Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1439

 

          

 

  2023         11         22                                  2023/ШЦТ/1439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, шүүгч Г.Хатанцэцэг, М.Отгонбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Сумъяа,

Иргэдийн төлөөлөгч Ү.Алтантуяа,

Хохирогч Ш.У-, түүний хууль ёсны төлөөлөгч А.А,  

Шүүгдэгч Ц.Э-, түүний өмгөөлөгч О.Санчирбал нарыг оролцуулан  “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ц-ий Э-од холбогдох эрүүгийн 2306 00784 1253 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Бовогт Ц-ийн Э /РД:ОЮ87021471/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийг 2021 оны 07 дугаар сард Төв аймгийн Б суманд 15 нас 10 сартай байхад нь мөн  Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны  0-0 тоотод оршин суух гэртээ 2021 оны 08 дугаар сард 15 нас 11 сартай байхад нь, 2021 оны 09 дүгээр сард 16 настай байхад нь, 2022 оны 10 дугаар сард 17 нас 1 сартай байхад нь, 12 дугаар сарын 28-нд 17 нас 3 сар 20 хоногтой байхад нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж насанд хүрээгүй болохыг мэдсээр байж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Э- шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа боловч энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй.У- ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлдэггүй байсан Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж, харамсаж байна.Одоо охиныгоо Солонгос сургуульд сургах гэж байгаа” гэв.

Хохирогч Ш.У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Тухайн үед эгчдээ хэлснээр уг үйл явдал өрнөсөн  энэ хүртэл зүйлс болно гэж бодоогүй. Энэ үйл явдал нь анх мэдэхгүй байгаад гэнэтийн тийм зүйлс болсон ч цаашид ярилцаагүй. Энэ харилцаанд орооноос хойш аав гэх үүднээс харагдахаа байсан, аав гэх үүднээс хандахаа больсон. Энэ үйлдлийг хийхдээ хүчээр, дарамталж дайраад байдаггүй байсан. Энэ үйл явдлын хувьд анхны удаа гэнэтийн тохиолдлоор болсон. Яагаад тийм зүйл болсон бэ? гэхэд хариулт байхгүй. Энэ үйл явдал 3-4 сарын дараагаас үргэлжлэх. болсон. Над руу дайрсан зүйлгүй, 3-4 удаа уг үйл явдал болсон. Хүч хэрэглэж, заналхийлсэн зүйл байхгүй. Миний бодлоор энэ хүртэл явж даамжирсан. Ар гэрийнхэндээ мэдэгдэхэд ингэж хэл, тэгж хэл гэж хэлсэн. Байцаагч асуухад тэр хүмүүсийн хэл гэсэн зүйлсийг хэлсэн. Хэлж үнэн зөвийг яръя гэхэд ичээд байсан. Тухайн үед айж, ичиж байсан учир буруу зөрүү мэдүүлэг өгсөн. Энэ үйл явдал болоход би зөвшөөрсөн зүйл байхгүй.Аав гэнэт л ийм зүйл хийдэг байсан” гэв.

Эрүүгийн 2306 00784 1253 дугаартай хавтаст хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийн өгсөн “...2021 онд манай ээж бие давхар байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын сүүлээр төрөх хугацаа нь дөхөж эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед би хойд эцэг Э- болон 2 дүүгийнхээ хамт байсан бөгөөд орой унтах гээд өрөөндөө ганцаараа ороо засаад хэвтэж байхад аав миний хажууд ирээд намайг тэврээд миний хөх орчимд гараараа хүрч, хацар дээр үнсээд миний охин ямар том болчихоо вэ гээд инээж байсан. Тэр үед надад маш их эвгүй санагдаж байсан бөгөөд би дотроо яагаад байгаа юм бол доо гэж бодоод өнгөрч байсан. Тэгээд удаагүй ээж2 ихэр дүүг маань төрүүлж эмнэлгээс гарч ирсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард Төв аймгийн Б суманд байх өвөө эмээгийн гэрт 7 хоногийн хугацаатай гэр бүлээрээ очсон. Бид хэдийг очиход зуны модон байшинд оруулж, ээж орон дээр 2 бага дүүтэй унтаж байсан бөгөөд би газар аав болон 2 дүүгийн хамт унтаж байсан. Тухайн үед 2 дүү маань аав бид хоёрын дунд унтаж байсан бөгөөд нэг мэдэхэд аав миний хажууд ирчихсэн намайг тэврээд миний дотуур хувцсыхажуу тийш болгох шиг болоод бэлэг эрхтнээ хийсэн. Тэгэхэд маш их өвдөлт өгсөн бөгөөд би шоконд ороод хөдөлгөөн хийж чадаагүй, аав бэлэг эрхтнээ хийгээд буцаагаад гаргаад юу ч болоогүй юм шиг унтчихсан. Би нэлээн шокийн байдалтай хэвтэж байгаад гарч бие засахад 00 цаасанд бага зэргийн цус болсон байсан бөгөөд буцаж хэвтэж байгаад ороо хураах үед орны дэвсгэр даавуу бага зэргийн цус болсон байхаар нь угааж байсан. Тэгээд өдөр нь аав дэлгүүр явна гэхээр нь би зориуд хамт явъя гээд машинд нь суугаад явж байхдаа ааваас шөнө юу болов оо, яагаад ингэв ээ гэж асуухад яасан, юу болсон юм, би яасан юм гээд байсан. Тэгэхээр нь та надтай бэлгийн харьцаанд орчихлоо ш дээ, яагаад ингэж байгаа юм гэхэд юм хэлэхгүй байсан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ ирсний дараа 2021 оны 08 дугаар сарын эхээр /сайн санахгүй байна гэх/ ээж болон дүү нар том өрөөнд байж байсан бөгөөд би өөрийнхөө өрөөнд нүүрээ цэвэрлээд шкафынхаа урд талд нимгэн урт цамцтай зогсож байхад аав орж ирээд миний хойноос тэврээд, хацар орчимд үнсээд намайг зогсож байхад миний араас хийсэн. Тэр үед би аавын цээж хэсэг рүү гараараа түлхээд болиоч гэж хэлэхэд юу ч болоогүй юм шиг инээгээд, бэлэг эрхтнээ хийж 2, 3 удаа хөдөлчхөөд буцаад цаад өрөө рүү явчихсан. Түүний дараа 2021 оны 09 сард би том өрөөнд газар унтаж байхад аав шөнө босож тагтан гарч тамхи татчихаад орж ирээд миний дэргэд ирж миний дээр гараад, уруул, хацар дээр үнсээд, бэлэг эрхтнээ хийгээд 1 минут орчим хөдлөөд босоод явсан. Тэрнээс хойш ээжийг усанд орж байх үед, ээжийг гараад явсан хойгуур болон шөнө унтаж байх үед хэд хэдэн удаа ийм асуудал болж байсан. Тэгээд миний хамгийн сайн санаж байгаагаар 2022 оны 10 сарын орчимд манай ээж, том дүүгийн хамт оёдолчин руу явсан хойгуур би том өрөөнд хэвтэж байхад аав миний хажууд хэвтээд, цээжээр тэврээд, хацар, уруул дээр үнсээд, миний өмдийг тайлаад бэлэг эрхтнийг минь гараараа оролдож байгаад бэлэг эрхтнээ хийж 10 орчим минут болоод дур тавьж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өрөөндөө унтаж байхад 04 цагийн орчимд аав хажуугаар хэвтээд намайг тэвэрч, хөхнөөс барьж, хацар, уруул дээр үнсээд өрөө рүүгээ орж байсан. Тэгээд би ер нь хэлье гэж шийдээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ээжийн төрсөн дүү О, О нарт болсон асуудлыг хэлж, ээжид мөн адил хэлэхэд ээж итгэхгүй байсан тул нотлохын тулд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө утсаар дуут бичлэг хийсэн. Тэр үед би аавд би болсон зүйлсийг хэлэхэд хүмүүс итгэхгүй байна, намайг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлнэ гэж байна гэхэд чи яах гэж хэлсэн юм, хэн чамайг хэл гэсэн юм гэх мэт зүйл ярьсан.. Би аавтай 6 настайгаас хойш одоог хүртэл хамт амьдарсан бөгөөд 11,12 орчим настай байхдаа хойд эцэг гэдгийг мэдсэн. Надад орилж хашгирах боломж байдаг байсан, гэхдээ ээж мэдчихвэл хэцүү байдалд орно гэж бодсон. Намайг айлгаж дарамталж байгаагүй. Бэлгэвч хэрэглэж байгаагүй. Анх ийм зүйл болох үед манай ээж төрөөд 2 сартай, нялх биетэй байсан учир ээж болон дүү нарыгаа бодоод хэлээгүй. Гол нь би энэ талаар хэлчихвэл 4 дүү маань өнчирнө, ээжид маань хэцүү байна гэж бодож хэлээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.О-гийн өгсөн “...Миний төрсөн эгч Ш- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 24-10 тоотод нөхөр Э-, том охин У-, хүү Х- /10 настай/, хүү Г- /3 настай/, хүү О, О нарын хамт амьдардаг. Би эгч О-ийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр У- над руу чат бичээд О эгч та хоёртой уулзмаар байна гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд У- ганцаараа уйлчихсан орж ирэхээр нь юу болсон гэж асуухад аав намай гхүчиндсэн бөгөөд одоо 1 жил гаруй хугацаа болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь О эгч бид хоёр итгээгүй бөгөөд У-ийг худлаа яриад байгаач гээд эгч Ш-тай утсаар яриад энэ талаар хэлэхэд за би яваад очъё гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Ш-, Ш- эгч нар ирсэн бөгөөд тэр хоёрт дээрх асуудлын талаар хэлэхэд Ш- эгч итгээгүй. Тэгээд бид хэд У-ээс нэг бүрчлэн яг юу болсон, яасан юм гэж асуухад 2021 оны 05 сарын дундуур ээж төрөх гээд эмнэлэгт хэвтсэн хойно аав анх хөх илж, өгзөг базахаар нь би итгэж чадаагүй, шокийн байдалд ороод өнгөрсөн. Тэрний дараа ээж төрөөд 2 cap гаран болоод бид хөдөө эмээ өвөөгийн зуны байшинд унтаж байхад биеийг минь хүн оролдоод байхаар нь сэрэхэд аав байсан. Тэгээд гэнэт өвдөлт мэдэрсэн бөгөөд аав бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийхэд би орилж ч чадаагүй айгаад нэг мэдэхэд өглөө болсон байсан. Тэгээд харахад даавуу цус болсон байхаар нь би мэдэгдэхгүй аваад угаасан гэж хэлсэн. Тэрнээс хойш олон удаа надтай бэлгийн харьцаанд орсон, би боль гэж эсэргүүцэхээр зүгээр ээ, чамайг зүгээр эрхлүүлж байна ш дээ гэдэг, мөн эмээ өвөө, эгч нар чинь мэдчих юм бол 4 дүү чинь өнчирч ээж бид хоёр чинь сална гэж хэлдэг байсан гэж хэлсэн. Тэгээд би ярилцаад ямар нэгэн баримт байх хэрэгтэй гэж үзээд би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр У-тэй уулзаад чи аавтайгаа ярилцах үедээ утсан дээрээ дууны бичлэг хийгээрэй. Аавтайгаа ярихдаа эмээ, эгч нар итгэхгүй байна, ээжид үнэнийг нь яагаад хэлээгүй юм гэж хэлээрэй. Мөн жирэмсэн болчихсон бол яах байсан юм гэж яриад бэлгийн харилцаа болсон гэх асуудлын талаар заавал яриарай гэж хэлээд оруулсан бөгөөд У- 35 минут болоод гэрээсээ гарч ирсэн. Тэгээд У-ийг гарч ирэхээр нь би хийсэн дууны бичлэгийг нь сонсоход чамайг хэн эгч нартаа хэл гэсэн юм зүв зүгээр байснаа яагаад гэнэт эгч нартаа хэлсэн юм, би чамтай байнга тийм харилцаанд ороод байдаггүй биз дээ, би чамайг жирэмсэн болтол чинь хийдэг байсан уу гэх мэт зүйл ярьсан байсан. Энэ бичлэгийг хуулбарлан баримтаар гаргаж өгөх болно. Би 2022 оны 08 сарын сүүл үеэс 10 сарын эхэн үе хүртэл Ш- эгчийнд амьдарсан. Тэднийд байх үед Э- ах манай эгчтэй дээрэнгүй харьцдаг, гэр орны ажилд тусалдаггүй, гэнэт гэнэт хүүхдүүд рүүгээ уурлаад байдаг байсан. У- өмнө нь хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж надад хэлсэн бөгөөд 2021 оны 07 сард У- 15 настай байсан. У- 15 настай байхдаа Шинээ гэж хүүхэдтэй үерхэж байсан, гэхдээ бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж надад хэлсэн. Мөн У- надад хэлэхдээ аав хамгийн анх надтай бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. У- зан байдлын хувьд өрөвч, бусдад тусархаг, итгэмтгий зантай” “...Энэ асуудал нь би яг гар утсаараа дуут бичлэг хийх талаар санал болгож хэлсэн зүйл байхгүй. Учир нь Ш.У-тэй ярилцаж байх үедээ би Ш.У-ээс асуудлын талаар Ц.Э-той ярилцдаг юм уу гэж асуусан чинь Ш.У- нь хааяа ярилцдаг гэж хэлсэн. Улмаар бид хоёр ярилцаж, зөвшилцөөд Ш.У-ийг Ц.Э-той үүсээд байгаа асуудлын талаар ярилцахдаа гар утасныхаа дуут бичлэгийг ажиллуулахаар болсон. Мөн энэ асуудлыг ярилцаж байх үед Ш.У- нь надад хандан аав Ц.Э- нь энэ үйлдлээ болино гэж хэлдэг аав охин хоёрын хооронд ийм асуудал байж болохгүй гэж хэлдэг ч үйлдлээ зогсоохгүй байна гэж хэлээд уйлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 138 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Э-гийн өгсөн “...Би төв аймгийн Б сум, Г багт нөхрийнхөө хамт оршин суудаг бөгөөд миний 2 дахь охин Ш- нь Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 0 Э-, том охин У-, хүү Х-, Г-, О, О нарын хамт амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотод нөхрийнхөө хамт буяны ажилд ирсэн байсан бөгөөд манай охин О, О нар надад хэлэхдээ Ш- эгчийн охин У-ийг Э- ах хүчиндсэн гэж байна У- бид хоёрт өөрөө хэлсэн, 1 жил гаруй хугацаанд иймэрхүү байдалтай байсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 04-ний өдөр би охин Ш-, О, О Ш- нартай уг асуудлын талаар ярилцаад хуулийн байгууллагад мэдэгдье гэж ярилцсан бөгөөд тэр орой Э-ын гэрт очоод би Э-од чи юу хийчих вэ, чи яаж чадаж байна аа, нялх амьтан бузарладаг хэн бэ гээд уурлаж загнахад өөдөөс юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би танай ээж, дүү нарт чинь мэдэгдэнэ, чи дүүгийнхээ дугаарыг өг гэж хэлээд эмэгтэй дүүтэй /Око гэж дууддаг гэх/ нь яриад хүрээд ир гэж хэлэхэд ирсэн. Тэгээд би О-д ах чинь дагавар охиноо хүчиндсэн байна, бид нар хуулийн дагуу шалгуулна гэж хэлсэн бөгөөд Э- 01 дүгээр сарын 06-ны өдөр байх Б- аймаг руу явлаа гээд явсан байсан. Тэгээд би охидтойгоо ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. Ш-ийн том охин У- нь 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрж байсан бөгөөд Ш- анхны нөхөртэйгөө хамт амьдраагүй. Ш- 2008 оны хавар Солонгос улс руу ажил хийхээр явсан бөгөөд тэр үед У-ийг надад үлдээгээд явж байсан. Тэгээд Ш- 2012 оны 03 сард Солонгос улсаас ирэхдээ бие давхар ирсэн бөгөөд 2012 оны 07 дугаар сард Э- араас нь ирж байсан. Би тэр үед Э-ыг анх харж байсан бөгөөд Э- Монголд ирээд Ш-тэй хуримаа хийж 2012 оны 09 дүгээр сард хүү Х- нь мэндэлж байсан. Тэрнээс хойш Э-, Ш- нар хамт амьдарч байгаа бөгөөд одоо дундаасаа 4 хүүхэдтэй. Э-, Ш- хоёр гэрлээд удаагүй байхад хоорондын харилцаа нь сайн байсан бөгөөд 2014 оноос эхлээд Э- ер нь архи уудаг, манай охинтой үе үе маргалдаж хэрэлддэг байдал гардаг байсан. Гэхдээ яг цагдаагийн байгууллагад хандаж шалгагдаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би У-тэй уулзаад юу болсон юм бэ, яагаад ийм зүйл болсон бэ гэж асуухад надад хэлэхдээ аав 2021 оны 05 сард ээжийг эмнэлэгт хэвтсэн байхад охиноо эрхлүүлж байна гээд миний биеийг илж, үнсэж байсан. Тэрний дараа 2021 оны 07 сард Төв аймгийн Б суманд танайд очоод унтаж байх үед аав анх миний бэлэг эрхтэн рүү хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би У-ээс чи тэгээд орилж хашхираад, ээжийгээ дуудахгүй яасан юм гэхэд миний хамаг бие хөшөөд, би яахаа мэдэхгүй, дуугарч чадахгүй байсан бөгөөд ээжээс айгаад, ээж нялх биетэй байсан учир хэлж чадаагүй гэж надад хэлсэн. Э- нь уг зан байдлын хувьд хэвийн боловч хааяа огцом уурладаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ш-ийн өгсөн “...Би М- гэх хүнтэй 2004 онд танилцаж 2005 онд миний охин У- мэндэлсэн бөгөөд би М-тэй хамт амьдраагүй. 2008 оны 05 сард би Солонгос улс руу ажил хийхээр явсан бөгөөд тэр үед охиноо өөрийн эх Э-д үлдээгээд явсан. Тэгээд Солонгос улсад очоод Э- гэх хүнтэй хамт ажиллаж байгаад цуг тэнд амьдарч эхэлсэн бөгөөд би жирэмсэн болж 2012 оны 03 дугаар сард Монголд ирсэн. Э- миний араас 2012 оны 05 сард Монголд ирсэн бөгөөд бид хоёр хуримаа хийж 2012 оны 09 сард хүү Х- мэндэлсэн. Манай нөхөр 2013 оны 07 сард Солонгос улс руу ажил хийхээр яваад 2016 онд Монголд ирсэн бөгөөд тэр цагаас хойш хамт одоог хүртэл амьдарч байгаа. 2019 онд хүү Г-, 2021 онд ихэр 2 хүү маань тус тус мэндэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд У- гэртээ ирэхгүй байхаар нь хаана байгаа юм гэж асуухад Б-гийнд байна гэж хэлсэн. Манай байрны 2 давхарт манай ээжийн дүүгийн хадмынх байдаг бөгөөд тэр айлд Б- гэж охин байдаг юм. Тэгээд У- орж ирэхгүй байхаар нь орж ирээч гэж хэлэхэд би 2 эгчийнх рүү явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би У-ийг үнэн хэлсэн эсэхийг нь шалгах гээд өөрийн төрсөн дүү О-гийн гэр рүү очиход манай дүү О, О болон У- байсан. Намайг ороход дүү нар маань надад хэлэхдээ Э- ах У-ийг хүчиндсэн байна гэхээр нь би орилоод яахаараа тийм зүйл болдог юм гээд охиндоо итгээгүй, охиноо 2 дүүдээ үлдээгээд гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь би эмнэлэг явчхаад 21 цагийн орчимд гэртээ ирэхэд У- гэртээ ирээгүй байхаар нь У-ийг Б-гийнхаас дуудаж оруулж ирээд У-ийг загнаад орой болчхоод байхад хаагуур яваад байдаг юм, гэр орондоо орж ирэхгүй, чи ер нь өөр өөрийнхөө толгойг мэддэг болсон юм бол явж болно шүү гээд загнахад шууд хувцсаа өмсөөд гарсан бөгөөд би Э-ыг араас нь гар гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд араас нь гараад нөхөр болон охинтойгоо гурвуулаа машинд суухад У- надад хэлэхдээ би 3 дүүгээс болж хичээлээ хийж чадахгүй байна, ийм нөхцөл байдалд байж чадахгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй байна. Та надад яагаад алдах эрх өгөхгүй байгаа юм, хүн алдаж байж суралцдаг гэх мэт зүйл хэлж орилохоор нь хүн алдана гэж юу байдаг юм, заавал алдах ёстой юм уу гэж хэлсэн. Тэгээд би нөхрөөсөө Э-оо У- чамайг хүчиндсэн гэнэ, чамайг оролддог гэж хэллээ, энэ үнэн юм уу гэж асуухад тийм зүйл байхгүй, би У-ийг охиноо л гэж бодож эрхлүүлдэг гэж хэлсэн. Тэгээд би У-ийг гэр рүү орж бай гэж хэлж оруулаад нөхөртэйгөө үлдээд дахин асуухад ямар нэгэн зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ ороод У-т ээж нь чамд итгэхгүй байна, чи үнэхээр ийм зүйл ярьж байгаа бол нотлох юм аваад ир гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь дахин эмнэлэг яваад орой гэртээ ирэхэд У- надад бичлэг хийсэн гээд гар утсан дээр дууны бичлэг сонсгосон бөгөөд тэр ярианд манай нөхөр Э- У-тэй унтсан талаарх яриа бичигдсэн байсныг сонсоод би итгэсэн. Тэгээд би ээждээ энэ талаар хэлээд манай ээж Э-той уулзаж асуухад миний буруу гээд өөр зүйл хэлээгүй.  Охин маань 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2 нас 6 сартайгаасаа 6 нас хүртлээ эмээ өвөөтэйгөө амьдарч байсан. Тэгээд би Солонгосоос ирээд охинтойгоо хамт амьдарсан бөгөөд одоо Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 12А бүлэгт сурдаг. Охин маань өөрийнхөөрөө байх дуртай, хэлье гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, зан байдлын хувьд шулуун шударга зантай. У- надад Э-ын талаар юу ч хэлж байгаагүй. Надад ямар нэгэн байдлаар У- ааваасаа эмээсэн гэдэг юм уу биеэ барьсан гэдэг зүйл огт ажиглагдаж байгаагүй. Манай нөхөр дуу цөөтэй, айлын том хүүхэд бөгөөд доороо 1 эмэгтэй дүүтэй. Нөхөр маань 2016 онд Монголд ирснээс хойш Баянхонгор аймагт ковш барьж байсан, түүний дараа Ковид-19 цар тахлын үед хувиараа хот хооронд зорчигч тээвэрт явдаг байсан. Зан байдлын хувьд даруу, ичимхий, дуугүй, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа сайн байдаг. Манай нөхөр 2014 онд амралтаараа Монголд ирсэн байх үедээ намайг хардаад маргаан үүсгэж нүүр рүү цохиж байсан бөгөөд тэр үед нь би цагдаад хандаагүй. Нөхөр маань 2016 оноос хойш намайг зодож цохисон гэдэг юм уу тийм асуудал огт гаргаагүй. У- 15 настай байхдаа Ш гэх хүүхэдтэй үерхдэг байсан бөгөөд тэр үед гэртээ оруулсан байсан. Тэгээд би охиныг загнаад асуухад Штай нэг л удаа бэлгийн харьцаанд орсон гэхээр нь би уйлаад охинтойгоо ярилцаад тэр асуудлыг нь орхисон. У- гадуур дотуур хоногоор яваад байдаггүй. Би нөхөр болон охиныхоо хэн хэнийг нь өмөөрөөгүй, хэн хэнийг нь ялгалгүй яг бодит байдлыг үнэнээр нь мэдүүллээ. Надад одоогоор өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний “нийлбэр дүн 11, аюулын зэрэг өндөр” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ш.У-ээс шүүгдэгч Ц.Э-той ярилцах үеийн Ш.У-ийн гар утаснаас хуулбарласан “У- 2023.01.13” гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн ярианы бичлэг бүхий CD доторх эрэгтэй, эмэгтэй /Ш.У-, Ц.Э-/ 2 хүний 06:00 минутын яриа бичигдсэн байсан. Уг бичлэгт бичигдсэн Ц.Э- нь Ш.У-тэй бэлгийн харьцаанд орсон талаар нотлогдогж байна” гэх үзлэг хийсэн тэмдэглэл /37-42 дахь тал/,

Шүүгдэгч Ц.Э-ын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн бурууг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Миний ганц үнэн зүйл нь охиндоо үнэхээр хүч хэрэглэж, эсвэл ямар нэгэн байдлаар айлган дарамталж байсан удаа байхгүй. Ш.У- ч ямар нэгэн байдлаар эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Би өөрийн буруугаа маш сайн ойлгож, эхнэртэйгээ энэ талаар сайн ярилцаж ойлгосон. Үнэхээр хэлэх үг алга” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дахь тал/

Хохирогч Ш.У-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийн нас тоолсон тэмдэглэл “Ш.У- нь 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн байх бөгөөд өөрийн мэдүүлэгт дурдсан 2021 оны 07 дугаар сард 15 нас, 10 сартай байсан байна. Түүний мэдүүлэгт дурдсан 2021 оны 08 дугаар сард 15 нас, 11 настай байсан. 2022 оны 10 дугаар сард бэлгийн харьцаанд орсон гэх үед 17 нас, 1 сартай байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-нд 17 нас, 3 сар, 20 хоногтой байсан” гэх нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч М.Мөнх-Эрдэнийн 2306 00784 дугаартай хэрэгт насанд хүрээгүй хохирогч Ш-ийн У-ийн иргэний үнэмлэхийн лавлагаанд үзлэг хийж УК05290848 регистрийн дугаартай Ш.У-ийн “Ш.У-ийн мэдүүлэгт дурдсан 2021 оны 07 дугаар сард 15 нас, 10 сартай байсан” гэх нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн1237 дугаартай: “Ш.У-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй, бэлгийн харьцаанд орсон цаг хугацааг тогтоох боломжгүй, арчдас наалдцад эр бэлгийн эс илрээгүй, Ш.У- нь 1 бүлгийн цустай, ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониаз илрээгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4427 дугаартай: “Ц.Э- нь бэлгийн замаар дамжих ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихомониазын халдваргүй, Ц.Э нь хурьцал үйлдэх чадвартай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 69-70 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 341 дугаартай: “Ц.Э-ын сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэлгүй, өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 76-77 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83 дугаар тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э-од  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн  2.1,  2.3  дахь заалтад  зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Э-ын энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний бэлгийн халдашгүй байдлын эрх чөлөөнд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг”, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг” хүчиндсэн гэмт үйлдэл болох юм.

Шүүгдэгч Ц.Э-ын  гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн  халдашгүй байдлын эрх члөөнд халдсан  үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч М.Сумъяа дүгнэлтдээ: “Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Ц.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийг 15 нас 10 сартай байхаас эхлэн 17 нас  хүртэл удаа дараагийн үйлдлээр түүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж насанд хүрээгүй болохыг мэдсээр байж “Хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар “Хүчиндэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай гэх дүгнэлтийг.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал гэм буруугийн дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн гэм буруу дээр маргах зүйлгүй. Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг удаа дараа үйлдэж үргэлжилсэн үйлдэл гэж орж ирсэн. Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг дурдсан. Гэмт хэргийн шинжийг хэрхэн нотолж буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, заналхийлсэн зэргийг ямар баримтаар нотолж байгаа нь ойлгомжгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байгаа. Хэргийг хэрэгсэгүй болгох, цагаатгах байр суурьгүй. Хүч хэрэглэсэн гэдэг нь учирч байгаа эрсдэлийг зайлуулж байгаа буюу хохирогчтой хэрхэн харилцаж байгаа зэрэг далд байдлаар илэрнэ. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр хэрхэн хүч хэрэглэсэн нь тодорхойлогдсон. Шүүхийн хэлэлцүүлэгт хүч хэрэглээгүй гэж хохирогч мэдүүлж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт 7-15 нас хүртэлх хугацаанд нэг гэрт хамт байж хоёр биенийгээ сайн мэдсэн. Хүсэж гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал байна. Нийт 6 удаагийн үйлдлээр үйлдэгдэж, 2022 оны 12 дугаар сар хүртэл үйлдэгдсэн. Хохирогчийн мэдүүлгээр хойд эцгээ эрэгтэй хүний нүдээр хардаг зэрэг нөхцөл байдал үүссэн. Хууль хэрэглээний хувьд Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинжийг  хангаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал дүгнэлтийг гаргаж мэтгэлцэв.

Иргэдийн төлөөлөгч Ү.Н: гэм буруугийн хуралдаанд: “Насанд хүрээгүй охины бие болон сэтгэл санааны хохиролд халдсан тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Ц.Э-ыг гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүйлчлэлийг “16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх тухай дүгнэлтийг  хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэргийн хувьд хохирогчийн зөвшөөрлийн үндсэн дээр хурьцал үйлдсэн байхыг шаарддаг бөгөөд энэ хэргийн хохирогч хүүхдийн хувьд шүүгдэгчтэй хурьцал үйлдэхээр зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр тухайн үйлдлийн учир холбогдлыг ухамсарлан ойлгож хүссэн гэх биологийн болон физиологийн хүчин зүйл бүрдээгүй болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэж,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Ц.Э- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийг 2021 оны 07 дугаар сард Төв аймгийн Б суманд 15 нас 10 сартай байхад нь мөн  Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны  24-10 тоотод оршин суух гэртээ 2021 оны 08 дугаар сард 15 нас 11 сартай байхад нь, 2021 оны 09 дүгээр сард 16 настай байхад нь, 2022 оны 10 дугаар сард 17 нас 1 сартай байхад нь, 12 дугаар сарын 28-нд 17 нас 3 сар 20 хоногтой байхад нь хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж насанд хүрээгүй болохыг мэдсээр байж хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийн өгсөн “...2021 онд манай ээж бие давхар байсан бөгөөд 2021 оны 05 дугаар сарын сүүлээр төрөх хугацаа нь дөхөж эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед би хойд эцэг Э- болон 2 дүүгийнхээ хамт байсан бөгөөд орой унтах гээд өрөөндөө ганцаараа ороо засаад хэвтэж байхад аав миний хажууд ирээд намайг тэврээд миний хөх орчимд гараараа хүрч, хацар дээр үнсээд миний охин ямар том болчихоо вэ гээд инээж байсан. Тэр үед надад маш их эвгүй санагдаж байсан бөгөөд би дотроо яагаад байгаа юм бол доо гэж бодоод өнгөрч байсан. Тэгээд удаагүй ээж 2 ихэр дүүг маань төрүүлж эмнэлгээс гарч ирсэн бөгөөд 2021 оны 07 дугаар сард Төв аймгийн Б суманд байх өвөө эмээгийн гэрт 7 хоногийн хугацаатай гэр бүлээрээ очсон. Бид хэдийг очиход зуны модон байшинд оруулж, ээж орон дээр 2 бага дүүтэй унтаж байсан бөгөөд би,  аав болон 2 дүүгийн хамт газар  унтсан. Тухайн үед 2 дүү маань аав бид хоёрын дунд унтаж байсан бөгөөд нэг мэдэхэд аав миний хажууд ирчихсэн намайг тэврээд миний дотуур хувцсыг хажуу тийш болгох шиг болоод бэлэг эрхтнээ хийсэн. Тэгэхэд маш их өвдөлт өгсөн бөгөөд би шоконд ороод хөдөлгөөн хийж чадаагүй, аав бэлэг эрхтнээ хийгээд буцаагаад гаргаад юу ч болоогүй юм шиг унтчихсан. Би нэлээн шокийн байдалтай хэвтэж байгаад гэрийн гадаа гарч суусан.Тэгээд  бие засахад 00 цаасанд бага зэргийн цус болсон байсан бөгөөд буцаж хэвтэж байгаад ороо хураах үед орны дэвсгэр даавуу бага зэргийн цус болсон байхаар нь угааж байсан. Тэгээд өдөр нь аав дэлгүүр явна гэхээр нь би зориуд хамт явъя гээд машинд нь суугаад явж байхдаа ааваас шөнө юу болов оо, яагаад ингэв ээ гэж асуухад яасан, юу болсон юм, би яасан юм гээд байсан. Тэгэхээр нь та надтай бэлгийн харьцаанд орчихлоо ш дээ, яагаад ингэж байгаа юм гэхэд юм хэлэхгүй байсан. Тэгээд Улаанбаатар хотод гэртээ ирсний дараа 2021 оны 08 дугаар сарын эхээр /сайн санахгүй байна гэх/ ээж болон дүү нар том өрөөнд байж байсан бөгөөд би өөрийнхөө өрөөнд нүүрээ цэвэрлээд шкафынхаа урд талд нимгэн урт цамцтай зогсож байхад аав орж ирээд миний хойноос тэврээд, хацар орчимд үнсээд намайг зогсож байхад миний араас хийсэн. Тэр үед би аавын цээж хэсэг рүү гараараа түлхээд болиоч гэж хэлэхэд юу ч болоогүй юм шиг инээгээд, бэлэг эрхтнээ хийж 2, 3 удаа хөдөлчихөөд буцаад цаад өрөө рүү явчихсан. Түүний дараа 2021 оны 09 сард би том өрөөнд газар унтаж байхад аав шөнө босож тагтан гарч тамхи татчихаад орж ирээд миний дэргэд ирж миний дээр гараад, уруул, хацар дээр үнсээд, бэлэг эрхтнээ хийгээд 1 минут орчим хөдлөөд босоод явсан. Тэрнээс хойш ээжийг усанд орж байх үед, ээжийг гараад явсан хойгуур болон шөнө унтаж байх үед хэд хэдэн удаа ийм асуудал болж байсан. Тэгээд миний хамгийн сайн санаж байгаагаар 2022 оны 10 сарын орчимд манай ээж, том дүүгийн хамт оёдолчин руу явсан хойгуур би том өрөөнд хэвтэж байхад аав миний хажууд хэвтээд, цээжээр тэврээд, хацар, уруул дээр үнсээд, миний өмдийг тайлаад бэлэг эрхтнийг минь гараараа оролдож байгаад бэлэг эрхтнээ хийж 10 орчим минут болоод дур тавьж байсан. Хамгийн сүүлд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би өрөөндөө унтаж байхад 04 цагийн орчимд аав хажуугаар хэвтээд намайг тэвэрч, хөхнөөс барьж, хацар, уруул дээр үнсээд өрөө рүүгээ орж байсан. Тэгээд би ер нь хэлье гэж шийдээд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ээжийн төрсөн дүү О, О нарт болсон асуудлыг хэлж, ээжид мөн адил хэлэхэд ээж итгэхгүй байсан тул нотлохын тулд 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би өөрийнхөө утсаар дуут бичлэг хийсэн. Тэр үед би аавд би болсон зүйлсийг хэлэхэд хүмүүс итгэхгүй байна, намайг эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлнэ гэж байна гэхэд чи яах гэж хэлсэн юм, хэн чамайг хэл гэсэн юм гэх мэт зүйл ярьсан. Би аавтай 6 настайгаас хойш одоог хүртэл хамт амьдарсан бөгөөд 11,12 орчим настай байхдаа хойд эцэг гэдгийг мэдсэн. Надад орилж хашгирах боломж байдаг байсан, гэхдээ ээж мэдчихвэл хэцүү байдалд орно гэж бодсон. Намайг айлгаж дарамталж байгаагүй. Бэлгэвч хэрэглэж байгаагүй. Анх ийм зүйл болох үед манай ээж төрөөд 2 сартай, нялх биетэй байсан учир ээж болон дүү нарыгаа бодоод хэлээгүй. Гол нь би энэ талаар хэлчихвэл 4 дүү маань өнчирнө, ээжид маань хэцүү байна гэж бодож хэлээгүй” гэх мэдүүлэг

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Огийн өгсөн “...Миний төрсөн эгч Ш- нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Улаанхуарангийн 24-10 тоотод нөхөр Э-, том охин У-, хүү Х- /10 настай/, хүү Г- /3 настай/, хүү О, О нарын хамт амьдардаг. Би эгч Оийн хамт амьдардаг бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр У- над руу чат бичээд О эгч та хоёртой уулзмаар байна гэхээр нь хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхэд У- ганцаараа уйлчихсан орж ирэхээр нь юу болсон гэж асуухад аав намайг хүчиндсэн бөгөөд одоо 1 жил гаруй хугацаа болж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь О эгч бид хоёр итгээгүй бөгөөд У-ийг худлаа яриад байгаач гээд эгч Ш-тай утсаар яриад энэ талаар хэлэхэд за би яваад очъё гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Ш-, Ш- эгч нар ирсэн бөгөөд тэр хоёрт дээрх асуудлын талаар хэлэхэд Ш- эгч итгээгүй. Тэгээд бид хэд У-ээс нэг бүрчлэн яг юу болсон, яасан юм гэж асуухад 2021 оны 05 сарын дундуур ээж төрөх гээд эмнэлэгт хэвтсэн хойно аав анх хөх илж, өгзөг базахаар нь би итгэж чадаагүй, шокийн байдалд ороод өнгөрсөн. Тэрний дараа ээж төрөөд 2 cap гаран болоод бид хөдөө эмээ өвөөгийн зуны байшинд унтаж байхад биеийг минь хүн оролдоод байхаар нь сэрэхэд аав байсан. Тэгээд гэнэт өвдөлт мэдэрсэн бөгөөд аав бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийхэд би орилж ч чадаагүй айгаад нэг мэдэхэд өглөө болсон байсан. Тэгээд харахад даавуу цус болсон байхаар нь би мэдэгдэхгүй аваад угаасан гэж хэлсэн. Тэрнээс хойш олон удаа надтай бэлгийн харьцаанд орсон, би боль гэж эсэргүүцэхээр зүгээр ээ, чамайг зүгээр эрхлүүлж байна ш дээ гэдэг, мөн эмээ өвөө, эгч нар чинь мэдчих юм бол 4 дүү чинь өнчирч ээж бид хоёр чинь сална гэж хэлдэг байсан гэж хэлсэн. Тэгээд би ярилцаад ямар нэгэн баримт байх хэрэгтэй гэж үзээд би 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр У-тэй уулзаад чи аавтайгаа ярилцах үедээ утсан дээрээ дууны бичлэг хийгээрэй. Аавтайгаа ярихдаа эмээ, эгч нар итгэхгүй байна, ээжид үнэнийг нь яагаад хэлээгүй юм гэж хэлээрэй. Мөн жирэмсэн болчихсон бол яах байсан юм гэж яриад бэлгийн харилцаа болсон гэх асуудлын талаар заавал яриарай гэж хэлээд оруулсан бөгөөд У- 35 минут болоод гэрээсээ гарч ирсэн. Тэгээд У-ийг гарч ирэхээр нь би хийсэн дууны бичлэгийг нь сонсоход чамайг хэн эгч нартаа хэл гэсэн юм зүв зүгээр байснаа яагаад гэнэт эгч нартаа хэлсэн юм, би чамтай байнга тийм харилцаанд ороод байдаггүй биз дээ, би чамайг жирэмсэн болтол чинь хийдэг байсан уу гэх мэт зүйл ярьсан байсан. Энэ бичлэгийг хуулбарлан баримтаар гаргаж өгөх болно. Би 2022 оны 08 сарын сүүл үеэс 10 сарын эхэн үе хүртэл Ш- эгчийнд амьдарсан. Тэднийд байх үед Э- ах манай эгчтэй дээрэнгүй харьцдаг, гэр орны ажилд тусалдаггүй, гэнэт гэнэт хүүхдүүд рүүгээ уурлаад байдаг байсан. У- өмнө нь хүнтэй бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж надад хэлсэн бөгөөд 2021 оны 07 сард У- 15 настай байсан. У- 15 настай байхдаа Шинээ гэж хүүхэдтэй үерхэж байсан, гэхдээ бэлгийн харьцаанд орж байгаагүй гэж надад хэлсэн. Мөн У- надад хэлэхдээ аав хамгийн анх надтай бэлгийн харьцаанд орсон гэж хэлсэн. У- зан байдлын хувьд өрөвч, бусдад тусархаг, итгэмтгий зантай” “...Энэ асуудал нь би яг гар утсаараа дуут бичлэг хийх талаар санал болгож хэлсэн зүйл байхгүй. Учир нь Ш.У-тэй ярилцаж байх үедээ би Ш.У-ээс асуудлын талаар Ц.Э-той ярилцдаг юм уу гэж асуусан чинь Ш.У- нь хааяа ярилцдаг гэж хэлсэн. Улмаар бид хоёр ярилцаж, зөвшилцөөд Ш.У-ийг Ц.Э-той үүсээд байгаа асуудлын талаар ярилцахдаа гар утасныхаа дуут бичлэгийг ажиллуулахаар болсон. Мөн энэ асуудлыг ярилцаж байх үед Ш.У- нь надад хандан аав Ц.Э- нь энэ үйлдлээ болино гэж хэлдэг аав охин хоёрын хооронд ийм асуудал байж болохгүй гэж хэлдэг ч үйлдлээ зогсоохгүй байна гэж хэлээд уйлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24, 138 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Э-гийн өгсөн “...Би төв аймгийн Б сум, Г багт нөхрийнхөө хамт оршин суудаг бөгөөд миний 2 дахь охин Ш- нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, Улаанхуарангийн 24-10 тоотод нөхөр Э-, том охин У-, хүү Х-, Г-, О, О нарын хамт амьдардаг. 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би Улаанбаатар хотод нөхрийнхөө хамт буяны ажилд ирсэн байсан бөгөөд манай охин О, О нар надад хэлэхдээ Ш- эгчийн охин У-ийг Э- ах хүчиндсэн гэж байна У- бид хоёрт өөрөө хэлсэн, 1 жил гаруй хугацаанд иймэрхүү байдалтай байсан гэнэ гэж хэлсэн. Тэгээд 01 дүгээр сарын 04-ний өдөр би охин Ш-, О, О Ш- нартай уг асуудлын талаар ярилцаад хуулийн байгууллагад мэдэгдье гэж ярилцсан бөгөөд тэр орой Э-ын гэрт очоод би Э-од чи юу хийчих вэ, чи яаж чадаж байна аа, нялх амьтан бузарладаг хэн бэ гээд уурлаж загнахад өөдөөс юу ч хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би танай ээж, дүү нарт чинь мэдэгдэнэ, чи дүүгийнхээ дугаарыг өг гэж хэлээд эмэгтэй дүүтэй /Око гэж дууддаг гэх/ нь яриад хүрээд ир гэж хэлэхэд ирсэн. Тэгээд би Окод ах чинь дагавар охиноо хүчиндсэн байна, бид нар хуулийн дагуу шалгуулна гэж хэлсэн бөгөөд Э- 01 дүгээр сарын 06-ны өдөр байх Б- аймаг руу явлаа гээд явсан байсан. Тэгээд би охидтойгоо ярилцаж байгаад цагдаагийн байгууллагад хандсан. Ш-ийн том охин У- нь 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрж байсан бөгөөд Ш- анхны нөхөртэйгөө хамт амьдраагүй. Ш- 2008 оны хавар Солонгос улс руу ажил хийхээр явсан бөгөөд тэр үед У-ийг надад үлдээгээд явж байсан. Тэгээд Ш- 2012 оны 03 сард Солонгос улсаас ирэхдээ бие давхар ирсэн бөгөөд 2012 оны 07 дугаар сард Э- араас нь ирж байсан. Би тэр үед Э-ыг анх харж байсан бөгөөд Э- Монголд ирээд Ш-тэй хуримаа хийж 2012 оны 09 дүгээр сард хүү Х- нь мэндэлж байсан. Тэрнээс хойш Э-, Ш- нар хамт амьдарч байгаа бөгөөд одоо дундаасаа 4 хүүхэдтэй. Э-, Ш- хоёр гэрлээд удаагүй байхад хоорондын харилцаа нь сайн байсан бөгөөд 2014 оноос эхлээд Э- ер нь архи уудаг, манай охинтой үе үе маргалдаж хэрэлддэг байдал гардаг байсан. Гэхдээ яг цагдаагийн байгууллагад хандаж шалгагдаж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр би У-тэй уулзаад юу болсон юм бэ, яагаад ийм зүйл болсон бэ гэж асуухад надад хэлэхдээ аав 2021 оны 05 сард ээжийг эмнэлэгт хэвтсэн байхад охиноо эрхлүүлж байна гээд миний биеийг илж, үнсэж байсан. Тэрний дараа 2021 оны 07 сард Төв аймгийн Б суманд танайд очоод унтаж байх үед аав анх миний бэлэг эрхтэн рүү хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би У-ээс чи тэгээд орилж хашхираад, ээжийгээ дуудахгүй яасан юм гэхэд миний хамаг бие хөшөөд, би яахаа мэдэхгүй, дуугарч чадахгүй байсан бөгөөд ээжээс айгаад, ээж нялх биетэй байсан учир хэлж чадаагүй гэж надад хэлсэн. Э- нь уг зан байдлын хувьд хэвийн боловч хааяа огцом уурладаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ш-ийн өгсөн “...Би М- гэх хүнтэй 2004 онд танилцаж 2005 онд миний охин У- мэндэлсэн бөгөөд би М-тэй хамт амьдраагүй. 2008 оны 05 сард би Солонгос улс руу ажил хийхээр явсан бөгөөд тэр үед охиноо өөрийн эх Э-д үлдээгээд явсан. Тэгээд Солонгос улсад очоод Э- гэх хүнтэй хамт ажиллаж байгаад цуг тэнд амьдарч эхэлсэн бөгөөд би жирэмсэн болж 2012 оны 03 дугаар сард Монголд ирсэн. Э- миний араас 2012 оны 05 сард Монголд ирсэн бөгөөд бид хоёр хуримаа хийж 2012 оны 09 сард хүү Х- мэндэлсэн. Манай нөхөр 2013 оны 07 сард Солонгос улс руу ажил хийхээр яваад 2016 онд Монголд ирсэн бөгөөд тэр цагаас хойш хамт одоог хүртэл амьдарч байгаа. 2019 онд хүү Г-, 2021 онд ихэр 2 хүү маань тус тус мэндэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 18 цагийн орчимд У- гэртээ ирэхгүй байхаар нь хаана байгаа юм гэж асуухад Б-гийнд байна гэж хэлсэн. Манай байрны 2 давхарт манай ээжийн дүүгийн хадмынх байдаг бөгөөд тэр айлд Б- гэж охин байдаг юм. Тэгээд У- орж ирэхгүй байхаар нь орж ирээч гэж хэлэхэд би 2 эгчийнх рүү явлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би У-ийг үнэн хэлсэн эсэхийг нь шалгах гээд өөрийн төрсөн дүү Огийн гэр рүү очиход манай дүү О, О болон У- байсан. Намайг ороход дүү нар маань надад хэлэхдээ Э- ах У-ийг хүчиндсэн байна гэхээр нь би орилоод яахаараа тийм зүйл болдог юм гээд охиндоо итгээгүй, охиноо 2 дүүдээ үлдээгээд гэр рүүгээ явсан. Маргааш өдөр нь би эмнэлэг явчхаад 21 цагийн орчимд гэртээ ирэхэд У- гэртээ ирээгүй байхаар нь У-ийг Б-гийнхаас дуудаж оруулж ирээд У-ийг загнаад орой болчхоод байхад хаагуур яваад байдаг юм, гэр орондоо орж ирэхгүй, чи ер нь өөр өөрийнхөө толгойг мэддэг болсон юм бол явж болно шүү гээд загнахад шууд хувцсаа өмсөөд гарсан бөгөөд би Э-ыг араас нь гар гэж хэлсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд араас нь гараад нөхөр болон охинтойгоо гурвуулаа машинд суухад У- надад хэлэхдээ би 3 дүүгээс болж хичээлээ хийж чадахгүй байна, ийм нөхцөл байдалд байж чадахгүй, өөрийнхөөрөө байж чадахгүй байна. Та надад яагаад алдах эрх өгөхгүй байгаа юм, хүн алдаж байж суралцдаг гэх мэт зүйл хэлж орилохоор нь хүн алдана гэж юу байдаг юм, заавал алдах ёстой юм уу гэж хэлсэн. Тэгээд би нөхрөөсөө Э-оо У- чамайг хүчиндсэн гэнэ, чамайг оролддог гэж хэллээ, энэ үнэн юм уу гэж асуухад тийм зүйл байхгүй, би У-ийг охиноо л гэж бодож эрхлүүлдэг гэж хэлсэн. Тэгээд би У-ийг гэр рүү орж бай гэж хэлж оруулаад нөхөртэйгөө үлдээд дахин асуухад ямар нэгэн зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгээд би гэр рүүгээ ороод У-т ээж нь чамд итгэхгүй байна, чи үнэхээр ийм зүйл ярьж байгаа бол нотлох юм аваад ир гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь дахин эмнэлэг яваад орой гэртээ ирэхэд У- надад бичлэг хийсэн гээд гар утсан дээр дууны бичлэг сонсгосон бөгөөд тэр ярианд манай нөхөр Э- У-тэй унтсан талаарх яриа бичигдсэн байсныг сонсоод би итгэсэн. Тэгээд би ээждээ энэ талаар хэлээд манай ээж Э-той уулзаж асуухад миний буруу гээд өөр зүйл хэлээгүй.  Охин маань 2005 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн бөгөөд 2 нас 6 сартайгаасаа 6 нас хүртлээ эмээ өвөөтэйгөө амьдарч байсан. Тэгээд би Солонгосоос ирээд охинтойгоо хамт амьдарсан бөгөөд одоо Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 12А бүлэгт сурдаг. Охин маань өөрийнхөөрөө байх дуртай, хэлье гэсэн зүйлээ шууд хэлчихдэг, зан байдлын хувьд шулуун шударга зантай. У- надад Э-ын талаар юу ч хэлж байгаагүй. Надад ямар нэгэн байдлаар У- ааваасаа эмээсэн гэдэг юм уу биеэ барьсан гэдэг зүйл огт ажиглагдаж байгаагүй. Манай нөхөр дуу цөөтэй, айлын том хүүхэд бөгөөд доороо 1 эмэгтэй дүүтэй. Нөхөр маань 2016 онд Монголд ирснээс хойш Баянхонгор аймагт ковш барьж байсан, түүний дараа Ковид-19 цар тахлын үед хувиараа хот хооронд зорчигч тээвэрт явдаг байсан. Зан байдлын хувьд даруу, ичимхий, дуугүй, үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа сайн байдаг. Манай нөхөр 2014 онд амралтаараа Монголд ирсэн байх үедээ намайг хардаад маргаан үүсгэж нүүр рүү цохиж байсан бөгөөд тэр үед нь би цагдаад хандаагүй. Нөхөр маань 2016 оноос хойш намайг зодож цохисон гэдэг юм уу тийм асуудал огт гаргаагүй. У- 15 настай байхдаа Ш гэх хүүхэдтэй үерхдэг байсан бөгөөд тэр үед гэртээ оруулсан байсан. Тэгээд би охиныг загнаад асуухад Штай нэг л удаа бэлгийн харьцаанд орсон гэхээр нь би уйлаад охинтойгоо ярилцаад тэр асуудлыг нь орхисон. У- гадуур дотуур хоногоор яваад байдаггүй. Би нөхөр болон охиныхоо хэн хэнийг нь өмөөрөөгүй, хэн хэнийг нь ялгалгүй яг бодит байдлыг үнэнээр нь мэдүүллээ. Надад одоогоор өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Аюулын зэргийн үнэлгээний “нийлбэр дүн 11, аюулын зэрэг өндөр” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Ш.У-ээс шүүгдэгч Ц.Э-той ярилцах үеийн ярианы бичлэг бүхий СД-нд үзлэг хийсэн тэмдэглэл /37-42 дахь тал/ зэрэг шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт  болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт  цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан  нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйл, 1.24 дүгээр зүйл,   Гэр бүлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.4.б-д   “гэрлэгчдийн төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд” гэр бүлийн гишүүнд хамаарахаар хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ч.Э- нь  хохирогчийн төрсөн эх Ш-тэй 2012  онд гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн гишүүнээр  2016 оноос  хойш  дагавар охин Ш.У-тэй хамт амьдарч байгаа нь  гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлд "гэр бүлийн хүчирхийллийн хохирогч"  гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хуульчилжээ.

Насанд хүрээгүй хохирогч Ш.У- нь 2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн одоогийн байдлаар 18 настай болох нь хавтаст хэрэгт авагдсан түүний төрсний гэрчилгээний /хх-ийн 20 хуудас/      хуулбараар тогтоогдож байна.

Хүүхэд гэдэгт Хүүхдийн эрхийн конвенцод зааснаар 18 нас хүрээгүй хүн бүрийг хүүхэд гэж ойлгоно гэж тунхагласан байна. Хохирогч Ш.У- нь гэмт хэргийн хохирогч болох үед  2021 оны 07 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын 28-ныг  хүртэл хүүхэд байсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 лэх хэсгийн 4.1.8-д зааснаар “хүүхдийн эсрэг хүчирхийлэл” буюу “санаатай эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт”-д оруулах явдал юм. 

Хүчиндэх гэмт хэрэг нь хүний хүсэл зоригоос гадуур хурьцал үйлдэх, энэ зорилгодоо хүрэхийн тулд хүч хэрэглэж, нөгөөтээгүүр биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж үйлдсэн байдаг бөгөөд гэмт этгээд хохирогчтой хурьцал үйлдэж эхэлснээр хүчиндэх үйлдлийг төгссөн гэж үзнэ.

Хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж гэдэг нь бэлгийн харьцаанд орохын тулд хохирогчийн зүгээс гарч болзошгүй эсэргүүцлийг дарах зорилгоор хэрэгжүүлж буй үйлдэл бөгөөд энэ нь хүчиндэх гэмт хэргийн үндсэн шинж болдог.

Шүүгдэгч Ц.Э-ын энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай конвенци, Хүүхдийн эрхийн тухай хууль, Эрүүгийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиар хамгаалагдсан хүүхдийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх журамт үүргээ үл биелүүлэн гэр бүлийн харилцаатай. насанд хүрээгүй хүний бэлгийн эрх чөлөөнд халдсан гэмт үйлдэл болох юм.

Шүүгдэгч Ц.Э- нь хүчиндэх гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний эсрэг”,

“гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг”   хохирогч өөрийгөө хамгаалах чадваргүй 18 насанд хүрээгүй   эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал,  бэлгийн халдашгүй байдал, хөгжих хэвийн орчинд амьдрах эрхэд нь  хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа  хүчиндэх гэмт хэргийг өөрийн дагавар охин болох Ш.У-ийн эсрэг дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд  шүүгдэгч Ц.Э-ыг гэр бүлийн хамаарал бүхий өөрийн дагавар охин болох арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хохирогч Ш.У-ийн хүсэл зоригийн эсрэг, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Ш.У- болон түүний хууль ёсны төлөөлөгч А.А нар нь  тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэхгүй гомдолгүй талаараа илэрхийлсэн байх тул  шүүгдэгч Ц.Э-ыг  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хохирогч Ш.У- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3  дахь заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ц.Э-ыг  гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгож шүүгдэгч Ц.Э-од эрүүгийн хариуцлагх хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чАнар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагч М.Сумъяа эрүүгийн хариуцлагын талаар: “Шүүгдэгч Ц.Э-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах уг хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал  эрүүгийн хариуцлагын талаар: “...Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг ярьж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заагаагүй нөхцөл байдлыг харгалзан хэрэг хүндрүүлж байгаа үндсэн шинжийг хүндрүүлэх нөхцөл байдалд оруулах боломжгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар нөхцөл байдлыг буруугаар ойлгож гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаагүй, хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А эрүүгийн хариуцлагын саналдаа: Ц.Э-од хуульд заасан ялыг оногдуулж өгнө үү гэх,

Хохирогч Ш.У- эрүүгийн хариуцлагын саналдаа:  Шүүгдэгчид хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан  болно.

Шүүгдэгч Ц.Э-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Э-од  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар  7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр   шийдвэрлэв.Шүүгдэгч Ц.Э-ын цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ,  Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.Э-од холбогдох хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD--г хэрэгт хавсаргаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бовогт Ц-ий Э-ыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж  хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Э-од 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Э-од оногдуулсан 7 /долоо/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э-ын цагдан хоригдсон 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд  оруулан тооцсугай.

5. Хохирогч Ш.У- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг  иргэний журмаар шүүгдэгч  Ц.Э-оос жич  нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдсугай.

6. Шүүгдэгч Ц.Э- нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шүүгдэгч Ц.Э-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

9. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Х.САНЖИДМАА

 

 

                    ШҮҮГЧИД                               Г.ХАТАНЦЭЦЭГ

 

                                                                              

                                                                    М.ОТГОНБААТАР