| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2023/0134/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/126 |
| Огноо | 2023-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Тунгалаг |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Нарийн бичгийн дарга Б.төгөлдөр
Улсын яллагч Г.Тунгалаг
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.*******д холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны дүгээр сарын 2-ний өдөр хүлээн авч 2023 оны дүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* аймгийн ******* суманд 989 оны ******* дүгээр сарын *******-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сум дугаар баг, тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн,урьд аймаг Сум дундын 2 дугаар шүүхийн 2*******3 оны ******* дүгээр сарын 0-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8 дүгээр зүйлийн 8.2. дэх хэсэгт зааснаар 03 жил ******* сарын хорих ял оногдуулж, эрүүгийн хуулиин ерөнхии ангиин дүгээр зүилиин . дэх хэсэпг заасныг журамлан оногдуулсан 03 жил ******* сарын хорих ялыг тэнсэж ******* жил 0 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,бие эрүүл, ухаан санаа бүрэн, Боржигон овогт ******* /РД:МР89**************/
Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг тээрмийн хашаанд 2023 оны 0 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н. үл ялих зүйлээр маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өгсөн ….Мөрдөн байцаалтад өгсөн өгсөн мэлүүлэг үнэн зөв тул ахин мэдүүлэг өгөхгүй гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Би 2023 оны 0 дугаар сарын 28-ны 20 цаг 30 минутын орчим ******* гэх хуучин хамт ажиллаж байсан залуутай 85033033 дугаарын утсаар холбогдож ажлын газар болох чулуу бутлуурын тээрэм дээр хамт ажиллаж байсан , нарын хамт очсон. Бид 3 очиход ******* бас 2 найзын хамт байсан. Тэгээд бид хамт шил 0.75 литрийн шилтэй архи худалдаж аваад хувааж уусан. Хамт ууж байхдаа бид нар хуучин ажиллаж байсан талаараа ярьж байгаад би "Нөхөрлөл ингэж ажиллах ёстой байсан танайх ажлын цаг, зарчмын хувьд ийм байх ёстой" гэж хэлтэл ******* уурлаад над руу дайрсан. Намайг "чи ийм болсон уу, чи ингэдэг болчихсон юмуу" гээд миний нүурэн тус газарт цохьсон. Би яг юугаар цохисныг нь санахгүй байна. Тэгээд би хойшоо унасаны дараа дээрээс 2-3 удаа цохьчихоод ажлаасаа шууд гараад явсан. ...Хамт ажиллаж байсан талаараа ярьж байтал ******* уурлаад ингэж ярьдаг болсон юмуу гээд л над руу лайрсан. ...Эхлээд миний баруун нүдний доод хэсэг рүү цохьсон. Намайг унасаны дараа дээрээс 2-3 удаа цохьчихоод гараад яваад өгсөн. Яг юугаар цохьсныг санахгүй байна. Сүүлд цохиход гараараа цохьсон байх гэж бодож байна. ...******* гэх залуугаас өөр хүн миний биед халдаагүй. Би ганцхан ******* гэх хүнтэй маргалдсан гэх мэдүүлэг, /Хх-ийн 09 дүгээр хуудас/,
Гэрч Х.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ..... Би ахтай гэр бүлийн асуудлаа тусдаа ярилцаж байтал , хоёр их согтоод ах руу дайраад байсан. ахыг өдөөд хэрүүл хийх гээд дайраад байсан. Тэгэж байгаад гэнэт ах ширээний цаанаас намайг алгадсан, би босож ирээд ахын үснээс нь бариад доош нь дартал хажууд байсан , ах хоёр салгасан. Намайг та яагаад алгадаж байгаа юм бэ гэж хэлтэл "өө би чамайг биш г цохих ёстой байсан юм байна" гэж хэлээд хажуудаа сууж байсан ******* ахын шанаа хэсэр руү цохьсон. Тухайн үед ах эрүүл байсан болохоор буцаагаад ыг нэг удаа цохьсон тэггэл газар унаад өгсөн. босож иртэл баруун нүднийх нь доод хэсэгт задарсан байсан. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад хэсэг хэрүүл хийгээд байхаар нь тэнд байсан ахаар гэрлүүгээ хүргүүлээд явсан. Тухайн хүмүүс яасныг би сайн мэдэхгүй байна. ...Тэгээд ах намайг цохихдоо "чи *******д долигоноод байгаа юмуу" гэж хэлээд намайг алгадсан. Тэгээд яагаад намайг цохиж байгаа юм гээд асуутал ах "өө би чамайг биш энийг цохих ёстой байсан юм байна" гэж хэлээд ахыг цохьсон. Эхнээсээ л ах ахыг өдөөд л цохиулах гээд л сонин юм яриад байсан. ... ах эхлээд намайг алгадсан. Тэгэхээр нь би үсдээд дарсан. Тэгээд байж байтал ахруу дайраад ахыг удаа цохьсон. Буцаагаад ах ыг цохьтол газарт унаад босож ирэхдээ баруун нүдний доод хэсгээс нь цус гарч байсан. Өөр хүнтэй маргалдаагүй ээ. ...Миний бие зүгээр шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ" гэх мэдүүлэг, /хх-ийн 5-р хуудас/,
Гэрч Б.-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ... Тухайн өдөр буюу 2023 оны 0 дугаар сарын 28-ны өдөр *******гийн хамт тээрэс дээр нь гагнуур хийж байсан. Би тухайн өдөр толгой өвдөөд байхаар нь орой 2 цагийн орчим *******г шил архи аваад өгөөч гэж хэлээд 0,5 литрийн "Хараа" архи авахуулсан. Тэгээд би тэрнээс нь татах гээд байж байтал гаднаас 2 цаг 30 минутын орчим 3 хүн орж ирсэн. Тухайн хүмүүсийг орж ирэхээр нь гал тогооны өрөөнд оруулаад хамт сууцгаасан.Тэгээд худалдаж авсан байсан шил архиа тухайн хүмүүс тойруулж өгсөн. Тэгээд сууцгааж байгаад гэх залуу д хандаад хоёулаа үзчих үү гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл ******* "чи согтоод байгаа юм биш үү зугээр бай" гэж хэлтэл ширээний эсрэг талд сууж байсан гэх залууг алгадаад авсан. буцаагаад дайраад тухайн 2 ноцолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би гийн хамт салгасан. Салгаад ын хажууд ******* сууж байтал г нүүрэн тус газар нь удаа цохьсон. буцаагаад тонгойгоод ыг цохьсон. ширээ, сандал хоёрын голоор доошоо унасан. Буцаж босож ирэхэд ын хацарны орчим цус гарсан байдалтай босож ирсэн.Босоод ирэхээр нь ******* "ахыг цохьдог нь яаж байгаа юм бэ" гэж асуутал "би прокурорт ажилладаг хүн байна, та нарыг би маргааш амьтан болгоно, маргааш би та нарыг харна, та нар надад хэдэн төгрөг өгч чадах юм" гэх мэт зүйлс ярьсан. Тэгээд маргалдаад байхаар нь би тухайн хүмүүсийг орхиод гадаа гарч ирээд суусан. Гадаа сууж байхад эхлээд гарч яваад, дараа нь , хоёр гарч явсан. ...******* огт согтууруулах ундааны зуйл хэрэглээгүй ээ. Пиво аягалж өгөхөд амсах гэж байгаад буцаагаад өгсөн юм. ******* эрүүл байсан гэх мэдүүлэг /Хх-н 7 дугаар хуудас/
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2023 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн № 92 ...... Дүгнэлт:
.Н.ын биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдсон.
2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд үүсгэгдсэн, шинэ гэмтэл байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид өрөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх /Хх-н 20-2 дүгээр хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн иргэний үнэмлэхний лавлагаа /Хх-н 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /Хх-н 40 дугаар хуудас/
Б.*******гийн нь урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар Мэдээллийн санд ял шийтгэлтэй ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /Хх-н 43дугаар хуудас/
Хохирогч Н.ын ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 5 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******гийн ******* аймаг ******* сум дахь сум дундын прокурорын газарт гаргасан би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт /Хх-н 57 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.******* нь ******* аймгийн ******* сумын дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг тээрмийн хашаанд 2023 оны 0 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н. үл ялих зүйлээр маргалдаж, түүний нүүрэн тус газарт гараараа удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Н.ын мэдүүлэг /Хх-ийн 09 дүгээр хуудас/, гэрч Х.ын мэдүүлэг, /Хх-ийн 5 дугаар хуудас/, гэрч Б.-Эрдэнийн мэдүүлэг /Хх-ийн 7 дугаар хуудас/,Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн № 92 дугаартай дүгнэлт /Хх-ийн 20-2 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас прокурорын яллах дүгнэлтэд тусгагдсан нотлох баримтыг хүлээн зөвшөөрч шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд мөн шинжээчийн дүгнэлт нь эргэлзээгүй, үндэслэл бүхий байх тул энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Б.*******гийн хохирогч Н.ын биед баруун хацарт шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйлдэл нь хувийн таарамжгүй харьцаанаас болсон байх ба хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд мөрдөгч, прокурор, бусад этгээдийн зүгээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр эрүү шүүлт тулгах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, хүнлэг бус хэрцгий харьцах, нэр төрийг гутаан доромжлох, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж эрүүгийн хариуцлагын талаар прокурортой торгох ялын хэмжээг тохиролцож зөвшөөрсөн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хохирогч Н. нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ж.Ууганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 3.2, 3.3, 3., 3.7, 3.8, 3.0 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
.Шүүгдэгч Боржигон овогт *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг баримтлан Б.*******г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.******* нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагданзүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.*******д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 4 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН.