Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 00068

 

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 207/МА2018/00068

 

 

 

 

 

 

 

Орхон аймгийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй, хариуцагч Э  ХХК-д

холбогдох иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, Ерөнхий шүүгч Б.Баттөр нарын бүрэлдэхүүнтэй,

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/00320 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э  ХХК-д холбогдох,

Татварын өр 19.537.885 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э  ХХК-ийн захирал М.Ж-н 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 200015440 тоот татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр 4.349.639 төгрөгөөс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-н гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Баттөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Э  ХХК нь 2010-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж 200015440 тоот актаар 4.349.639,5 төгрөгийн төлбөрийг татвар төлөгчид хариуцуулж гардуулан өгсөн байна. Татварын улсын байцаагчийн актыг татвар төлөгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран гардан авсан байна. Татварын ерөнхий хуулийн 57.1.2 дахь хэсэгт заасны дагуу хяналт шалгалтаар илэрсэн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлөх үүрэгтэй байдаг.

Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458.839 төгрөг, Хувь хүний орлогын албан татварын 702.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14.026.905 төгрөгөөр тус тус тайлан гаргасан байх боловч хуулийн хугацаандаа төлж барагдуулаагүй байна. Татварын ерөнхий хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг боловч Э  ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа юм. Тиймээс татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйл 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Э  ХХК-ийн захирал М.Жаргалсайханаас 19.537.885 төгрөгийн татварын өрийг гаргуулан төсөвт төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Э  ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас заримыг буюу 15.188.246 төгрөгийг хүлээн зөвшөөрч 4.349.639 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 200015440 тоот актаар тогтоогдсон төлбөр 4.349.639 төгрөг, тайланд тусгагдсан ААНОАТ-ын 458.893 төгрөг, НӨАТ-ын 14.026.905 төгрөг ХХОАТ-ын 702.500 төгрөгний төлбөр 15.188.246 төгрөгийг хугацаанд нь төлөөгүй зэрэг нийт 19.537.885 төгрөгний төлбөрийн асуудал байна. Үүнээс тайланд төлөхөөр тусгагдсан 15.188.246 төгрөгийг хүлээн зөвшөөрч актаар төлүүлэхээр гарсан 4.349.639 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 200015440 тоот актаар манай компанийн 2010-2014 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийгдэж 2011 онд ААНОАТ-ын зөрчилд 2 112 830 төгрөгийн нөхөн татвар 633.849 төгрөгийн торгууль, 1.056.415 төгрөгний алданги, 2012 онд НӨАТ-ын зөрчилд 363.636,40 төгрөгийн нөхөн татвар 181.818,20 төгрөгийн торгууль, 1.090,90 төгрөгийн хүү нийт 4.349.639,50 төгрөг төлүүлэхээр акт гарсан. Энэхүү актаар илэрсэн зөрчлүүд нь 2011, 2012 онуудын зөрчил бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4.1-д зааснаар нэг удаа чөлөөлөгдөх боломжтой байх учир энэхүү төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

Хариуцагч Э  ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Татварын улсын байцаагчийн 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 200015440 тоот актаар манай компанийн 2010-2014 оны албан татвар ногдуулалт төлөтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2011 онд ААНОАТ- ын зөрчилд 2.112.830 төгрөгийн нөхөн татвар, 633.849 төгрөгийн торгууль, 1 056 415 төгрөгний алданги, 2012 онд НӨАТ-ын зөрчилд 363.636,40 төгрөгийн нөхөн татвар, 181.818,20 төгрөгийн торгууль, 1.090,90 төгрөгийн хүү нийт 4.349.639,50 төгрөг төлүүлэхээр акт гарсан. Энэ актаар илэрсэн зөрчлүүд нь 2011, 2012 онуудын зөрчил бөгөөд тайлагнаагүй орхисон байсан тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хуулийн 4.1-д зааснаар нэг удаа чөлөөлөгдөх боломжтой байх тул шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль нь 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан бөгөөд татварын улсын байцаагчийн акт 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр тавигдсан юм. Өөрөөр хэлбэл хууль батлагдан хэрэгжиж эхлэхээс өмнөх зөрчил баримт байгаа юм. Иймд нэхэмжлэгчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/00320 дугаар шийдвэрээр:

Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК /захирал М.Жаргалсайханаас/ татварын өр, төлбөр нийт 19.537.885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Э  ХХК-иас 255 639 төгрөг гаргуулан Төрийн санд оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 84 550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эдавж заалдсан гомдолдоо:

Татварын улсын байцаагчийн 2015.6.28-ны өдрийн 200015440 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 4.349.639 төгрөгний төлбөрийг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар хэрэгсэхгүй болгох боломжтой байхад шүүх энэхүү хуулийн заалтад хамаарахгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байна. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015.08.07-ны өдөр батлагдаж мөрдөгдсөн. Гэтэл татварын хэлтэс энэ хууль батлагдахыг мэдсээр байж энэ хууль батлагдахаас өмнө буюу 2015 оны 6 сард Э  ХХК-д бусдын мэдээллээр шалгалт хийж дээрх актыг гаргасан. Акт гаргаснаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн мэдүүлэх боломжийг алдагдуулсан. Энэхүү хуулиар маш олон компани маш их хэмжээний тайлагнаагүй нуусан байсан өр төлбөрүүдийг ил болгож тайлагнан шийдвэрлүүлсэн. Э  ХХК энэхүү зөрчлийг тайлагнаад хаалгах гэтэл нэгэнт акт гарсан гэдгээр хүлээн аваагүй хохирчээ. Иймд татварын хэлтсийн улсын байцаагчын актаар илэрсэн зөрчил болох 4.349.640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Э  ХХК-нд холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн татварын улсын байцаагчийн 200015440 дугаар актаар тогтоогдсон төлбөр 4.349.639 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458.839 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14.026.905 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 702.500 төгрөг, нийт 19.537 .885 төгрөг гаргуулах тухай,

Хариуцагч Э  ХХК нь нэхэмжлэгч Орхон аймгийн татварын хэлтэст холбогдуулан 2015 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн татварын улсын байцаагчийн 200015440 дугаар актаар тогтоогдсон төлбөр 4.349.639 төгрөгөөс чөлөөлүүлэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК /захирал М.Жаргалсайханаас/ татварын өр, төлбөр нийт 19.537.885 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэст олгож, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-д заасныг баримтлан хариуцагч Э  ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтэст холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Э  ХХК нь 2007 онд 2690454 регистрийн дугаартай татварын хэлтэст бүртгэгджээ.

2015 оны 06 дугаар сарын 24 ний өдрийн 200015440 дугаар татварын улсын байцаагчийн актаар: Э  ХХК-ийн 2010-2014 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд санхүү, татварын баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийж 2.476.466.4 төгрөгийн нөхөн татвар, 815.667.2 төгрөгийн торгууль, 1.056.415.00 төгрөгийн алданги, 1.090.9 төгрөгийн хүү нийт 4.349.639.5 төгрөгийг 15 хоногийн дотор төлүүлэхээр болжээ.

Э  ХХК нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458.839 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 702.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14.026.905 төгрөгийн тайлан гаргажээ.

Хариуцагч Э  ХХК нь актаар тогтоогдсон 4.349.639.5 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 458.839 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 702.500 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын 14.026.905 төгрөгийг хугацаандаа төлөөгүй болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Хариуцагч Э  ХХК-ийн захирал М.Жаргалсайхан нь 4.349 639 .5 төгрөгийн төлбөрийг төлүүлэх тухай актыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан ба аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 458.839 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварын өр 14.026.905 төгрөг, хувь хүний орлогын албан татварын өр 702.500 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрчээ.

Шүүх хариуцагч нь татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй учраас Э  ХХК-иас татварын өр, төлбөр нийт 19.537 .885 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч нь актаар тогтоогдсон төлбөр 4.349.639 төгрөгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг шүүх эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.2., 3.1-т тус тус заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв болжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эдавж заалдсан гомдолдоо татварын хэлтсийн улсын байцаагчын актаар илэрсэн зөрчил болох 4.349.640 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, давж заалдсан гомдолд дурдагдсан үндэслэлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байх тул давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Шүүх хэргийн хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 142/ШШ2018/00320 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.БАТТӨР