Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/15

 

 

      2024        02          07                                   2024/ШЦТ/15

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404000000003  дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                             Б.Наранжаргал

Улсын яллагч                                                            С.Баяр-Эрдэнэ                            

Шүүгдэгч                                                                    Б. нар оролцов.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* суманд мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* сумын ******* багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ******* овгийн ******* /*******/

 Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Багануур дүүргийн ******* тоот хашааны гадна талд хохирогч *******той маргалдаж, түүнтэй заамдалцан зууралдах явцдаа толгой болон нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, газарт унасан үед нь түүний баруун шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь баруун талын чамархайд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

Шүүгдэгч Б.ийн шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй, урьд өгсөн мэдүүлэг үнэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

Шүүгдэгч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Багануур дүүрэгт ирээд тай уулзаад 2.5 литрийн хоёр пиво уусан. Тэгээд уулзахаар болж дэлгүүр дээр нь очсон, тэнд 3 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Дэлгүүрээс гараад ын гэрт нь очоод 0.75 литрийн “Агар” нэртэй архи ууж, шөнө гарсан. , бид гурав гарсан, араас гарч ирээд машинд суусан. *******ын 13 дугаар гудамжинд юм ярьж сууж байгаад маргалдсан. Бие биенээ заамдсан, би ыг хавираад газар унагасан тэр үед машинаас гарч ирээд салгасан. чи намайг цохичихлоо гээд байсан, би уучилаарай ах гээд уучлалт гуйсан. харьлаа гээд явсан, тухайн үед түүний баруун талын шанаа язарчихсан харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-р хуудас/

Хохирогч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2023 оны 12 дугаар сарын 12-ны орой 20 цагийн үед дэлгүүр дээр байхад найз , , нар ирсэн. 3 ширхэг 2.5 литрийн пиво уусан. тэй ойрд уулзаагүй гээд гэртээ дуудсан. Гэрт ирээд нэг шил “Агар” нэртэй 05 литрийн уусан. 00 цагийн үед гараад Багануур дүүргийн 1 дүгээр хороо Рашаантад айлд очихоор явсан айлын гадаа машинаас буух гэж байтал нь машинаас буугаад шууд намайг заамдаад, толгой руу гараараа цохиж эхлэсэн. ирээд салгах үед би газар унасан. хөлөөрөө нүүрний баруун талын шанаа орчимд нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-р хуудас/

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнийн 23 цагийн үед хүнсний дэлгүүртээ очиход нөхөр нь найз , , нар ирсэн гээд нэг том пиво уугаад сууж байсан. Дэлгүүрээ хаагаад нэг ширхэг 0.5 литрийн архи аваад бүгд цуг манай гэр лүү явсан. Гэрт ирээд архи ууж байгаад шөнийн 01 цагийн үед гараад явсан. Хаашаа явсан гэдгийг мэдээгүй. Гэтэл нөхөр 02 цаг өнгөрч байхад нүүр нь цус болчихсон намайг цохичихлоо гээд орж ирсэн. Тэгээд би эмнэлэг дагуулж яваад баруун шанаа хэсэгт нь 3 оёдол тавиулсан. Нөхөр хэлэхдээ маргалдсанаас болоод нутгийн дүү нүүр лүү цохисон гэж хэлсэн. Тэгээд  би цагдаагийн байгууллагд дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-р хуудас/,

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 23 цаг өнгөрч байхад Хандмаагийн нөхөр өөрийн найз , , нутгийн дүү нарыг дагуулаад орж ирсэн. Гэртээ нэг шил архи ууж байгаад хамт гараад явсан. Тэгээд удалгүй 02 цаг өнгөрч байхад нүүрнээс нь цус гойжсон байдалтай ид зодуулчихлаа гээд орж ирсэн. Хандмаа бид хоёр эмнэлэг авч яваад үзүүлэхэд баруун шанаа хэсэгт 3 оёдол тавиулсан. Юу болсон талаар асуухад гадаа гудамжинд маргалдаад намайг цохиод нүүр ийм болчихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх--ийн 9-р хуудас/,

              Гэрч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...архи ууж дуусаад найзындаа очлоо гээд , хоёртой цуг гарахад хамт гаръя гээд бид гурвыг дагаад гарсан. Машинд суугаад хэсэг унтчихсан байсан нэг сэртэл хүмүүс маргалдаад байх шиг байсан, машинаас буугаад харахад гудамжинд , нар маргалдсан байдалтай, бие биенээ заамдчихсан зогсож байхаар нь би очоод салгасан гэдгээ санаад байгаа, салгасны дараа газар унах үед нүүр лүү хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэгээд ыг харахад баруун шанаанаас нь цус гарсан байсан, түүнээс хойш би юу болсон гэдгийг санахгүй байна, салхинд гараад тасарсан байна лээ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 12-р хуудас/

              Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бүгд нилээн  согтсон байсан. Би өөрөө түрүүлээд согтчихсон машинд унтаж байсан учраас болсон үйл явдлыг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-р хуудас/

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид багийн найзууд. Зан байдлын хувьд төлөв даруу зантай, хүнтэй их нийтэч, хүнд тусархаг зантай. Одоо эхнэр хүүхдүүдийн хамт ******* сумад мал маллаж амьдардаг. Архи согтууруулах ундааны зүйлийг найз нөхдийн хүрээнд тохируулан хэрэглэдэг, элдэв муу зуршил байхгүй, өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Морь уях сонирхолтой...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/

              Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...бид багаасаа найзалж, нөхөрлөсөн. Төлөв даруу, нийтэч олон найз нөхөдтэй, хүнд тусархаг заримдаа шулуун хэлчихдэг зантай. Мал малладаг, морь уядаг хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

              Шүүх шинжилгээний ерөнхий газрын Багануур дүүрэг дэх Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ө.Шаарийбуугийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 013 дугаартай "...*******ын биед баруун талын чамархайд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25-р хуудас/

              Шүүгдэгч Б.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Үгүй...” гэх тэмдэглэл /хх-н 43-р хуудас/

              Б.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, мал тооллогын бүртгэл, жолооны үнэмлэхний хуулбар /хх-н 46-59 хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар

 Улсын яллагчаас “…шүүгдэгч Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн болохыг дурдуулах саналтай байна…” гэсэн дүгнэлт

            Шүүгдэгчээс “...Хэлэх зүйлгүй...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.1 дэх заалт,  7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, шүүгдэгч гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

            Шүүгдэгч Б. нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Багануур дүүргийн ******* тоот хашааны гадна талд хохирогч *******той маргалдаж, түүнтэй заамдалцан зууралдах явцдаа толгой болон нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, газарт унасан үед нь түүний баруун шанаа хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь баруун талын чамархайд язарсан шарх, баруун нүдний дээд доод зовхи, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б. нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчийг нүүр хэсэгт нь гараараа 2-3 удаа цохих, унасан үед нь нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “*******ын биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарнагэсэн 013 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Б.ийн үйлдэл нь хохирогч *******ын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг шүүгдэгч, хохирогч нарын архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн болон түргэн уур, бухимдал нь нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Б.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогч ******* шүүхэд ирүүлсэн “...Б.оос эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг гаргуулан авсан тул өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн хүсэлтийг ирүүлжээ. /хх-ийн 77-р хуудас/

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нь хохирогч *******од эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг өгсөн болохыг дурьдах нь зүйтэй.

2.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар

Улсын яллагчаас “…Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ийг 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах, уг ялыг түүний хувиараа мал малладаг, орлого олох боломжийг харгалзан 90 хоногийн дотор төлж барагдуулахыг даалгах...” гэсэн дүгнэлт,

            Шүүгдэгчээс ”...Торгуулийн ялыг багасгаж өгөөч...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б. нь мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, бусдад төлөх төлбөргүй гэм буруугаа хүлээн мэдүүлсэн зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.ийг үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүйзэрэг нөхцөл байдлууд болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж, торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ******* мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******ид таван зуун /500/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган /500.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ******* мэдэгдсүгэй

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б. нь хохирогч *******од эмчилгээний зардалд 2.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. ******* холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ