| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 171/2017/0085/э |
| Дугаар | 75 |
| Огноо | 2017-03-20 |
| Зүйл хэсэг | 181.2.1, 181.2.5., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Хэргийн индекс: 171/2017/0085/Э Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ягаанцэцэг, Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа, Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******, ******* нарт холбогдох эрүүгийн 201609000685 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, *******, 1991 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, цахилгаан, хийн гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 4, эхийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн *******тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай. 2.Монгол Улсын иргэн, Эрхэт Баярмаагийн Ууганбаяр, 1995 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, өвөө, ах, дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн ******* тоотод эрхэлсэн тодорхой ажилгүй оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч *******, ******* нар нь 2016 оны 12 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Дархан сумын 3 дугаар багийн *******тоотод иргэн *******гийн гэрт архидан согтуурсан үедээ бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, ялимгүй зүйлээр шалтаглан *******, *******нарыг зодож, *******н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн үед ******* миний утас руу залгаад хэн бэ гэсэн тэгэхээр нь би*******ах нь байна аа гэсэн чинь ******* миний өөдөөс би тийм хүн танихгүй ээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи намайг танихгүй байгаа юм уу хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлсэн тэгсэн чинь ******* чаддаг юм бол хүрээд ир Толгойтод байна гээд бид 2 хэрэлдсэн. Би пизда гэж хэлээд утсаа тасласан. Тэгээд орой нь *******ын гэрт байж байхад манай 2 найз хөдөөнөөс ирээд ******* бид 4 нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Архиа уучихаад *******н гэрт******* бид 2 очсон. Гэрлүү нь очоод ******* эхлээд*******г нүүр хацар луу нь 2 удаа цохисон. Аавыг нь гараараа шанаа руу нь 2 удаа, *******г гар шуу хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд *******тай хэрэлдэж байгаад явсанаа санаж байгаа харин яаж явсаар *******ын гэрт очиж унтсанаа сайн санахгүй байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай найз ******* руу ******* залгаад хэн бэ гэж асуусан. Тухайн үед ******* утсаа чанга яригч дээр нь тавьчихсан байсан. Тэгэхээр нь ******* “*******ах нь байна аа, гэсэн чинь ямар ******* вэ би тийм хүн танихгүй гэсэн чинь чи яахаараа таньдаггүй юм гээд уурласан, тэгсэн чинь ******* “би чамайг танихгүй ээ, тэгвэл Толгойтод хүрээд ир гэж хэлээд утсаа тасласан. Тэгээд гэртээ байж байгаад орой манай нэг найз хөдөөнөөс ирээд *******, би бас 1 найзтайгаа нийлээд 4-үүлээ 0.75 литрийн нэг шил архи уусан. Манай 2 найз нэг их уухгүй байсан учраас ******* бид 2 архиа хувааж уугаад дуусгасан. Тэгээд шөнө 12 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад *******н гэрт шууд очсон. Тэгсэн******* унтаагүй байсан бөгөөд би шууд гэрлүү нь ороод *******г зүүн талын шанаа хэсэг рүү, цээж рүү нь гараараа 2 удаа цохисон тэр үед ******* бас *******г гараараа нуруу руу нь цохисон. Тэгсэн аав нь цаад өрөөнөөс босож ирсэн чинь *******аавыг нь 2 удаа гараараа нүүр лүү нь цохисон. Тэгээд би шалан дээр байсан ******* утас, аавынх нь утас бас газар байсныг аваад гэрээс нь гараад явсан. Тэгээд яаж харьсанаа сайн санахгүй байгаа нэг мэдсэн өглөө найз охиныхоо гэрт ирчихсэн унтаж байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг, Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 15 цаг өнгөрч байхад миний гар утсанд ******* байна залга гээд нэг танихгүй дугаараас мессеж ирсэн. Тэгэхээр нь би залгаад миний утас руу ******* байна залга гэсэн байна гэж хэлсэн чинь ******* ах сайн уу ахын дүү гэхээр нь би хэн бэ гэсэн чинь ******* ах нь байна гэхээр нь би тийм хүн танихгүй гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь 5 минутын дараа*******ах залгаад -чи яагаад томроод байгаа юм бэ,******* ахыгаа танихгүй байгаа юм уу гэхээр нь би таньсангүй ээ гэж хэлсэн чинь намайг -чи хэзээ ийм том болчихсон юм бэ би чамайг таарсан газар чинь ална гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаа салгачихсан. Тэгээд орой гэртээ 01 цагийн үед аав дүү нартайгаа байж байсан чинь манай гэрт *******, ******* хоёр согтуу орж ирээд *******нь шууд миний толгой руу өшиглөсөн, ******* нь миний үснээс зулгааж байгаад гараараа миний нүүр лүү цохиод байсан. Аав орноосоо босож ирээд яагаад хүүхэд зодоод байгаа юм бэ гэсэн чинь *******аавыг эхлээд нүүр лүү нь цохисон тэр 2 хоёулаа нийлээд цохиод байсан. Тэгээд би цаад талын орон дээр юу хийхээ мэдэхгүй сууж байсан чинь ******* ирээд миний хамар луу цохиод миний хамарнаас цус гарсан тэгсэн чинь *******бас ирээд гараараа миний нуруу бөөр хэсэг рүү цохиод байсан. Мөн пийшин дээр ус халааж байсан будаа агшаагчны дотор талын саваар бас миний гар, мөр хэсэг рүү цохиод, Бааска нь танай гэрийг шатаана гээд орилоод байсан. ******* нь аав бид 2-ын утсыг авахаар нь аав нэгийг нь үлдээчих өглөө хүүхдүүд хичээлтэй сэрүүлэг тавьдаг юм гэж хэлсэн чинь үгүй гээд аав бид 2-ын утсыг аваад гараад явсан. Бид нар тэр оройдоо гэртээ унтаад маргааш нь Цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 05-06-ны шөнө гэрийн хаалга онгойх шиг болохоор нь харсан чинь нэг өндөр залуу араас нь бас нэг намхан залуу орж ирээд манай хүү *******г зодоод эхэлсэн. Тэгэхээр нь би орноосоо босоод ирсэн чинь намайг өндөр ******* нь цохихоор нь би доошоо тонгойсон чинь ******* өшиглөсөн. Тэгээд орон дээр намайг сууж байхад хоёулаа нийлээд орноос чирч унагаагаад цохисон. Тэгээд******* нь пийшингийн урд байсан алхыг аваад цохино гээд байсан гэхдээ цохиогүй. Тэгээд манай хүүг цохиод байхаар нь би та нар боль гэж хэлсэн. Гэтэл цагдаад хэлэх юм бол гэртэй чинь шатаана гээд ******* нь манай хүүг цохиж байгаад гарахдаа хүү бид хоёрын гар утсыг цагдаа дуудчихна гээд аваад явсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 74/, Гэрч ******* /хх-ийн 19/, ******* /хх-ийн 20/ нарын мэдүүлгүүд, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1322 дугаар шинжээчийн дүгнэлт: 1*******гийн биед нүүрний зулгаралт, цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрхи зулгаралт, цус хуралт нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. 3.Уг зулгаралт, цус хуралт нь ГЗТЖ-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэжээ /хх-ийн 22/, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны албаны 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1321 дугаар шинжээчийн дүгнэлт: 1.*******н тархи доргилт, баруун шуун дахь зулгаралт, дээд уруулын цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчиллээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. 4.*******н биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-ийн 30/, Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79-80/ зэрэг болно. Шүүгдэгч *******, ******* нар нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн *******тоотод иргэн *******гийн гэрт ялимгүй зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж *******, ******* нарыг бүлэглэн зодож, *******гийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүгдэгч нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Хохирогч *******, ******* нарын гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэснээр шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ. Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэдний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.*******, ******* нарыг үл ялих зүйлээр шалтаглан согтуугаар бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж догшин авирлаж бүлэглэн танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар шүүгдэгч Л.Баасаннямыг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ , шүүгдэгч *******ыг 3 жил 6 сар /гурван жил зургаан сар/ хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус бүрийг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тус бүрийг 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хянан харгалзаж, тэдний хянан харгалзсан хугацаанд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт хариуцуулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ