Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар   2024/ШЦТ/63

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Л УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Мичидмаа хөтлөн,

Улсын яллагч: Н.Цэнгэлбаяр,

Шүүгдэгч: Ө.******* түүний өмгөөлөгч Ц.Гансүх /ҮД:033******* /

Хохирогч: Б. түүний өмгөөлөгч Д.Болорчимэг /ҮД:3201/

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-*******ын *******ид холбогдох эрүүгийн 2305000002136 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 197******* оны 02 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эдийн засагч мэргэжилтэй, “******* *******” ХХК-д менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны 1-*******0******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******-*******ын ******* /РД:ЧП7*******022633/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ө.******* нь “...2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW маркийн - УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж, улмаар түүний биед халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ө.******* нь “...2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, худалдааны төвөөс Нарны гүүр явах чиглэлд BMW маркийн - УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх дүрмийн заалтыг зөрчсөний улмаас тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Нийслэлийн хөдөлгөөн зохицуулах хэлтсийн зохицуулагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.ын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, маргалдаж, улмаар түүний биед халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.*******ийн өгсөн “...Тухайн өдөр эхнэр хүүхэд бид 3 салхинд гарахын тулд Өргөө кино театраас уруудаж вокзалаар дамжиж, тухайн гэрлэн дохиогоор нарын гүүр давах гэж байсан юм. Вокзалын гэрлэн дохионоос эхлээд зам маш их түгжрэлтэй байсан бөгөөд 3 эгнээ замын 3-р эгнээ зогссон байсан. Тэгэхэд би 1-2 эгнээ рүү орсон ба  чигээрээ шахагдаж явсан. Учир нь чигийн замыг цагдаа нар татаж байсан. Хойшоо зүүн эргэх замыг гацаасан байсан. 30-40 орчим минут түгжирч шахагдаад уулзвар дээр ирэхэд би хамгийн урд талд байсан бөгөөд гэрлэн дохио ассан. Тэгэхэд хойшоо буюу зүүн гар талд 3-р эгнээ зогссон байхад би хамгийн урд хэсэгт байсан бөгөөд ямар ч машинд саад учруулахгүйгээр зам дээр машинаа тавиад зогссон. Тэр үед замын цагдаа дохиураараа дохиж намайг чигээрээ яв гэсэн. Тэгэхээр нь цагдааг дуудаад цонхоо онгойлгоод ахын дүү чи зам зохицуулж байгаа, энэ замын нөхцөл байдлыг харж байгаа биз дээ би 40 минут түгжирлээ ах нь эргэж чадсангүй, хойшоо Богд Уул руу явах гэж байна ингээд явчихъя гэж хэлэхэд үгүй, та чигээрээ яв гэж хэлсэн. Ямар ч хүн замын цагдаатай хууль ёсны шаардлага тавихад нь муухай харьцдаггүй. Тэгтэл цагдаа та бичиг баримтаа өгчих гэж хэлсэн бөгөөд энэ үед гэрлэн дохио асаж хойноос машинууд сигналдаж эхэлсэн. Тэгэхээр нь би адилхан түгжирч ирсэн учраас урсгал хаагаад зогсохыг хүсээгүй учир зам чөлөөлөх гээд машинаа цаашаа дөнгөж хөдлөхөд араас түг гээд явсан. Тухайн үед эхнэр чамайг цохичхов уу яачхав гээд байдаг, машин мөргөсөн юм шиг дуу гарсан болохоор би юу болсныг гайхсан. Хохирогч нь 1-2 удаа цохисон гэж хэлээд байгаа юм. Тийм асуудал болоогүй, 4-5 удаа цохисон. Яагаад гэвэл би зам чөлөөлөхийн тулд машинаа удаан хөдөлгөсөн юм. Тэгээд би замаа чөлөөлөөд замын хөдөлгөөнд ямар нэгэн саад болохгүйгээр машинаа тавиад чи яаж байна гэж хэлтэл чи муу өөрөө яаж байна гээд намайг замын голд мөрлөсөн. Тухайн үед нарны гүүрэн дэх камерын бичлэг байсан. Үүнийг би яаж мэдэж байна вэ гэхээр дараа нь ирсэн замын цагдаа нар камерын бичлэгийг үзээд хоорондоо ярьж байсныг би сонссон. Миний машиныг цохисноос болоод уур хүрч чи төрийн албан хаагч замын цагдаа байж яагаад хүний эд хөрөнгөд халддаг юм бэ гэхэд наад муу төмрийн сэг чинь яасан юм бэ эвдэрчихсэн юм уу гэсэн. Ингээд намайг мөрөөрөө түлхээд замын хажууд машины урд зогссон. Тэгээд бид 2 нүүр нүүрээ туслах үед цагдаа миний эмзэг эрхтэн рүү нэг юм явуулсан. Тэгэхэд би инстектээрээ нөгөө зүйлээс нь бариад авсан. Гэтэл тухайн хатгасан зүйл нь зам зохицуулах дохиур байсан. Гялгар уут маш хэврэг зүйл байсан түүнийг би базаад гаргаад ирэхэд няцраад гараад ирсэн. Би дээш өргөхөд цагдаа доош татсаны улмаас дохиур хугарсан байсан. Би 2 гараараа бариад хугалсан зүйл байгаагүй. Тэгэхээр нь би чи намайг яаж байгаа юм бэ миний эмзэг гэхэд цагдаа чи миний юмыг хугалдаг хэн бэ гээд намайг цохисон. Цохисны улмаас миний нүүрэн дээр сорив тогтсон. Тухайн үед би зөрүүлж цохиод хойшоо 2 алхсан. Яагаад гэвэл цагдаа намайг цохих боломжтой байсан. Тэгээд цагдаа хамраа дараад хойшоо явган суусан. Яг тэр үед гэрчүүд гараад ирсэн. Бид хоёрыг маргалдаж, дохиур мод хугарсан байх үед гэрчүүд байгаагүй. Мөн намайг замын голд машинаасаа буугаад очиход цагдаа энгэрийн камераа асаасан. Тэгэхээр би камерын бичлэг байх ёстой гэж бодож байна. Нарны гүүрэн дээр байгаа замын цагдаагийн камер болон бусад камеруудын бичлэг байх ёстой. Би цагдаагийн машинд 2 цаг гаруй хугацаанд суусан. Ямар ч хүн төрийн албан хаагчийн өөдөөс зүгээр байхад нь гар далайна гэж байхгүй байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч  Б.ын өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 2*******-нд Бямба гаригт үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу 12 цагийн орчимд тухайн жолооч баруунаас зүүн чиглэлд 2-р эгнээнээс 3-р эгнээний урд явган хүний гарц хэтрээд дүрэм зөрчиж зогссон. Би замын голоос шүгэлдэж чигээрээ яв гэж хэлээд дохиход жолооч шаардлага биелүүлээгүй. Тэгэхээр нь явж очоод та чигээрээ яв, хойшоо эргэдэг эгнээ биш, дараагийн уулзвар нь 10 метрийн зайтай учраас цаана очоод эргэ гэхэд тийм зүйл байхгүй, би энэ газар 30-40 минут чамаас болж түгжирлээ гэж хэлсэн. Тэгээд чигээрээ яв гэдэг шаардлага тавиад зогсож байтал баруунаас хойшоо зүүн эргэх сумын гэрлэн дохио асахад жолооч ухасхийгээд явахаар нь зогсож бай гээд дохиход машины арын гүпер хэсэгт дохиурын урд хэсгээр шүргэсэн. Тэгсэн машинаа замын голд хойшоо эргээд явган хүний гарц хүрэхгүй замын голд шахуу машинаа зогсоосон. Тэгээд машинаасаа бууж ирээд чи машин цохидог хэн бэ гээд орилоод байсан. Тэгэхээр нь та замаасаа гар гэхэд замаас гарахгүй гэхээр нь би цаашаа шахаж түлхээд замаас гаргаад өөрийнхөө болон жолоочийн аюулгүй байдлыг хангасан. Замаас гаргаад явган хүний гарц дээр зогсож байтал миний дохиур модыг булааж аваад хугалсан. Тэгэхээр нь та яагаад хүний дохиур модыг хугалдаг юм бэ гэтэл би чамд шалгуулдаггүй юм гэж хэлсэн. Энэ хүн намайг дохиур модоор эмзэг эрхтэн рүү нь цохисон гэж хэлээд байна. Тийм зүйл болоогүй, харин над руу дайрч давшлаад байхаар нь би өөрөөсөө холдуулах зорилгоор дохиураар гэдсэн тус газарт нь хатгасан. Та цаашаа бай яагаад над руу ойртоод байгаа юм бэ гээд зай авахад чи миний эмзэг эрхтэн рүү цохилоо гэж хэлээд байсан. Тэгээд миний дохиур модыг хугалахаар нь та яагаад дохиур мод хугалж байна вэ гэхэд чи намайг цохидог хэн бэ? гээд шууд намайг цохисон. Миний зүгээс “Асралт Мед” эмнэлэгт 11 дүгээр сарын 02-ны өдөр очиж үзүүлэхэд мэс засал хийх боломжтой, мэс засал хийнэ гэхээр нь 11 дүгээр сарын 0*******-нд тус эмнэлэгт хэвтээд 11 дүгээр сарын 09-нд хамрын ясны мурийлт засах хагалгаанд орсон. Сарын хугацаанд хамар битүү, нүд хавдсан байдалтай байсан. Улсын нэгдүгээр эмнэлэгт нүдээ үзүүлсэн. Гэмтлээс улбаалж эрүүл мэнд хэвийн бус болсон. Эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон зардал болон Хужир булангаас өдөр болгон эмнэлэг явсан зардал, өдрийн хоол хүнсний мөнгө, сэтгэл санааны хохирол зэргийг нэхэмжилж байна. Гэмтлийн улмаас 11 дүгээр сарын 2*******-наас хойш 2 сар гаруй хугацаанд ажилгүй байсан. Би автомашины зээлэнд сард 76*******.000 төгрөг төлдөг байсан бөгөөд хугацаандаа зээлээ төлж чадахгүй хугацаа хэтрүүлсэн. Тэгээд хүнээс хүүтэй мөнгө зээлж зээлээ төлсөн...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2305000002136 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-******* тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-17 тал/,

 

Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх-ийн 19-21 тал/,

 

Гэрч Н.Буяндэлгэрийн гар утсанд үзлэг хийж, 27 секундийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-2******* тал/,

 

Хүний биед үзлэг хийсэн 2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-10******* тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ын хохирогчоор өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр 306 дугаартай пост буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны гүүрний уулзвар дээр 09 цагаас эхлэн үүрэг гүйцэтгэх байх хугацаанд 12:30 минутын үед BMW загварын хар хөх өнгөтэй - УНБ улсын дугаартай автомашин захаас нарны гүүр явах чиглэлд зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27 дахь заалтад заасан эгнээ байр эзлэх зүрмийн зөрчин уулзвар руу нэвтрэн явган хүний гарцыг таглаад зогссон тэгэхээр нь би тухайн машин руу явж очоод жолооч талын нээлттэй цонхоор жолоочтой харьсан бөгөөд харьцахдаа өөрийгөө танилцуулан та дүрэм зөрчөөд байна чигээрээ яв гэсэн шаардлага тавихад тухайн жолооч би энд чинь бараг 20-30 минут түгжирлээ чигээрээ явж чадахгүй зүүн эргэнэ гэсэн. Би тухайн хүний бичиг баримтыг шалгах гээд та бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тухайн жолооч надад бичиг баримт байхгүй би чамд бичиг баримтаа шалгуулахгүй гэсэн. Энэ үед зүүн эргэх дохио асаад жолооч тээврийн хэрэгслийг хөдөлгөсөн. Тэгэхэд би дохиураар зогс гэсэн өгөн тээврийн хэрэгслийн багажийн хаалгыг цохисон. Тэгтэл тухайн жолооч тээврийн хэрэгсэлтэйгээ зогсож байсан газраасаа хойд зүгт 10-15 м зайд яваад тээврийн хэрэгслээ зогсоогоод  машинаасаа бууж ирээд чи миний машиныг цохилоо гээд хараагаад хэл амаар доромжлоод байсан яг юу гэснийг сайн санахгүй байна. Тэгэхээр нь би та замаар гар гээд тухайн хүнийг түлхээд замын уулзвараас зүүн хойд зүгт чиглэн замын хажуу руу гаргасан. Замаас дөнгөж гарангууд тухайн жолооч над руу давшлаад хараагаад хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгэхээр нь би цаашаа бай гээд дохиураараа гэдэс рүү нь хатгасан маягтай түлхэхэд жолооч миний модыг булааж аваад 2 гараараа барьж байгаад голоор нь хугалсан. Тэгэхээр нь би та яахаараа миний дохиурыг хугалдаг юм гэтэл чи өөрөө эхэлж намайг цохио биз дээ гээд хоорондоо маргалдсан маргалдаж байхад тухайн жолооч өөдөөс тулаад ирэхээр нь би 2 гараас нь 2 гараараа шуу хэсгээс нь барьж автал миний гарыг тавиулах гээд тухайн эрэгтэй гараа угзарсан. Энэ үед би тухайн эрэгтэйн шуунаас барихаа болиод өөрийнхөө дохиурын 2 хуваагдсан хэсгээс 2 гараараа барьж аваад дохиураа өөртөө тухайн хүнээс булааж автал тухайн жолооч миний зүүн нүдний ухархай болон хамрын дээд хэсэгт аль гараараа юм мэдэхгүй ямар ч байсан гараараа 1 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Н.Буяндэлгэрийн гэрчээр өгсөн “...тухайн машины жолооч бууж ирээд замын цагдаагийн өөдөөс чи надад шаардлага тавьдаг хэн бэ гээд орилоод дайраад давшилсан. Замын цагдаа залуу өөрийгөө хамгаалж хойшоо 2-3 алхам ухарсан. Тэгтэл машины жолооч замын цагдаагийн зүүн шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Замын цагдаа тухайн этгээдийн дараагийн дайралтаас өөрийгөө хамгаалах гэж жолоочийн 2 гараас барихад нөгөө жолооч цагдаагийн гарт байсан улаан өнгийн дохиурыг давхар барьж байхдаа хугалсан. Цагдаа жолоочийн гарыг барьсан байхад жолооч хүчтэй доош угзарч гараа тавиулах гэж байхдаа нөгөө хугалсан дохирын ирмэг хэсгээр зүүн шанаа хэсгээ эсгэж зурж бага зэрэг цус гарсан. Тэгмэгц жолооч улам уурлаж замын цагдаа залуугийн хамран тус газарт 2 удаа гараараа маш хүчтэй цохисон. Надад так гээд хүчтэй яс нь дуугарч байгаа нь сонсогдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Пүрэвээгийн гэрчээр өгсөн “... хажуугаас ахлахаа би наад хүнийг чинь зодож цохисон зүйл байхгүй наад хүн чинь миний дохиурыг булаах гээд ноцолдож байхад дохиур хугарсан тэгэхэд наад хүний чинь нүүр зүсэгдсэн байх гэж хэлсэн. Тэгэхээр нь би та 2 юунаас болж ингэсэн юм бэ гээд асуутал тухайн хүн эгнээ байр буруу эзлэн давхар зүүн гар тийш эргэх гээд байхаар нь шулуун яв гээд дохиход тухайн жолооч шууд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд зүүн эргээд явган хүний гарц дээр зогсоод машинаасаа буугаад над дээр замын голд ирээд хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь тухайн хүнийг замаас гаргатал намайг зодсон гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-4******* дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.*******баярын гэрчээр өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдрийн олон нийтийн цагдаагийн ажилтан У.Энхбаяр 306 постын цагдаа дэд ахлагч ыг жолооч цохичихсон байна яаралтай хүрээд ирээрэй гээд миний пролоор станцаар дуудахаар нь шууд яваад очтол дэд ахлагч доошоо суучихсан нэлээн олон хүн тойроод зогсчихсон ын хамраас цус гоожоод сальфиткаар арчаад байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Мөнгөншагайн гэрчээр өгсөн “...Би юу болсон талаар тодруулж асуухад Б. хэлэхдээ энэ жолооч намайг 3 удаа нүүр лүү цохисон гэж хэлсэн. Тэр үед машины ойролцоо зогсож байсан эмэгтэй би явган хүний гарцаар гарахаар зогсож байсан. Тэр үед танай цагдаа замын голд замын хөдөлгөөн зохицуулаад зогсож байхад жижиг хөх өнгийн суудлын машин уулзварын голд зогсож байсан хүний гарц дээр зогсоод жолооч нь гарч ирээд уулзварын голд зогсож байсан цагдаа дээр явж очоод хоорондоо маргалдаж байгаад цагдаа жолоочийг дагуулаад хөх өнгийн машин дээр ирээд маргаан нь үргэлжлээд байх шиг байсан. Тэгсэн нөгөө машины жолооч халзан цэнхэр өнгийн хувцастай жолооч цагдаагийн нүүр лүү нэг удаа цохисон. Тэр үед цагдаа зуураад авахад нөгөө жолооч зууралдаж байгаад улаан дохиур модыг нь хугалсан тэр үед дохиур модны хугархай хэсэг нөгөө халзан жолоочийн нүүрэнд хүрэхэд нөгөө жолооч чи муу яаж байна гээд цагдаад дахиад нүүр лүү нь 2 удаа цохиход цагдаагийн хамраас цус гарсан, цус нь олгойдож гарч байсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 54 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Баяржаргалын гэрчээр өгсөн “...би 2023 оны 10 дугаар сарын 2*******-ны өдөр гэртээ буюу Баянгол дүүргийн ******* дугаар хороо хөгжил хотхоны *******-1-*******0******* тоотоос нөхөр ******* болон төрсөн хүү Эрхэс нарын хамт Зайсан луу хүүхдээ агаарт гаргах санаатай нөхөр миний нэр дээр байдаг - УНБ улсын дугаартай BMW-Х1 загварын тээврийн хэрэгслийг бариад барс захын урд талаар яваад нарны гүүр лүү эргэх гэсэн чинь эгнээнд байсан машинууд оруулахгүй байсаар байгаад эргэх ёстой байсан уулзвар дээр ирээд хэнд ч саад болохгүй хамгийн урд талд нь гараад зогссон тэр үед замын голд зогсож байсан цагдаа ирээд эгнээ байр буруу эзэлсэн байна гэсэн тэр үед манай нөхөр энэ эгнээ ерөөсөө оруулахгүй байсаар байгаад энд яваад ирлээ тэгээд хойшоо эргэх гэсэн юм гэж хэлсэн, тэгээд арын машинууд сигнал дараад байсан тэр үед манай нөхөр зам чөлөөлье гээд хөдөлсөн чинь тэр ярьж байсан эрэгтэй, 30 гаран насны туранхай бор царайтай цагдаа манай нөхрийг цонхоороо барьж байсан дохиураар нүүрэнд нь шууд цохисон, тэр үед манай нөхөр буугаад цагдаа хүрээд ирсэн, тэр үед би юу болсон талаар бол хараагүй, манай нөхөр чи яаж байна цагдаа хүн зоддог юм уу гэх зэргээр хэлээд буусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Буян-*******н гэрчээр өгсөн “...Тэр цагдааг жолооч нь нэг удаа цохиод чи намайг зогсоодог хэн бэ чи надад шаардлага тавьдаг хэн бэ гэж хэлж байсан, эхлээд цохих үед нь цагдаа хоёр гарыг нь өөрөөсөө холдуулах гээд гараа өргөх үед гарт байсан дохиур модыг жолооч улаан хэсгийг нь салгаж хугалсан, тэр үед цагдаа хоёр гараа авах гэж байх үедээ тухайн жолоочийн нүүрэнд санамсаргүй хүрч хацрыг нь эсгэсэн гэж би харсан, тэр үед жолооч цагдаагийн зүүн тал руу нь хоёр удаа баруун гараараа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 13796 дугаартай “Б.ын биед хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13795 дугаартай “Ө.*******ийн биед хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 7*******-79 тал/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн ДНХ-ийн лабораторийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 537******* дугаартай "Б. РД:УК97040412, Ө.******* РД:ЧП7*******22633 нараас авсан биологийн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн салфетканы уут, 19 ширхэг салфетка, дохиураас бэхжүүлж авсан гэх дээжүүд дээр цус илэрсэн. Дохиураас бэхжүүлж авсан гэх дээж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Б. болон Ө.******* нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Хэргийн газраас хураан авсан салфетканы  уут, 19 ширхэг салфетка дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн ДНХ-ийн тогтоц нь Б.ын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна“ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******4-************** тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн БГ1-23-245 дугаартай “Замын цагдаагийн алба хаагчийн албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан улаан өнгийн хар иштэй хар оосортой мод /хуванцар/ 16,000 төгрөгөөр үнэлэгдэв” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 97-99 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс цагаатгах байр суурьтайгаар мэтгэлцэж оролцлоо.

 

Баянгол дүүргийн Прокуророос шүүгдэгч Ө.*******ийг алба хаагчийн хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцэж, улмаар түүний биед нь халдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэг болон Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг  мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхэд шүүгдэгч Ө.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинж нь хууль сахиулагч буюу хохирогчийн тавьсан хууль ёсны шаардлага байх ба гэм буруутай этгээд нь алба хаагчийн ажил үүргийн хүрээнд тавьсан шаардлагыг хүч хэрэглэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэл хийсэн байхыг шаардана.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.ын өгсөн “...чигээрээ явахыг шаардсан боловч шүүгдэгч зүүн эргэх гэрэл асангуут зүүн эргэсэн тул машины ар  хэсэгт би цохисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ө.*******ийн “…миний машины багажийг /ар хэсгийг/ маш хүчтэй цохисон...” гэх мэдүүлэг, хавтаст хэргийн 160 дугаар талд авагдсан шүүгдэгч Ө.******* нь  Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-г зөрчсөний улмаас  Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 27-д зааснаар түүнд оногдуулсан 31000031204525 дугаартай шийтгэлийн хуудас зэргийг дүгнэхэд алба хаагчийн тавьсан “”чигээрээ явах”  буюу Замын хөдөлгөөний дүрмийн 9.7- д заасан заалтыг  биелүүлэх шаардлагыг  шүүгдэгч нь үл биелүүлж зүүн эргэх дохио асмагц зүүн эргэхэд хохирогч буюу алба хаагч Б.  тээврийн хэрэгслийн ар хэсгийг  “цохисон”  буюу шүүгдэгчийн эд хөрөнгөд халдсан нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Ө.******* нь алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлага болох Замын хөдөлгөөний дүрмийн 9.7-г биелүүлэх шаардлагыг яллах дүгнэлтэд дурдсанчлан хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний эс үйлдэхүйд буюу  Замын хөдөлгөөний дүрмийн 9.7- д заасныг зөрчсөн үйлдэлд нь 20.000 /хорин мянга/ төгрөгөөр торгох шийтгэл /хх-160 тал/ оногдуулсан байна.

 

Тодруулбал, алба хаагчийн тавьсан чигээрээ явах шаардлага нь зүүн эргэх гэрэл дохио асаж, шүүгдэгч Ө.******* нь шаардлагыг үл биелүүлж замын хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлснээр дууссан, хохирогч алба хаагч Б. нь шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ар хэсгийг цохих хүртэл алба хаагчийн  тавьсан Замын хөдөлгөөний дүрмийн 9.7 дугаар  заалтыг биелүүлэх шаардлагыг шүүгдэгч хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж шүүх дүгнэв.

 

Нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ө.******* нь алба хаагчийн чигээрээ яв гэх шаардлагыг үл биелүүлж дараагийн гэрэл дохионы чиглэлд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхэд хохирогч, алба хаагч Б. нь шүүгдэгчийн унаж явсан тээврийн хэрэгслийн ар  хэсгийг цохисны улмаас шүүгдэгч, хохирогч нарын хооронд таарамжгүй харилцаа үүсэж улмаар шүүгдэгч Ө.******* нь алба хаагчийн биед халдаж хөнгөн хохирол  учруулсан үйл баримт нь хохирогч Б.ын биед үүссэн хамар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар зовхинд цус хуралт бүхий гэмтлийг тогтоосон шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн  13796 дугаартай дүгнэлт /хх-н 70 тал/, хохирогч Б.ын  мэдүүлэг /хх-37-39 тал/, гэрч Н.Буяндэлгэрийн мэдүүлэг /хх-41-44 тал/, гэрч С.Пүрвээгийн мэдүүлэг /хх-47 тал/, гэрч Ч.*******баярын мэдүүлэг /хх-52 тал/, гэрч Н.Буян-*******н мэдүүлэг /хх-63-64 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-******* тал/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-17 тал/,  зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.******* нь хохирогч Б.ыг албан үүргээ гүйцэтгэж байхад нь  таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний  биед хөнгөн хохирол учруулсан байх тул Прокуророос шүүгдэгчийн  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан “ эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж...” гэх  хүндрүүлэх шинжтэйгээр хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Прокурор нь “Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т заасан”  гэж яллах дүгнэлтэд бичсэн техникийн шинжтэй алдааг “Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан” гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэж байна.

 

Хохирогч Б. нь гэмт хэрэг гарах цаг хугацаанд албан үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох Нийслэлийн замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн алба хаагчдын ажлын хуваарь /хх-ийн 19-21 тал/, гэрч Н.Буяндэлгэрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-2******* тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 103-10******* тал/ зэргээр нотлогдож байх тул Прокуророос шүүгдэгчийн дээрх хууль бус  үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан “ эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж...” гэх  хүндрүүлэн зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд, Баянгол Дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ид холбогдуулан ирүүлсэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Харин, хохирогчийн биед халдаж хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн дээрх  үйлдэл нь Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж шүүгдэгч Ө.*******ийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан 13796 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 13796 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Шүүх анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Б. нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохирол, зардал  гэж нийт 14.6*******0.000 /арван дөрвөн сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгчээс  нэхэмжлэв.

 

Үүнд, албан үүргээ гүйцэтгэх үедээ хэрэглэж байсан дохиур модны үнэд 16.000 /арван зургаан мянга / төгрөг,  эмчилгээний зардалд зарцуулсан 4.41*******.500 төгрөг /дөрвөн сая дөрвөн зуун арван найман мянга таван зуу /, өмгөөлөгчийн хөлсөнд 1.500.000 /нэг сая таван зуу/ төгрөг, сэтгэл санааны хохиролд 7.150.000 /долоон сая нэг зуун тавь / төгрөг, хувь иргэнээс зээлсэн зээл болох 1.000.000 /нэг сая/ төгрөг нийт 14.6*******0.000 төгрөг гэжээ.

 

Шүүх, хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийж хохирогчийн нэхэмжлэлийн үнийн дүнгээс  7.450.000 /долоон сая дөрвөн зуун тавь мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, өмгөөлөгчийн хөлс болох 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хэлэлцэхгүй орхиж,  5.730.000 /таван сая долоон зуун гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч болон түүний өмгөөлөгчөөс Эрүүл мэндийн даатгалын санд гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.4*******4.000 /хоёр сая дөрвөн зуун наян дөрвөн мянга/ төгрөгийг хохирогчийн  эмчилгээний зардалд гарсан хохирол гэж нэхэмжилсэн бөгөөд төрд учирсан энэ хохирлыг хохирогч болон түүний өмгөөлөгч нь нэхэмжлэх эрхгүй этгээд байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Түүнчлэн, хувь иргэнээс зээлсэн зээл болох 1.000.000 /нэг сая/ төгрөг нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан шууд болон шууд бус хохирол биш гэж шүүх дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.******* нь мөрдөн шалгаж ажиллагааны шатанд 2.500.000 /хоёр сая таван зуу / төгрөгийг хохирогчийн эмчилгээний зардалд төлсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.15 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлтийг гаргаж, завсарласан хугацаанд  тэрээр шүүхээс тогтоосон 7.450.000 /долоон сая дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 4.950.000 төгрөгийг  төлж барагдуулсан байх тул түүнийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн албаны нэр хүнд, сэтгэцэд учирсан  хор уршигт шүүх дүгнэлт хийж Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын Дөрөвт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга / төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэсэн болно.

 

Хохирогч Б. нь цаашид эмчилгээ сувилгаатай холбоотой зардал болон өмгөөлөгчийн зардлыг  нотлох баримт бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ө.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-д заасан “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж” үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүхээс шүүгдэгч Ө.*******ид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлсөн зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 / нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

 

Шүүгдэгч Ө.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөртэй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ө.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.*******, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

1.Баянгол Дүүргийн Прокурорын Газрын хяналтын прокуророос шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******ид холбогдуулан ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Шүүдэгч Ө.*******ийг Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.*******ийг 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/-н төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

4.Шүүгдэгч Ө.*******ид  шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэхийг даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ө.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.*******оос нийт 7.450.000 /долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Б.ын эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт олгосугай.

 

7.Шүүгдэгч Ө.******* нь мөрдөн шалгах  ажиллагааны шатанд болон хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогчид 7.450.000 /долоон сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаад шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

*******.Шүүгдэгч Ө.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсэн болохыг, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1, 3*******.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.*******ид  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ