| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0015/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Т.У*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Т******* У*******т холбогдох эрүүгийн 2331000000310 дугаартай, 175/2024/0015/Э индекстэй хэргийг 2023 оны ******* дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Д*******-******* аймгийн Д******* суманд төрсөн төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, баяжуулахын техникч мэргэжилтэй, “Эконос” ХХК-д ахлах ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт, Д*******-******* аймаг, Д******* сум, дугаар баг, Их сургуулийн гудамж, дүгээр хэсэг, тоотод оршин суух хаягтай, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 02 дугаар сарын -ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2*******,500 төгрөгөөр торгох ял,
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 01 жил 05 сарын хорих ялыг 01 жил 05 сар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт Т******* У******* /РД: ТЕ86**************74/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч Т.У******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2800 LC-3” загварын экскаватор ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 03 дугаар баг, Бугант тосгон “Их Алт Алтан Гол” гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 206,17 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 627,424 төгрөгийн шууд хохирол, хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Т.У******* нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2800 LC-3” загварын экскаватор ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 03 дугаар баг, Бугант тосгон “Их Алт Алтан Гол” гэх нэршилтэй газарт буюу гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газарт хамаарах 206,17 м2 талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын олборлолт явуулсны улмаас байгаль экологид 627,424 төгрөгийн шууд хохирол, хор уршиг 1,687,332 төгрөгийг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Т.У******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Т.У******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, найзаасаа техник аваад түрээслэе гэж бодсон юм” гэх мэдүүлэг[1],
2.Эд хөрөнгөөр: “...Hyundai Robex 2800 LC-3 маркийн экскаватор 1 ширхэг, хуучин хэвийн ажиллагаатай, алт угаах төхөөрөмж 1 ширхэг, хуучин, хэвийн ажиллагаатай, ус татах насос, помп 2 ширхэг, хэвийн ажиллагаатай, хуучин, усны шланк 2 ширхэг...” битүүмжилсэн тухай тэмдэглэл[2],
3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э 2023 оны ******* дугаар сарын -ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хувьд байгалийн дагалдах баялгаа дагаад иргэд хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг тасрахгүй байна. Мөн “Их Алт Саудын гарам” гэх газар луу очиход Улаан гүүрний хяналтын пост гарч байсан, гэвч энэ 2023 оноос хойш гарахаа байчихсан пост гаргахад зарцуулагдах хөрөнгө мөнгө шийдэгдээгүй. Мөн Сэлэнгэ аймгийн байгаль орчны газар болон манай сумын байгаль орчны албан хаагчид, цагдаагийн байгууллагын хамтаар хяналт шалгалтыг Бугант тосгоны нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтмол хяналт шалгалтыг зохион байгуулдаг боловч иргэдийн хууль бусаар ашигт малтмал олборлох асуудал байнгын гарч байна. Цаашид хяналт шалгалтыг эрчимжүүлэн төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах болно. Байгаль орчинд учруулсан хохирлыг нь нөхөн төлүүлэх шаардлагатай байна” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч С.Х 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд залгаж дуудсан. Тэгээд би Т.У******* ахын гэрт очтол манай найз болох Э.У******* ирчихсэн цугтаа ажиллахаар 3ил-1 маркийн машин дээрээ алт угаах төхөөрөмж гитаран бууг аччихсан, майхан бас түлш байсан. Тэгээд миний араас удаагүй Ганзориг гээд залуу ирсэн, би нөгөө “Hyundai Robex 2800 LC-3” маркийн экскаваторыг жолоодож, харин Э.У******* “3ил-1” машиндаа Ганзоригийг суулгаж Т.У******* ах өөрийнхөө жижиг машинтайгаа бид нар хөдөлцгөөсөн, би түрүүлээд хөдөлсөн хүний анхаарал татахгүй бөөнөөрөө төвөөс хөдлөөд яах вэ? гээд араас нөгөө хэд хөдөлсөн. ...Маргааш өглөө нь буюу өнөөдөр өглөө босоод хоол цай хийж идчихээд экскаваторыг би асааж бэлдэх гээд гал түлж, моторын касчирын доод талд нэлээн удаан гал түлсэн тэгээд экскаватораа асаасан хэсэг нармалдаж 30 минут халааж, экскаваторынхаа эд ангиудыг халааж хэсэг хөдөлгөхгүй бол болдоггүй юм, тухайн газарт ажиллахад ямар ч асуудалгүй болгож алт угаах төхөөрөмж гитаран бууг ажиллах газарт нь Т.У******* ахын хэлснээр байрлуулж бэлдсэн, тэр хооронд Ганзориг, Э.У******* нар ус татах насосыг бэлдэж шланкыг нь холбож бас гитаран буу руу холбосон. Тэгээд Т.У******* ах “би төв рүү явчихаад оройдоо ирнэ, та хэд угаагаад ажиллаж байгаарай, ах нь ойр зуурын дутуу юмнуудыг олоод ирье” гээд явсан. Тэгээд Ганзориг, Э.У******* нартай би үлдэж нөгөө “Hyundai Robex 2800 LC-3” маркийн экскаваторыг жолоодож газар ухаж алт угаах төхөөрөмжийг ажиллуулан шороо хийж угаагаад 30-40 минут орчим л болж байхад цагдаа нар ирээд зогсоосон... ...Надад Бугант тосгоны “Их Алт-Алтан гол” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй, би цалин хөлсөөр л энэ газарт хүний экскаваторыг жолоодон ажиллаж байсан. Яг надтай адил Ганзориг, Э.У******* нар цалин хөлсөө тохироод л тухайн газарт ажиллаж байсан. Харин Т.У******* ах л энэ “Их Алт-Алтан Гол” гэх газарт бид нарыг дагуулан ирж ажиллуулж байгаа болохоор өөрөөс нь асуусан нь дээр байх ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байгаа үгүйг нь. ...”Их Алт-Алтан Гол” гэх газарт өнөөдөр хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Т.У******* ах өөрөө зохион байгуулан авчирсан, миний хувьд ямар ч хамааралгүй хүн. Мөн Э.У*******, Ганзориг нар ч мөн адил ажилчид... бид нар өнөөдөр 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цаг болж байхад эхэлсэн байх экскаваторыг би жолоодож газар ухаж алт угаах төхөөрөмж лүү шороог хийж угааж байсан дөнгөж угаалга хийгээд 30-40 минут болж байхад цагдаа нар ирээд зогсоосон мөн “Их Алт-алтан Гол” гэх газарт ирснээсээ хойш анхны угаалгаа хийж байсан. Мөн ямар нэгэн алт олоогүй байж байгаад баригдсан. ...Бугант тосгоны “Их Алт-Алтан Гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан “Hyundai Robex 2800 LC-3” экскаватор, алт угаах төхөөрөмж гитаран буу, ус татах насос, шланк зэрэг эд зүйлүүд бүгд Т.У******* ахынх... Өнөөдрийн Бугант тосгоны “Их Алт-Алтан гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал алт олборлох үйл ажиллагаанд би “Hyundai Robex 2800 LC-3” экскаваторын жолооч оператор, харин ус татах насос помпон дээр Э.У******* помпчин, Ганзориг туслах ажилтан шахуу хоол цай хийж байсан. Т.У******* ах бүх ажлыг зохион байгуулан ажиллах газрыг зааж өгч, хэдэн цагаар шороо угааж байгаад авах гэх мэт бүх ажлыг зааж өөрөө техник тоног төхөөрөмжөө гаргаж цалинжуулан ажиллуулж байсан” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Д.Г 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д*******-******* аймагт гэртээ байж байтал танил найз Т.У******* над руу залгаад ажил төрөл хийж байгаа юу? ажилгүй байгаа бол хэд хоног ирээд цугтаа хөдөө ажиллах уу? цалин хөлсийг нь өдрөөр нь өгөөд явчихна 70.000 мянган төгрөг Бугантад экскаватораар алт олборлох гэж байгаа юмаа гэсэн тэгэхээр нь би угаасаа ажилгүй байсан болохоор зөвшөөрч яаж очих уу гэсэн чинь маргааш өдөр таксигаар хүрээд ир би тосоод авна гэсэн. Тэгээд би маргааш өдөр нь Бугантын таксигаар ирсэн. Тэгээд ирээд Т.У******* тосож аваад хэсэг юм ярьж хоол цай идчихээд Бугантад байдаг танил залуугийнд очихоор болж тухайн айлд хонохоор болж ганц нэг пиво уунгаа унтаж амарсан. ...Тэгээд маргааш өдөр нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Т.У*******ынд өдөр ******* цаг өнгөрч байхад очтол Э.У*******, нэг казак залуу байсан Хибадат нар цугтаа ажиллана гээд ирчихсэн байсан. “3ил-1” машин дээр алт угаад төмөр гитаран буу аччихсан байсан бас очоод амьдрах майхан, хоол унд, түлш гэх мэтчилэн зүйлүүд ачсан харагдсан. Тэгээд Т.У*******ын шар өнгөтэй “Hyundai Robex 2800 LC-3” гээд экскаваторыг Хибадат гээд залуу жолоодож явахаар болж, би Э.У*******тай “3ил-1”маркийн тээврийн хэрэгсэлд нь сууж Бугантын “Их Алт” гэх нэртэй газар луу өдрийн 14 цагт хөдөлцгөөсөн. Харин Т.У******* өөрөө жижиг машинтайгаа араас чинь очино, явж бай гээд хөдөлцгөөсөн. ...Тэгээд Т.У******* бид нарын ажиллах газарт зааж өгч бас алт угаах төхөөрөмж гитаран бууг байрлуулан өгч, тэр хооронд би Э.У*******ын хамтаар ус татах насос помпыг шланктай холбож угсарч ус татаж ажиллахад бэлэн болгосон би урьд өмнө ингэж алтанд явж байгаагүй болохоор хийж байгаа ажилд нь тусалж байсан. Тэгээд Т.У******* “би Бугантын төв рүү явчихаад оройдоо ирнэ, та хэд экскаватораараа ухаад угаагаад байж байгаарай” гэж Хибадат бас Э.У*******т нарт л зааж өгөөд байсан. Тэгээд Т.У******* яваад бараг 1 цаг гарангын дараа Хибадат экскаваторыг жолоодож газар ухаж алт угаах төхөөрөмжийг ажиллуулаад шороо хийж угааж байтал цагдаа нар ирж зогсоосон ...хууль бусаар ажиллаж байна гэж байсан. ...надад Бугант тосгоны “Их Алт-Алтан гол” гэх газарт ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. ...”Их Алт-Алтан Гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагааг Т.У******* зохион байгуулсан гэж бодож байна. Харин Э.У*******, Хибадат нар надтай адил цалингаар ажиллаж байгаа ажилтан гэсэн. ...Яг өнөөдрийн хувьд “Их Алт-Алтан Гол” гэх газарт тэгэж алт угаадаг төхөөрөмж гитаран бууг ашиглаж шороо угааж угаалга бүрэн хийж алт олоогүй. Эхлээд шороогоо экскаватораар Хибадат угаагаад байж байтал цагдаа ирээд зогсоосон. ...Бугант тосгоны “Их Алт-Алтан Гол” гэх газарт хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан “Hyundai Robex 2800 LC-3” экскаватор, алт угаах төхөөрөмж буу, ус татах насос, шланк зэрэг эд зүйлүүд бүгд Т.У*******ынх байх гэж бодож байна” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Н.Эр 2023 оны ******* дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Т.У******* гэдэг хүнийг таньж мэдээд 3 жил болж байна. Бид 2 хуурай ах, дүүс болсон. ...Т.У******* нь Сэлэнгэ аймагт ирэх болгондоо манайд ирдэг. Эхнэр, хүүхдүүдийн хамт Д*******-******* аймагт амьдардаг. Уг хүний хувьд гайгүй тусархаг, хүнтэй мэнд устай, хүний хувьд гайгүй хүн байгаа юм. Олон хүүхэдтэй тул амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, ажлын хажуугаар мөнгө, төгрөг олдох ажил байвал хийдэг. Хичээнгүй залуу байгаа юм” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч Г.Б 2023 оны ******* дугаар сарын 17-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...өөрийн эзэмшлийн “Hyundai Robex 2800 LC-3” маркийн экскаваторыг өөрийн найз Т.У*******т 2022 оны намар 11 сард зарж байсан. Тухайн үед 5.000.000 төгрөгөөр тохирч байсан, ойр зуурын сэлбэг дутуу байсан болохоор хямдхан наймаалцсан. Тэгэхдээ тэгэж худалдах худалдан авах гэрээ хийгээгүй, бичиг баримтгүй экскаватор болохоор тийм гэрээ хийгээгүй гэсэн үг. Ер нь бол хоорондоо аман гэрээ хийсэн. Надад мөнгө хэрэгтэй байсан болохоор тухайн үед надад 3.000.000 сая төгрөгийг нь бол өгсөн 2023 оны зунаас үлдэгдлийг нь өгье гэхлээр нь зөвшөөрч зарсан. Тэгээд өгөхгүй бүр удаад байхаар нь би ойр ойрхон нэхэж байсан сүүлд сонсох нээ хууль бусаар алт олборлож байгаад баригдсан гэж өөрөөс нь сонссон. Одоо экскаватораа зарсан үлдэгдэл 2.000.000 хоёр төгрөгөө хурдан авчихмаар байна хоорондоо учраа олчих байх гэж бодож байгаа найз нөхөд хүмүүс юм чинь...” гэх мэдүүлэг[7],
8.“Нуман Алтай” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1 дугаартай шинжээчийн: “...иргэн Т.У******* нь 206.17м.кв бүхий талбайг эвдрэлд оруулж, уг талбайд учирсан хохирлын үнэлгээгээр газрын хэвлийд 194,939 төгрөг, эдэлбэр газарт 163 төгрөг, усны орчинд 432,321 төгрөг, хөрсний бүрхэвчинд 0 төгрөг, ургамлын нөмрөгт 0 төгрөг нийт 627,424 төгрөгийн хохирол учруулсан байна. Эвдрэлд орсон талбайн нөхөн сэргээлтийн ажлын зардал нь 522,981 төгрөг гарсан болно” гэх дүгнэлт[8],
9.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТХҮ-823/8364 дугаартай шинжээчийн: “...Hyundai Robex 2800 LC-3” загварын экскаватор 8.200.000 төгрөг, алт угаах төхөөрөмж буюу гитаран буу 500,000 төгрөг, ус татах насос помп 2 ширхэг 500,000 төгрөг, усны шланк 40 метр *******0,000 төгрөг, нийт 9.320.000 төгрөг” гэх дүгнэлт[9],
10.Сэлэнгэ аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/29-01-068/40 дугаартай: “...Иргэн Т.У******* нь хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан зөрчил гаргасан нь Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг зөрчсөн байна. Иймд Монгол Улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.*******.2, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТОГТООХ нь: 1.Ерөө сум, Бугант тосгоны нутаг “Их алт-Алтан гол” гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны хохирол тооцох аргачлал”-г үндэслэн гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1/1 дугаартай “Нуман алтай” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1, 49.4.3, 49.4.5, 49.5.1, 49.5.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 194.93х2=389.878 төгрөг газарт учруулсан хохирол 163х3=489 төгрөг, усан орчинд учруулсан хохирол 432.321х3=1.296.963 төгрөг буюу нийт хохирлын 1.687.330 төгрөг болж байна. 2.Актыг үндэслэлгүй гэж үзвэл “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр дүгээр зүйлийн 14.1 дэх заалтын дагуу дээд шатны албан тушаалтан гомдол гаргах эрхтэй” гэх акт[10],
11.Шүүгдэгч Т.У*******ын 2023 оны ******* дугаар сарын *******-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Д*******-******* аймаг амьдардаг. Тэхдээ Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгонд ирж очиж байдаг. Би Д*******-******* аймгаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг, Бугант тосгонд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр очсон. Тэндээ очоод хүмүүстэй уулзаад маргааш нь Д*******-******* аймгаас найз Ганзоригийг дуудаад өдрийн 70,000 мянган төгрөгөөр гал тогоонд ажиллаад өгөөч гэж хэлсэн. Ганзориг зөвшөөрөөд тухайн өдрөө ирсэн. Тухайн өдрийн шөнө буюу 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Бугант тосгоны “Их алт” нэртэй газар руу “Зил-1” маркийн тээврийн хэрэгсэлтэй дүү У*******, найз Ганзориг, Хибадат нарын хамт явсан. Маргааш өглөө нь буюу 22-ны өдөр болоход би нөгөө хэдээ “ажиллаад байж бай, би төв яваад түлш хоол ундны зүйл аваад ирье” гэж хэлээд явсан. Намайг явсан хойгуур цагдаа, байгаль орчны хүмүүс ирсэн байсан. “Хюндай робекс 2800 ЛС-3” маркийн экскаватор, алт угаах гитаран буу, ус татах нацос, усны шланк зэрэг зүйлс байсан. Дээрх техник хэрэгслүүд бүгд миний эзэмшлийнх юм. “Хюндай робекс 2800 ЛС-3” маркийн экскаваторыг найз Батгэрэлээс 2023 оны 06 дугаар сард 5 сая төгрөгөөр худалдан авсан. Би урьдчилгаа 2 сая төгрөгийг бэлнээр өгсөн, үлдэгдэл мөнгийг удаахгүй өгнө гээд одоо хүртэл өгөөгүй. Бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Амаар тохиролцсон. Би тухайн үед байгаагүй учир хэн хэн ямар техник хэрэгсэл ажиллуулсан талаар мэдэхгүй байна. Дүү У*******ыг өдрийн 80,000 төгрөгөөр ажиллуулъя гээд аваад явсан. Бид нарын сууж явсан машин нь У*******ын эзэмшлийн машин байгаа юм. Хибадатыг өдрийн 70,000 төгрөгөөр экскаваторын оператор хийлгэхээр тохиролцсон. Ганзоригийг тогооч хийлгэхээр өдрийн 70,000 төгрөгөөр тохиролцсон. Надтай ямар нэгэн гэр бүлийн харилцаа хамаарал байхгүй миний таньдаг найз нөхөд дүү нар байгаа юм. Би хэн нэгэн хүнээс зөвшөөрөл аваагүй. Би дахин ийм асуудалд орохгүй” гэх мэдүүлэг[11], *******.Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[*******], .Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[], 14.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[14], 15.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[16], 17.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[17], 18.Шүүгдэгчийн нийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт[18], 19.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[19], 20.Шүүгдэгчийн үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[20], 21.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[21], 22.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[22], 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан баримт[23]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Т.У*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.Эрдэнэбулган нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.У*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрс, ургамлын аймагт учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 627,424 төгрөг, хор уршиг 1,687,332 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 522,981 төгрөг, нийт 2,210,000 /хоёр сая хоёр зуун арван мянга/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Т.У******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[24]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.У*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, бичиг баримтгүй, улсын дугааргүй 8,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2800 LC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн.
Харин хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Г.Б “Hyundai Robex 2800 LC-3” маркийн экскаватор нь улсын дугааргүй, ямар нэгэн бичиг баримт байхгүй бөгөөд шүүгдэгч Т.У*******т 5,000,000 төгрөгөөр худалдсан, худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулаагүй, урьдчилгаа 3,000,000 төгрөгийг авсан гэдгээ хэн аль нь мэдүүлдэг тул техникийн үнийн үлдэгдэл 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Т.У*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, *******0,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр усны шланкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг хураан авах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.У*******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Т.У*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо нөхөн төлсөн”, (тэрээр байгаль экологид учруулсан бодит хохирол, хор уршиг, нөхөн сэргээлтийн зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлуудыг сайн дураараа нөхөн төлсөн), гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У*******ыг 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.У*******т анхааруулсан болно.
Шүүгдэгч Т.У******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36., 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Т******* У*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У*******ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.У*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Т.У*******т анхааруулсугай.
5.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.3, 2.5, 2.6, 2.7, 3, 4, 4.1, 4.3, 4.5, 5.1, 5.2 дахь хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.У*******ын хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, газрын хэвлий, эдэлбэр газар, хөрс, ургамлын аймагт учирсан хохирол буюу байгаль экологид учирсан хохирол 627,424 төгрөг, хор уршиг 1,687,332 төгрөгийг, нөхөн сэргээлтийн зардалд 522,981 төгрөг, нийт 2,210,000 /хоёр сая хоёр зуун арван мянга/-н төгрөгийг тус тус шүүгдэгч Т.У******* нь Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлснийг дурьдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.У*******ын гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, түүний өмчлөлийн 8,200,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Hyundai Robex 2800 LC” маркийн экскаваторыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч, Улсын орлогод оруулсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий алт угаах төхөөрөмж /гитаран буу/ 1 ширхэг, 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий ус татах насос 2 ширхэг, *******0,000 төгрөгийн үнэлгээ бүхий 40 метр усны шланкыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хураан авч, устгахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хураагдсан техник, төхөөрөмжийг хураан авах, устгахтай холбогдон гарах бүх зардлыг холбогдох баримтыг үндэслэн шүүгдэгч Т.У*******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9.Иргэний нэхэмжлэгч Г.Батгэрэл нь “Hyundai Robex 2800 LC-3” маркийн экскаваторын үнийн үлдэгдэл 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Т.У*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Шүүгдэгч Т.У******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд “Нуман-Алтай” ХХК-ны шинжээчийн ажлын хөлс 3,000,000 төгрөгийг шүүгдэгч нь нөхөн төлсөн болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
*******.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас
[3] Хавтаст хэргийн 41-43 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 56-58 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 76-106 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 110-115 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 5 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 145-146
[*******] Хавтаст хэргийн 07 дугаар хуудас
[] Хавтаст хэргийн 09-29 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 103-1, 116-117 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 119, *******8 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн *******2 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн *******3 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн *******6 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн *******7 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн *******9 дүгээр хуудас
[21] Хавтаст хэргийн 0-1 дүгээр хуудас
[22] Хавтаст хэргийн 2-3 дугаар хуудас
[23] Хавтаст хэргийн 1-156 дугаар хуудас