Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 491

 

 

 

 

 

 

    2020            4             21                                        2020/ДШМ/491                                               

 

 

                                    С.Сд холбогдох эрүүгийн

                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Дүүрэнбилэг,

шүүгдэгч С.С, түүний өмгөөлөгч К.Манлай,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.С гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1905011100936 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.С,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/1184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн;

С.С нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Оюунжаргалд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах” гэж танилцуулж, “манай найз Наранбаатар нь Солонгос улсын виз гаргаж өгөөд тэд нар нь Солонгос улс руу явсан, нэг хүний виз гаргах мөнгө 3.500.000 төгрөг болно” гэж хуурч улмаар Л.Оюунжаргалаар дамжуулан Б.Болормаа, Б.Туул нарын 7 хүнд виз гаргаж өгнө гэж бичиг баримтыг нь авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 18 удаагийн ХААН банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаартай дансанд нийт 18.752.400 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Д.Мөнхтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар

 сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 8 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437, 8001015485 дугаарын дансанд нийт 9.764.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвд иргэн Д.Энхцоожид өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Я.Ганчулуунд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Жуковын музейн гадна иргэн М.Санжидад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 750.000 төгрөгийг бэлнээр авч, мөн өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.390.000 төгрөг, нийт 3.140.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Э.Ундраад “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.050.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 850.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.900.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудлын урд байрлах Кофе шопд иргэн Х.Үүрийнтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 3.590.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 8 дугаар сарын 31-ний Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот 2 өрөө орон сууцыг иргэн С.Мөнх-Эрдэнэд өөрийн байр гэж хуурч, 1 сарын 650.000 төгрөгөөр түрээслүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 сарын түрээсийн төлбөр, 200.000 төгрөгийн барьцаа гэж нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө автомашины зогсоолын төлбөр гэж 60.000 төгрөгийг өөрийн 5059363447 дугаар дансанд нийт 1.560.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 44.346.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: С.С үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Монгол овгийн Содномын С.С “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сд 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан, С.Сд: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан С.Сд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 664 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлж тооцсон 83 хоногийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 6 сар 83 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Сд оногдуулсан 3 жил 6 сар 83 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, С.С урьд нь цагдан хоригдсон 103 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, С.Сд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглох, шүүх прокурор, мөрдөгчийн зөвшөөрөлгүйгээр оршин суугаа газраасаа өөр газарт зорчихгүй байх, хувийн баталгаа гаргах зэрэг таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сэс 4.952.400 төгрөг гаргуулж хохирогч Л.Оюунжаргалд, 1.400.000 төгрөг гаргуулж Б.Туулд, 9.764.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Мөнхтуяад, 2.320.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Энхцоожид, 2.320.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Ганчулуунд, 2.640.000 төгрөг гаргуулж хохирогч М.Санжидад, 2.900.000 төгрөг гаргуулж хохирогч Э.Ундраад, 3.590.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Үүрийнтуяад, 1.560.000 төгрөг гаргуулж хохирогч С.МөнхЭрдэнэд тус тус олгохоор шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч С.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Учруулсан хохирол болох 44 сая төгрөгнөөс 20 сая төгрөгний хохирлоо төлж барагдуулсан болно. Энэ барагдуулсан хохирлоо дансныхаа хуулгаар баталгаажуулах болно. Мөн шүүх хурал дээр төлсөн хохирол болох 20 сая төгрөгнөөс 12 сая 500 мянган төгрөг төлсөн гэж үзсэн. Үлдсэн 7.500.000 төгрөгийг яасан болохыг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд энэ өгсөн ял болох 3 жил 6 сар 83 хоногийг хийсэн хэрэгтэй минь дүйцэхгүй гэж үзэж байгаа тул ялыг хөнгөрүүлж юм уу мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна. Л.Оюунжаргал намайг “нэг хүний 3.500.000 төгрөг авсан” гэж мэдүүлсэн. Түүний мэдүүлгээс үзэхэд 3 өөр үнийн дүн бичсэн байсан. Эхний мэдүүлэгтээ “нийт 10 хүний 20 сая төгрөг авсан”, хоёр дахь удаагийн мэдүүлэгтээ “18 сая төгрөг авсан”, гурав дахь удаагийн мэдүүлэгтээ нэг хүнээс 3.500.000 төгрөг, 7 хүнээс 21 сая төгрөг авсан” гэж тус тус мэдүүлсэн байдаг. Би Л.Оюунжаргалаас 18 сая төгрөг авч, эргүүлж төлөхдөө 20 сая төгрөг болгож өгсөн. Б.Туул надаас 1.400.000 төгрөг нэхэмжилсэн байсан. 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1.450.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Уг мөнгийг Л.Оюунжаргал мөн өгөөгүй байсан. Л.Оюунжаргал надад нэг хүний 2.000.000 төгрөг өгөөд өөрөө цаад хүмүүсээсээ 3.500.000 төгрөг авч дундаас нь 1.500.000 төгрөгийг ашиг болгож авч байсан. Би энэ талаар би сүүлд мэдсэн. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч К.Манлай тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.С өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр ямар нэг маргаагүй. Шүүгдэгч нь прокурор болон шүүхээс хохирогч Оюунжаргалаас авсан, буцааж төлсөн төлбөрийн үнийн дүнг буруу тооцсон гэж хохирлын тооцоон дээр маргаж давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар хэлэх тайлбар байхгүй. ...” гэв.

Прокурор А.Дүүрэнбилэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хэдийгээр шүүгдэгчийн зүгээс 20.000.000 төгрөг төлсөн гэж хохирлын талаар маргаж байгаа боловч энэ талаар баримт байхгүй. Мөн хохирогч Оюунжаргалд өгсөн мөнгөний үнийн дүн, баримт зөрүүтэй гэж байгаа боловч хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг болон Хаан банкин дахь Оюунцэцэг, Оюунжаргал нарын дансны хуулга зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

С.С нь Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр иргэн Л.Оюунжаргалд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах” гэж танилцуулж, “манай найз Наранбаатар нь Солонгос улсын виз гаргаж өгөөд тэд нар нь Солонгос улс руу явсан, нэг хүний виз гаргах мөнгө 3.500.000 төгрөг болно” гэж хуурч улмаар Л.Оюунжаргалаар дамжуулан Б.Болормаа, Б.Туул нарын 7 хүнд виз гаргаж өгнө гэж бичиг баримтыг нь авч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 18 удаагийн ХААН банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаартай дансанд нийт 18.752.400 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Д.Мөнхтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 8 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437, 8001015485 дугаарын дансанд нийт 9.764.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвд иргэн Д.Энхцоожид өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүний туслах, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Я.Ганчулуунд өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.320.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Жуковын музейн гадна иргэн М.Санжидад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр 750.000 төгрөгийг бэлнээр авч, мөн өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.390.000 төгрөг, нийт 3.140.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Централ Таур төвийн гадна иргэн Э.Ундраад “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 2.050.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр 850.000 төгрөгийг бэлнээр, нийт 2.900.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Зүүн 4 замын автобусны буудлын урд байрлах Кофе шопд иргэн Х.Үүрийнтуяад өөрийгөө “Улсын Их Хурлын гишүүн Батзандангийн туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм” гэж хуурч, бичиг баримтыг нь авч зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл 4 удаагийн банкны данс хоорондын гүйлгээгээр өөрийн 5059363437 дугаарын дансанд нийт 3.590.000 төгрөгийг шилжүүлж авсан,

2019 оны 8 дугаар сарын 31-ний Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот 2 өрөө орон сууцыг иргэн С.Мөнх-Эрдэнэд өөрийн байр гэж хуурч, 1 сарын 650.000 төгрөгөөр түрээслүүлэхээр зохиомол байдлыг зориудаар бий болгон 2 сарын түрээсийн төлбөр, 200.000 төгрөгийн барьцаа гэж нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр, мөн өдрөө автомашины зогсоолын төлбөр гэж 60.000 төгрөгийг өөрийн 5059363447 дугаар дансанд нийт 1.560.000 төгрөгийг шилжүүлэн авч бусдад нийт 44.346.400 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Оюунжаргалын “... Ганболд ганцаараа 3.000.000 төгрөг, бусдаас нь 3.500.000 төгрөг авсан. Эдгээр хүмүүс мөнгөө миний өөрийн данс руу мобайлаар шилжүүлж байсан ба өөрийнхөө данснаас С.С лүү шилжүүлсэн. ... Би Болормаа, Бямбасүрэн, Ганболд, Ган-Ууган, Алтаншагай, Түмэнжаргал, Б.Энхээ гэх хүмүүсийн нийт 7 хүний визний материалыг аваад С.Сд өгсөн юм... С.С нь “би Батзандан даргын туслах хийдэг юм. Том ажилтай, намайг Авлигатай тэмцэх газраас байнга шалгадаг. Тийм учраас наад хүмүүсийнхээ материалыг өөр дээрээ аваад над руу явуул” гэж хэлж байсан. ...” /1 хх 63-65/,

хохирогч Б.Болормаагийн “... Оюунжаргал нь над руу залгаад “С.С нь чамайг Солонгосын визний материалаа бүрдүүлээд өг” гэж байна гэхээр нь би зөвшөөрөөд 2018 оны 10 сардаа багтаагаад Оюунжаргалын данс руу 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн. ...” /1 хх 81-82/,

хохирогч Б.Туулын “...С.Сд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр ...2 хүний визний мөнгө болох 7.300.000 төгрөгийг Оюунжаргалын ХААН банкны данс руу нь би өөрийн ХААН банкны 5127156482 тоот данснаас 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр шилжүүлсэн юм. ...” /1 хх 85-86/,

хохирогч Д.Мөнхтуяагийн “...С.С гэх хүнтэй уулзахад өөрийгөө “УИХ-ын гишүүний туслах ажилтай, Централ таурын дээр суудаг юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө, чи арван жилийнхээ гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоо аваад ир, зуучлалын хөлсөө ажил бүтсэний дараа би авна” гэж хэлсэн юм. ... нийт 9.764.000 төгрөгийг С.С гэх хүн рүү шилжүүлж залилуулсан юм. ...” /1 хх 89-90/,

хохирогч Д.Энхцоожийн “...С.С ажил болох Централ таур дээр очоод танилцахад өөрийгөө “УИХ-ын гишүүний туслах ажилтай, Централ таурт ажилладаг юм. Би танай хүргэн ахын хамаатан юм. Ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд өөрийн гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, цээж зургаа өгөөд ... нийт 2.320.000 төгрөгийг С.С гэх хүнд өгч залилуулсан юм. ...” /1 хх 100-101/,

хохирогч Я.Ганчулууны өгсөн “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Централ Таур барилгын хажууд уулзаж анх танилцсан ба тухайн үед С.С нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Би бол найдвартай манай аав Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би итгээд өөрийнхөө гадаад паспорт, нийгмийн даатгалын хуулбар, цээж зураг ...нийт 2.320.000 төгрөгийг С.С гэх хүнд шилжүүлж залилуулсан юм...” /1 хх 109-110/,

хохирогч М.Санжидын “...С.С нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Манай найз Нараа нь элчин сайдын яаманд ажилладаг юм би бол найдвартай манай аав Цагдаагийн байгууллагад ажилладаг” гэж хэлж байсан. ...Би өөрийн болон эхнэр Оюунсувдийн гадаад паспорт болон С.Сд өгсөн нийт 2.640.000 төгрөгийг буцаан авмаар байна. ...” /1 хх 124-125/,

хохирогч Э.Ундраагийн өгсөн: “... С.С нь “би найдвартай Солонгос улс руу хүн гаргаж өгч чадна, ах нь өөрөө Солонгост сурч байсан бөгөөд Солонгос улсын виз найдвартай гаргаж өгнө” гэж хэлэхээр нь итгээд дүү Г.Тэмүүжиний гадаад паспорт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн лавлагаа цээж зургаа өгөөд ...нийт 2.900.000 төгрөгийг С.С гэх хүнд өгч залилуулсан юм...” гэх мэдүүлэг /1 хх 133-134/,

хохирогч Х.Үүрийнтуяагийн өгсөн “... С.С нь өөрийгөө “Батзандан Улсын Их Хурлын гишүүний туслах ажилтай, Солонгос улсад суралцаж байгаад Монголдоо ирсэн ба тухайн сурсан сургуульдаа хүмүүс сургаж байгаа юм. Манай найз Нараа элчин сайдын яаманд ажилладаг юм, би бол найдвартай” гэж хэлж байсан. ...нийт 3.590.000 төгрөгийг Сод-Эрдэнийн ХААН банкны данс руу виз, тизний мөнгө гэж шилжүүлж залилуулсан юм. ...” /1 хх 142-144/,

хохирогч С.Мөнх-Эрдэнийн “...С.С гэж залуутай уулзаж, тус байрны 1 сарын төлбөр 650.000 төгрөг гэсэн бөгөөд төлбөрийг 2 сараар, 200.000 төгрөгийн барьцаатай түрээслэхээр тохиролцсон. ...нийт 1.500.000 төгрөгийг бэлнээр тус 104 тоотод байхад өгсөн. Тэгээд орой нь тус байрандаа орсон. Мөн тус өдөр зогсоолын мөнгө гэж 60.000 төгрөг шилжүүлж авсан юм. ...тус байрны жинхэнэ эзэн нь гэх хүн ирээд тус байр нь манай компанийн байр бөгөөд сарын 550.000 төгрөгөөр түрээсэлдэг бөгөөд 2 сараар нь төлбөрөө авч түрээслүүлдэг гэсэн. ...” /2 хх 11/,

гэрч О.Ононгийн “... тус 104 тоот байрыг өмнө нь хүнд түрээсэлж байгаагүй бөгөөд С.С надаас 104 тоот байрыг хадмууддаа түрээслүүлнэ гэж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр түлхүүрийг нь авсан. ...” /2 хх 15/,

шүүгдэгч С.С яллагдагчаар “... 2018 оны 8 дугаар сарын сүүлээс 2019 оны 6 дугаар cap хүртэл хугацаанд иргэн Л.Оюунжаргал, Б.Болормаа, Б.Туул нарын нийт 8 хүн, Д.Мөнхтуяа, Д.Энхцоож, Я.Ганчулуун, М.Санжид, Э.Ундраа, Х.Үүрийнтуяа, зэрэг нийт 14 хүнээс Бүгд Найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож нийт 44.286.400 төгрөгийг авсан нь үнэн. Мөн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хороо, Алтан сан хорооллын 104 дүгээр байрны 104 тоот “Алтан Сан” ХХК-ийн өмчлөлийн байрыг иргэн С.Мөнх-Эрдэнэд түрээслүүлж 1.500.000 төгрөгийг аваад дээрх мөнгийг нь компанид өгөлгүй, өмнөх хохирогч Л.Оюунжаргал руу шилжүүлсэн юм. Эдгээр мөнгийг авсан нь миний дансны хуулгаар нотлогдож байгаа. ...” /1 хх 237-238, 2 хх 51-54, 2 хх 68/ гэх мэдүүлгүүд,

Хаан банкин дахь Ч.Оюунцэцэгийн 5217027023, Л.Оюунжаргалын 5097023938 дугаар депозит дансны хуулга /1 хх 68-79/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, Б.Мөнхтуяагийн Хаан банкин дахь 5094594361 дугаар дансны хуулга /1 хх 93-98/, Д.Энхцоожийн Хаан банкин дахь 5011477510 дугаарын дансны хуулга /1 хх 104-106/, Я.Ганчулууны Хаан банкин дахь 5071241368 дугаар дансны хуулга /1 хх 113-122/, М.Санжидын Капитрон банкин дахь 3011012551, Худалдаа хөгжлийн банк дахь 419021150 дугаар дансны хуулга /1 хх 128-131/, Э.Ундраагийн Хаан банкин дахь 5021235228, Голомт банкин дахь 258412017 дугаарын дансны хуулга /1 хх 137-140/, Хаан банкны гүйлгээний баримт /1 хх 147-149/, С.Мөнхбадамын ХААН банкны 5564077612 дугаарын дансны хуулга /2 хх 5/ зэргээр нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч С.С үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсаны улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Шүүгдэгч С.С “...үлдсэн 7.500.000 төгрөгийг яасан болохыг дахин шалгуулах, ...ялыг хөнгөрүүлж юм уу мөрдөн байцаалтад буцааж өгөхийг хүсэж байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.

Чухам иймээс шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг учиртай.

Дээрх байдлуудад тулгуурлаж, хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйл 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь ...шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино” гэсэн зорилт, зарчимд нийцдэг.

Шүүгдэгч анхан шатны шүүх С.Сд холбогдох хэргийн хохирлын хэмжээ, гаргуулбал зохих төлбөрийг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоосон байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй” гэж давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч С.С давж заалдах гомдолд дурдсан “...7.500.000 төгрөгийг яасан болохыг дахин шалгуулах...” гэснийг үндэслэлтэй, үнэн зөв гэж үзсэн тохиолдолд шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээнээс хальсан, тогтоогдоогүй нөхцөл байдалд дүгнэлт хийх, шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хөндлөнгийн байх байр сууринаас хандах зарчим алдагдах юм.

 

Иймээс давж заалдах шатны шүүхээс бодит бус, үндэслэлгүй таамаг, төсөөлөлд үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дахин хийлгэх шаардлагагүй, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Шүүгдэгч С.С урьд шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэгдсэн, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу түүний нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон байна.

  Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж дүгнэсэн атлаа  шүүгдэгч С.С.С гэм буруутайд тооцохдоо яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд дурьдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “..хуурч..” гэсэн шинжийг орхигдуулсан нь буруу болсон байх тул шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч С.С урьд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамласан, ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйл гэж ерөнхий байдлаар бичсэнийг зөвтгөх шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан хугацааг минут, цаг, хоног, сар, жилээр тоолно”, гэж заасан тул шийтгэх тогтоолд бичигдсэн 83 хоног гэснийг 2 сар 23 хоног болгох нь хуульд нийцэх юм.

Шийтгэх тогтоолд дээрх зохих өөрчлөлтийг оруулж зөвтгөж шийдвэрлэснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордохгүй, түүний хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдөхгүй, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлд нөлөөлөхгүй болно.

.           Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч С.С гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 2020/ШЦТ/382 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол овгийн Содномын С.С “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 471 дугаартай шийтгэх тогтоолоор С.С.С Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, С.С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан С.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1184 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 664 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.” гэж,

            тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Сд оногдуулсан 3 жил 8 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.С гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

 

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ