| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хүрэлчөдөрийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00821/и |
| Дугаар | 00777 |
| Огноо | 2020-11-13 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2020 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 00777
| 2020 оны 11 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2020/00777 | Жаргалант сум |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар нэхэмжлэгч Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-4 Экспресс таурын 9 давхарт байрлах, Практикал даатгал ХХК //-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ү-д холбогдох 3,713,078 /гурван сая долоон зуун арван гурван мянга далан найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 153/2020/00821/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад, ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн захирал Э.Баярмагнай нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч М.Ү нь 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5,800,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 1.50%-ийн хүүтэйгээр Капитал банкнаас зээлж авсан байдаг.
М.Ү нь зээл авах үедээ Ховд аймгийн улаан загалмайн хороонд нярваар ажиллаж байсан бөгөөд 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдөж, 2014 оны 12 сараас хойш зээлийн төлбөрөө төлөхөө байж үүргийн зөрчил үүссэн.
Зээлдүүлэгч Капитал банк нь манай даатгалын компанитай 2012 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулсан ба Зээлдэгч М.Ү нь ажлаасаа чөлөөлөгдөж, зээлийн хугацаа хэтрэлт 30 хоногоос хэтэрснээр даатгалын тохиолдол бий болсон.
Ийнхүү Капитал банкны нөхөн төлбөр хүссэн 2015 оны 04 сарын 07-ны өдрийн 8/1418 дугаар албан тоотыг хүлээн авч, компанийн гүйцэтгэх захирлын 2015 оны 04 сарын 09-ний өдрийн 3011501335 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 4,413,078 төгрөгийг Капитал банк ХХК-д төлсөн.
Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Цалингийн зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1-т заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Капитал банкинд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ.
Хариуцагч М.Ү нь 4,413,078 төгрөгийг Практикал даатгал ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээний дагуу 700,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 3,713,078 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй тул шүүхэд дээрх мөнгийг М.Үээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчоос тус шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ирүүлсэн төлбөр барагдуулах гэрээнд: Төлбөр төлөгч нь Капитал банкнаас 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 5,800,000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн үлдэгдэл 4.413.078 төгрөгийг Практикал даатгал ХХК төлбөр төлөгчийн өмнөөс Капитал банкинд төлсөн болохыг тэмдэглэн, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасны дагуу даатгалын нөхөн төлбөрт 4.413.078 төгрөгийг олгосноор төлбөр төлөгчөөс төлбөр шаардах эрхийг шилжүүлэн авсныг тэмдэглэн, Төлбөр төлөгч нь 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээний дагуу 700,000 /Долоон зуун мянган / төгрөгийг Практикал даатгал ХХК- ийн Хаан банкны 5020476558 тоот дансанд төлөгдсөн.
Төлбөр төлөгч М.Ү нь үлдэгдэл 3,713,078 /гурван сая долоон зуун арван гурван мянга далан найман/ төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд дор дурдсан хуваарийн дагуу төлөхөөр,
Төлбөр төлөгч нь 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөрийг дуустал сар бүрийн 03-ны өдөр 200,000 төгрөгөөр, 3,713,078 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар тохиролцов.
Төлбөрийг Практикал даатгал ХХК-ийн Хаан банкны 5020476558 тоот дансанд тушаана.
Гэрээнд заасан хугацаанд тайлбар гаргагч М.Ү нь 3,713,078 /гурван сая долоон зуун арван гурван мянга далан найман / төгрөгийг биелүүлээгүй нөхцөлд шүүхээр албадан гүйцэтгүүлнэ. Эвлэрийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь М.Үэд холбогдуулан 3,713,078 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь хариуцагч М.Үийн шүүхэд ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагчийг төлбөрөө төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тус гэрээнд талууд харилцан тохиролцож төлбөр төлөх хуваарийг дэлгэрэнгүй болгон хавсралтаар байгуулсан ба хариуцагч М.Ү нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа ба 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн Хаан банк дахь 5020476558 тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөрийг дуустал сар бүрийн 03-ны өдөр 200,000 төгрөгөөр, 3,713,078 төгрөгийг бүрэн төлж байхаар эвлэрч, хэрвээ хариуцагч М.Ү нь төлбөр барагдуулах гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлбөр барагдуулахгүй бол тухайн төлбөр төлөгдөөгүй сараас эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхээр нэхэмжлэгч Практикал даатгал ХХК нь шийдвэр гүйцэтгэлийн албанд хандахаар, төлбөр барагдуулах гэрээ болон тус гэрээний хавсралтад нь энэхүү эвлэрлийн гэрээний салшгүй хэсэг болохыг дурдаж, энэ маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг ойлгож, зохигчид эвлэрлийн гэрээнээс гарах үр дагаварыг ойлгож, гадны ямар нэгэн дарамт, шахалтгүйгээр сайн дураараа эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан зохигч нь эвлэрсэн байна.
Зохигчдийн эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,360 төгрөгийн тал хувь болох 37,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 37,180 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Үээс 37,180 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч М.Ү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Үэд холбогдох 3,713,078 /гурван сая долоон зуун арван гурван мянга далан найм/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр төрийн сангийн 100160000941 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,360 төгрөгийн тал хувь болох 37,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 37,180 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч М.Үээс 37,180 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Практикал даатгал ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч М.Ү нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ