Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/104

 

2024           01            31                                        2024/ШЦТ/104

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гандулам тэмдэглэл хөтөлж,

            улсын яллагч М.Билгүүтэй,

шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт З.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2310033061827 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Ш овогт З.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-нд Баян-Өлгий аймагт төрсөн, эрэгтэй, ** настай, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, хувиараа автомашин худалдаалах бизнес эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг ** дүгээр хороо, А хотхоны ** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй /РД:********/ гэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/. З.Б нь 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Говь ресторанд хохирогч А.А согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж түүний толгой, дагз хэсэгт гараараа болон гар утсаар цохих үйлдлээр дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн хохирогч А.А-ын эзэмшлийн Iphone14 pro загварын гар утсыг газарт саван өшиглөж 3,250,000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

            Шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байж байхад А намайг дуудсан ба бид хоёр Говь ресторан руу орж нэг шил архи захиалаад сууж байхад А ирсэн. Тэгээд гурвуулаа архи хувааж уугаад, улс төрийн ярианаас болж маргалдсан. А намайг хэл амаар доромжилж миний өөдөөс салаавч гаргаад байхаар нь уур хүрээд А-ыг цохисон маань үнэн. Хийсэн хэрэгтэй маш их гэмшиж байна. Гар утасны тухайд би шалан дээр 2 удаа цохисон чинь хагарсан. А уучлалтыг минь хүлээн авч гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн ба түүнд 3,200,000 төгрөг төлсөн. Өөр нэмж ярих зүйл байхгүй байна гэв.

Эрүүгийн 2310033061827 дугаартай хэргээс шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

            1.Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст иргэн А.А-ын бичгээр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

            2.2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),

            3.Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийн гэрэл зураг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

            4.Хохирогч А.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 13, 14 дүгээр хуудас),

            5.Гэрч Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

            6.Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн №10691 дугаартай:

            -Хэсэг газрын үзлэг: Дагзны төвгөрийн зүүн хэсэгт 1,3х0,4 см хэмжээтэй захаараа хүрэн шаргал өнгийн зулгаралт бүхий шархтай, орчинд нь эмзэглэлтэй зүүн сарвууны ар 3,4-р хурууны 3-р үеийг хамарсан 6,5х3,5 см хэмжээтэй, хүрэн өнгийн цус хуралттай, 3-р хурууны 3-р үенд 0,5х0,2 см хэмжээтэй, хүрэн өнгийн зулгаралттай зүүн чихний дэлбэнгийн дээд хэсгээр тэмтрэхэд эмзэглэнэ гэнэ.Биед өөр ил харагдах гэмтэлгүй. 2023-08-28-ны КТГ: ...Хамрын таславч баруун тийш мурийлттай ... Дагз хэсгийн хуйхан доор зөөлөн эдийн хавантай ... гэжээ.

-А.А-ын биед дагз хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, шарх, зүүн сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас),

            7.“Дамно” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №ХУ1-23-547 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 27-32 дугаар хуудас),

            8.Яллагдагч З.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Прокурорын тогтоолтой танилцлаа. А-ын өгсөн мэдүүлэг нь хэтрүүлж намайг гүтгэж мэдүүлэг өгсөн үзэж байна.Би шинжээчийн дүгнэлтээр гарсан хохирол төлбөрийг төлнө гэж байгаа, харин А нь надаас илүү мөнгө төгрөг нэхээд байгаа учраас төлж чадахгүй байна.Тухайн үед болсон асуудлын талаар хэсэг хугацаанд бичлэг хийсэн байгаа.Үүнийг хуулбарлаж хэрэгт хавсаргуулна. Тэр бичлэг дээр А-ын гаргаж байгаа ааш зан авирын талаар тодорхой харагдана. Тогтоолтой уншиж танилцсан гаргах санал хүсэлт байхгүй.Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),

            9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дүгээр хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 8 дугаар сараас 2021 оны 12 дугаар сар хүртэлх тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас) болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
 

III. Бусад асуудлаар: Хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, ял шийтгэгдсэн шүүхийн шийдвэрийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт З.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овогт З.Б-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч З.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялд мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1,400,000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-д оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалагдах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсгүй.

6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хохирогчид төлөх төлбөргүйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА