Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 00759

 

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 153/ШШ2020/00759

Жаргалант сум

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Б.У/ /-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т / /-д холбогдох 2,000,000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 153/2020/00765/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У миний бие нь 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Д.Тт 2,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлийн гэрээний хугацаа хэтэрвэл алданги тооцохоор харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн. Түмэнбаяр нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж нэгч төгрөг өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Иймд Д.Таас 2,000,000 төгрөгийг алдангийн хамт гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Т нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Уээс 2,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. 2,000,000 төгрөгийг төлнө татгалзах зүйлгүй зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь  Д.Тт холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ут төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Б.Уийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950  төгрөгийн тал хувь болох 23,475  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Д.Таас улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 23,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Ут олгохоор тогтов.

Хариуцагч Д.Т нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Уийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Тт холбогдох 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Т нь нэхэмжлэлийн шаардлага болох  2,000,000 төгрөгийг  төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч Б.Уийн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төрийн сангийн 100160000941 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950  төгрөгийн тал хувь болох 23,475  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч  Д.Таас улсын тэмдэгтийн хураамжийн  тал хувь болох 23,475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Ут олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Т нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

ШҮҮГЧ                                                      Х.ОТГОНЖАРГАЛ