| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00761/и |
| Дугаар | 00760 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 00760
| 2020 оны 11 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00760 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Д-д холбогдох зээлээр авсан утасны үнэ болох 385050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2020 оны 09 дугаар сарын 09-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Д нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 05 сарын 20-ны өдөр дараа төлбөрт Mongoldoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 91049944 дугаарын эзэмшигч болж Huawai P30 LIME маркын гар утсыг 12 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан. Гэтэл Ж.Д нь гэрээний үүргээ үл биелүүлж 91049944 дугаарын лизингийн төлбөр 380,050 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөр төлөхийг сануулан мэдэгдэлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Ж.Даас төлбөрийн үлдэгдэл болох 380,050 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-дэх хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөгийг хасаад 380,050 төгрөг, нотариатын зардалд 5000 төгрөг нийт 385,050 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Хариуцагч нь Ж.Д нь тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Скайтел ХХК-иас 2019 оны 05 сарын 20-ны өдөр гар утас зээлээр авсан үнэн. Скайтел ХХК-ийн нэхэмжилж байгаа 385050 төгрөгийг төлнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Ж.Дт холбогдуулан гар утас зээлээр авсаны төлбөр 385050 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн шаардлага 385050 төгрөгийг нэхэмжлэгч Скайтел ХХК-д төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг 2020 оны 10 дүгээр сарын 12-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Төрийн сангийн 2200801255526 тоот дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6101 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Даас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6101 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгохоор тогтов.
Хариуцагч Ж.Д нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Дт холбогдох 385050 /гурван зуун наян таван мянга тавин / төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12202 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 6101 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ж.Даас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 6101 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ж.Д нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ