| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00806/и |
| Дугаар | 00758 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 00758
| 2020 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00758 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар //-ын нэхэмжлэлтэй, Д.Д / /-д холбогдох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 153/2020/00806/ Ииндекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.Д нь 2015 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөтөлбөрт хамрагдаж 2 жилийн хугацаатай 50 хувийг нь эргэж төлөх нөхцөлтэйгээр 5,000,000 төгрөгийн зээл авсан боловч эргэн төлөх 2,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гаргуулан өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь Ховд аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний газраас зээл авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлага 2,500,000 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь хариуцагч Д.Дд холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Д нь нэхэмжлэлийн шаардлага актын төлбөр 2,500,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн байх бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг хариуцагч Д.Дгаас гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.
Хариуцагч Д.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дд холбогдох 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөгийн тал хувь болох 27,475 төгрөгийг хариуцагч Д.Дгаас гаргуулан Төрийн сангийн 100160000941 тоот дансанд оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ