Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2024/ШЦТ/114

 

РИЙН ӨМНӨӨС

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*******гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Г.Намжил

Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар *******гол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2305010952035 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэГ.Нлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 15-ны өдөр *******-******* аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, *******-******* аймгийн ******* сумын цэцэрлэгийн багш ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, *******-******* аймгийн ******* сумын 3-р баг ******* ******* гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй

 

******* овогт *******гийн ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч С.******* нь “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 04 цагийн орчимд *******гол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах """ шөнийн цэнгээний газрын гадна талд хохирогч Ц.той маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, баруун ухархайн гадна доод хана, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах...” гэх гэмт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.******* нь “...2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 04 цагийн орчимд *******гол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах """ шөнийн цэнгээний газрын гадна талд хохирогч Ц.той маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, баруун ухархайн гадна доод хана, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.*******ы өгсөн “...мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2305010952035 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө 01 цагийн үед би найз Чинзориг, Эрдэнэбилэг нарын хамт бааранд ороод 1 шил 0.5 граммын пиво уугаад 04 цаг өнгөрөөгөөд баарнаас гарсан. Баарны үүдэнд үл таних залуу Эрдэнэбилэгийг мөрлөх шиг болохоор нь хөөе чи яагаад байгаа юм бэ? Гэхэд тэр залуу яасан юм бэ? Гээд миний өөдөөс ирээд хоёулаа үзэх үү гэхээр нь би үзье гэсэн. Бид хоёр дээгүүрх хувцсаа тайлаад зодолдох гээд байрлалаа аваад зогсож байтал тэр залуу миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Би газар унатал миний баруун нүд рүү өшиглөөд зугтаасан. 20-25 насны казак залуу байсан.../хх-ийн 12-13 тал/...эмчид миний нүдний хараа муудаад байна гэж хэлсэн. Шинжээч эмч цохиулснаас болж хараа муудна гэж байхгүй гэж хэлсэн. Хамар хугарсан, шанааны яс хугарсан, баруун нүдний ухархайн яс хугарсан. Энэ гэмтлийг ******* гэх залуу гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохих үед үүссэн болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3110 дугаартай шинжээчийн “...Н.ийн биед баруун ухархайн гадна доод хана, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоног доторх хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/

 

Хохирогч Н.оос гаргаж өгсөн хохирлын баримт /хх-ийн 22-23 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч С.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч С.******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 04 цагийн орчимд *******гол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах """ шөнийн цэнгээний газрын гадна талд хохирогч Ц.той маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, баруун ухархайн гадна доод хана, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч С.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.ийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3110 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 3110 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 5622 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч С.*******ы  “2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн үүрээр 04 цагийн орчимд *******гол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах """ шөнийн цэнгээний газрын гадна талд хохирогч Ц.той маргалдаж улмаар нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, баруун ухархайн гадна доод хана, хоншоор ясны нийлмэл хугарал, баруун дээд доод зовхинд цус хуралт, баруун нүдний алиманд цус харвалт, баруун хацар шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсанүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас  хохирогчид  учирсан хохиролд 738.797 төгрөгийг төлсөн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасны дагуу хохирогч нь гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч С.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймд, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 / нэг сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюул, хохирол хор уршиг, шүүхээс оногдуулах ял хэрэгжих нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийхэд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт торгуулийн ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3-т заасан Шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******гийн *******д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.*******ыг 1500 /мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч С.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг  даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц. нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

 

6. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Ц.ид хохирол төлбөрт 738.797 /долоон зуун гучин найман мянга долоон зуун ерэн долоо/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн  хүчин төгөлдөр болтол С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ