Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/125

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

            ******* аймгийн сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд

Нарийн бичгийн дарга Б.Баттөгөлдөр

Улсын яллагч Г.Тунгалаг

Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.******* холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 03 оны дүгээр сарын 0-ний өдөр хүлээн авч 03 оны дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-******* аймгийн ******* суманд ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн бус боловсролтой, геологи инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн сум дугаар баг, байрны - тоотод оршин суух хаягтай, энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт *******, /РД:ТЛ8**************8/

           Шүүгдэгч Ж.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 03 оны 0 дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэр өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Д. шалтгаангүйгээр нүүрэн тус газарт гараараа удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн ….03 оны 0 дугаар сарын -ны өдөр гэртээ хоол байж байхад найзууд орж ирж шил архи уучихаад гараад явсан. Тэгээд эхнэр руу залгаж хоолоо идээрэй гэж дуудсан.Тэгсэн эхнэр хамт ажилладаг гэх эгчийн хамт орж ирсэн. Тэгээд хоол ундыг өгчихөөдхажууд нь суусан. Нэг ухаан орсон чинь чи намайг цохьчихлоо гэж байсан. Би цүнхээ үүрээд гудамжинд байдаг хашаа руугаа очсон.Араас цагдаа ирж баривчилсан гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

Хохирогч Д.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ......Өчигдөр өдөр 5 цагийн үед байх цагдаагийн байрандаа миний танил эгч нөхөр бид 3 манай гэрт хоол идээд сууж байсан. Манай нөхөр хоолны ширээний ард надтай зэрэгцээд сууж байсан, ширээний ард ойр зуурын юм ярилцгаагаад л сууж байсан /Манай нөхөр намайг нүүрнийхээ сэвхийг лазердууллаа гээд уурлаад байгаа, би чиний цоохорт чинь дуртай байсын, яах гэж нүүр амаа янзлуулаад байгаан гээд байсан/. эгч тогломоор эхнэр чинь л чамайг их харддаг байсан биз дээ гэсэн чинь энэ угийн нүүр амаа янзлуулаад байгаан гэснээ шууд гараараа саваад цохичихсон. Би цохичихно гэж ерөөсөө бодоогүй байхад шууд гэнэт цохиход нүүр манас гээд л явсан, хаанаас нь мэдэхгүй бага зэргийн цус гарсан. Эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхэд зөөлен эдийн гэмтэлтэй байна гэсэн, хамраа харахаар бага зэргийн мүрийлт өгчихсөн байна. ...Гэрт очиход манай хүн уучихсан нилээн согтуу байсан. Чанасан махаа унагаад буцаж авч тавиад л байсан. Тэгээд ширээний ард хоол идэх гээд сууж байхдаа ойр зуурын юм ярилцаж байхад гэнэт намайг цохиод авсан. ...Манай нөхөр миний хамар луу нэгудаа гарынхаа ар хэсгээр удаа саваад цохичихсон, нэмж цохиогүй. Одоо хамрын орчим бага зэрэг хөхөрсөн, зөөлөн эд нь хавдсан, хамрын яс хөндүүр болсон, лугшижөвдөөд байна" гэсэн мэдүүлэг, /Хх-ийн 9 дүгээр хуудас/,

Гэрч Л.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Гэрч Л.гийн "...Би 03 оны 0 дугаар сарын -ны өдөр би хуурай дүү Д.ийн хамтаар түүний гэрт цай уух зорилготой орсон. Ороход түүний нөхөр Ж.******* ганцаараа хоол хийсэн мөр архи уусан байдалтай байсан. Бид хоёр хоол идэж дуусаад гарах гэтэл Ж.******* эхнэр рүүгээ хандаж "чи өмнө хүнтэй явалдаж хүнтэй уулзсан" биз дээ гэж хэлээд сууж байхдаа гараараа түүний хамар болон нүүр хэсэг рүү удаа цохисон. ...Сууж байгаад л гараараа түүний нүүр, хамар хэсэг рүү удаа цохисон. Өөрөөр дахин цохиж барьсанзүйл болоогүй" гэх мэдүүлэг /Хх-н 8 дугаар хуудас/

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 03 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн № 80 ...... Дүгнэлт:

.Д.ийн биед хамрын нуруунд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.

. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н -8 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ж.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 4 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.*******ын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 43 дугаар хуудас/

Ж.******* нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд бүртгэгдээгүй гэсэн сум дахь сум дундын хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 38 дугаар хуудас/

Хохирогч Д.ийн ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н  5 дугаар хуудас/

Шүүгдэгч Ж.*******ын ******* аймаг сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 5 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ж.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 03 оны 0 дугаар сарын -ны өдөр ******* аймгийн сумын нутаг дэвсгэр өөрийн гэртээ гэр бүлийн харилцаа хамаарал бүхий хүн болох эхнэр Д. шалтгаангүйгээр нүүрэн тус газарт гараараа удаа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээс гадна хохирогч Д.ийн мэдүүлэг /Хх-ийн 9 дүгээр хуудас/, гэрч Л.гийн мэдүүлэг /Хх-ийн 8 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 03 оны 0 дугаар сарын 3-ны өдрийн № 80 дугаартай дүгнэлт /Хх-ийн -8 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд  мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Ж.*******ын хохирогч Д.ийн биед хамрын нуруунд цус хуралт, дух, хамрын нуруунд зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Ж.Ууганбатаарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч Д. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг  дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурьдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36., 36.3, 36.6, 36., 36.8, 36.0  дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            .Шүүгдэгч Боржигон овогт *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            . Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Ж.*******ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.******* нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагданзүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

            6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.******* өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ХЭРЛЭН.