| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00744/И |
| Дугаар | 00757 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 00757
| 2020 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00757 | Жаргалант сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Жимобайл ХХК //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д // -д холбогдох, 1,073,198 /нэг сая далан гурван мянга нэг зуун ерэн найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 153/2020/00744/И индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Д нь 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр манай компанитай ХАГ-2012/19 тоот Гар утас төхөөрөмж, зээлээр авах гэрээ байгуулан Samsung A50 маркийн гар утсыг урьдчилгаа төлбөргүйгээр 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 сарын хугацаатай сар бүр 93,200 төгрөг төлөх нөхцөлтэйгээр зээлээр худалдан авсан. Сар бүрийн төлбөрөө төлөөгүй тул 932,000 төгрөг, алданги 141,198 төгрөг, нийт 1,073,198 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жимобайл ХХК нь хариуцагч Ж.Дд холбогдулан зээлээр авсан гар утасны үнэ 1,073,198 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Ж.Дд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ сайн дураараа татгалзсан тайлбарыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК -ийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,306 төгрөгийн тал хувь болох 15153 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,153 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК -д олгохоор тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Дд холбогдох зээлээр авсан гар утасны үнэ зээлээр авсан гар утасны үнэ 1,073,198 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Жимобайл ХХК -ийн 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,306 төгрөгийн тал хувь болох 4,460 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 15,153 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Жимобайл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ