Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

  2024         01          23                                   2024/ШЦТ/103

           

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч М.Сумъяа,         

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Цэрэндолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны ”Е” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Бийн Мд холбогдох эрүүгийн 2306 03336 3672 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

...............................................................................

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор насанд хүрээгүй хохирогч Т.Тг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Ттэй танилцаад 2-3 цаг дүрсээ харж видео каллаар ярьсан. Тэгээд би Тгээс “хоёулаа шийтгэлтэй тоглоом тоглох уу” гэхэд “тэгье” гэж хүлээн зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр тоглоод би хожсон. Тэгээд Тг кино үйлдвэрийн тэндээс очиж аваад Цайз-16 ард байдаг гэр хороолол руу орсон. Би эхлээд машины арын суудалд суусан. Дараа нь Т миний хажууд суугаад бид хоёр шийтгэлтэй тоглоомоо биелүүлсэн.” гэв.

 

 

   Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.М нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт автомашин дотор насанд хүрээгүй хохирогч Т.Тг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 16-21 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Тгийн өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын орчимд М гэгч хүн хүн өөрийнхөө “Б.М Б.” гэсэн хаягаасаа миний “........” гэсэн фейсбүүк хаяг руу найзын хүсэлт явуулаад танилцах зурвас ирсэн. Тэрнээс түүнтэй танилцаад харилцаж эхэлсэн бөгөөд бараг нэг нэг их харьцдаггүй “юу хийж байна” гэхээр нь хийж байгаа зүйлийнхээ талаар ярих гэх мэтчилэн байсан. Тэгтэл 2023 оны 05 сарын 31-ний өдөр М нь "зүгээр уулзаад ярилцъя" гэж хэлсэн бөгөөд би тэр үед нь эгч Нэмэхмаагийн хүүхдийг гэртээ хараад завгүй байсан ба 22 цагийн орчимд дүү нар маань байхад гэрийн маань гадаа хүрээд ирсэн байсан. Зүгээр юм ярина гэхээр нь гараад очтол цагаан өнгөтэй Приус 30 загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн байсан. Суухад шууд "өөр газарт очъё" гэж хэлэхээр нь нэг их холдож болохгүй шүү" гэж хэлтэл Саруул тэнгэр хотхоноос хойш өгсөөд байдаг гэр хороолол руу явсан ба модтой ойролцоо шороон замтай газарт очиж зогссон. Зогсоод очтол ойр зуурын юм яриад "хүүхдийн баяр боллоо" гэх мэтээр ярьж байсан. Тэгтэл М нь "хойд талын сандал дээр суух уу" гэхээр нь эхлээд эндээ сууж байя гэж байгаад дараа нь хойд талынх нь сандал дээр суухаар болоод хойд сандал дээр нь суусан. Хойд талынх нь сандал дээр сууж байтал миний гуяыг илээд байхаар нь "болиоч" гэхэд болихгүй байсан. Тэгж байснаа "хоёулаа хийж үзэх үү" гэхээр нь түүнтэй анх удаа уулзаж байгаа учраас "үгүй" гэж хэлтэл уруул дээр үнсээд, хөх гуянаас бариад базаад байсан. Хойд суудал дээр хэвтүүлээд миний хувцсыг тайлаад байхаар нь "болиоч ээ" гэхэд огт болихгүй байсан ба хувцаснуудыг маань бүгдийг нь тайлж байгаад миний дээр гарч хэвтээд надтай бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Ойролцоогоор 20 орчим минут үргэлжлээд дуусаад хувцсаа өмсөөд намайг гэрт маань хүргэж өгсөн. Эхлээд уг нь бэлгийн харьцаанд орохоосоо өмнө нь машинаас гарахад нь бэлгэвч зүүж байна гэж бодсон ч гэсэн бэлгийн харьцаанд ороод дуусахад миний бэлэг эрхтнээс нялцгай шингэн салслаг зүйл гарч байсан. Тухайн үед бэлгийн харьцаанд орсноос хойш миний сарын тэмдэг ирэхээс больчихсон учраас би 2023 оны 06 сарын 05-06-ны өдрүүдэд жирэмсний тест аваад үзэхэд эхнийх дээр нь 2 дахь зураас нь нэлээн бүдэг байсан бай тэр өдрөө 1-2 цагийн дараа дахиж үзэхэд яг зураас тод гарсан. Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ЭХО-д харуулахад 3-4 долоо хоногтой жирэмсэн гэж гарч ирж байсан. Би тухайн явдлаас хойш дахиж М болон өөр бусад хүнтэй бэлгийн харьцаанд ороогүй. Би Мтай анх удаа бэлгийн харьцаанд орохоос өмнө бэлгийн харьцаанд орж байгаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.Тгийн дахин өгсөн: “... Намайг М гараад ир гэж дуудахад би за гэж хэлээд гарч ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 8035 дугаартай Т. Тн биед гэмтэл тогтоогдсонгүй...Т.Т нь 2023.06. 19-ний хэт авиан шинжилгээгээр 3-4 долоо хоногтой жирэмсэн байна... Т.Т нь 2023.05.22-ноос 2023.06.01-ний хооронд жирэмсэн болсон байх боломжтой... Бэлгийн замын халдварт Дох, Тэмбүү, Заг хүйтэн, Трихомониаз, Хламид өвчингүй байна. Биологийн шинжилгээгээр эр бэлгийн эс ирээгүй байна... Нэгдүгээр бүлгийн цустай байна.... гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 12750 дугаартай "...Б.М нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна... ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз, хламидын халдваргүй байна... ДНХ бүтцийг шинжээч эмч тогтоохгүй. Нэгдүгээр бүлгийн цустай байна..." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй хохирогч Т.Тгийн насыг тоолсон тэмдэглэлээс "УК08212009 регистрийн дугаартай Боржигон овогт Түмэнбаярын Т нь 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн... 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 15 нас 4 сар 8 хоногтой байсан байна..." гэх тэмдэглэл, төрсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мы Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 110 дугаар хуудас/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 111-209 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Мы иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 222 дугаар хуудас/

Шүүгдэгч Б.Мы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 223 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Мы байнга оршин суух хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 93 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Х нарт учирсан хохирлоос мөрдөн шалгах ажиллагааны явцад 13.080.000 төгрөгийг төлж барагдуулсан /хавтаст хэргийн 87-101 дүгээр хуудас, шинээр гаргаж өгсөн 3 хуудас бүхий баримт/ ба цаашид 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн дотор сар бүр 1.000.000 төгрөг буюу 5.000.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч гомдол, саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр гаргаж өгсөн /хавтаст хэргийн 232-233 дугаар хуудас/ байх тул шүүгдэгч Б.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, уг ялыг Баянзүрх дүүргийн  нутаг дэвсгэрээс гарахыг хориглох албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон     

                                               ТОГТООХ нь:

1. Т овогт Бийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Б.Мыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, шүүгдэгч Б.Мд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт тус тус даалгаж, шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.АЛДАР