| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0031/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/22 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/22
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх алдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх алдааны нарийн бичгийн дарга Э.Анхбаяр,
улсын яллагч Р.Мягмардорж,
шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан тус шүүхийн алдааны “Б” танхимд нээлттэй явуулсан алдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б*******-******* овогт Б******* А*******д холбогдох эрүүгийн *******430000000******* дугаартай, 75/*******0*******4/003/Э индекстэй хэргийг *******0*******4 оны 0 дүгээр сарын *******9-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******4-ний өдөр Сэлэнгэ аймгийн З******* суманд төрсөн, 5******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор, комбайнч мэргэжилтэй, З******* сумын “А ” ХХК-д тракторын жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, З******* сум, дүгээр баг, -3 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяаг шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б*******-******* овогт Б******* А******* /РД:МЖ70**************46/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А******* нь *******0*******4 оны дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн З******* сумын дүгээр баг -3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Б тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний бие хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн мөр, суганы ар доод хэсэгт шарх, уруул зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.А******* нь *******0*******4 оны дүгээр сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн З******* сумын дүгээр баг -3 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ц.Б тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан улмаар түүний бие хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь “зүүн мөр, суганы ар доод хэсэгт шарх, уруул зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[], хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[*******], хохирогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3], иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], гэрч П.Сосорбарамаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[5], гэрч П.Авирмэдээс мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], гэрч Л.Энхтуулаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[7], Сэлэнгэ аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******0*******4 оны 0 дүгээр сарын 0-ны өдрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт[8], шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[9], шүүгдэгч Н.А*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[0], эд мөрийн баримт аан авсан тухай тогтоол,тэмдэглэл[], шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[*******], шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[3], шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[4], шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[5], эрүүл мэндийн санд 50,400 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[6], шүүгдэгч Б.А*******ы эзэмшлийн “Хаан” банк дахь 5680*********************45 дугаартай дансны хуулга[7], хохирогч И.Бийн бичгээр гаргасан хүсэлт[8]шүүгдэгч Б.А*******ы бичгээр гаргасан хүсэлт[9], хавтаст хэргийн материал танилцуулсан тухай баримт[*******0] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Н.А******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч И.Б, иргэний нэхэмжлэгч Ц.Д /төрийг төлөөлж томилогдсон/ нар нь шүүгдэгч Н.А нь хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, саналгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 75 дугаар хуудас/ тул шүүгдэгч Н.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А зүгээс хохирогчийн эмчилгээний зардалд *******0,000+50,400=70,400 төгрөгийг төлсөн болохоо мэдүүлсэн.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан яллагдагч Т.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, есөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг тус бүр 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар аагдсан ширхэг модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.*******, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
.Шүүгдэгч Б*******-******* овогт Б******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан “Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.5 дугаар зүйлийн дэх хэсгийн .4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар аагдсан ширхэг модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.
5. Шүүгдэгч Н.А нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.0 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 5 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Дээр дурьдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[*******] Хавтаст хэргийн 05-08 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн *******, 5-6 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн ************** дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн *******6 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн *******8 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас
[0] Хавтаст хэргийн 48-50 дугаар хуудас
[] Хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас
[*******] Хавтаст хэргийн 6******* дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 67 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас
[7] Хавтаст хэргийн 7-73 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 74 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 75 дугаар хуудас
[*******0] Хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас