавтаст хэргийн 1******* дугаар хуудас
[26] 2-р хавтаст хэргийн 96 дугаар хуудас
[27] 1-р хавтаст хэргийн 07, 167 дугаар хуудас
[28] 1-р хавтаст хэргийн 09-17, 169-178 дугаар хуудас
[29] 1-р хавтаст хэргийн 26-4, 182-191 дүгээр хуудас
[0] 1-р хавтаст хэргийн 68, 24 дүгээр хуудас
[1] 1-р хавтаст хэргийн 98-100, 109-111, 122-1*******, 1-14, 2-р хавтаст хэргийн 14-15, 27-28, 49-50 дугаар хуудас
[2] 1-р хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
[] 1-р хавтаст хэргийн 158 дугаар хуудас
[4] 1-р хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас
[5] 2-р хавтаст хэргийн 5 дугаар хуудас
[6] 2-р хавтаст хэргийн 55 дугаар хуудас
[7] 2-р хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[8] 2-р хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 14, 2-р хавтаст хэргийн 70, 122 дугаар хуудас
[40] 2-р хавтаст хэргийн 12 дугаар хуудас
[41] 2р хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас