Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/105

 

 

 

 

 

  2024        01          23                                      2024/ШЦТ/105

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Н.Одонтуяа,

хохирогч О.Ц, Ж.М,

иргэний хариуцагч Б.Б,

шүүгдэгч Х.Р, түүний өмгөөлөгч Ц.Ганболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Хын Рд холбогдох эрүүгийн 2303 00704 0571 дүгээр хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

........................................................................

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

   Шүүгдэгч Х.Р нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .........................ийн хойд замд тоёота ............................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө..", 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М, О.Ц нарыг мөргөж, Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн, О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Р өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас 2 хүний эрүүл мэндэд хохирол учруулсандаа уучлалт хүсэж байна. Миний буруу. Гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Ц өгсөн мэдүүлэгтээ: “...Би найзаараа Мянгаатай хамт хүргүүлээд гарцаар гарч байгаагаа санадаг. Ямар машин ирээд яаж мөргөсөн талаар санахгүй байгаа. Би 3 хоног ухаангүй байсан. Миний ухаан санаа орж гараад таньдаг хүмүүсээ ч танихгүй байсан. Ээж маань намайг осолд орсон гэж хэлсэн. Би 1 сард сургуулиа төгсөх байсан боловч осолд ороод төгсөж чадаагүй. Тухайн үед би ажил хийдэг байсан. Одоо эгэм маань бүрэн эдгэрээгүй. Эм ууж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.М өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр амралтын өдөр байсан учраас 10 жилийнхээ найзуудтайгаа уулзаад шөнийн 04 цагт Цтай хамт нэг найзаараа гэр лүгээ хүргүүлсэн. Ц бид 2 хоорондоо юм ярьж явсан учраас машин ирж байгааг хараагүй. Ямар ч байсан машин нэлээн хол байсан. Явган хүний зам гарч дуусахаас 2 метрийн хавьцаа явж байхад мөргүүлээд эхлээд Ц унасан би дараагаар нь 15 метрийн зайд унаад машин надаас 5-6 метрийн зайд зогссон. Би ухаан ороод сууж байхад жолооч ирээд цагдаа болон түргэн дуудсан.” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Б.Б өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг маань үнэн зөв. Нэлээн хэдэн жилийн өмнө тээврийн хэрэгсэл нь манай компанийн эзэмшилд байсан. Үйл ажиллагаа явуулаад зогссон тул зарсан байсан. Түүнээс хойш хамааралгүй болчихсон гэж бодож явсан. Надаас гадна хэдэн хүмүүс хамт компани байгуулсан. Өнөөдөр утсаа авч мэдүүлэг өгсөн учраас би энд зогсож байна. Цагдаа дуудаж мэдүүлэг авсан тэр үед тээврийн хэрэгслийн нэр шилжээгүй гэдгийг мэдсэн.” гэв.

 

Нэг. Нотлох баримтын талаар:

 

    1. Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан үйл баримт

             102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас  /хавтаст хэргийн 06 дугаар хуудас/,

 

            2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дүгээр хуудас/,

 

            Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мын өгсөн: “....2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим 10-н жилийн ангийнхантайгаа Баянгол дүүрэг 10 дугаар хороо буюу “...............” их дэлгүүрийн ойролцоо уулзаад бид 7 хоолонд ороод дараа нь 2 цаг караокед орсон. Караокеноос гараад 7-уулаа пабд суусан. Манай ангийн охин болох Оын найз залуу Мэр ....................... чулуун овооны тэнд гэрийнхээ ойролцоо байдаг явган хүний гарцны дэргэд хүргүүлсэн. Тэндээс ангийн охин болох Цтай явган хүний замаар гарч байсан. Яг зам гарч байх хугацаандаа мөргүүлсэн. Жолооч гарч ирээд цагдаа дуудаж дараа нь түргэн тусламжийн машин ирээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр анхан шатны тусламж үзүүлсэн. Дараа нь өмссөн хувцас тэр чигтээ цус болсон учраас хувцсаа солиод Баянзүрх дүүргийн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Царгийн төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цгийн өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүрэг чулуун овооны хажууд буюу ертөнцийн зүгээр хойд тал руу чиглэлтэй явж байсан. Тухайн өдөр ангийн найз болох Ж.М бид 2 хамт явж байсан. Намайг эхлээд гэрт нь хүргэж өгнө гээд явган хүний гарцаар гарах гээд явж байтал тэр жолооч ирээд мөргөсөн. Осол болсны дараа би ухаангүй болсон. 3 хоног болж байхад би ухаан орсон. Ослыг харж байсан эгч түргэн тусламж дуудаж өгсөн гэсэн. Ж.М нь ухаантай байсан бөгөөд тухайн үеийн ослын талаар илүү их мэдээлэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13163 дугаартай шинжээчийн: “...Ж.Мын биед зулайн хуйх, баруун зовхинд шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун шанаа бугалга, сарвуу, өвдөг, шагай, зүүн сарвуу, шагайн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13165 дугаартай шинжээчийн: “...О.Цгийн биед баруун эгэм, 3,4-р хавирганы зөрүүтэй хугарал, дух, зүүн хацар, хоёр өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,

 

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1139848808 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 93-97 дугаар хуудас/,  

 

Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1162 дугаартай: “...Явган зорчигч Ж.М, О.Ц нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Х.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/,

 

2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11-2а/1356 дугаартай: “... .........................ийн хойд замд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн телехяналтын камер байрлуулаагүй тул 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ослын холбогдолтой дүрс бичлэг байхгүй болно.” гэх албан бичиг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.    

         

    1. Шүүхийн шийдвэрийг үндэслэл болсон нотлох баримт

 

          Шүүгдэгч Х.Р нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .........................ийн хойд замд тоёота ............................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө..", 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М, О.Ц нарыг мөргөж, Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн, О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь:

 

          1. 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас  /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/,

         

          2. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-11 дүгээр хуудас/,

 

          3. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,

 

          4. Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Д.Ггийн өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Октябрь Цгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 418.000 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна. Мөн хохирогч Жаргалсайханы Мын эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,482,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Х.Ргээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд түлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/,

 

          5. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мын өгсөн: “....2023 оны 10 дугаар сарын 13-ны орой 22 цагийн орчим 10-н жилийн ангийнхантайгаа Баянгол дүүрэг 10 дугаар хороо буюу “...............” их дэлгүүрийн ойролцоо уулзаад бид 7 хоолонд ороод дараа нь 2 цаг караокед орсон. Караокеноос гараад 7-уулаа пабд суусан. Манай ангийн охин болох Оын найз залуу Мэр ....................... чулуун овооны тэнд гэрийнхээ ойролцоо байдаг явган хүний гарцны дэргэд хүргүүлсэн. Тэндээс ангийн охин болох Цтай явган хүний замаар гарч байсан. Яг зам гарч байх хугацаандаа мөргүүлсэн. Жолооч гарч ирээд цагдаа дуудаж дараа нь түргэн тусламжийн машин ирээд Гэмтлийн эмнэлэг авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр анхан шатны тусламж үзүүлсэн. Дараа нь өмссөн хувцас тэр чигтээ цус болсон учраас хувцсаа солиод Баянзүрх дүүргийн Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Царгийн төв эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн .” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

 

            6. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Цгийн өгсөн: “...4. Хохирогч О. Цгийн" 2023 оны 10 дугаар сарын 12-ны орой Баянзүрх дүүрэг чулуун овооны хажууд буюу ертөнцийн зүгээр хойд тал руу чиглэлтэй явж байсан. Тухайн өдөр ангийн найз болох Ж.М бид 2 хамт явж байсан. Намайг эхлээд гэрт нь хүргэж өгнө гээд явган хүний гарцаар гарах гээд явж байтал тэр жолооч ирээд мөргөсөн. Осол болсны дараа би ухаангүй болсон. 3 хоног болж байхад би ухаан орсон. Ослыг харж байсан эгч түргэн тусламж дуудаж өгсөн гэсэн. Ж.М нь ухаантай байсан бөгөөд тухайн үеийн ослын талаар илүү их мэдээлэлтэй байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

 

            7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13163 дугаартай шинжээчийн: “...Ж.Мын биед зулайн хуйх, баруун зовхинд шарх, баруун дээд, доод зовхи, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, баруун шанаа бугалга, сарвуу, өвдөг, шагай, зүүн сарвуу, шагайн үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13165 дугаартай шинжээчийн: “...О.Цгийн биед баруун эгэм, 3,4-р хавирганы зөрүүтэй хугарал, дух, зүүн хацар, хоёр өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаа хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна" гэх дүгнэлт  /хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,

 

9. Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төв 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1139848808 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 93-97 дугаар хуудас/, 

 

            10. Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1162 дугаартай: “...Явган зорчигч Ж.М, О.Ц нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Х.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.” гэх магадлагаа /хавтаст хэргийн 101 дүгээр хуудас/

 

          11. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан бичиг / хавтаст хэргийн 112-114 дүгээр хуудас/

         

          12. 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас/,

 

13. Хохирогч О.Цгаас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 142-146  дугаар хуудас/,

 

14. Хохирогч Ж.Маас гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 148-163 дугаар хуудас/,

 

15. Хохирогч О.Цгийн Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /166 дугаар хуудас/ ,

 

16. Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Х.Ргийн яллагдагчаар өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өглө 04 цаг 30 минутын орчимд 1 дүгээр эмнэлгийн хажуу бөөрний аппарат орох гээд явж байсан. Сансар худалдааны төвийн урд замд гэрэл нь гялбаанд орж 2 хүн мөргөсөн. Тэгээд цагдаа дуудаж түргэн тусламж дуудсан. Миний машиныг журмын хашаанд хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175 дугаар хуудас/,

 

17. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Х.Ргийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 115, 120 дугаар хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Ргийн байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Ргийн Эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 121-134 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Ргийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/ зэрэг болно.

         

          Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

 

          Өөрөөр хэлбэл хохирогч нар, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

 

           Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

1.2 Талуудын санал, дүгнэлт

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч “...Шүүгдэгч Х.Р нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .........................ийн хойд замд тоёота ............................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө..", 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М, О.Ц нарыг мөргөж, Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн, О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна..”  гэх,

 Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчид дурдагдсан гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна.” гэх дүгнэлтийг тус тус  гаргажээ.

          Үүнээс үзэхэд хохирогч нар болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хохирол хор уршгийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй маргаж, мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

1.3 Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт

“Шүүгдэгч Х.Р нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр .........................ийн хойд замд тоёота ............................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө..", 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна", мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ж.М, О.Ц нарыг мөргөж, Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн, О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.

Үүнд:

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Э.Баасанжавын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13163 дугаартай дүгнэлтээр хохирогч  Ж.Мын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл,  13165 дугаартай дүгнэлтээ хохирогч О.Цгийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус тогтоогдсон гэх дүгнэлтүүд,

- Шүүгдэгч Х.Р нь “...Явган зорчигч Ж.М, О.Ц нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний Дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Жолооч Х.Р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.... 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" мөн 3.4 "Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг тус  тус зөрчсөн нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1162 дугаартай мөрдөгчийн магадлагаа,

- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Мын өгсөн: “...Ц бид 2 хоорондоо юм ярьж явсан учраас машин ирж байгааг хараагүй. Ямар ч байсан машин нэлээн хол байсан. Явган хүний зам гарч дуусахаас 2 метрийн хавьцаа явж байхад мөргүүлээд эхлээд Ц унасан би дараагаар нь 15 метрийн зайд унаад машин надаас 5-6 метрийн зайд зогссон. Би ухаан ороод сууж байхад жолооч ирээд цагдаа болон түргэн дуудсан.” гэх мэдүүлэг,

-2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Х.Рийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

             

1.4 Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч Х.Р нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон.

Харин хохирогч О.Ц, Ж.М нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрхээ эдэлж өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болно.

 

1.5 Хууль, эрх зүйн дүгнэлт

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Рд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.

Шүүгдэгч Х.Р нь хохирогч Ж.М, О.Ц нарын эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.

Х.Ргийн гэмт үйлдлийн улмаас хохирогч О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл болон хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.

Иймд шүүгдэгч Х.Ргийн үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм  хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Харин шүүгдэгчид холбогдох хэргийг 2023 оны 12 сарын 19-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн байх ба 2023 оны 12 сарын 07-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хуульд нэмэлт,өөрчлөлт оруулсан хууль нь, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж хуульчилсан байна, иймд хэрийг шийдвэрлэх шүүх хурал 2024 оны 1 сарын 23-ны өдөр товлогдон зарлагдаж, шийдвэрлэсэн учир ,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг журамлах нь шүүгдэгчид ашигтай байх тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Рийг  “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэстэй байна.  

 

1.6 Гэмт хэргийн улмаас  учирсан хохирол, хор уршиг

Улсын яллагч: “...Шүүгдэгч нь О.Ц, Ж.М нарын баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан. О.Ц, Ж.М нар нь эмчилгээтэй холбоотой болон бусад зардлын баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Болгоомжгүйгээр хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон. Яллах дүгнэлтэд тусгагдсан хохирол төлбөр төлсөн хэдий ч шүүхээс Ц нь сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа. Шүүгдэгч нь сэтгэл санааны хохирлыг төлж барагдуулна гэсэн учраас 3 дугаар зэрэглэлийн хамгийн доод хэмжээгээр гаргуулах саналтай байна.” гэжээ.      

Хохирогч Ж.М: “...Цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлсөө нэхэмжилмээр байна. “ гэжээ.

Хохирогч О.Цэрмээ: “...Цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна.” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт ”Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “...Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ, 513.1 Бусдын амь нас , эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал , нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр , тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж  тус тус заажээ.

         

          Шүүгдэгч Х.Р нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч О.Цгийн эрүүл мэндэд хүндэвтэр,  хохирогч Ж.Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл тус тус учруулсан бөгөөд хохирогч О.Ц нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 543,781 төгрөгийг, хохирогч Ж.М нь 813,492 төгрөгийг тус тус нэхэмжилснээс  шүүгдэгч Х.Р нь шүүхийн шатанд төлж барагдуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

           Хохирогч Ж.М нь ажиллаагүй хугацааны цалин хөлс, болон сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч нотлох баримт хангалттай  байхгүй учир  хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь гуравдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Сэтгэцэд учирсан гэм хорын гуравдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүх хохирогчид үүссэн өвчин зовуурь, ажлаа хийж чадахгүй байсан шаналал, орон байраа засаж чадаагүй буюу амьдралын чанар алдагдсан байдал, нөгөө талаас шүүгдэгчийн болгоомжгүй гэм буруу, төлбөрийн чадвар зэрэг хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан хохирогч О.Цгийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 8,580,000 төгрөгөөр тогтоолоо.

Жич: 2024 оны 01 сарын 01-ийн өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660000 /зургаан зуун жаран мянга/ болсныг дурдах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар хохирогч О.Цгийн сэтгэцэд учирсан хохирол болох 8,580,000 төгрөгийг шүүгдэгч Х.Ргээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн  513.1-т Бусдын амь нас , эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал , нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр , тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, гэж хуульчилсан байх ба иргэний нэхэмжлэгч Д.Г нь хохирогч нарт үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлыг нэхэмжилсэн байх тул  шүүгдэгч Х.Ргээс 1,900,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Г /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090020080 дугаарын данс/-д  төлбөрийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

    Хохирогч О.Ц, Ж.М нар нь хэлэлцэхгүй орхисон болон, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Ргээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

         

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1 Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч Н.Одонтуяа: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, оршин суух дүүргээс гарахыг хязгаарлах саналтай байна.” гэжээ.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганболд: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу дээрээ маргадаггүй. Анх удаа болгоомгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Яллах дүгнэлтэд тусгагдсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Үйлчлүүлэгч маань бөөрний аппаратад ордог байдал зэргийг харгалзан үзнэ үү.” гэжээ.

          Шүүгдэгч Х.Р: “...Би хүнд өвчтэй хүн. Өөрийнхөө боломжийн хэмжээгээр хохирол төлбөрийг төлнө. Санамсар болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. 40 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна.” гэжээ.

 

2.2 Эрүүгийн хариуцлага

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

   Х.Р нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүгдэгч Х.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1  заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Ргийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 115, 120 дугаар хуудас/, Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 116 дугаар хуудас/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 118 дугаар хуудас/, Эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 121-134 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 135 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар оршин суух тодорхой хаягтай, үл хөдлөх эд хөрөнгөтэй, тээврийн хэрэгсэлтэй, жолоодох эрхийн үнэмлэхтэй, урьд ял шийтгэлгүй, мөн 7 хоног болгоны 2 өдөр нь бөөрний аппаратанд орох шаардлагатай зэрэг хувийн байдлыг тодорхойлов.

            Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Х.Ргийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн шатанд хохирогч нараас нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн санал гомдол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.   

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Рд мэдэгдэх нь зүйтэй.

         

Гурав. Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Иргэний хариуцагч Б.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүгдэгч Х.Ргийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас дүгнэхэд иргэний хариуцагч нь жолоогоо шилжүүлсэн болон зөвшөөрөл өгч тээврийн хэрэгслээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байна. Иймд иргэний хариуцагчаас хохирол, хор уршгийн төлбөр гаргаж шийдвэрлээгүй болно.

          Шүүгдэгч Х.Р урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл,  38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч З овогт Хын Рийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Рд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Х.Рд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Рд мэдэгдсүгэй.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, хэрэгт эд мөрийн битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Р нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох О.Цгаас нэхэмжилсэн 543,781 төгрөг, хохирогч Ж.Маас нэхэмжилсэн 813,492 төгрөгийг төлж барагдуулсан болохыг тус тус дурдсугай.

          6. Хохирогч О.Цгийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арван гурван дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 8,580,000 төгрөгөөр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Х.Ргээс гаргуулан хохирогч О.Цд олгосугай.

          7. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Ргээс 1,900,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.Г /Эрүүл мэндийн даатгалын сангийн төрийн сангийн 10090020080 дугаарын данс/-д олгосугай.

8. Хохирогч О.Ц, Ж.М нар нь хэлэлцэхгүй орхисон болон, энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Х.Рээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Х.Рд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

          10. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          11. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Рд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.АЛДАР