| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0105/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/122 |
| Огноо | 2023-11-17 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2023/ШЦТ/122
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж, шүүгч Ж.*******бат, Б.*******мөнх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.*******төгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Хохирогч Б.*******-*******
Шүүгдэгч Ч.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Хандмаа
Иргэдийн төлөөлөгч Л.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ч.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* аймаг ******* суманд ******* оны ******* дүгээр сарын -ны өдөр төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ам бүл 1, ******* аймаг Мандал сумын 8 дугаар баг, № тоотод оршин суух, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан
-1993 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ******* аймгийн шүүхийн № 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан
- ******* аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн № ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2329.2 дахь хэсэгт зааснаар ******* жилийн хугацаагаар хорих шийтгүүлж байсан, бие уушгины сүрьеэ өвчтэй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт *******. /РД:МК64*******10/
Шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын *******-ний өдөр 17-18 цагийн орчимд ******* аймаг Мандал сумын 8 дугаар баг, № тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.*******- цээжин тус газарт 2 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн ..... 2023 оны 06 дугаар сарын *******-ний өглөө гэртээ унтаж байсан чинь хаалга цохихоор нь хэн бэ гэсэн чинь *******-*******, хоёр орж ирсэн. Тэгээд энэ хоёр бос бос цайгаа чана гэж хэлсэн. ах би багаж зарчихаад ирье чи цайгаа чанаад байж бай гэж хэлээд гарсан. ах юм олдохгүй байна гэсээр орж ирсэн. Цай уучихаад ах гэртээ харьсан. *******-******* бид хоёр үлдээд *******-******* ах та дээд айлуудаас архи асуу гэхээр нь би гэдэг айлд очиж 0.5 граммын Хараа архи зээлээр авсан. Төмөр замын урд талд *******-******* бид хоёр нөгөө архиа хувааж уусан. Тэгээд *******-******* би нэг шил архи олж ирье гээд яваад 0.75 граммын Хараа архи авчирсныг манай гэрт ах, *******-эрдэнэ бид гурав хувааж уусан. ах гэр лүүгээ харьсан. Би *******-Эрдэнийг чи ч гэсэн яв гээд цээж рүү нь гараараа цохисон. Тэгээд *******-******* бид хоёр маргалдсан. Нэг мэдэхэд *******-******* газарт ойччихсон байсан. Гарч гүйгээд арын хашааны айлын залууг дуудаж ах нь хүн алчих шиг боллоо эмнэлэг цагдаа дууд гэж хэлээд гэртээ орсон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг
Хохирогч Б.*******- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ..... 2023 оны 06 дугаар сарын *******-ний өдөр би ахын хамт ******* ахынд очсон. ******* ах цай чанаж өгсөн. ах гарч яваад хүнтэй уулзсан чинь бүтэхгүй байна гээд гэр лүүгээ харихаар явсан. ******* ах бид хоёр ахынд очиж нэг шил Хараа архи аваад бид хоёр хувааж уусан. Би ганц юм авчиръя гээд дэлгүүр орж 0.75 граммын Хараа архи авчирсныг ******* ах, ах бид гурав хувааж уусан. ах харьлаа гээд яваад өгсөн. Би буйдан дээр суугаад зурагт үзэж байгаад зүүрмэглэсэн байсан чинь ******* ах цээж рүү цохих шиг болсон би яаж байна та гэхэд дахиад цохихоход цус олгойдсон. Тэгээд би ухаан алдсан байсан. Эмнэлэгт сэргэсэн. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн .... Өнөөдөр буюу 2023 оны 06 дугаар сарын *******-ний өдөр 18 цаг өнгөрч байх үед намайг хашаандаа юм хийгээд байж байтал манай урд талын хашаанб /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ хашаан дотроосоо нааш ир юм хэлье хүрээд ир гэж дуудахаар нь очтол надад ах нь хүн алчихлаа гэр лүү ороод хараад тусламж дуудад өгөөч гэсэн. Тиймээс би гэр лүү нь тай цуг ороход байшингийнх нь том өрөөний шалан дээр *******-******* гэх залуу доош харсан ойр орчимд бүхэлдээ их хэмжээний цус болчихсон цус нь нөжирсөн байсан. Мөн шалан дээр байсан их хэмжээний цусны дунд *******-******* зүүн талд буйдангийн хажууд хар иштэй хутга байсан. Тэгээд би шууд гийн байшингаас гарч гэр лүүгээ орж *******- ах дүү нарт хэлсэн. Би *******- ахад дүү чинь хутгалуулсан байна эмнэлэг хурдан дуудаарай гэж хэлсэн. Тэгээд дахин *******гийн гэрт ороход цусан дунд байсан хутга нь байхгүй болчихсон байсан. *******-******* урьдын адил доош харсан ёолоод хэвтэж байсан. Би тэгээд багийн дарга *******баярыг дуудаж үзүүлсэн24-26 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 06 дугаар сарын -ны өдөр № 111 ..... Дүгнэлт:
1.Б.*******- биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, уушиг уналт, хүзүүний урд доод хэсэгт шарх, цээжний баруун доод хэсэгт шарх, сорви гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл болно.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Учирсан гэмтэл нь хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх /Хх-н 29-30 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /Хх-н ******* дүгээр хуудас/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хх-н -13 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 49 дүгээр хуудас/
Шүүгдэгч Ч.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 51 дүгээр хуудас/
Хохирогч Б.*******- хохирол нэхэмжилсэн баримтууд /Хх-н 59 дүгээр хуудас/
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Ч.*******гийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний баримтууд, мөн хохирогч Б.*******-*******д хохирлын 850000 төгрөгийг ХААН банкны 5091436330 дугаарын дансаар шилжүүлэн өгсөн баримт зэрэг болно.
Шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 06 дугаар сарын *******-ний өдөр 17-18 цагийн орчимд ******* аймаг Мандал сумын 8 дугаар баг, № тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Б.*******- цээжин тус газарт 2 удаа хутгалж цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, уушиг уналт, хүзүүний урд доод хэсэгт шарх, цээжний баруун доод хэсэгт шарх, сорви гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нь хуульд заасан шаардлага хангасан, хууль зөрчөөгүй байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой нотлох баримтууд гэж үнэллээ.
Шүүгдэгч Ч.*******гийн хохирогч Б.*******- цээжин тус газарт хутгаар хоёр удаа хутгалсан үйлдэл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэснээс хоорондоо үл ойлголцол үүссэн хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх бөгөөд хохирогч Б.*******- биед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд хий, шингэн хуралт, уушиг уналт, хүзүүний урд доод хэсэгт шарх, цээжний баруун доод хэсэгт шарх, сорви гэмтэл бүхий гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж үзэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9-д ”Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ хавтаст хэргийн материалд буюу мөрдөн шалгах ажиллагаанд 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар мэдүүлэг өгсөн мэдүүлгээ хүлээн зөвшөөрсөн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох шаардлагатай гэж үзэв.
Мөн шүүгдэгч Ч.******* нь шүүх хуралдаанд хохирогч Б.*******- эрүүл мэндэд хутга хэрэглэж гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлснийг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэх боломжгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ял оногдуулахдаа шүүгдэгч Ч.*******гийн хохирогч Б.*******- эрүүл мэндэд хутга хэрэглэж хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлж байгааг нь харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур 03 жил 04 сар хоногийн хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.*******гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан 03 жил 04 сар хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох үндэслэлтэй байна.
Хохирогч Б. *******-******* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалд 13803 төгрөгийг нэхэмжилснээс шүүгдэгч бэлнээр 500000 төгрөг өгсөн, мөн 2023 оны 11 дүгээр сарын -ны өдөр 850000 төгрөгийг ХААН банкны дансаар шилжүүлэн өгсөн тул хохирогч Б.*******-******* шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хохирогч Б.*******-******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүхэд хандан нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Ч.******* нь согтууруулах ундаа хэрэглэж ноцтой хэрэг хийсэн гэм буруутай гэж дүгнэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн шитэй 26 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******г 03 жил 04 сар хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.*******д оногдуулсан 03 жил 04 сар хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй 26 см урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
5. Хохирогч Б.*******-******* нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ч.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.ХЭРЛЭН
ШҮҮГЧИД Ж.ЭРДЭНЭБАТ
Б.ЭРДЭНЭМӨНХ