| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 187/2024/0088/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/100 |
| Огноо | 2024-01-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Энх-Амгалан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/100
2024 01 30 2024/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,
улсын яллагч Б.Энх-Амгалан,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт З овогт Д.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310009272002 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: З овогт Д.Г нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “С” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 1, ганцаараа Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Ц хотхон, ** байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байсан байдал: Сэлэнгэ аймгийн Шүүхийн 1990 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1993 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хорих ялыг эдэлж дууссан (РД********).
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. нь 2023 оны 02 дугаар сарын 10-аас 11-ийг шилжих шөнө Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** байрны 6 давхрын коридорт унтаж байсан хохирогч Г.Ц-ийн эзэмшлийн Samsung S22 Ultra маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,075,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч шүүх хуралдаанд: Мөрдөн байцаалтад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг гаргахгүй гэв.
Эрүүгийн 2310009272002 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
1.Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасагт 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 09:31:01 цагт “Гар утас алдчихлаа.” гэх гомдол, мэдээлэл бүртгэгдсэн дуудлагын лавлагаа (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
2.2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),
3.Бичлэг хадгалагдсан хуурцгийг эд баримтаар тооцох тухай мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас),
4.Хохирогч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас),
5.Гэрч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 33, 35-36 дугаар хуудас),
6.Гэрч Ч.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
7.Гэрч Х.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас),
8.“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №ХУ1-23-541 дугаартай шинжээчийн дүгнэлт ( хавтаст хэргийн 43-46 дугаар хуудас),
9.Яллагдагч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би гар утсыг аваад талийгаач О-т өгсөн гар утсыг цаашаа хүүдээ өгнө гэж байсан, одоо гар утас хаана, хэнд байгаа талаар би мэдэхгүй байна. Би одоо “С” ХХК-ийн түгээгчээр ажиллаж байгаа. Талийгаач О намайг аваад өгчих гээд байсан тэгэхээр нь би гар утсыг авсан. Хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зүйл одоогоор байхгүй, хохирогчийн хохирлыг бүгдийг нь төлж барагдуулах болно.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дугаар хуудас),
-түүний сэжигтнээр 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: Би 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 07 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо ** байрны 6 давхрын ** тоот гэртээ ганцаараа байхад манай урд талын байрны танил найз О манай гэрт орж ирсэн ба орж ирэхдээ надад танай энэ коридорт согтуу хүн хажуудаа гар утас аа тавьчихсан унтаж байна гараад утсыг нь авчих гэж хэлэхээр нь би гараад тухайн согтуу тасарчихсан эрэгтэй хүний хажууд шалан дээр байсан гар утсыг нь аваад гэртээ орсон.Тэгээд гэртээ ороод О-тэй ганц шил Хараа нэртэй 0.75 литрийн савлагаатай архи хувааж уугаад Одончимэгийн хамт доошоо 5 давхрын айл болох Баясгалангийнд орж Баясаа, эхнэр Нараа, О-ийн хамт ахиад архи хувааж уучхаад гэртээ ороод унтаад өгсөн, өглөө сэрээд би доошоо 5 давхрын найз Б-д ороод Б олон эхнэр Нараа нараас өөрийнхөө гар утсыг хайгаад асуутал О ороод ирсэн, би О-ээс өөрийнхөө Samsung S22 Ultra загварын гар утсыг асуутал надад би урьд шөнө чиний гар утсыг урд талын дэлгүүрт 40.000 төгрөгт барьцаанд тавьчихсан байгаа гэж хэлэхээр нь би миний гар утсыг авч өг гэж хэлтэл О-г надад би хүүгээсээ мөнгө асуугаад чамд утсыг чинь авч өгье, чи харин надаа утсаа манай хүүд өгчих” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд удалгүй надаа миний гар утсыг авч ирж өгөхөөр нь би түүнд нөгөө хулгайлсан гар утас аа өгсөн, дараа нь надад “ нөгөө гар утсыг чинь хүүдээ өгчихсөн” гэж хэлж байсан.О энэ талаараа ч Баясгалангийн эхнэр Нараад хэлсэн байсан.Нараа мэдэж байгаа Би сүүлдээ О-тэй архи уух гээд таарах болгондоо “чи нөгөө гар утас аа буцаагаад өгчих” гэж хэлэхэд надад “мөнгө өө өг, мөнгө өө өгвөл утсыг чинь буцааж өгнө” гэж хэлээд өгдөггүй байсан.Дараа нь битүүний орой болох энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр миний данс руу О 120,000 төгрөг шилжүүлж байсан, тэгээд энэ талаар ахиж яриагүй. Одоо хаана байгааг мэдэхгүй байна, бодвол О-ийн хүүд байгаа байх, О надад 120,000 төгрөг өгч байсан, би О-тэй нэг байранд орж гардаг болохоор танилцсан, О-х урд 94Б байрны 2-р орцны 2 давхрын зүүн гар талын эхний хаалга юм, надтай бол ямар нэгэн хамааралгүй, харин хөрш саахалтууд гэж хэлж болно. Би хүлээн зөвшөөрч байна, тухайн иргэний хохирлыг бүрэн барагдуулах болно, дуудсан цагт ирж байна. Одончимэг жаахан архинд дуртай хүн байсан өөр зүйл мэдэхгүй. Би өмнөх сэжигтний мэдүүлэгт болсон зүйлийн талаар бүгдийг ярьсан байгаа.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2023 оны 3 дугаар сараас 2023 оны 11 дүгээр сар хүртэлх талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 68 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
III. Бусад асуудлаар: Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт Д.Г-ыг 280 (хоёр зуун наян) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Г.Ц-д төлөх төлбөргүйг дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА