Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,   

        улсын яллагч Д.Батзаяа,

      шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

          Монгол Улсын иргэн, ******* оны дугаар сарын -ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт, ******* дүүргийн 21 дүгээр хороо, ******* дугаар гудамж, тоотод оршин суух,

         урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн оны дүгээр сарын -ний өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .2 дахь хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн оны 5 дугаар сарын -ний өдрийн ******* дугаартай магадлалаар дуусгавар болсон,

         овогт ******* /РД: *******/

        Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь оны 10 дугаар сарын 24-ний өдөр цахим хэрэгсэл ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгохын тулд “санхүү авна 21-тэй цэвэрхэн хөөрхөн охин урьдчилгаа авахгүй дуудлагаар очно гэх зар байршуулж” зарын дагуу холбогдсон хохирогч Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй зочид буудалд байхад нь 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хуурч мэхлэх аргаар иргэн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...”гэв.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/, хохирогч ын мэдүүлэг /хх-ийн - дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч дугаар тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-4 дугаар тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр тал/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/ нотлох баримт зэргийг шинжлэн судлав.   

           Гэм буруугийн талаар:

       Шүүгдэгч *******гийн бусдыг залилсан буюу хохирогчтой фэйсбүүк хаягаар харилцаж, “санхүү авна 21-тэй цэвэрхэн хөөрхөн охин урьдчилгаа авахгүй дуудлагаар очно гэх зар байршуулж” хуурч уулзан, Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй зочид буудалд байхад нь 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хуурч мэхлэх аргаар иргэн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан болох нь: 

      Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/,

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч ын өгсөн: “...Би оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлынхаа өрөөнд байхдаа цаг өнгөрч байхад фэйсбүүк үзэж байгаад санхүү авна, өгнө гэсэн зарын группэд ороод постуудыг хараад байж байтал ....гэх хаягтай хэрэглэгч санхүү авна 21-тэй цэвэрхэн, хөөрхөн охин урьдчилгаа авахгүй дуудлагаар очно гээд дугаараа тавьсан байхаар нь тухайн дугаарт залгаж хаана байгаа талаар нь асуухад хаягаа хэлчих юм бол яваад очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би байгаа газраа хэлтэл манай ажлын гадна хүрээд ирсэн байсан. Бид хоёр уулзаад 200.000 төгрөгөөр тохирсон. Тэгээд би тухайн охины хэлсэн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэндээс “” зочид буудалд орохоор болоод замдаа дэлгүүр орж хоёр пиво, нэг шил архи аваад буудал орсон. Буудалд орсны дараа нөгөө охин нэмээд 300.000 төгрөг өгчих тэгвэл хонолоо гэхээр нь би нэмж 300.000 төгрөг өгсөн. Авсан архи, пивоо ууж байхад нөгөө охины утас дугараад гараад цүнхээ аваад ороод ирье гэж хэлээд гараад явсан. Би мөнгөө Хаан банкны дугаарын данс руу билет зээл гэсэн утгатайгаар 2 удаа шилжүүлсэн. Тэр охин намайг залилж мөнгө авах зорилготой уулзсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн - дүгээр тал/,

        Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч өгсөн: “...Би Хаан банкны дугаартай дансыг 2021 оноос хойш ашиглаж байна .******* надаас оны 10 дугаар сарын 10-ны өдөр 300.000 төгрөг зээлж аваад буцааж өгөхдөө 400.000 төгрөг болгоод өгнө гэж хэлээд авсан юм. Харин ******* Хаан банкны 503*******36810 дугаарын данснаас мөнгө шилжүүлээд дараа нь зээлсэн мөнгөө шилжүүлсэн шүү гэж чат бичсэн. Илүү хийсэн 100.000 төгрөгөө цувуулаад өөр өөр дансаар шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

Гэрч дугаар дансны хуулга /хх-ийн 44-4/,

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр тал/, 

    Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч *******гийн яллагдагчаар өгсөн: “.Тухайн өдөр би цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Баянгол дүүргийн нэгдүгээр хэлтэс орж мэдүүлэг тайлбар өгөхөөр болоод цагдаагийн хэлтсийн хажууд очоод байцаагчруугаа залгатал утас нь хүнтэй яриад холбогдох боломжгүй байгаад байсан. Тэгээд фэйсбүүк дээр өөрийн хуурамч акаунтаар ...санхүү авна 21-тэй цэвэрхэн хөөрхөн охин урьдчилгаа авахгүй уулзан... гэсэн пост оруулсан чинь гэсэн дугаартай хүн залгаад намайг хаана байгаа юм гэж асуугаад ирнэ биздээ гээд над руу байгаа газрынхаа хаяг зурвасаар явуулсан би зурвасаар ирсэн хаягийг нь хартал Баянгол дүүргийн 04 дүгээр хороо Арктай шар байрны дунд байх CU-тэй байрны хаяг байхаар нь тухайн хүнтэй очиж уулзтал 40 гаруй насны хөгшин ах байсан. Тэгээд намайг буудал орж юм ярилцангаа ганц хоёр юм ууя гэхээр нь би зөвшөөрсөн бид хоёр “” гэх буудлын 09 номерийн өрөөнд орсон. Орохоосоо өмнө дэлгүүрээс архи болон пиво авсан тэгээд тухайн ахтай 00 цаг хүртэл 500.000 төгрөгөөр тохиролцоод сууцгаасан. Би ад мөнгөний өртэй байсан учир түүний данс руу тухайн хүнээс 500.000 төгрөгөө 200.000 болон 300.000 төгрөгөөр хоёр хуваалгаж хийлгэсэн. Надтай хамт байсан ах мөнгө хийсний дараа би руу чат бичээд мөнгө орсон талаар асуухад мөнгө орсон гэж хэлсэн. Надад мөнгө зээлэх хүн байхгүй байсан учир амар аргаар хурдан мөнгөтэй болчихно гэж бодоод зар тавьж байгаад тухайн хүнтэй уулзсан.  Би хамт өрөөнд орсон ахтайгаа сууж байтал тухайн ах нилээн согтсон би тэр үед нь машинтай найз болох г дуудаж гэртээ хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн -20 дугаар тал/ зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

      Шүүгдэгч ******* нь гэм буруугийн дүгнэлтийн талаар маргаагүй болно.

        Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлсэн авсан бол гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

         Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж бусдын өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулсан байдаг.

         Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг. Шүүгдэгч ******* нь фэйсбүүк хаягаар “санхүү авна 21-тэй цэвэрхэн хөөрхөн охин урьдчилгаа авахгүй дуудлагаар очно гэх зар байршуулж”  хохирогч ыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, хохирогчийг Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “” гэх зочид буудалд байхад нь 500,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр хуурч мэхлэх аргаар иргэн Хаан банкны дугаартай дансаар шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

          Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

       Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй, түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Хохирогч нь хохирол төлбөрт 500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үүнийг шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

               Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

          Иймд энэ тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсанчлан шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдэл нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр тал/, хохирогч ын мэдүүлэг /хх-ийн - дүгээр тал/, гэрч мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/, гэрч дугаар тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 44-4 дугаар тал/, эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 48-49 дүгээр тал/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар тал/ зэрэг баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул  түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 82 дугаар тал/-аар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлтэй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байгаа нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

           Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

                                   Бусад асуудлаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36. дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овогт ******* г 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч *******гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 500,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг *******д сануулсугай. 

5.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                              Б.БИЛГҮҮН