Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар  2024/ШЦТ/35

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: М.Анхбаяр,

Шүүгдэгч: Б.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт *******суурийн *******-*******т холбогдох 2305004781865 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үсчин мэргэжилтэй, “******* *******” үсчний газарт үсчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт, Баянгол дүүргийн дүүргийн ******* дугаар хороо,******* байрны ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

овогт *******суурийн *******-******* /РД: /.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.*******-******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” эмийн санд орж эмийг хууль бусаар авахын тулд хохирогч Г.гийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу эмийн сангийн лангууны дотор хэсэг рүү жижиг хаалгыг онгойлгон дотогш нэвтэрч хохирогч Т.г дуугүй байгаарай, доошоо суу, чинь хаана байна гэх зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д Б.*******-******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” эмийн санд орж эмийг хууль бусаар авахын тулд хохирогч Г.гийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу эмийн сангийн лангууны дотор хэсэг рүү жижиг хаалгыг онгойлгон дотогш нэвтэрч хохирогч Т.г дуугүй байгаарай, доошоо суу, чинь хаана байна гэх зэргээр тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадаж, хохирогчийн амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэхээр айлган сүрдүүлэн “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн болохыг  тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******-*******ын “... хүч хэрэглэж аваагүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2305004781865 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.гийн хохирогчоор өгсөн: “...Би Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2011 оноос хойш Анар нэртэй эмийн сан ажиллуулж байгаа юм. 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр өөрийн ажил болох Анар нэртэй эмийн сандаа компьютерын ард сууж байж байтал 19 цагийн орчим гаднаас үл таних хар хувцастай, хар малгайтай, хар масктай 170 орчим см өндөртэй үл таних залуу гэнэт гаднаас орж ирснээ манай эмийн сангийн лангуу хэсэг рүү лангууны жижиг хаалга онгойлгож дотогш орж ирээд Дуугүй байгаарай. Доошоо суу. чинь хаана байна" гэхээр нь би сандраад сандлаасаа босоод аль болох холдох санаатай зайгаа барьж байгаад байгаа хэсэг рүү хуруугаараа зааж өгтөл тухайн эрэгтэй миний зааж өгсөн газраас 2 хайрцаг нэртэй сэтгэцэд нөлөөт эм бэлдмэлийг авчхаад дахин над руу хараад "Дахиад байгаа юу? Далд байгаа юу?" гэхээр нь би "Дахиад байхгүй ээ. Байгаа нь л наад 2 хайрцаг чинь" гэж хэлтэл эргэж хараад шууд гүйгээд гарчихсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад хандсан..” гэх мэдүүлэг /хх-16-18 дахь тал/,

 

Гэрч О.гийн: “...Би хувиараа Princess нэртэй онлайн шоп ажиллуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гадуур тухайн үед үерхдэг байсан найз залуу болох Ганууш //, хуурай дүү Хүслэн нартай хамт 3 газарт хүргэлт хийж байгаад оройхон /Яг цагийг нь тодорхой санахгүй байна/ Ганууш // Чойроогоос /Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна./ 1 таблет Бан / нэртэй эм бэлдмэл/ авъя гээд Модны 2-т байдаг нэг эмнэлгийн үүдэнд Чойроотой уулзахаар тохироод тухайн эмнэлгийн гадна миний машинтай /71-75 УАТ улсын дугаартай, саарал өнгийн Соната 7 маркийн машин/ очоод хүлээгээд зогсож байтал Чойроо, гэх найзтайгаа миний машинд орж ирж суухаар нь би өөрийн хэтэвчнээсээ Чойроод 13,000 /Арван гурван мянга/ төгрөг бэлнээр өгөөд 1 таблет Бан / нэртэй эм бэлдмэл/ авна шүү гэхэд Чойроо "Одоогоор Бан / нэртэй эм бэлдмэл/ аваагүй байна. Удахгүй авна. Аваад байгаа газарт чинь хүргээд өгөх үү?" гэхээр нь Ганууш бид 2 зөвшөөрөөд Чойроог найз тай нь хамт Модны 2-н голын зам дагуу С11 дэлгүүрийн орчим зам дагуу буулгаж үлдээгээд Ганууш, Хүслэн бид 3 цаашлаад Модны 2-н голын зам дагуу байдаг нэг ТҮЦ-ээс тамхи, бэлэн ширхгийн хоол авч идээд машиндаа сууж байсан чинь Чойроо залгаад /Утсаар ярьсан, Фейсбүүк чатаар ярьсан эсэхийг нь санахгүй байна/ "Холдоод явчихсан уу? Бан / нэртэй эм бэлдмэл/ чинь болчихлоо. Ирээд авах уу? Модны 2-н голын зам дагуу зогсож байя" гэхээр нь бид 3 холдоогүй байсан болохоор эргэж очоод Чойроо, 2-г машиндаа суулгаад 1 Таблет буюу 10 ширхэг нэртэй эм бэлдмэл/-гаа авчхаад Чойроо, 2-г 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард буулгаад Ганууш тэндээ машин дотор Бан/ нэртэй эм бэлдмэл/-гаа тариад тэндээсээ Ганууш, Хүслэн бид 3 салаад би гэртээ хариад амарсан...” гэх мэдүүлэг /хх-29-31 дэх тал/,

 

Гэрч Х.ын: “...Би 2023 оны 01 дүгээр сард гэдэг охинтой үерхдэг байсан юм. Тухайн үед онлайн шоп ажиллуулдаг байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр би , гийн дүү Хүслэн нарын хамт гийн эзэмшлийн 71-75 УАТ улсын дугаартай Саарал өнгөтэй Соната 7 маркийн тээврийн хэрэгслийг би жолоодож 3-4 хүргэлт хийсэн санаж байна. Тэгээд хүргэлтээ хийж дуусаад оройхон /яг цагийг нь тодорхой санахгүй байна, ямар ч байсан нар буусан байсан/ би Чойроо /Бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй байна. Бид нар *******оо, Чойроо гэж дууддаг/-той утсаар яриад "Бан / нэртэй эм бэлдмэл/ байна уу?" гэсэн чинь Чойроо "Олж болно. Мөнгөө шилжүүлчих эсвэл бэлэн байвал Модны 2-т хүрээд ирээрэй" гэхээр нь надад бэлэн мөнгө байсан болохоор би Чойроо дээр очихоор болоод Модны 2-т явж байхдаа Чойроо руу залгаад ярьж байгаад 7-р төвийн гадна Чойроотой уулзсан. Чойроо бид 3 дээр ирэхдээ үл таних өндөр залуу / гэж санаж байна/-тай ирээд машинд орж ирээд суугаад ойр зуур юм ярьж байгаад хэтэвчнээсээ 13,000 /Арван гурван мянга/ төгрөг гаргаад 1 таблет Бан / нэртэй эм бэлдмэл/ авахаар Чойроод бэлнээр өгсөн. Чойроо мөнгө авсныхаа дараа Бан / нэртэй эм бэлдмэл/-гаа аваад хойноос чинь хүргээд өгөх үү? гэхээр нь бид 2 зөвшөөрч Чойроог найзтай нь хамт Модны 2-н голын зам дагуу С11 дэлгүүрийн харалдаа зам дээр буулгачхаад , гийн дүү бид 3 цаашлаад /СU-гээс холдоогүй санагдаж байна./ Модны 2-н голын зам дагуу байдаг нэг ТҮЦ-ээс тамхи, бэлэн ширхгийн хоол авч идээд машиндаа сууж байсан чинь Чойроо өөрийн 85267314 дугаарын утаснаас над руу залгаад "Хөдөлчихсөн үү? хөгшөөн Бан / нэртэй эм бэлдмэл/ чинь болчихлоо. Ирээд авах уу? Модны 2- н голын зам дагуу зогсож байя" гэхээр нь бид 3 холдоогүй байсан болохоор эргэж очоод Чойроо, Чойроогийн найз 2-г машиндаа суулгаад 1 Таблет буюу 10 ширхэг Бан/ нэртэй эм бэлдмэл/-гаа авчхаад Чойроо, 2-г 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын ард буулгасан. нэртэй эмийг натритай хольж судас руугаа тарьж хааяа мансуурдаг юм...” гэх мэдүүлэг /хх-34-36 дахь тал/,

 

Гэрч Т.ын: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр /Хэдэн цагт гэдгээ одоо сайн санахгүй байна. Үдээс хойш л байсан./ *******оо /Бүтэн нэр нь *******- ******* гэж санаж байна. Яг сайн мэдэхгүй байна./-той Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Максмолл худалдааны төвийн урд уулзаад бид 2 хамтдаа Модны 2-н голын зам руу алхсан. Тэгээд модны 2 хавиар байж байтал *******оо "Одоо манай нэг машинтай найз ирж байгаа. Хоёулаа тэрэнтэй уулзъя." Гээд байж байтал удалгүй *******оогийн найз нь гэх эрэгтэй /Нэрийг нь мэдэхгүй. Надаас арай хөгшин хүн байсан./ ул таних 2 эмэгтэй хүнтэй саарал өнгийн Соната 7 маркийн /Улсын дугаарыг нь хараагүй/ машинтай ирээд *******оо бид 2 машинд нь суугаад байж байтал *******оо жолоо барьж байсан эрэгтэй хүнтэй эм авах талаар яриад мөнгө асуугаад байх шиг байсан. Тэгээд тэр машинд удаан суугаагүй байж байсан чинь *******оо над руу хандаж "Хоёулаа ханьдаа яваад ирье" гээд бид 2 модны 2-н голын зам дагуу тухайн машинаас буугаад байран дундуур алхаж явж байгаад нэг эмийн сангийн үүдэнд очсон чинь *******оо "Чи гадаа байж байгаарай. Би гялс ороод гараад ирье" гэж хэлээд эмийн сан руу ороод удаагүй байж байснаа *******оо тухайн эмийн сангаас гэнэт гүйж гарч ирээд "Гялс гүйгээрэй. Манай нөгөө найз дуудаад хурдлаарай гээд байна" гэж хэлэхээр нь би *******оог дагаж Модны 2- н голын зам хүртэл гүйгээд нөгөө найзынх нь машинд суусан. Тэгээд Модны 2-оос хөдлөөд 25-р эмийн сангийн автобусны буудлын яг хойд талд байран дунд зогсоод би тэндээсээ салаад гэртээ харьсан.66” гэх мэдүүлэг /хх-41-43 дахь тал/,

 

Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-723- 5705 дугаартай алдагдсан эмийг 170,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-44-47 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.*******-*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч Б.*******-******* нь 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” эмийн санд орж эмийг хууль бусаар авахын тулд хохирогч Г.гийн эсрэг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон буюу “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-723-5705 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Б.*******-******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.*******-*******ын  2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” эмийн санд орж эмийг хууль бусаар авахын тулд хохирогч Г.гийн амь бие, эрүүл мэндэд хүч хэрэглэхээр айлган сүрдүүлж заналхийлж довтолсон  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг дээрх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.*******-******* нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид заналхийлж довтолсон зүйлгүй, доошоо суу, чимээгүй бай гэж хэлсэн гэж хэргийн зүйлчлэлд маргаж оролцсон.

Шүүхээс, шүүгдэгч эмийн сангийн дотогш хэсэг рүү хаалгыг онгойлгон нэвтрэн орж хохирогчийг айлган сүрдүүлж, эм бэлдмэлийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу хүндрүүлэх шинжгүйгээр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдуулан ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.д 170.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Б.*******-******* төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс 170.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.д олгохоор шийдвэрлэв.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.*******-******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.*******-*******т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж ч, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгчид  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюул зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.*******-*******т оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх саналыг шүүгдэгчид гаргасан ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт маргаж оролцсон, хохирол төлбөр төлөөгүй зэрэг нөхцөл байдал байх тул  хуулийн энэ зохицуулалтыг шүүх хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болохыг  тэмдэглэж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.*******-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******суурийн *******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэргийг хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүдэгч Б.*******-*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.*******-*******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.*******-*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******-*******оос 170.000 /нэг зуун далан мянган/ төгрөг гаргуулж хохирогч Т.д олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******-*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Б.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******-*******т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ