Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар  2024/ШЦТ/118

 

                              

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                           ӨМНӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Б.Билгүүн

Шүүгдэгч: Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* ******* овогт *******ын *******д холбогдох 2405004340076 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1994 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ******* аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* *******д ******* хийдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, ******* ийн 11- тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

******* ******* овогт *******ын ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            Шүүгдэгч Г.******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Баруун ард аюушийн 7-122 тоот хашааны гаднаас хохирогч Ж.ы эзэмшлийн улсын дугаартай, "Тоёота приус-20" загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

            Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Шүүгдэгч Г.******* нь “...2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Баруун ард аюушийн 7-122 тоот хашааны гаднаас хохирогч Ж.ы эзэмшлийн улсын дугаартай, "Тоёота приус-20" загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ий “...мэдүүлэг өгөхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 2405004340076 дугаартай хэргээс:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.ы хохирогчоор өгсөн “...Би 2023 оны 12 дугаар сарын 22-ны орой 19-20:00 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны Баруун ийн 7-16 тоотын хашааны гадна өөрийн эзэмшлийн Тоёота Приүс 20 маркийн 40-13 улсын дугаартай тээврийн хэрэгслийг цоожлоод явсан. Шөнийн 01 цагийн орчимд Ботаник руу хөдлөхөөр гарч машинаа халаагаад цоожлоогүй үлдээгээд 30 минутын дотор гэрээсээ гараад ирэхэд машин байхгүй болсон байсан. Тухайн хашааны хажууд байсан дэлгүүрийн хяналтын камерын бичлэг шүүхэд цэнхэр өнгийн куртиктэй 40 орчим насны эрэгтэй манай машиныг жолоодоод явж байсан дүрс бичлэг үлдсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э. гэрчээр өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Цамба-16 үүрэг гүйцэтгэж байсан тухайн үед шөнийн 02 цагийн орчимд согтуу хүн машин бариад хурдан шахаад зогсоосон байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж ажиллахад 40-13 улсын дугаартай тоёота приус маркийн автомашиныг 30 орчим насны эрэгтэй хүн унаж байсан. Тухай үед холбогдох арга хэмжээг авч тухайн хуний бичиг баримт болох регистрийн дугаарыг асуухад м694112919 гэх регистрийг хэлэхэд ******* овогтой ******* гэгч хүн нь зурагтайгаа таарч байсан. Тухайн хүнийг согтолтын зэрэг шалгадаг багажаар шалгахад 2.60 хувийн согтолтой байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19 тал/,

 

Хохирогч Ж.ы “...миний бие Ж. 2023 оны 12 дугаар сарын 23-ны шөнийн 12 цаг 40 минут орчимд машинаа хулгайд алдаад 2024 оны 12 дугаар сарын 24-ний шөнийн 01 цагийн үед тээврийн хэрэгслээ хүлээн авсан...” /хх-ийн 28 тал/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 32-34 тал/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 35-41 тал/

 

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-50 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.*******ий яллагдагчаар өгсөн “...би 2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө би ажлын ах болох Жаргалсайхан гэгчтэй хамт 19 цагийн  орчимд Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах Паб-д 2 шил 0.75 грамтай Хараа гэх нэртэй архи хувааж уугаад тасарсан байсан би нэг мэдсэн 2 залуу над дээр ирээд та машин шүргэсэн байна одоо цагдаа ирж байгаа гэж хэлээд цагдаа нар ирээд намайг авч яваад драгер гэх багажаар үлээлгээд маргааш өглөө 10 цагт ирээрэй гэртээ харьж чадна гэвэл явууллаа чадахгүй бол эрүүлжүүлэх саатуулах байранд хонуулна гэж хэлхээр нь би гэртээ харьж чадна гэж хэлээд тус газраас гарч яваад эхнэрийн ах болох Бат-Өрөх ахынд очиж хоноод пиво авч уугаад эхнэр ирж авсан. Би тухайн үйлдлээ санахгүй байна 2 залуу машин шүргэчихлээ гэж хэлэхэд нь би ухаан орсон тэрнээс өмнөх үйл явдлаа огт санахгүй байна. Баянгол дүүргийн 23 дугаар хороо ЗАА-11- тоотод эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг өмнө Зэвсэгт хүчний 327 дугаар ангид дэд ахлагч цолтой харуулчин ахлагч хийж байгаад хотод ирээд мэргэжлээрээ БМИС ХХК гэх 22-23 тал/,

 

Хохирогч Ж. “миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тайлбар /хх-ийн 81 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.*******д холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж дүгнэхэд шүүгдэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Баруун ард аюушийн 7-122 тоот хашааны гаднаас хохирогч Ж.ы эзэмшлийн улсын дугаартай, "Тоёота приус-20" загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” болох нь шүүгдэгч Г.*******ий мэдүүлэг, хохирогч Ж.ы мэдүүлэг, гэрч Э.Алтанабаганын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “Кости-Эстимэйт” ХХК-ийн  хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдон тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

          Шүүгдэгч Г.******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “...2023 оны 12 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Баруун ард аюушийн 7-122 тоот хашааны гаднаас хохирогч Ж.ы эзэмшлийн улсын дугаартай, "Тоёота приус-20" загварын автомашиныг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Г.*******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь хохирогч Ж.д тээврийн хэрэгслийг нь буцаан биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч нь гомдол санал байхгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэх тул шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхээс шүүгдэгч Г.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч Г.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хохирогчид төлөх төлбөргүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 85 тал/,

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.*******д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

Иймд шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт  даалгаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээж,  гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******г 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Г.*******д оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 /гуч/ хоногийн хугацаанд төлж биелүүлэхийг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт  даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээсэн болохыг, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг үгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичихээс бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргах эрхгүйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ЭРДЭНЭЧИМЭГ